Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 5253

 

 

      2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2016/05253

             Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ..дүгээр хороо, Самбуугийн гудамж-.., Өөрийн байранд байрлах “Мобиком корпораци” ХХК-ийн,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын ... тоотод оршин суух, ... регистртэй, Даваа овогт Ю.Дхолбогдох, 

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 583,136 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ю.Д нь манай үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээг тус тус байгуулж, тодорхой нөхцөл, хөнгөлөлттэйгээр iPhone5 гар утас, дараа төлбөрт 99041354 дугаар ашиглах эрхийг шилжүүлсэн. Гэсэн хэдий ч Ю.Д нь гэрээнд заасны дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүй бөгөөд төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдсэн ч төлөхгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30,000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээнд заасны дагуу гар утасны төлбөрт 583,136 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ю.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 583,136 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Ю.Д-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 583,136 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 583,136 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож талууд эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

     Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон           

ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.“Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ю.Д-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 583,136 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 583,136 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,144 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 9,072 төгрөг, хариуцагчаас 9,072 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА