| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06890/И |
| Дугаар | 5255 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 5255
| 2016 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2016/05255 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ..дугаар байрны ..дугаар орцонд байрлах, ..СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух .. регистртэй, Баяраахан овогт Б.Г холбогдох,
216,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Өргөө-144 СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Г нь 2016 оны 02 сараас 2016 оны 09 сар хүртэл СӨХ-ны төлбөрт нийт 216,000 төгрөгийн төлбөртэй байна. Оршин суугч Б.Г төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй байх тул Б.Г нийт 216,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Өргөө-...СӨХ нь хариуцагч Б.Г-с 216,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Өргөө-..СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагаас 108,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 108,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Өргөө-..СӨХ нь хариуцагч Т.Д холбогдуулан 216,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,130 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 3,565 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА