Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 5301

 

 

  2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2016/05301

                  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5, 132 дугаар зүйлийн 132.6, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Х овогт М С /РД:/, Т лаж, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү С.С-ийг эцэг М.С-ийн асрамжинд үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгч М. нь хариуцагч Б.С-с хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, зохигчдийн дунд эд хөрөнгийн маргаангүй, болон С.А-ийг үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлээ татан авсан болохыг тус тус дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26 дугаар зүйлийн 26.6 дэхь хэсэгт зааснаар хүү С.С-тэй эх Б.С нь 7 хоногийн амралтын өдрүүд /бямба, ням гараг/-д уулзаж байхаар тохиролцсоныг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар М.С, Б.С нарын хэн нэг нь нөгөөдөө хүү С.С-ийг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           А.САРАНТУЯА