Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 5305

 

 

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2016/05305

                      Улаанбаатар хот

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг батлах тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан тус шүүхийн тэнхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн, 1 дүгээр хороо, .. дүгээр хороолол, ... тоотод оршин суух, ... регистртэй, Аюуш овогт Ц.Г-ийн,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох,

 

Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 16 дугаар гудамжны, .. тоот хаягт байрлах, Г-.. дугаар гэрчилгээтэй газрын хууль ёсны шударга өмчлөгч болохыг тогтоолгох, Ц.Г-г хууль ёсны өмчлөлийн Г-... гэрчилгээтэй газар нь бусдын өмнө үүрэг хүлээгээгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Ц.Ганцэцэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 16 дугаар гудамжны, .. тоот хаягт байрлах, Г-... дугаар гэрчилгээтэй газрын хууль ёсны шударга өмчлөгч болохыг тогтоолгох, Ц.Г-ийг хууль ёсны өмчлөлийн Г-... гэрчилгээтэй газар нь бусдын өмнө үүрэг хүлээгээгүй болохыг тогтоолгох, Нийслэлийн шүүхийн 2008 оны 640 тоот магадлалд Ц.Г-ийн өмчлөлийн газрын төлбөрт хураахаар заагаагүй болохыг тогтоолгох,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ц.Ганцэцэгийн Г-.. тоот гэрчилгээтэй газрыг худалдан борлуулахаар шийдвэрлсэн нь илт хууль бус болохыг тогтоолгох, маргаан шийдвэрлэх хүртэл хугацаагаар дуудлага худалдааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс Ц.Г-ийн өмчлөх эрхийг сэргээн шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэв. ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 16 дугаар гудамжны, .. тоот хаягт байрлах, Г-... дугаар гэрчилгээтэй газрын хууль ёсны шударга өмчлөгч болохыг тогтоолгох, Ц.Г-ийг хууль ёсны шударга өмчлөлийн Г-...эрчилгээтэй газар нь бусдын өмнө үүрэг хүлээгээгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага нь Ц.Г-ийн өмчлөх эрхийг сэргээн шийдвэрлэсэн учраас нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар түүний хүсэлтийг баталгаажуулах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Ц.Г-ийн нэхэмжлэлтэй, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 16 дугаар гудамжны, .. тоот хаягт байрлах, Г-... дугаар гэрчилгээтэй газрын хууль ёсны шударга өмчлөгч болохыг тогтоолгох, Ц.Гийг хууль ёсны өмчлөлийн Г... гэрчилгээтэй газар нь бусдын өмнө үүрэг хүлээгээгүй болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, үлдэх 35,100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн ... тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болгохыг дурдсугай.

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

ШҮҮГЧ                                    А.САРАНТУЯА