Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 5338

 

      2016 оны 10 сарын 10 өдөр

       Дугаар 102/ШШ2016/05338

                    Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,...дүгээр хороо, Самбуугийн гудамж-.., өөрийн байранд байрлах ... регистртэй, “Мобиком корпораци” ХХК-ийн

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ... дүгээр байр, ... тоотод оршин суух ... регистртэй, Г.Г холбогдох,

1,287,019 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г нь манай үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20163777 тоот гэрээ байгуулан 99071487 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ мөн гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone 5S 16GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Г.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн ярианы төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоож үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч өнөөдрийг хүртэл сайн дураар биелүүлэхгүй байна. Иймд үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 1,287,019 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 1,287,19 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь 1,287,019 төгрөгийг хариуцагч Г.Г-с гаргуулах тухай нэхэмжлэлийн тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г нь “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн үйлчилгээний хэрэглээний болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 1,287,019 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн хариуцагч Г.Г-д холбогдуулан 1,287,019 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,438 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 17,719 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     А.САРАНТУЯА