Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 5384

 

 

    2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2016/05384

               Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, ..байрны ... тоотод байрлах “Очир хотхон” СӨХ-ны,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, ... байрны ...тоотод оршин суух, ... регистртэй, Боржигон овогт Г.Ц-д холбогдох, 

 

426,070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Очир хотхон” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Ц-с сууц өмчлөгчдийн холбооны хуримтлалын төлбөрт 2015 оны 4 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 224,390 төгрөг, 2016 оны 1 дүгээр сараас 8 дугаар сар  хүртэл 201,680 төгрөг нийт 426,070 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Г.Ц  нь нэхэмжлэлийн шаардлага болох 426,070 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Очир хотхон” СӨХ нь хариуцагч Г.Ц холбогдуулан 426,070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 426,070 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож талууд эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

     Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон           

ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.“Очир хотхон” СӨХ нэхэмжлэлтэй, Г.Ц-д холбогдох 426,070 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 426,070 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,432 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 6,712 төгрөг, хариуцагчаас 6,712 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                         А.САРАНТУЯА