| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 905 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 905
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч Б.Бямбадагва,
Шүүгдэгч О.Э , түүний өмгөөлөгч Д.Батбаяр,
Шүүгдэгч С.Э , түүний өмгөөлөгч Г.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.Э , С.Э нарт холбогдох эрүүгийн 2002 00174 0121 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ангийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , О.Э .
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, дугаар курсын оюутан, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , С.Э .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч О.Э нь 2020 оны 3 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны гадна “өвс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 2,8 грамм, цэвэр жин нь 2,5 грамм хэмжээтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/-ийн агууламж бүхий
сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Улмаар уг бодисоо 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Ногоон төгөл” хотхон 75 дугаар байрны 83 тоот гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч С.Э нь 2020 оны 2 дугаар сарын сүүлчээс 2020 оны
03 дугаар сарын эхэн хүртэл Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны 7 дугаар орцны 1 давхарт цахилгааны хайрцагны дээд талд “өвс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 2,8 грамм, цэвэр жин нь 2,5 грамм хэмжээтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ийн агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Улмаар уг бодисоо 2020 оны 3 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны гадна С.Энхжинд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: “...Би мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа маш их ойлгосон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Сурч боловсрох чин хүсэл эрмэлзэлтэй байгаа учраас 1 удаа уучилна уу.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: “...Би мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа маш их ойлгосон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би ээжтэйгээ хоёулаа амьдардаг бөгөөд цаашид гадаад явч сурах хүсэлтэй байна. Энэ хүсэлтийг минь харгалзаж үзнэ үү.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-12/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15, 16-17/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 81 дугаартай тогтоол /хх-29/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-35-38/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1710 дугаартай дүгнэлт /хх-71-74/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1709 дугаартай дүгнэлт /хх-78-82/, Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн дүгнэлт /хх-90-91/, Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн дүгнэлт /хх-93-94/, гэрч О.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-64-65/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчий тогтоол /хх-1/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 1887 дугаартай дүгнэлт /хх-85-86/, гэрч М.Одонтунгалгийн өгсөн мэдүүлэг /хх-68-69/, гэрч С.Санчирын өгсөн мэдүүлэг /хх-66/, шүүгдэгч О.Э гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-132/, шүүгдэгч С.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-137/, О.Э гийн хувийн байдлын тухай баримтууд болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-149/, МУИС-ын тодорхойлолт /хх-150/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-151/, сургууль төгссөн тухай мэдээлэл /хх-152-154/, С.Э хувийн байдлын тухай баримтууд болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-156/, О.Э гийн Нийслэлийн Прокурорын газрын газарт гаргасан хүсэлт /хх-171/, шинээр “Тэмүүн сод” ХХК, “Дивишн Белл” ХХК-иудын тодорхойлолт 2 хуудас, “Хүмүүнлэгийн их сургуулийн тодорхойлолт, эмчийн тодорхойлолт 2 хуудас, нийт 4 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.Э нь 2020 оны 3 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны гадна “өвс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 2,8 грамм, цэвэр жин нь 2,5 грамм хэмжээтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/-ийн агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Улмаар уг бодисоо 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Ногоон төгөл” хотхон 75 дугаар байрны 83 тоот гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч С.Э нь 2020 оны 2 дугаар сарын сүүлчээс 2020 оны
3 дугаар сарын эхэн хүртэл Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны 7 дугаар орцны 1 давхарт цахилгааны хайрцагны дээд талд “өвс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 2,8 грамм, цэвэр жин нь 2,5 грамм хэмжээтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ийн агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Улмаар уг бодисоо 2020 оны 3 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны гадна С.Энхжинд өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааанд гэрч О.Бат-Эрдэнийн өгсөн: “...Би 10 жилийн найз С.Энхжинг өвс гэх ургамалыг хэрэглэдэг талаар 2019 оны зунаас мэдсэн. Гэхдээ хамт хэрэглэж байгаагүй.” /хх-64-65/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1710 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн дээжнүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Nobilis” гэсэн бичиглэлтэй төмөр саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Vita” гэсэн бичиглэлтэй хуванцар сав, хуйлсан AN7089765 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад багтдаг болно.” /хх-71-74/ гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Ногоон төгөл” хотхон 75 дугаар байрны
83 тоотод 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хийсэн хэргийн газрын үзлэгийн:
“...О.Э нь “Миний амьдардаг өрөөний номын тавиурын номны дээд хэсэгт төмөр савтай өвс байгаа. Мөн 00-ын өрөөнд угаалгын машины ард усны савыг цоолж хуйлсан мөнгө хийсэн бонго байгаа” гэж хэлээд зааж өгсний дагуу жижиг өрөөний унтлагын өрөөний өмнө хэсэгт байх цагаан өнгийн ширээтэй номын тавиурын хэсгээс номны дээр цагаан саарал өнгийн төмөр сав байсныг авч дэлгэн үзэхэд дотроо ногоон өнгийн хатсан өвс ургамлыг хийсэн байв. Тагны дээд хэсэгт “Нобилис” /Nobilis/ гэсэн бичигтэй байх ба дотор өвсийг зиплок бүхий уутанд хийж жинлэхэд уутны хамт 2,9 грамм жинтэй байлаа. Мөн 00-ын өрөөний угаалгын өрөөний арын хэсгээс “Вита” гэсэн бичигтэй хажуу хэсэгт цоолсон. Цоолсон нүхээр хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт хийсэн байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авлаа.” /хх-3-12 хуудас/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны дугаар сарын 23-ны өдрийн 1709 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн шээснүүд нь шинжилгээний дээжний хэмжээнд хүрэлцэж басан тул тэнцэж байна. “Энхжин 2020/03.14” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци"-ийн жагсаалтад багтдаг болно.
2. ”Юу Хи Ану 2020.3.14” гэсэн хаягтай шээс, “Батбаярын Энхжаргал 3/14 гэсэн хаягтай шээс, “Г.Баясах 3.14 гэсэн хаягтай шээс, “Давааням” гэсэн хаягтай шээс зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. /хх-78-82/ гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-15/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис
хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай:
"...тест ашиглах ажиллагааг эхлэн О.Э г 4 давхрын 00-ын өрөөнд оруулж 10 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх тестийг ашиглах талаар хэлж тестийн битүүмжлэлийг О.Э д харуулан задалж, өөрт нь тест ашиглах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэснээр...зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв....тестийн савны 2 талын нийт 10 ширхэг баганын ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас гарч байгаа нь урьдчилсан байдлаар дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж хариу гарч байгааг тэмдэглэлд тусгав.” /хх-16-17/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-35-38/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-39-41/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 323 дугаартай дүгнэлтэд:
1. О.Э нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. О.Э нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. О.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
4. О.Э нь хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.
5. О.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.
6. О.Э нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
7. О.Э нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.
8. О.Э нь одоогоор Мансуурах донтой эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.”/хх-90-91/ гэх дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаартай дүгнэлтэд:
1. С.Э нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. С.Э нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. С.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
4. С.Э нь хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.
5. С.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.
6. С.Э нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
7. С.Э нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.
8. С.Э нь одоогоор Мансуурах донтой эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.”/хх-93-94/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Э гийн яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолд дурьдсан байгаа үйлдэлд намайг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан зүйчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй.” /хх-100-101/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Э яллагдагчаар өгсөн: “...О.Э гийн гэх найздаа байрныхаа орцноос олсон өвс гэх зүйлийг ямар нэгэн төлбөр мөнгөгүйгээр өгсөн нь үнэн. Би өөрөө нэг удаа О.Э тэй хамт хэрэглэсэн ч хоолой гашуун оргиод байсан тул хэрэглэхээ больж буцаагаад байрныхаа орцны шийдний хэсэгт үлдээсэн. Ингээд О.Э “надад өгчих” гээд гуйгаад байхаар нь өгсөн.” /хх-107-108/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч О.Э гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-132/,
Шүүгдэгч С.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-137/ гэх мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч О.Э нь 2020 оны 3 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны гадна “өвс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 2,8 грамм, цэвэр жин нь 2,5 грамм хэмжээтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/-ийн агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар уг бодисоо 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Ногоон төгөл” хотхон 75 дугаар байрны 83 тоот гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн,
шүүгдэгч С.Э нь 2020 оны 2 дугаар сарын сүүлчээс 2020 оны 3 дугаар сарын эхэн хүртэл Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны 7 дугаар орцны 1 давхарт цахилгааны хайрцагны дээд талд “өвс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 2,8 грамм, цэвэр жин нь 2,5 грамм хэмжээтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ийн агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, улмаар уг бодисоо 2020 оны 3 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны гадна О.Э д өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрч О.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1710, 1709 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах ажиллагаанд О.Э , С.Э нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Шүүх сэтгэц эмгэг судлалын 323, 348 дугаартай дүгнэлтүүд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч О.Э гийн 2020 оны 3 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны гадна “өвс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 2,8 грамм, цэвэр жин нь 2,5 грамм хэмжээтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/-ийн агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар уг бодисоо 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Ногоон төгөл” хотхон 75 дугаар байрны 83 тоот гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан” гэмт хэргийн шинжийг,
шүүгдэгч С.Э 2020 оны 2 дугаар сарын сүүлчээс 2020 оны 3 дугаар сарын эхэн хүртэл Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны 7 дугаар орцны 1 давхарт цахилгааны хайрцагны дээд талд “өвс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 2,8 грамм, цэвэр жин нь 2,5 грамм хэмжээтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ийн агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, улмаар уг бодисоо 2020 оны 3 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны гадна О.Э д өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч О.Э , С.Э нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч О.Э , С.Э нарын үйлдэлд яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийг хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч О.Э , С.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч О.Э , С.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч О.Э , С.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч О.Э , С.Э нарт ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоохоор зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, О.Э , С.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “Nobilis” гэсэн бичиглэлтэй төмөр саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл 2,8 грамм, “Vita” гэсэн бичиглэлтэй хуванцар сав зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Тамгын газарт, хуйлсан AN7089765 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Э г “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч С.Э г “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. О.Э , С.Э нарт тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар О.Э , С.Э нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
4. О.Э , С.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.
5. О.Э , С.Э нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Э , С.Э нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “Nobilis” гэсэн бичиглэлтэй төмөр саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл 2,8 грамм, “Vita” гэсэн бичиглэлтэй хуванцар сав зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Тамгын газарт, хуйлсан AN7089765 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Э , С.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Э , С.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС