| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06505/И |
| Дугаар | 5394 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 5394
| 2016 оны 10 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2016/05394 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 8 дугаар байр, .... бюлдингийн ... тоотод байрлах ..регистртэй “Сансит капитал ББСБ” ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельсийн гудамж, ..дүгээр байрны ... тоотод оршин суух Сартуул овогт Ж.Б холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,611,732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Сансит капитал ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Ж.Б нь 71 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 4 хувийн хүүтэй 15,000,000 төгрөгийг 6 сар буюу 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл зээл олгосон. Тус байгууллагаас зээл авснаас хойш сар бүр хүү төлж яваад 2015 оны 12 сараас хойш үндсэн зээл, хүү, алдангийг одоо болтол төлөөгүй ББСБ-ийг хохироож байна. Иймд үндсэн зээл болох 14,184,000 төгрөг, зээлийн хүү 5,927,738 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 500,000 төгрөг нийт 20,611,738 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн шаарплагыг биелүүлсэн байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Сансит капитал ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,611,732 төгрөгийг хариуцагч Ж.Б-с гаргуулах тухай нэхэмжлэлийн тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,611,732 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа илэрхийлэн шүүхэд хүсэлтээ ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Сансит капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Б-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,611,732 төгрөг гаргуулах хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,008 төгрөгийн тал хувь болох 130,504 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, үлдэх 130,504 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болгохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА