Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 5403

 

      2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2016/05403

            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ...тоотод оршин суух, ... регисртэй, Шуудай овогтой О.М,

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Э-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч О.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Зуут овогт О.Э-ос зээлийн гэрээний төлбөр гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШЗ2016/00469 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн боловч 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч О.Э-ын хаяг  тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Зуут овогт О.Э-ыг эрэн сурвалжилж, нэхэмжлэл хүргүүлэх хаягийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч О.Мөнхжаргал нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Э-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд О.Э нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул О.М-н хүсэлтийг хангаж, О.Э-ыг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Э-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Зуут овогт О.Э нь ....регистртэй, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол,...байрны ...хаягт оршин суух бүртгэлтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА