Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 111/ШШ2018/0009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу, нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар -гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга , Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга нарт холбогдох Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 19-02/69, 19-02/70, 19-02/71, 19-02/72, 19-02/73, 19-02/74, 19-02/75 дугаар актуудыг бүхэлд нь, 19-02/79, 19-02/80 дугаар актын -д холбогдох хэсгийг, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаар тогтоолын д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б овогтой И миний бие 1974 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. Ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Баянхонгор сумын 2 дугаар багт амьдардаг. Би 1999 оноос хойш СӨБ-ын байгууллагад 19 дэх жилдээ ажиллаж байна. Баянхонгор сумын 2 дугаар цэцэрлэгт 1999-2007 он хүртэл багш, 2007-2015 он хүртэл Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгт багш, арга зүйч, 2015 оны 1 дүгээр сарын 5-наас 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байсан.

Энэ хугацаанд гаргасан амжилт, бүтээлийг үнэлж байгууллага болон сумын хөдөлмөрийн аварга, 2007 онд Бүтээлч багш, 2014 оны Аймгийн Шилдэг багш зэрэг шагналуудаар шагнагдаж байсан. Боловсролын магистр, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй.

2013-2014 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд байгалийн чулуугаар наадгай хийж наадгай аргачлалаа СӨБ-ын салбарын ВUUWEI сайтад тавих эрх авч өөрийн туршлагаа түгээн дэлгэрүүлж байсан. Мөн бүлгийн хүүхдүүдийн чулуугаар хийсэн бүтээл БСШУ-ны Яамын музейд хадгалагдаж байдаг.

2010 оноос хойш орон нутгийн сургагч багшаар ажиллаж өөрийн болон мэргэжил нэгт багш нарынхаа заах арга, ур чадварыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байгаа.

2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг дарга -ын Б/199дүгээр захирамжаар эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.

Надад ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаа, сонирхол байхгүй, тэтгэвэрт гарсан эрхлэгчийн ажлын байрны сул орон тоон дээр 2014 онд сонгон шалгаруулалтанд шалгарсан. Би ажилгүй болсноор цалингийн зээл төлөх, ар гэрийн амьжиргаа, сургуулийн насны 3 хүүхдийн хувьд хүнд байдалд орсон тул 6 сар ажил, орлогогүй байсаар 2017 оны 8 дугаар сард цэцэрлэгийн арга зүйчийн ажлын байранд сонгон шалгаруулалтанд орж шалгарч, одоогоор Баянхонгор сумын 12 дугаар цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байна.

Ингээд миний бие 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн шалтгаанаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан.

Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Аймгийн Санхүүгийн Хяналт, Аудитын албаны дарга манай цэцэрлэгийн 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх удирдамж гаргаж, Засаг дарга баталгаажуулан 2017 оны 7 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл хугацаанд Санхүүгийн Хяналт Шалгалтын улсын ахлах байцаагч өөрөө Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн.

Уг шалгалтаар 2015, 2016 онд авсан миний цалингаас 703,833 төгрөг буцаан төлөхөөр Баянхонгор аймгийн Санхүүгийн Хяналт, Аудитын албаны улсын ахлах байцаагчийн 19-02/69, 19-02/70, 19-02/72, 19-02/75 тоот акт 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гарсан гэдгийг албан ёсоор бичгээр 2017 оны 10 сарын 24-ний өдөр байгууллагын бичиг хэргээс хувилж авсан.

Эдгээр актыг би хүлээн зөвшөөрөхгүй. Тус албаны дарга нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр намайг дуудаж, тантай холбоотой акт гаргаж байгаа, актаа баталгаажуулж Баянхонгор аймгийн Санхүүгийн хорооны хурлаар эцсийн шийдвэр гарч баталгаажаад танд албан ёсоор өгнө. Харин эдгээр дээр гарын үсэг зурчих гээд тодорхой баримтуудад гарын үсэг зуруулсан.

Надад албан ёсоор гардуулж нэг хувийг өгөөгүй. Харин 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр байгууллагын нягтлан бодогч над руу утсаар яриад Энэ акт ирсэн гэхээр нь хүүхдээрээ авахуулсан.

Тэгж албан ёсоор бичгээр гардаж авсан. Харин аудитын албаны дарга Б. Н өрөөндөө дуудаад Санхүүгийн хорооны хурал хуралдаж эцсийн шийдвэр гаргах учраас бичгээр өгөх боломжгүй. гээд нэг хувийг надад өгөөгүй.

Би Баянхонгор аймгийн Санхүүгийн Хяналт, Аудитын албаны улсын ахлах байцаагчийн 19-02/69, 19-02/70, 19-02/71, 19-02/72, 19-02/73, 19-02/74, 19-02/75, 19-02/79, 19-02/80 тоот актыг хүлээн зөвшзөөрөхгүй байгаа учир нь энэ актыг гаргахдаа намайг ажлаас чөлөөлж улмаар надаас зөрчил олох зорилгоор зориуд удирдамж гаргаж шалгасан тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн хууль бус акт юм.

Энэ талаар зохих журмын дагуу Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 11 сарын 31-ний өдөр гомдол гаргасан, мөн өдөр тус албаны дээд шатны байгууллага болох дарга -д гомдол гаргахад ямар нэгэн хариу ирүүлээгүй. Харин Санхүүгийн Хяналт аудитын даргын гарын үсэг бүхий хариу 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ирсэн бөгөөд тус хариугаа энэ актуудад ямар нэгэн өөрчлөх, чөлөөлөх зүйл байхгүй гэсэн хариу ирүүлсэн юм.

Дээрх байгууллага нь намайг ажил олгогч ажлаас чөлөөлөгдсний дараа зориудаар миний ажиллаж байсан байгууллагаас зөрчил илрүүлэх зорилгоор 2017 оны 7 сараас 9 сар хүртэл шалгаж зориудаар хууль бусаар зөрчлийг нотлох гэсэн байдлаар шалгалт хийсэн нь төрийн хяналт шалгалтын хууль болоод бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчиж намайг ажилдаа буцаан тогтоолгохоор шүүхэд хандсан үед нотлох баримт болгох зорилгоор ажил олгогчийн тушаал шийдвэрээр хийсэн хууль бус шалгалт болсон.

Энэ хууль бус шалгалтын үр дүнд Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын улсын ахлах байцаагчийн 19-02/69, 19-02/70, 19-02/71, 19-02/72, 19-02/73, 19-02/74 19-02/75, 19-02/79, 19-02/80 тоот актууд гарснаар миний хөдөлмөрлөх, эдийн засгийн эрх давхар зөрчигдөж байна.

Мөн би тус аудитын албаны дарга болон Аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч 2017 оны 11 сарын 6-ны өдөр Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хорооны хурал хуралдаж, Баянхонгор аймгийн 5 дугаар цэцэрлэгийн 2015, 2016 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын үр дүнг баталгаажуулсан.

Улмаар нийт 2576954 төгрөгийг төрийн сангийн хүү торгуулийн орлогод төвлөрүүлэх, эрхлэгчээр ажиллаж байсан д сахилгын шийтгэл ногдуулах үүрэг гаргаж надаас 7333147 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Төрийн эрх бүхий байгуулага нь намайг ажлаас чөлөөлсөн захирамжаа баталгаажуулах зорилгоор, төрөөс цалин хөлс авч, үндсэн ажлаа зорилготой төрийн санхүүгийн байцаагч нарт төлөвлөгөөт бус шалгалтын үүрэг өгч тус байцаагч нь зориудаар алдаа илрүүлэх зорилгоор шалгалт хийсэн нь төрийн эрх мэдлийг буруу ашиглаж хийсэн шалгалт болоод аудитын хорооны хурал юм.

Энэ байдлаар явуулж хийсэн Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалт түүнээс гарсан актууд, мөн актуудыг түшиглэж гарсан санхүүгийн хяналт, аудитын албаны хорооны хурлын тогтоолууд нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн хяналт шалгалтын хууль болоод Төсвийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Авлигын тухай хууль тогтоомжуудыг буруу хэрэглэсэн, хууль бус акт юм.

Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь төсвийн байгууллагуудад зөвлөн туслах, арга зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүрэгтэй болохоор биш ажлаас халсан шйидвэрийг баталгаажуулах гэж төрийн цалин мөнгө, цаг завыг үрж зориуд алдаа зөрчил илрүүлэх үүрэгтэй байгууллага биш юм. Энэ талаар би зохих байгууллагад хандаж байгаа.

Иймд: 1. Баянхонгор аймгийн Санхүүгийн Хяналт, Аудитын албаны улсын ахлах байцаагчийн 19-02/69, 19-02/70, 19-02/71, 19-02/72, 19-02/73, 19-02/74, 19-02/75, 19-02/79, 19-02/80 тоот актуудыг хүчингүй болгох

2. Баянхонгор аймгийн Санхүүгийн Хяналт, Аудитын хорооны 2017 оны 11-р сарын 06-ны өдрийн № 30 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба нь 2014 онд аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг болон байгуулагдаж, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу санхүүгийн хяналт шалгалт, аудитын үйл ажиллагааг явуулж төсөвт байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гарсан зөрчил, дутагдал, алдаа засаж залруулах, арилгах, хохирлыг нөхөн төлүүлэх, ажил хариуцсан албан тушаалтнуудын санхүүгийн хариуцлага, сахилгыг өндөржүүлэхэд чиглүүлэн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэдэг.

Аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба 2017 онд хяналт шалгалт хийх төсөвт байгууллагууд, тусгай сангуудын жагсаалтыг гаргаж аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан. Хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу 5 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг албаны дарга миний бие ажил үүргийн дагуу хийхээр төлөвлөгдсөн.

Хяналт шалгалт хийх 28 тоот удирдамжийг аймгийн Засаг дарга баталж 5 дугаар цэцэрлэгийн 2015, 2016 онуудын санхүүгийн үйл ажиллагаа, төсөв хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалтад хяналт шалгалтыг хийсэн.

Хяналт шалгалтыг хууль, тогтоомж холбогдох эрх зүйн актын хүрээнд хийгдсэн бөгөөд зориудаар буюу зөрчил илрүүлэх зорилгоор хийгээгүй. 2017 онд Баянхонгор аймгийн бүх цэцэрлэг, бүх сургуулиудыг хамруулан хяналт шалгалтыг хийсэн.

Хяналт шалгалтаар зөрчил, дутагдал илэрч 16 актаар 2,576,954 төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоосон. Дараах зөрчил дутагдлууд илэрснээс шалтгаалан нөхөн төлбөрийн актууд гарсан.

1. Нягтлан бодох бүртгэлийн хөтлөх, мэдээлэл боловсруулах ажиллагаа нь анхан шатны баримт бүрдүүлэхээс шалтгаалан үнэн зөв гарах, зөв үйл ажиллагаа явах үндэс болдог. Гэвч 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2,384,500 төгрөгийг татварын суутган төлөлтийн гүйлгээг, 12 дугаар сарын 14-ий өдөр 7,449,440 төгрөгийг халаалтын төлбөрийн гүйлгээг тус тус хийхдээ нягтлан бодогч гарын үсэг зуралгүйгээр гүйлгээ хийсэн.

2. Аж ахуйн бараа материалын бүртгэл хөтлөлтийг тулган шалгахад 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 125,000 төгрөгөөр материал худалдан аваад эргэлтийн хөрөнгөнд бүртгэлээр үлдэх хөрөнгийг шууд зарлагдсан, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 228,000 төгрөгөөр бичиг хэргийн материал худалдан аваад бичгийн цаасыг /6 ширхэг/ зарцуулах шаардах хуудсыг бичээгүй зэргээр зөрчил гаргаж нярав ажилдаа хариуцлагагүй хандсан, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нар хяналт тавьж ажиллаагүй алдаа, зөрчлийг гаргасан.

3. 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр цалинг тооцон олгохдоо нягтлан бодогч ур чадварын нэмэгдлийг 25 хувь буюу 152,114 төгрөгийг авчихаад 4 дүгээр сарын 29-ний өдөр ур чадварын нэмэгдлийг 20 хувь буюу 121,691 төгрөгийг дахин бодох авсан зөрчил гаргасан байна. Тэр үедээ эрхлэгч нэмэгдлийг хүлээн зөвшөөрч, нягтлан бодогч бодож авсан.

4. Нягтлан бодогч нь 2015 оны 7 дугаар сард ажлын 23 хоногоос 13 хоног ажилласан байхад ур чадварын нэмэгдлийг үндсэн цалингаас 20 хувь буюу 121,691 төгрөгөөр тооцож 52,909 төгрөгийг, 8 дугаар сард ажлын 21 хоногоос 7 хоног ажилласан байхад ур чадварын нэмэгдлийг үндсэн цалингаас 20 хувь буюу 121.691 төгрөгөөр тооцож 81,127 төгрөгийг, нийт 134,036 төгрөгийг илүү бодож авсан зөрчлийг гаргасан байна. Тус 7, 8 дугаар саруудын цалингийн цэсийг эрхлэгч нь баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн.

5. Нягтлан бодогч нь 2015 оны 7 дугаар сард ажлын 23 хоногоос 13 ажиллаж ажлын ногдох хоногоор 343,910 төгрөгийг тооцоолон бодож авахаас 423,274 төгрөгөөр тооцоолон авч 79,364 төгрөгийг илүү авсан зөрчлийг гаргасан.

6. эрхлэгчээр ажиллаж байх үед буюу 2015 оны 2 дугаар сард 32,055 төгрөг, 3 дугаар сард 32,055 төгрөг, нийт 64,110 төгрөгийг Заах аргын нэгдлийн ахлагчийн нэмэгдлийг авсан.

7. Аймгийн Засаг даргын 2014 оны чөлөөлж, -г ажилд томилох тухай 750 дугаар захирамжаар гийн сарын үндсэн цалинг ТҮБД- 6 зэрэглэлийн 3 дахь шатлалын дагуу 641,091 төгрөгөөр тооцож олгохыг шийдвэрлэсэн байхад 2015 оны 6 дугаар сарын цалин дээр өмнөх саруудын цалингийн зөрүү нэрээр 165,765 төгрөгийг удирдах албан тушаалтны шийдвэргүйгээр өөртөө авсан.

8. 2015 оны 7 дугаар сард нь амралтын хоногоо 30 хоногоор тооцож 1,121,569 төгрөгийн амралтын олговрыг авсан боловч 7-8 саруудын дамжин амрахдаа амралтын хоногоо 29 хоногоор тооцоолж 1 хоногийн цалин, амралтын мөнгийг давхардуулан 29,314 төгрөгийг илүү авсан.

9. нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Баянхонгор сумын Засаг даргын Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгох тухай 234 дүгээр захирамжаар 2015 оны 3 дугаар улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгохоор шийдвэрлэсэн боловч ажиллаагүй 7, 8 саруудын үр дүнг тооцон 119,525 төгрөгийг илүү авсан.

10. 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Ур чадварын нэмэгдэл олгох тухай 111 дүгээр захирамжаар д ур чадварын нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар тооцон олгохоор шийдвэрлэсэн. Гэвч ур чадварын нэмэгдэл олгох шийдвэрийг 2 дугаар сарын 22-ны өдөр гаргасан байхад ур чадварын нэмэгдлийг 1 болон 2 дугаар саруудад бүтэн бодож илүү авсан байна. 1 сард 128,219 төгрөг, 2 сард 91,585 төгрөг, нийт 219,804 төгрөгийг илүү авсан.

11. Баянхонгор сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгох тухай 253 дугаар захирамжаар д үр дүнгээр олгох мөнгөн урамшлыг үндсэн цалингийн 13 хувиар тооцож 250,028 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн боловч эрх мэдлээ хэтрүүлэн үндсэн цалингийн 15 хувиар тооцон 288,493 төгрөгийг авч 38,465 төгрөгийг өөртөө илүү авсан.

12. нь 2016 оны 12 дугаар сарын цалин дээр шийдвэргүйгээр ур чадварын нэмэгдлийг үндсэн цалингийн 15 хувиар буюу 96,164 төгрөгийг өөртөө авсан зөрчлийг гаргасан.

13. 2015 оны 4 дүгээр сард ур чадварын нэмэгдлийг цалингийн тооцооллоос гадна тусгайлан бодохдоо *******, *******, Д.*******, , нарт татварын хөнгөлөлтийг давхардуулан эдлүүлсэн зөрчлийг гаргасан байна. 1 хүнд 7,000 төгрөгийн татварын хөнгөлөлтийг эдлүүлж 35,000 төгрөгийг дээрхи хүмүүст илүү олгосон.

14. 2015 оны 8 дугаар сард нярав бичиг хэргийн ажлыг хавсруулан гүйцэтгүүлж үндсэн цалингийн 40 хувь буюу 166,608 төгрөгийг олгосон байна. Гэвч цалингийн нэмэгдлийг бичиг хэргийн ажилтаны цалингаас 40 хувиар бодож 142,807 төгрөгийг олгохгүйгээр 23,801 төгрөгийг илүү олгосон зөрчлийг гаргасан.

15. Ажиллагсдын цалин бодолтыг хянаж шалгахад 2015 оны 11 дүгээр сард 21 хоног ажиллахаас 20 хоног ажилласан байхад нэмэгдлийг бүтнээр тооцож 2,056 төгрөгийг, 2016 оны 1 дүгээр сард Д.******* 21 хоног ажиллахаас 20 хоног ажилласан байхад нэмэгдлийг бүтнээр тооцож 1,628 төгрөгийг, 3 дугаар сард ******* 23 хоног ажиллахаас 22 хоног ажилласан байхад нэмэгдлийг бүтнээр тооцож 2,009 төгрөгийг, 11 дүгээр сард ******* 22 хоног ажиллахаас 21 хоног ажилласан байхад нэмэгдлийг бүтнээр тооцож 2,213 төгрөгийг, 22 хоног ажиллахаас 20 хоног ажилласан байхад нэмэгдпийг бүтнээр тооцож 7,357 төгрөгийг тус тус илүү олгосон.

16. Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан нь 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаар тушаалаар *******т ур чадварын нэмэгдлийг 20 хувь, 10 хувиар 2 удаа олгохоор, мөн өдрийн 18 дугаар тушаалаар дахин 10 хувийн ур чадварын нэмэгдэл олгохоор тус тус шийдвэрлэж *******т ур чадварын нэмэгдлийг 40 хувь буюу 220,148 төгрөгийг олгож 55,037 төгрөгийг илүү олгосон, 2 удаагийн тушаалаар 3 удаа ур чадварын нэмэгдэл олгох шийдвэрийг гаргасан.

17. нь 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ******* ажил хавсруулан гүйцэтгүүлэх тухай Б/42 тоот тушаалаар сантехникийн ажлыг хавсруулахаар шийдвэрлэж 9-12 сар хүртэл 332,950 төгрөгийг нэмэгдэл хөлсөнд олгосон байна. Гэвч Сантехникийн ажлын байрны тодорхойлолт байхгүй, ямар ажил хийх нь тодорхойгүй ажлын хавсруулан гүйцэтгүүлсэн.

18. Цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар 2015 онд нэр бүхий 7 хүнд, 2016 онд нэр бүхий 3 хүнд ажпын хариуцлага алдсан тул сахилгын шийтгэлийг оногдуулсан байна. Гэвч хавсралтад заасан нэр бүхий 10 хүнд сахилгын шийтгэлийг оногдуулсан байхад үр дүнгийн урамшуулал болох 1,046,665 төгрөгийг олгосон.

Дээрх зөрчил дутагдал, алдаа нь баримтуудаар бүрэн нотлогдсон, хүлээн зөвшөөрөгдсөн баримтуудаар баталгаажуулсан ба баримтгүй, үндэслэлгүй, хуурамчаар хийгээгүй зүйлийг хийсэн мэтээр хяналт шалгалтыг явуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 19-02/69, 19-02/70, 19-02/71, 19-02/72, 19-02/73, 19-02/74, 19-02/79, 19-02/80 тоот актуудыг санхүүгийн зөрчил гаргасан, тэр баримтуудаар бүрэн нотлогдсон учир Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ., Төрийн хяналт шалналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Төрийн Аудитын байгууллага болон төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт, Үндсэн хуулийг Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэнэ 10 дугаар зүйлийн 10.12.2-д "аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрэм-ийн 7.5 дахь хэсэг Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичнэ. гэж заасан заалтуудын дагуу тогтоосон. Дээрх актуудыг тогтооход төлбөрийн акт тус бүрээр сонсох ажиллагааг Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан заалтуудыг баримтлан явуулсан.

Санхүүгийн хяналт шалгалтын Улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн 16 төрлийн актаар 2,576,954 төгрөгийн төлбөрийг илрүүлэн тогтоож орон нутгийн орлогод төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. Төлбөрийн актуудыг иргэн бүрэн хүлээн зөвшөөрч сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас, төлбөрийн актанд регистрын дугаар, он, сар, өдрийг бичиж гарын үсэг зурсан байна. төлбөрийн актыг тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагаанд өөрийн биеээр оролцож хүлээн зөвшөөрч байсныг хэлье.

Нэхэмжлэлд бичснээр 7,333,147 төгрөгийг гаргаж төлүүлэхээр шийдвэрлээгүй.

Баянхонгор аймгийн 5 дугаар цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалт хууль тогтоомж, бусад эрх зүйн актуудын хүрээнд хуулийн дагуу хийгдэж санхүүгийн баримтуудаар бүрэн нотлогдсон төлбөр зөрчлүүдийг илрүүлсэн бөгөөд иргэн -г ямар нэг баримт, нотолгоогүйгээр гүтгэн хариу тайлбар авахгүйгээр шийдвэрүүдийг гаргаагүй.

Хяналт шалгалтын танилцуулга материалыг аймгийн Аудитын хороонд танилцуулж, хэлэлцүүлэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэр гаргаж 30 тоот тогтоолыг баталсан. Аудитын хорооны хуралд иргэн -г 2 удаа албан ёсоор урьж оролцуулахаар мэдэгдсэн боловч оролцохгүй гэж хэлээд хүрэлцэн ирээгүй. Хурлаар -гийн гаргасан зөрчил дутагдал, алдаа хэлэлцсэн бөгөөд алдаа зөрчлүүдээ хамгаалах боломжийг гаргасан боловч үл хүндэтгэн ирээгүй.

Дээрх бүх хяналт шалгалт, бусад үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу хийгдсэн бөгөөд иргэн гийн гаргасан нэхэмжлэлд ямар хуулийн, ямар заалтыг зөрчсөн, хяналт шалгалтаар ямар үйл ажиллагааг буруу явуулсан тодорхойгүй, нотлогдох баримтгүй байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: -гаас 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд Баянхонгор аймгийн Санхүүгийн Хяналт, Аудитын албаны улсын ахлах байцаагчийн 19-02/69, 19-02/70, 19-02/71, 19-02/72, 19-02/73, 19-02/74, 19-02/75, 19- 02/79, 19-02/80 тоот актууд, Баянхонгор аймгийн Санхүүгийн Хяналт, Аудитын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн № 30 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхлээр нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул доорх хариу тайлбарыг гаргаж байна.

нь нэхэмжлэлдээ төрийн эрх бүхий байгууллага нь намайг ажлаас чөлөөлсөн захирамжаа баталгаажуулах зорилгоор, төрөөс цалин хөлс авч, үндсэн ажлаа зорилготой төрийн санхүүгийн байцаагч нарт төлөвлөгөөт бус шалгалтын үүрэг өгч тус байцаагч нь зориудаар алдаа илрүүлэх зорилгоор шалгалт хийсэн нь төрийн эрх мэдлийг буруу ашиглаж хийсэн шалгалт болоод, аудитын хурлын тогтоол юм гэжээ.

Харин хяналт шалгалт нь хууль, тогтоомж холбогдох эрх зүйн актын хүрээнд хийгдсэн бөгөөд зориудаар буюу зөрчил илрүүлэх зорилгоор хийгээгүй. 2017 онд Баянхонгор аймгийн бүх цэцэрлэг, бүх сургуулиудыг хамруулан хяналт шалгалтыг хийсэн болно.

Хяналт шалгалтыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч хийж 19-02/69, 19-02/70, 19-02/71, 19-02/72, 19- 02/73, 19-02/74, 19-02/75, 19-02/79, 19-02/80 тоот актуудыг гаргасан.

Дээрх актуудыг тогтооход төлбөрийн акт тус бүрээр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулсан.

Мөн Баянхонгор аймгийн Санхүүгийн Хяналт, Аудитын хорооны тогтоолыг хамтын шийдвэрээр гаргадаг бөгөөд аймгийн Засаг дарга нь бие дааж шийдвэр гаргадаггүй болно.

Иймд Баянхонгор аймгийн Санхүүгийн Хяналт, Аудитын албаны улсын ахлах байцаагчийн 19-02/69, 19-02/70, 19-02/71, 19-02/72, 19-02/73, 19-02/74, 19-02/75, 19- 32/79, 19-02/80 тоот актууд, Баянхонгор аймгийн Санхүүгийн Хяналт, Аудитын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн № 30 тоот тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр бөгөөд гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд хандан анх Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 19-02/69, 19-02/70, 19-02/71, 19-02/72, 19-02/73, 19-02/74, 19-02/75 дугаар актыг бүхэлд нь, 19-02/79, 19-02/80 дугаар актын д холбогдох хэсгийг, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 12дугаар сарын 04-ний өдөр гаргасан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 19-02/70, 19-02/71, 19-02/75 дугаар актуудыг хүчингүй болгуулах шаардлагаас татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасны дагуу татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэлийн үлдэх Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 19-02/69, 19-02/72, 19-02/73, 19-02/74 дүгээр актуудыг бүхэлд нь, 19-02/79, 19-02/80 дугаар актуудын д холбогдох хэсэг, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлагуудыг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болголоо.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Дүрэм батлах тухай 483 дугаар тогтоолын хавсралтын 11.1-д Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана. гэж заасан атал нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9 актыг хүчингүй болгуулахаар өөрт нь хандсан байна. Гэвч улсын ахлах байцаагчид хандсаныг нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгээгүй гэж үзэх боломжгүй, захиргааны дээд шатны албан тушаалтанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэхэд цаг хугацаа, бусад хүчин зүйлийн хувьд боломжтой нөхцөл бүрдэхээргүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав.

Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр тус албаны 2017 онд хийх хяналт шалгалтын хуваарийг баталжээ. Улмаар Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар удирдамжийн дагуу Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн 2015-2016 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Дотоод аудитын дүрэм-ийн 7.5-д Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичнэ. гэж заасны дагуу холбогдох хуулиуд, журмыг зөрчсөн гэж үзэн маргаан бүхий актуудыг үйлдсэн байна.

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-д Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна., дээрх дүрмийн 4.6-д Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, ахлах байцаагчийн эрхийг хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр олгоно. гэж тус тус заасан, улсын байцаагчийн эрхтэйн хувьд Санхүүгийн хяналт, аудитын улсын ахлах байцаагч маргаан бүхий актуудыг үйлдэх болон үйл ажиллагаандаа Төрийн хяналт шалгалтын тухай, Захиргааны ерөнхий хуулиуд, бусад дүрэм журмыг дагаж мөрдөн, үндэслэл бүхий шийдвэр гаргах шаардлагатай.

Нэг. Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 19-02/69, 19-02/72, 19-02/73, 19-02/74 дүгээр актуудыг бүхэлд нь, 19-02/79, 19-02/80 дугаар актуудын -д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хүчингүй болгуулахаар маргаж байгаа Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн актуудад сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас бичигдсэн боловч Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, хувийн хэрэг нээх, хяналтын дагалдах хуудас үйлдэх, актуудыг гардуулах, хүргүүлэх ажиллагаа хийгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн акт үйлдэх үндэслэл болсон зөрчлүүд нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийг зөрчил гаргаагүй гэж үзээгүй, харин улсын ахлах байцаагчийн актуудад баримталсан хууль зүйн үндэслэл тохироогүй, хуульд нийцэж гараагүй гэж үзсэн болно.

1.1. Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 19-02/69 дүгээр актын тухайд: Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заах аргын нэгдлийг удирдаж ажиллах заалтгүй байхад 2015 оны 2, 3 дугаар саруудад заах аргын нэгдлийн ахлагчийн нэмэгдэл 64110 төгрөгийг авсан нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-ыг зөрчсөн гэж үзэн, гаар төлүүлэхээр акт тогтоосон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-д заах аргын нэгдэл удирдах-д үндсэн цалингийн 5 хувиар тооцон нэмэгдэл олгож болохоор зааснаас бус цэцэрлэгийн эрхлэгч уг албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг, нэмэгдэл авахыг хориглосон, хязгаарласан тогтоол биш юм.

Нэхэмжлэгч -гийн ажлын байрны тодорхойлолтоор Заах аргын нэгдлийг удирдах заалтгүйг эсхүл тушаал гаргалгүйгээр нэмэгдэл авсныг үндэслэлгүй гэж үзсэн алин болох нь тодорхойгүй, дээрх Засгийн газрын тогтоолын холбогдох заалтыг зөрчсөн гэж төлбөр ногдуулсныг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

1.2. Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 19-02/72 дугаар актын тухайд: Баянхонгор сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгох тухай 234 дүгээр захирамжаар[ 2015 оны 3 дугаар улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгохоор шийдвэрлэсэн боловч ажиллаагүй 7, 8 дугаар саруудын үр дүнг тооцон 119.525 төгрөгийг илүү авсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн, акт тогтоожээ.

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ., Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэж тус тус заасан.

Баянхонгор сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгох тухай 234 дүгээр захирамжаар -д улирлын үр дүнгийн урамшлыг үндсэн цалингийн 13 хувиар бодож олгохоор шийдвэрлэсэн. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай 393 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам, холбогдох хуулиар ээлжийн амралтаа эдэлсэн ажилтанд улирлын үр дүнгийн урамшлыг олгохыг хориглоогүй, хязгаарлаагүй.

Иргэний хуулийн 1-д Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршино., Авлигын эсрэг хуулийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж тус тус зааснаас үзвэл Улсын ахлах байцаагч тухайн харилцаанд хамааралгүй эх сурвалжийг сонгосон, Төсвийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн гэж төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Тухайн тохиолдолд урамшил олгох үндэслэлийг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас суртгалтын байгууллагын багш, бусад албан хаагчдын ажлыг үнэлж, дүгнэх чиглэлээр баталсан журмуудад заасан шалгуур үзүүлэлтийг хангаж ажилласны төлөө олгохоор зохицуулсан. Улирал гэдэгт хуанлийн 3 сар багтдаг, уг 3 сарын 2 сард нь ажиллаагүй бол зарчмын хувьд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай 393 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам-ын хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, зөв хүмүүжил төлөвшүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, бүтээлч ажиллагааг дэмжих, боловсролын чанарыг баталгаажуулах, үр өгөөжийг дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх зорилго аль аль нь биелэх боломжгүй юм. Тиймээс улирлын урамшлыг ажиллаагүй хугацаандаа ногдуулан авсан нь шударга ёсонд нийцэхгүй ч Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 19-02/72 дугаар актын хууль зүйн үндэслэлийг зөв тогтоож чадаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

1.3. Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 19-02/79 дүгээр актын -д холбогдох хэсгийн тухайд: 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ******* ажил хавсруулан гүйцэтгүүлэх тухай Б/42 дугаар тушаалаар харуул хамгаалалтын ажилтан ******* сантехникийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 2015 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл 332.950 төгрөгийг нэмэгдэл хөлсөнд олгосон, тус цэцэрлэгт сантехникийн албан тушаалын орон тоогүй, ажлын байрны тодорхойлолт байхгүй, ямар ажил хийх нь тодорхойгүй байхад хавсран гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэн, акт тогтоосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно., 21.1.1-д ажлын байрны буюу албан тушаалын нэр, 21.1.2-т ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг гэж тус тус заасан. Ажил олгогч, ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай эсвэл хугацаагүй байгуулах, байгуулахдаа Хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйлд заасныг заавал гэрээндээ тусгахтай холбоотой харилцааг хуульчилсан.

Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа харуул хамгаалалтын ажилтан ******* сантехникийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж нэмэгдэл хөлс олгосныг эсхүл сантехникийн ажлын байр, ажлын байрны тодорхойлолт байхгүй байхад хавсруулан гүйцэтгүүлсний алиныг зөрчил гэж үзсэн нь тодорхойгүй байдлаар томъёолсон, Хөдөлмөрийн болон Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэж, акт үйлдсэнийг мөн хууль бус гэж дүгнэв.

Нэхэмжлэгч -гийн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно. гэж заасны дагуу цэцэрлэгийн сантехникчээр ******* хавсран ажиллуулж, нэмэгдэл хөлс олгосныг буруу гэж үзэх боломжгүй, актаар Ж.Мягмаржавт төлбөр тогтоож, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд болон нягтлан бодогч нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Төрийн хяналт үалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах гэж заасныг зөрчсөн байна.

1.4. Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 19-02/80 дугаар актын д холбогдох хэсгийн тухайд: 2015 онд 5 дугаар цэцэрлэгчийн эрхлэгчийн тушаалаар нэр бүхий 7 ажилтанд, 2016 онд нэр бүхий 3 ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан боловч уг ажилчдад үр дүнгийн урамшуулал болох 1.046.665 төгрөгийг олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн, актыг үр дүнгийн урамшуулал авсан нэр бүхий 10 ажилтанд тавьсан, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол цэцэрлэгчийн эрхлэгчээр ажиллаж байсан , нягтлан бодогч нараар төлүүлж, орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн ажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно. гэж заасан. Энэ заалт нь ажилтны цалин хөлсийг ямар зарчим, хэлбэрээр олгох ёстойг хуульчилсан зохицуулалт атал нэр бүхий 10 ажилтанд үр дүнгийн урамшууллыг олгосныг дээрх заалтыг зөрчсөн гэж үзсэн нь хууль бус байна.Учир нь сахилгын шийтгэлтэй ажилтанд үр дүнгийн урамшуулал олгохыг хориглосон заалт холбогдох хуулиуд, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай 393 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам-д байхгүй юм.

Түүнчлэн нэр бүхий 10 ажилтнаар төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй нөхцөлд нэхэмжлэгч , нягтлан бодогч нараар төлүүлэхээр акт үйлдсэн нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул уг захиргааны актын д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

1.5. Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 19-02/73 дугаар актын[9] тухайд: Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Ур чадварын нэмэгдэл олгох тухай 111 дүгээр захирамжаар[10] д ур чадварын нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар тооцож олгохоор шийдвэрлэсэн байхад уг захирамж гарахаас өмнөх хугацаанд буюу 2016 оны 1, 2 дугаар саруудад ур чадварын нэмэгдлийг бүтэн 219.804 төгрөгөөр бодож авсныг зөрчил гэж үзэж актаар төлбөр ногдуулсныг үндэслэлтэй гэж дүгнэлээ. Учир нь аливаа шийдвэр гарсан өдрөөс хойших хугацаанд эсхүл түүнээс урдах хугацаанд үйлчлэхийг шийдвэрт нөхөн зохицуулсан тохиолдолд үйлчилнэ, хэрэгжинэ. д ур чадварын нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын захирамж 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гарсан, түүнээс өмнөх хугацаа буюу 2016 оны 1, 2 дугаар саруудад хамаарах эсэхийг тусгайлан зохицуулаагүй атал уг саруудад ур чадварын нэмэгдлийг эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр нөхөж авсан нь хууль бус юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Шалгуур үзүүлэлт батлах тухай 362/112/183 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт-ийн 5-д Энэхүү журмын 1 дэх заалтад заасан төрийн үйлчилгээний албан хаагчдад тухайн сургууль, цэцэрлэгийн суралцагчдын сурлагын амжилтыг хагас жил тутамд үнэлсэн үнэлгээний үзүүлэлт нь тухайн аймаг, дүүргийн энэхүү үнэлгээний үзүүлэлтийн дундажаас доошгүй байх нийтлэг шаардлагыг хангасан тохиолдолд ур чадварын нэмэгдэл олгоно. гэж заасан. Иймд цэцэрлэгчийн эрхлэгчид ур чадварын нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрт ямар хугацаанд ур чадварын нэмэгдлийг олгохоор заасан эсэхээс үл хамааран хагас жил тутамд олгохоор байна.

Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 19-02/73 дугаар актын хууль зүйн үндэслэл буруу хэдий ч нэхэмжлэгчийн энэ үйлдлийг зөвтгөх боломжгүй.

1.6. Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 19-02/74 дүгээр актын тухайд: Баянхонгор сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгох тухай 253 дугаар захирамжаар -д үр дүнгийн мөнгөн урамшлыг үндсэн цалингийн 13 хувиар олгохоор захирамжилсан байхад 15 хувиар тооцон илүү авсныг зөрчил гэж үзэн акт үйлджээ.

Тухайн тохиолдолд Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар үр дүнгийн урамшлыг үндсэн цалингийн 13 хувиар тооцож олгохоор шийдвэрлэсэн атал нэхэмжлэгч 15 хувь болгон нэмж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Шалгуур үзүүлэлт батлах тухай 362/112/183 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт-ийн 10-т Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид ур чадварын нэмэгдэл олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, хасах асуудлыг аймгийн Боловсрол, соёлын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захирал, эрхлэгчийг томилсон этгээдийн шийдвэрээр шийдвэрлэнэ. гэж заасныг зөрчсөн байна.

Эрхлэгчийг томилсон этгээдийн үр дүнгийн урамшлын хувь хэмжээг тогтоосон шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлэх эрхтэй, энэ эрхээ эдлээгүй болохоо нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад мэдүүлсэн болно.

Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 19-02/74 дүгээр актын хууль зүйн үндэслэл буруу хэдий ч нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх боломжгүй, актаар тогтоосон төлбөрийг төлөх шаардлагатай.

Хоёр. Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаартогтоолын д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батална. гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Дүрэм батлах тухай 483 дугаар тогтоолын хавсралтаар дотоод аудитын дүрмийг баталжээ.

Уг дүрмийн 4.12-т Төсвийн ерөнхийлөн захирагч дэргэдээ Дотоод аудитын хороотой байж болох бөгөөд хороог тухайн төсвийн ерөнхийлөн захирагч даргална., 7.7-д Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч, дотоод аудитор нь хяналт шалгалт, аудитын тайланг бэлтгэн нэгжийн даргад танилцуулна. Хэрэв Дотоод аудитын хороотой бол тайланг тус хороогоор хэлэлцүүлнэ. гэж тус тус заасан байна.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүн батлах тухай А/534 дүгээр захирамжаар Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг дарга, нарийн бичгийн дарга, 7 гишүүнтэй байхаар баталж, тус хороо нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Шалгалтын дүнгийн тухай 30 дугаар тогтоолын 5.1-д Эрхлэгчээр ажиллаж байсан д сахилгын шийтгэл ногдуулах-аар шийдвэрлэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Дүрэм батлах тухай 483 дугаар тогтоолын хавсралтын 7.6.5-д Аудитад хамрагдсан байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд анхаарах асуудал, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох санал гэж заасны дагуу аудитад хамрагдсан этгээдэд хариуцлага тооцуулах саналыг гаргах эрх дотоод аудитын нэгжийн даргад байхаар журамласан.

Энэ тохиолдолд Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч 5 дугаар цэцэрлэгийн 2015-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд төлбөр тогтоож, уг актуудаа баталгаажуулахаар Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны хэлэлцэх асуудалд оруулан хэлэлцсэн хэдий ч хуралдааны тэмдэглэлээс харахад дотоод аудитын нэгжийн дарга нэхэмжлэгч -д хариуцлага тооцуулахаар санал оруулаагүй атал 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаар тогтоолоор[15] -д сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, эрх хэмжээгүй байна.

Түүнчлэн дээрх тогтоолыг гаргахдаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэргийг нээгээгүй, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, сонсох ажиллагаа, шийдвэр гардуулалт хийх гэх мэт оролцогчийн эрхийг хамгаалуулах аливаа үйлдлийг хийгээгүй нь хууль бус байна.

Гэвч хүчингүй болгуулахаар маргаж буй Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын хорооны хурлаас 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 5.1 дэх хэсгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсгийг тус тус баримтлан гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 19-02/69, 19-02/72 дугаар актуудыг бүхэлд нь, 19-02/79, 19-02/80 дугаар актуудын д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдэх 19-02/73, 19-02/74дүгээр актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаар тогтоолын д хобогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийнБаянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 19-02/70, 19-02/71, 19-02/75 дугаар актуудыг хүчингүй болгуулах шаардлагуудаас хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч наршийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН