| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/05566/И |
| Дугаар | 5568 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 5568
| 2016 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2016/05568 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан регистртэй Бн овогт Нн О, регистртэй Б овогт Ц Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Х эх Н.О асрамжид үлдээж, түүнийг 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл сар бүр 150,000 төгрөгөөр тэтгэлэг тогтоон, эцэг Ц.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Н.О, Ц.Б нарын хэн нэг нь нөгөөдөө охин Б.Х асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
5.Зохигчид гэр бүлийн дундын хөрөнгийн маргаангүй гэх боловч нэхэмжлэгч Н.О двэр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж дугаар байрны тоот дахь 2 өрөө орон сууцанд хариуцагч Ц.Б амьдардаг бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийг хариуцагчид шилжүүлэх, мөн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, дүгээр байрны 04 тоот дахь Ц.Б-ын нэг хүний өмчлөлийн орон сууцны хамтран өмчлөгчөөр охин Б.Х-ийн нэрийг бүртгүүлэх, Худалдаа хөгжлийн банктай 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан дугаар бүхий Орон сууцны зээлийн гэрээ-ний хамтран зээлдэгчээс Н.О-ыг хасуулах талаар зохигчид харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА