Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 00038

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Н.Улсболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Бод 2032000270027 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

 -2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 04 сарын хугацаагаар хорих ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан

- 2016  оны 06 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан

- 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн № 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, мэдрэлийн группэд байдаг, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батсайханы Б. /РД:*/

 

           Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амака гэх гэх нэртэй хүнсний дэлгүүрийн урд талд иргэн Г.Гттэй маргалдан нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн …. ... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би айлд очиж юм авчихаад явж байгаад Бжтой таарч гэрт нь ороход тал шил Хараа архи байхаар нь Бж, Батхуяг, Гт нарын хамт хувааж уусан. Тэгээд архиа уучхаад Бж хүнтэй уулзана гээд явахаар нь би Гт Батхуягтай юм яриад зогсож байхаар нь очсон. Тэгсэн чинь Гт намайг хараад би энийг яаж бол яаж дарамтална ш дээ гэхээр нь би чамд хэлсэн үг хийсэн гэм байхгүй шүү гэж хэлсэн. Тэгээд би Амака дэлгүүр орсон. Дэлгүүрээс гараад Гт дээр очиход Гт над руу хүрз бариад далайсан. Тэгээд бид хоёр барилцаж аваад ноцолдоод унасан. Босч ирээд би нүүр лүү нь нэг удаа цохисон. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Г.Гтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянхангайн гудамжинд байрлах Г.Бжийн гэрт 14 цагийн орчим очсон. Намайг Бжийн гэрт очиход Унгаа, Томоор гэх 2 залуутай сууж байсан. Би Бж, Унгаа, Томоор гэх бид дөрөв 3 шил Хараа архи 0.5 литрийг уусан. Орой Томоор 18 цагийн үед явсан. Бж, Унгаа бид гурвыг байж байхад Б гаднаас орж ирээд бид нарын ууж байсан архинаас уусан. Бид 4 цуг Бжийн гэрээс гарсан. Бж, Унгаа хоёр модонд явдаг ахын гэр лүү нь явсан. Би Батблдтой Амака дэлгүүрийн орчим гудамжинд байж байгаад Бтой маргалдаж Б миний нүүрэн тус газар 1 удаа цохиод миний хамраас цус гараад би Амака дэлгүүр орж цагдаа дуудаад өгөөч намайг хүн зодчихлоо гэж хэлсэн.... Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 19-20 дугаар хуудас/

Гэрч Г.Бжийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Гт Быг мангар тэнэгээр дуудаад байсан. Бид дөрөв манай гэрээс цуг гараад би Батхуягтай хамт Тулгаа гэх залуугийн гэрт орсон. Гт, Б хоёр Амака дэлгүүрийн үүдэнд үлдсэн. Би Тулгаагийн гэрээс гараад Амака дэлгүүр лүү очиход Гтийн хамраас цус гарчихсан хамар нь муруйчихсан хажууд нь Б зогсож байсан гэх мэдүүлэг /Хх-н 22 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн № 24 ...... Дүгнэлт:

1.Г.Гтийн биед хамрын ясны хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх  /Хх-н 28-29 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянхангайн 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 41 дүгээр хуудас/

Б.Бын иргэний үнэхлэхний лавлагаа /Хх-н 42 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амака гэх гэх нэртэй хүнсний дэлгүүрийн урд талд иргэн Г.Гттэй маргалдан нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанр хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.Бын хохирогч Г.Гтийн нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохисон  үйлдэл нь чамайг яаж бол яаж дарамтална гэсэн хоорондын таарамжгүй харцаанаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Г.Гт нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Батсайханы Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь 450000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.