| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/05980/И |
| Дугаар | 5591 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 5591
| 2016 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2016/05591 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч З.Доржнамжин, Ж.Кульдана нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Ноблес ... тоотод оршин суух, ХБНГУлсын иргэн, ... регистртэй, В.Э,
Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ... хотхоны ...дүгээр байрны ... тоотод түр оршин суух, ... регистртэй, Хачит ургийн овогт М.Б-д холбогдох
Гэмт хорын хохиролд 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Э, харуицагч М.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би М.Б нь 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр барилга барихаар зээл авахад зуучилж өгнө, би өөрөө Төрийн банкинд ажилладаг гэж өөрийгөө танилцуулан надаас 2,500,000 төгрөгийг ХААН банкны дансаар шилжүүлэн авсан. Гэтэл хариуцагч нь олон хүнд ийм байдлаар худлаа хэлж, залилсан үйлдлийг Баянгол дүүргийн Цагдаагийн байгууллага тогтоосон. Мөн хариуцагч нь надад 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлбөр гаргах баталгаа гаргаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл дээрх төлбөрөө төлж барагдуулахгүй байна. Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би В.Энхтөрөөс 2,500,000 төгрөг авсан нь үнэн. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс сар бүр 300,000 төгрөг төлөх болно. Зарим сард 500,000 төгрөгийг төлж 2017 оны 4 дүгээр сар гэхэд бүрэн төлж дуусгана гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч М.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Э нь хариуцагч М.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч М.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.В.Э-ийн нэхэмжлэлтэй, М.Б-д холбогдох гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч М.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН
Ж.КУЛЬДАНА
| |