| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сураагийн Отгонтуяа |
| Хэргийн индекс | 115/2018/0007/З |
| Дугаар | 4 |
| Огноо | 2018-01-24 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 4
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: Про газар Д.Дын дүгнэлттэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд дахь Г газрын Б.Мд холбогдох
Гомдлын шаардлага: Сайншанд дахь Г газрын Газрын улсын байцаагч Б.М-ийн 2017 оны 08 дугаар сарын 21ний өдрийн №11-0004 Шийтгэлийн хуудас-аар иргэн Д.Тт Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг зааснаар 250.000 төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсныг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 50.000 төгрөгөөр торгох гэж өөрчлүүлэх тухай гомдлыг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Про газрын Ж.А, хариуцагч Сайншанд дахь Г газрын Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Доржсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Про газар Д.Д шүүхэд гаргасан гомдолдоо: Сайншанд дахь Г газрын Б.М нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Айраг сумын Г салбарын Б.Б-ийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэсэн зөрчлийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хялбаршуулсан журмаар шалгаж, 11-0004 дугаартай шийтгэлийн хуудас бичиж, холбогдогч Д.Т-ыг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 250000 төгрөгөөр торгожээ.
Тус аймгийн Про газраас дээрх материалыг хянахад Сайншанд дахь Г газрын Б.М нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд заасан харьяалал зөрчиж шийтгэл оногдуулсан байна. Өөрөөр хэлбэл газрын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.11 дэх хэсэгт ... газрын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг шалгаж шийдвэрлэхээр заасан байхад Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг шалгаж шийдвэрлэж харьяалал зөрчсөн байна.
Мөн Д.Т нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан байхад түүнийг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж хууль буруу хэрэглэжээ.
Иймд Газрын улсын байцаагч Б.Мгийн холбогдогч Д.Тт Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 250000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 11-0004 дугаартай шийтгэлийн хуудсанд буюу шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 11-0004 дугаартай шийтгэлийн хуудсанд холбогдогч Д.Т-ыг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 250000 төгрөгөөр торгож гэснийг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 50000 төгрөгөөр торгох гэж өөрчлөлт оруулахаар Про дүгнэлт бичив гэжээ.
Про газрын Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчилд холбогдогч Д.Тын гаргасан зөрчилд шийтгэл оногдуулахдаа хуульд заасан харьяалал зөрчиж шийтгэл оногдуулсан учраас шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар гаргасан Про дүгнэлтийг дэмжиж байна. Хуулийг буруу хэрэглэж, эрх бүхий албан тушаалтан буруу шийтгэл оногдуулсан учраас хуульд заасан торгуулийн хэмжээг дээд хэмжээгээр буюу тогтоосон хэмжээгээр оногдуулаад, торгуульд илүү төлсөн мөнгийг зөрчилд холбогдогчид буцаан олгуулах саналтай байна гэв.
Сайншанд дахь Г газрын Б.М нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сайншанд дахь Г газрын Б.М би 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Д овогтой Тын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн эсхүл доромжилсон бол хүнийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсний дагуу торгуулийн арга хэмжээ авсан.
Сайншанд дахь Г газрын харьяа Айраг дахь газрын салбараар үйлчлүүлдэг Штайнколе ХХК нь 2016 оны 09 дүгээр сараас эхлэн экспортын газрын хяналт, бүрдүүлэлт хийлгэж байгаа бөгөөд тус ААН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д овогтой Т нь газрын улсын байцаагч нарын албан үүргийн дагуу тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, байнга дайрч доромжилж, ажлын бус цагаар хууль бусаар ажиллахыг шаардаж, янз бүрээр сүрдүүлдэг үйлдлийг удаа дараа гаргасан байдаг.
2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан үйлдэл нь Сайншанд дахь Г газрын Айраг дахь газрын салбарын эрхлэгч Б.Б-ийг албан үүргийнхээ дагуу шаардлагатай бичиг баримтыг шаардахад гаргаж өгөхөөс төвөгшөөж хэл амаар доромжилж ажлаас нь халуулна, арга хэмжээ авахуулуулна, чи газрын хувцасаа тайлаад гудамжинд явнаа гэх мэтээр сүрдүүлж ёс зүйгүй харьцсан байсан. Сайншанд дахь Г газрын хяналт бүрдүүлэлтийн албаны дарга Т.Э холбогдогч Д.Т-ыг Сайншанд дахь Г газрын төв рүү дуудаж өөрийнх нь гаргасан удаа дараагийн үйлдлийг хэлж, цаашид ийм ёс зүйгүй байдлаар газрын харилцаанд орохгүй байхыг сануулахаас гадна арга хэмжээ авахыг Сайншанд дахь Г газрын зөрчил хариуцсан газрын улсын байцаагч Б.М надад даалгасан. /Сайншанд дахь Г газрын албаны дарга Т.Ээнэ зөрчлийн тухай 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №121 тоотоор Дорноговь аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн хэлтэст хүргүүлж байсан./
Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Газрын тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 2.15 дахь хэсэгт Газрын улсын байцаагчийн албан үүргээ гүйцэтгэхэд нь санаатай саад учруулсан, эсэргүүцсэн, доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн тохиолдолд 50-150 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалт байдаг байсан. Ингээд Зөрчлийн тухай хуулиас хамгийн түрүүнд доромжилсон, гүтгэсэн, ажилд нь санаатай саад учруулсан гэдэг үгийг хайсан. Энэ заалтын тайлбар хэсэгт нь хууль сахиулах чиг үүрэг гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагчийн хуульд заасан чиг үүргийг ойлгоно гэсэн байсан. Газрын албан хаагч нь төрийн тусгай албан хаагч мөн учраас энэ харьяалалд хамаарах юм байна гэж үзээд энэ шийдвэрийг гаргасан. Тэр хүний хувьд шийтгэлийн хуудас бичүүлээд торгуулийн арга хэмжээ авах гээд байж байхад цайны цагаар хүртэл ирээд хэдэн төгрөг төлөхийг хурдан хэл гэх мэтээр хэл амаар доромжилж байсан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.11 дэх хэсэгт газрын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр заасан байгаа учраас надад татгалзах зүйл байхгүй, Про дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дорноговь аймгийн Г газрын Б.М нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №11-0004 Шийтгэлийн хуудас-аар иргэн Д.Тт Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 250.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Про оос шүүхэд гаргасан гомдлын /дүгнэлт/ шаардлагын үндэслэлээ Газрын улсын байцаагч Б.М нь холбогдогч Д.Тт Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулахаар байхад түүнийг мөн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 250.000 төгрөгийн шийтгэл оногдуулж Зөрчлийн тухай хуулийн 1.8 дугаар зүйлд заасан харьяаллыг зөрчсөн тул Газрын улсын байцаагч Б.Мгийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №11-0004 Шийтгэлийн хуудас-аар иргэн Д.Тыг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг зааснаар 250.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 50.000 төгрөгөөр торгох гэж өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичсэн гэж тайлбарлаж байна.
Шүүхээс хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр Про дүгнэлт, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн материал[1], хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг холбогдох хуулийн зохицуулалттай харьцуулан судалж Про гомдлыг бүхэлд нь ханган, Сайншанд дахь Г газрын Б.Мгийн гаргасан 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №11-0004 Шийтгэлийн хуудас-д өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Дараах эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг хянан шийдвэрлэнэ гэж заасан байх ба мөн хуулийн 6.11-д газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ...15.2 дугаар зүйлийн 1-д заасан зөрчил, 6.5-д тагнуулын байгууллагын эрх бүхий ажилтан Зөрчлийн тухай хуулийн... 15.2 дугаар зүйлийн 2-д заасан зөрчил гэж тус тус заасан байгаагаас үзэхэд хариуцагч газрын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг заасан харьяаллыг зөрчин тагнуулын байгууллагын эрх бүхий ажилтан-д харьяалуулсан хуулийн зүйл, хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан байна.
Иймээс зөрчилд холбогдогч Д.Тын газрын улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2-ын 2.3 дахь хэсэгт зааснаар 250.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хариуцагч газрын улсын байцаагч Б.Мгийн гаргасан 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №11-0004 Шийтгэлийн хуудас-ыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл Про дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ гэж заасныг баримтлан Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-ийн 1.1 дэх хэсэгт зааснаар иргэн Д.Т-ыг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 50.000 төгрөгөөр торгох гэж өөрчлөх нь үндэслэлтэй байна.
Зөрчилд холбогдогч Д.Т нь газрын улсын байцаагч Б.Мгийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №11-0004 Шийтгэлийн хуудас-аар оногдуулсан 250.000 төгрөгийн торгох шийтгэлийг мөн өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төлж, биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар[2] тогтоогдож байх ба шүүхээс шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулсан тул Д.Тын торгуульд илүү төлсөн 200.000 төгрөгийг Газрын Ерөнхий газрын ХААН банк дахь 5028628085 тоот данснаас буцаан гаргуулж Д.Тт олгох үндэслэлтэйг, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх зүйлд зааснаар Про нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.12-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-ийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.11, 2.1 дүгээр зүйлийн 2, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дын гомдлыг /дүгнэлт/ бүхэлд нь хангаж, Сайншанд дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Мгийн 2017 оны 08 дугаар сарын 21ний өдрийн №11-0004 Шийтгэлийн хуудас-ыг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-ийн 1.1 дэх хэсэгт зааснаар иргэн Д.Тыг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 50.000 төгрөгөөр торгох гэж өөрчилж, Д.Тын торгуульд илүү төлсөн 200.000 төгрөгийг Гаалийн Ерөнхий газрын ХААН банк дахь 5028628085 тоот данснаас буцаан гаргуулж Д.Тт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх зүйлд зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь зүйлд зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА