| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07119/И |
| Дугаар | 5689 |
| Огноо | 2016-11-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 5689
2016 оны 11 сарын 10 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05689 | Улаанбаатар хот | |
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, ...тоотод оршин суух, ... регистртэй, Б овогт Б.А,
Хариуцагч: Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн ... тоотод оршин суух, .. регистртэй, У овогт М.Ц холбогдох,
845,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагч М.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: М.Ц нь 2015 оны 4 дүгээр сард Б.А-с шаргал өнгөтэй, 1 сартай хаски үүлдрийн нохойг 350,000 төгрөгөөр зээлээр худалдан авсан. Хариуцагч нь худалдан авсан нохойны мөнгийг төлөх боломжгүй байсан тул 2015 оны 10 сарын 13-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дотор төлбөрөө төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд М.Цогтбаатараас төлөөгүй хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 495,250 төгрөгийн алданги, нохойны үнэ 350,000 төгрөг нийт 845,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагаас 700,000 төгрөгийг төлж, эвлэрэх саналтай байна гэв.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 145,250 төгрөгөөс татгалзаж, үлдэх 700,000 төгрөгийг хариуцагч М.Ц төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч М.Ц-т холбогдуулан 845,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 145,250 төгрөгөөс татгалзаж, үлдэх 700,000 төгрөгийг хариуцагч М.Ц төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.А-ын нэхэмжлэлтэй, М.Ц-т холбогдох 845,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 145,250 төгрөгөөс татгалзаж, үлдэх 700,000 төгрөгийг хариуцагч М.Ц төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,836 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж болох 10,675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА