Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 5694

 

    2016 оны 11 сарын 10 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05694

                 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хансвилл хотхоны ... дүгээр байрны ...тоотод  бүртгэлтэй, Баянгол дүүргийн . дүгээр хороо, . .дугаар хороолол, Төмөр замын гудамж, ...дүгээр байрны ...тоотод байрлах, хуулийн этгээдийн ... регистртэй, “Өү энд Жи” ХХК-ийн,  

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Сайхан тэнгэр” ХХК болон захирал Л.Ц-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч “Өү энд Жи” ХХК шүүхэд гаргасан хүсэлтээ: “Сайхан тэнгэр” ХХК нь бетон зуурмаг худалдах, худалдан авах тухай 2015.07.23-ны өдрийн 015/019 гэрээ болон албан бичгээр ирүүлсэн нэмэлт тохиролцооны дагуу тус байгууллагаас нийлүүлсэн бетон зуурмагийн үлдэгдэл үнэ 42,563,250 төгрөгийг 2015 онд багтааж төлөх байсан боловч төлөөгүй болно. Ингээд манай байгууллагын зүгээс “Сайхан тэнгэр” ХХК болон уг компанийн захирал Л.Ц, гүйцэтгэх захирал Ц.Д нартай холбогдож чадахгүй, гэрээ, албан бичгийн маягтанд бичигдсэн хаягаар очиход хаягтаа байхгүй байна. Мөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад “Сайхан тэнгэр “ХХК нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд бүртгэлгүй гэсэн тус хорооны Засаг даргын 2016 оны 8 дугаар 26-ны өдрийн 180 тоот албан бичгийг үндэслэн шүүх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Иймд “Сайхан тэнгэр” ХХК болон захирал Л.Ц-ийг эрэн сурвалжилж, нэхэмжлэл хүргүүлэх хаягийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч “Өү энд Жи” ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Сайхан тэнгэр” ХХК болон захирал Л.Ц-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд “Сайхан тэнгэр” ХХК болон захирал Л.Ц нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул “Өү энд Жи” ХХК-ийн хүсэлтийг хангаж, “Сайхан тэнгэр” ХХК болон захирал Л.Ц-ийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

 

Мөн хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ас түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Сайхан тэнгэр” ХХК болон захирал Л.Ц-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.“Сайхан тэнгэр” ХХК болон захирал Л.Ц нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, .. дугаар байрны .. тоотод бүртгэлтэй, ... дугааруудыг эзэмшдэг болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА