| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07513/И |
| Дугаар | 5714 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 5714
| 2016 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2016/05714 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би, Хулантай СӨХ-ны нэхэмжлэлтэй, н.Ц холбогдох 329,850 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч н.Ц нь манай байгууллагын шаардсан 329,850 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х СӨХ нь н.Ц холбогдуулан 329,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч н.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 329,850 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа илэрхийлэн шүүхэд хүсэлтээ ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х-тай СӨХ-ны нэхэмжлэлтэй, н.Ц холбогдох 329,850 төгрөг гаргуулах хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,546 төгрөгийн тал хувь болох 5,273 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, үлдэх 5,273 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болгохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА