Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 391

 

 

      2020          04          24                                     2020/ШЦТ/391

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Энхжин;

улсын яллагч: П.Бямбасүрэн;

хохирогч: В.Тунгалагтуяа;

шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт   урьд нь:

- Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 230 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 750 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаас 48 цагийг эдэлж 252 цагийн үлдэгдэлтэй,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа эдлээгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Бнь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах “Бэлх” баарны гаднаас иргэн В.Тунгалагтуяагийн эзэмшлийн 0434 УНӨ дугаартай “Приус-10” загварын автомашиныг илээр, тээврийн хэрэгсэл жолоодож явсан И.Гэнэндармаад хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан,

- 2018 оны 03 дугаар сарын 06-ны орой Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны ЗА тоот хашаанаас иргэн О.Отгонбаярын эзэмшлийн 5074 УБЕ дугаартай “Верна аксент” загварын автомашинаар “такси үйлчилгээ хийж байгаад ирье” гэхэд нь итгэмжлэн хариуцуулж тээврийн хэрэгслийг өгч явуулсан боловч бусдад худалдан борлуулж эд хөрөнгийг хувьдаа авч завшсан,

- 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлан үйл ажиллагаа явуулах “Бүрэн Плаза” төвийн гаднаас иргэн Б.Сэр-Одын эзэмшлийн “Me Эй 2 лайте” загварын 520.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч залилан авсан,

  • 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн А.Баттулга руу утсаар “Баянгол дүүргийн Замын цагдаагийн ахмад Баттөр байна, журамлуулсан машинаа ав, эрхийг чинь хасахгүй шийдэж өгье” зохиомол байдлыг зориудаар бий болгон, залилж иргэн А.Баттулгаас 435.000 төгрөг авсан,
  • 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 51 дүгээр гудамжны 229 тоотод бусадтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа иргэн Т.Батхүрэлийн гэрээс “гагнуурын аппарат, эрэгтэй хос гутал 1 ширхэг, Самсунг A 50 загварын гар утас” зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч бусдад 896.400 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бат хаан” нэртэй зочид буудалд иргэн П.Мөнхбаатарын Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч картнаас зарлагын гүйлгээ хийж бусдад 650000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 51 дүгээр гудамжны 229 тоот хашааны грашд байсан 1952 УНҮ дугаартай “Тоёота приус-30” загварын автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигч Т.Батхүрэлийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бмэдүүлэхдээ:  “...Үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч В.Тунгалагтуяа мэдүүлэхдээ: “...И.Гэндэндармаад машинаа түрээсэлдэг байсан. Миний машинаар усанд явна гэж гараад ирээгүй. Б.Бтэй таарахад архи уусан байсан. Тэгээд би машинаа хайхад Б.Бнь машиныг зарах гээд хүнтэй тохиролцсон байсан. Намайг очих үед машин маш их гэмтэлтэй болсон байсан. Гэрч Б.Барс “80.000 төгрөгийг өгөөд машинаа ав” гэж хэлсэн тул уг мөнгийг өгөөд машинаа авсан. Одоо запас дугуй, аккумлятор, гупер зэргийн хохирлыг үнэлгээгээр тогтоосноор нэхэмжилж байна” гэв.

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Отгонбаярын мэдүүлэг /1хх-ийн 25-26, 27-28, 29-30/, хохирогч В.Тунгалагтуяагийн мэдүүлэг /1хх-ийн 61, 62/, гэрч Б.Барс /1хх-ийн 63/, гэрч И.Гэнэндармаагийн мэдүүлэг /1хх-ийн 64-65/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 37-38, 70-71, 98-99, 2хх-ийн 47-48, 51/, эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /1хх-ийн 75, 113, 214-215, 2хх-ийн 63, 106/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 87-88/, хохирогч Б.Сэр-Од /1хх-ийн 92-93, 94-95/, гэрч Б.Батцэрэн /1хх-ийн 101-102/, хохирогч А.Баттулга /1хх-ийн 168-170, 179-181/, гэрч З.Төрбат /1хх-ийн 182/, гэрч А.Энхтөр /1хх-ийн 183/, гэрч З.Амарболд /1хх-ийн 184/ нарын мэдүүлэг, З.Төрбат, З.Амарболд нарын мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 189-190/, Н.Жавзан, А.Баттулга нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 191-192/, хохирогч Т.Батхүрэл /2хх-ийн 30-31, 32-33/, гэрч Т.Эрдэнэцогт /2хх-ийн 37-38/, насанд хүрээгүй гэрч Ц.Оюунжаргал /2хх-ийн 40-41/, хохирогч П.Мөнхбаатар /2хх-ийн 89-91/ нарын мэдүүлэг, П.Мөнхбаатарын депозит дансны хуулга /2хх-ийн 83/, Б.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 3-5, 44-46, 79-80, 160-161, 218-219, 2хх-ийн 14-18, 76-77, 117-118/, Б.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 115, 123, 125-127, 141-142/ болон шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн хохирол төлж барагдуулсан гэх хохирогч нарын хүсэлт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Бнь:

-2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах “Бэлх” баарны гаднаас иргэн В.Тунгалагтуяагийн эзэмшлийн 0434 УНӨ дугаартай “Приус-10” загварын автомашиныг илээр, уг автомашиныг жолоодож явсан И.Гэнэндармаад хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан,

- 2018 оны 03 дугаар сарын 06-ны орой Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны ЗА тоот хашаанаас “такси үйлчилгээ хийж байгаад ирье” гэхэд нь өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн иргэн О.Отгонбаярын эзэмшлийн 5074 УБЕ дугаартай “Верна аксент” загварын автомашиныг бусдад худалдан борлуулж эд хөрөнгийг хувьдаа авч завшсан,

- 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлан үйл ажиллагаа явуулах “Бүрэн Плаза” төвийн гаднаас иргэн Б.Сэр-Одын эзэмшлийн “Me Эй 2 лайте” загварын 520.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “гар утсаар чинь ярьчихаад өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авсан,

  • 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Баянгол дүүргийн Замын цагдаагийн ахмад Баттөр байна, журамлуулсан машинаа ав, эрхийг чинь хасахгүй асуудлыг чинь шийдэж өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж иргэн А.Баттулгаас 435.000 төгрөгийг залилан авсан,
  • 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 51 дүгээр гудамжны 229 тоотод хонохдоо “гагнуурын аппарат, эрэгтэй хос гутал 1 ширхэг, “Самсунг A 50” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч иргэн Т.Батхүрэлд 896.400 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бат хаан” нэртэй зочид буудалд иргэн П.Мөнхбаатарын ХААН банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч картнаас зарлагын гүйлгээ хийж бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 51 дүгээр гудамжны 229 тоот хашааны грашд байсан 1952 УНҮ дугаартай “Тоёота приус-30” загварын автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигч Т.Батхүрэлийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

           

             хохирогч В.Тунгалагтуяагийн /1хх-ийн 61, 62/: “...би найз И.Гэнэндармаад өөрийн эзэмшлийн 0434 УНӨ дугаартай “Приус 10” маркийн автомашиныг түрээслэдэг. ...Бэлхийн эцэс рүү И.Гэнэндармаагийнх руу явж байтал зам дагуу миний машин зогсож байсан. И.Гэнэндармаагийн гэрт очоод “миний машин зам дагуу зогсож байна, Улаанааг ольё” гээд Улаанаагийн найз Отгонбаярын гэрт очиход Улаанаа гэх залуу гадаа нь байж байсан. Би Улаанаад “чи яагаад машин тэнд аваачаад хаячихваа” гэж хэлэхэд “дугуй нь хагарсан 6161 гэсэн “Аксент” маркийн авто машинтай хүнд өгсөн” гэж хэлсэн. Би “яагаад тэр хүнд түлхүүр өгдөг юм бэ” гэхэд “намайг согтуу машин барьж байна гээд машины түлхүүр аваад явсан” гэж хэлсэн. Улаанаагийн хамт 6161 дугаартай машины эзнийг хайгаад гэрийг нь олоод очиход 6161 машины эзэн Гамбаа гэж хүн гэртээ байхгүй байсан. ...Ганбаатай уулзахад “Улаанаа өчигдөр орой түлхүүрийг чинь аваад явсан ш дээ, миний машин гэж хэлсэн” гэж хэлсэн. ...2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэг танихгүй дугаараас залгаад “...0434 УНӨ дугаартай “Приус 10” машины эзэн мөн үү” гэхээр нь “мөн” гэхэд “таны машиныг нэг хүн зарах гээд явж байна” гэж хэлсэн. Би “наад машиныг чинь алдчихаад зөндөө хайж байна” гэж хэлэхэд “за та машинаа авч болно, гэхдээ тэр хүн надаас 80.000 төгрөг аваад явсан” гэж хэлсэн. Тэгээд ...машинаа аваад 80.000 төгрөг авсан. ...2.300.000 төгрөгөөр зарахаар тохирсон гэж хэлсэн. ...запас дугуй 50.000 төгрөгөөр, аккумлятор ...120.000 төгрөгөөр худалдаж авсан, гупер цөмөрсөн 150.000 төгрөг, газрын бичиг байхгүй байсан. Мөн тэр залууд өгсөн 80.000 төгрөг, 3 өдөр ажил тасалсан 135.000 төгрөг, 60.000 төгрөгийн бензин зарцуулсан...” гэх мэдүүлгээр,

                

               гэрч И.Гэнэндармаагийн /1хх-ийн 64-65/: “...2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрээсээ гараад машинаар усанд явж байхдаа Улаанаа, Б.Б, түүний найз Энхбаатар нартай таарсан. Би Б.Бээс 15.000 төгрөгийн авлагатай байсан. Би мөнгөө авъя гэж нэхтэл ...Монел ороод хүнээс мөнгө аваад өгье гэж хэлсэн. ...бид 3 буцаад Дамба руу явсан. Замд явж байхад Б.Бийн данс руу мөнгө орсон. Б.Б0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи, ундаа авч өгсөн. Бид 3 Дамбын “ХААН” банкны автобусны хажууд байдаг Төрийн банкны хажууд зогсоод ...авсан архиа хувааж уусан. ...би бие засах гээд гарсан чинь Улаанаа гэнэт машинаа
асаагаад унаад явсан. ...”машин яасан бэ” гээд асуутал “дугуй нь Сүхбаатар
дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дээхэн талд хагарахаар нь түлхүүрийг
Ганбаа гэдэг хүнд үлдээгээд ирсэн” гэж хэлсэн. ...Улаанаа, В.Тунгалагтуяа
бид 3 ...Отгонбаярын гэрээс гараад машин дээр очтол машин байж
байсан, харин машины түлхүүр байхгүй байсан. Улаанааг хайгаад олоогүй. Бид гэр гэртээ харьсан. ...В.Тунгалагтуяа залгаад “миний машиныг хүн худалдаж авах гээд нэрээ шилжүүлэх гэсэн юм гэж залгаад байна” гэж хэлсэн. Би “яагаад тэгж залгаж байгаа” талаар асуухад “Б.Бхүнд зарна гээд явж байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,  

 

               гэрч Б.Барсын /1хх-ийн 63/: “...2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Монелын дээшээ өгсөөд явж байтал нэг хүн зам дээр гар өргөсөн. ...дүүтэйгээ машины талаар ярьсан. Тэгтэл тэр залуу “зарах машин байна” гэж хэлэхээр нь “ямар машин бэ” гэхэд “приус 11” гэж хэлсэн. ...машин дээр ирэхэд 0334 УНӨ дугаартай
ягаан туяатай мөнгөлөг приус 10 машин байсан. Нилээн гүн шавранд суусан байсан.
Би “хэдэд зарах юм” гэхэд дуугарахгүй байсан. Би “2.300.000
төгрөгт авья” гэхэд “за тэг тэг уул нь 2.500.000 төгрөгөнд өгөх гэж байсан юм” гэж хэлсэн. ...би “нэр усаа яаж шилжүүлэхийн, хаана байгаа юм” гэхэд 5-н буудалд “Хүслэн”
гээд пабад 50.000 төгрөгийн тооцоонд үлдээсэн байгаа 60.000 төгрөгөөр авна гээд
хэлсэн байгаа” гэж хэлсэн. ...2018 оны 08 дугаар сарын 10-ны өглөө машин доторхыг
үзэхэд жолоочийн хариуцлагын даатгал гарч ирсэн. Тунгалагтуяа гэсэн
утасны дугаар байхаар нь залгахад “манайх машинаа алдсан байгаа” гэх хэлэхээр нь  хаягаа зааж өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

               Б.Бийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 45-46/: “...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Надад машин барьж явж гэж хэлээгүй. Би машиныг барьж явах талаар И.Гэнэндармаад хэлээгүй...” гэх мэдүүлгээр,

 

               хохирогч О.Отгонбаярын /1хх-ийн 25-26, 27-28, 29-30/: “...2018 оны 03 дугаар сарын 06-ны орой Б.Бгэж манай эгчийн хүүхэд миний эзэмшлийн цагаан өнгийн 5074 УБЕ дугаартай “Верна аксент” маркийн автомашиныг авч яваад одоог хүртэл буцааж өгөлгүй алга болчихсон. ...тухайн машин миний ахын нэр дээр байдаг.  Б.Б“машинаар чинь гадуур гарчхаад ирье” гээд авч гарсан. ...миний машиныг Б.Бнайз Эрдэнэхүүтэй нийлж машины ченжид зарсан байсан. Би сүүлд нь өөрөө машинаа олж ченжид нь 270.000 төгрөг өгч байж машинаа авсан. Би машинаа буцаагаад авчихсан байгаа. Машинаа буцааж авахдаа 270.000 төгрөг төлсөн боловч надад одоо гомдол, санал байхгүй” гэх мэдүүлгээр

 

               “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 37-38/,

 

               хохирогч  Б.Сэр-Одын /1хх-ийн 92-93, 94-95/: “...Дарь-Эхийн эцсийн буудал дээрээс хүн гар өргөхөөр нь аваад хаашаа явах талаар асуухад “Шинэ замын журмын хашаа орно” гэж хэлсэн. Дарь-Эхээс урагшаа ...чигээрээ явж байтал ... “Бэлхийн эцэс оръё” гэж хэлсэн. ...Баянтэгш гэх нэртэй дэлгүүрийн гадаа очиж зогсоход  ...2000 төгрөг өгөөд “чи энэ дэлгүүр лүү ороод ус, ундаа аваад дэлгүүрт ямар хүн зогсож байна харчихаад гараад ир, би орж болохгүй байна” гэж хэлсэн. ...дэлгүүр дотор 30 болон 40 орчим насны 2 эрэгтэй байхаар нь ус, ундаагаа авчхаад буцаж гарч ирээд такси барьсан залууд “2 эрэгтэй хүн байна” гэж хэлтэл тэр залуу “аан тэр 2 байгаа юм байна” гэж өөртэйгөө яриад байсан. ... “долоон буудал оръё” гэж хэлсэн. Би 7 буудал ороод Бүрэн плазагийн өмнө очин зогссон. “Бүрэн плазагийн 2 давхарт зоогийн газарт нэг шар эмэгтэй байгаа ороод мөнгө аваад гараад ирээч” гэж хэлээд нөгөө эмэгтэйн нэрийг нь надад хэлсэн. Би одоо нэрийг нь санахгүй байна. ...би “тийм нэртэй хүн алга” гэж хэлтэл миний утсыг аваад ярьсан.  ...би гар утсаа тэр хүнээс авахаа мартаад машинаас буугаад нөгөө зоогийн газар ороход ямар ч хүн байхгүй байхаар нь гараад очтол нөгөө залуу утсыг маань аваад алга болчихсон байсан. ....Би 2018 оны 10 дугаар сард Тэди төвөөс 599.000 төгрөгөөр авч байсан. Одоо энэ үнээрээ үнэлнэ. ...бөөрөнхий бор царайтай, 2 нүд том жижиг, 160 см орчим өндөртэй залуу байх шиг байсан...” гэх мэдүүлгээр,

 

          “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 98-99/,

 

хохирогч А.Баттулгын /1хх-ийн 168-170, 179-181/: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 22 цаг 40 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутагт  согтуугаар машин барьж яваад Чингэлтэй дүүргийн замын цагдаад баригдсан. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр над руу 88634440 гэсэн дугаараас “өөрийгөө Баянгол дүүргийн замын цагдаагийн ахмад цолтой Баттөр байна, 70-16 УБЦ дугаартай машины жолооч мөн үү” гэж асуухаар нь “мөн байна” гэж хэлсэн.  Тэгтэл “машинаа журмын хашаанаас гарган авахгүй юм уу” гэсэн. Би “мөнгө орж ирэхгүй байна, ороод ирвэл торгуулаа төлөөд авна” гэж хэлсэн.  ...над руу залгаад “чиний бичиг баримтыг аваад үлдлээ, бусад бичиг баримтыг явуулчихлаа, ...журмын хашааны мөнгийг хамтад нь хийчих 75.000 төгрөг болсон” гэж хэлсэн. ...Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байдаг Нарлаг дэнж худалдааны төвийн “ХААН” банкны АТМ-ээс хэлсэн данс руу нь эхнэр Жавжмаагийн 5009871086 данснаас 350.000 төгрөг хийсэн.  ...Баянгол дүүргийн журмын хашаа руу очоод машинаа үзтэл байж байсан. ...буцаж очиж хүлээгээд ирэхгүй болохоор нь залгатал шал согтуу яриад “17 цагт ирээд авчих” гэж хэлсэн. ...хоёр өдөр утас нь холбогдохгүй байж байгаад холбогдсон. Тэгтэл дахиад журмын хашааны мөнгө 85000 төгрөг нэхсэн. ...50000 төгрөгийг Гандангийн автобусны буудал дээр байдаг “ХААН” банкны АТМ-ээс 5129007277 Амарболд гэдэг хүний данс руу хийсэн. Үлдэгдэл мөнгөө нэхээд байхаар нь 35000 төгрөгийг бас энэ данс руу мобайл банкаар хийлгэсэн.  ...над руу залгахаар нь бичиг баримтаа асуухад “надад байгаа” гэж хэлсэн. Би “Чингэлтэй дүүргийн ахмад Заяасайхан гэдэг хүн байсан” гэхэд “би авсан байгаа, холбоотой хүмүүс байгаа юмаа” гэж хэлсэн. ...хэсэг хугацаанд таг болж байгаад  “журмын хашаа руу очиж байна, хамт очоод машинаа авчих” гэж хэлсэн. Би явж очоод журмын хашааны хүнтэй уулзтал “ийм хүн болон ийм данс байхгүй, чи залилуулаад яваад байгаа юм биш үү” гэж хэлсэн. ...Нийт 435.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч З.Төрбатын /1хх-ийн 182/: “...Монелын автобусны буудал дээр машинтайгаа найз Энхтөрийн хамт зогсож байхад нэг залуу хүрч ирээд “Сансарт байх “ХААН” банк руу явах уу” гэхээр нь найз Энхтөр бууж үлдээд тэр залууг аваад Сансарын “ХААН” банкин дээр хүргэсэн. Тэр залуу “таксины мөнгө болох 8000 төгрөгөө төлөх гэсэн чинь мөнгө байхгүй байна, би таны данс руу 350.000 төгрөг шилжүүлье, та тэр мөнгөнөөс 8000 төгрөгөө авчих” гэж хэлсэн. Тэр залуу миний 5009553392 тоот данс руу нэг хүнтэй утсаар яриад мөнгө шилжүүлж авсан. Тэр залууд 350.000 төгрөгийг авч өгөөд таксины 8000 төгрөгөө аваад явсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч З.Амарболдын /1хх-ийн 184/: “...2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Монелд байх найз Нэргүйгийн гэрт очиход Б.Бгэх залуу Нэргүйтэй архи ууж байсан. ...Б.Бгэх залуу миний “ХААН” банкны 5129007277 гэх данстай картыг “мөнгө хийгээд авчаад өгье” гэж хэлсэн. ...Б.Бминий “ХААН” банкны картыг тухайн өдөр 2 удаа гуйж ашигласан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч А.Баттулгын мөнгө шилжүүлсэн гэх баримтууд /1хх-ийн 189-191/,

 

Б.Бийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 218-219/: “...Би машиныг нь журмын хашаанаас авч өгье гэж хэлээд мөнгө авсан. Тэгээд машиныг нь авч өгөөгүй, мөнгийг нь аваад хаячихсан. ...би 2 удаа мөнгө авахдаа таксины жолоочийн дансаар авч байсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Т.Батхүрэлийн /2хх-ийн 30-31, 32-33/: “...Би гэрээсээ алдагдсан гэх гар утсаа Сансарын “ХААН” банкны урд байдаг ломбарднаас очиж өөрийнхөө мөнгөөр авсан. Миний гар утсыг 280.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. Би гар утсаа 320.000 төгрөгөөр авсан. ...Би Б.Бт машиныг унаж явах зөвшөөрөл өгөөгүй. Миний машины урд карлон, гупер, хойд карлон, хаалга зэргийг гэмтээсэн байсан. Би машинаа 450.000 төгрөгөөр янзлуулсан. Минй гутал, гагнуурын аппаратыг буцааж өгсөн. Миний гар утсыг барьцаанд тавьсан мөнгөнөөс 120.000 төгрөгийг өгсөн. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлгээр,

                

               гэрч Т.Эрдэнэцогтын /2хх-ийн 37-38/: “...Т.Батхүрэл, Б.Ббуюу Улаанаа бид гурав архи уусан. ...орой 22 цагийн үед гэр рүүгээ харих гээд явахад Т.Батхүрэл унтаж байсан. ...хүүхдээс нь асуухад Улаанааг дөнгөж саяхан гараад явсан гэж хэлж байсан. Маргааш өглөө нь Т.Батхүрэл над руу залгаад “утас алга болсон байна” гэж ярьсан. ...Улаанаа утсыг нь аваад явсан байна гэж ярьж байсан. Т.Батхүрэлд “Самсунг” загварын гар утас байсан. ...маргааш өглөө нь харахад машины зүүн талын урд хойд гупер, хаалга нь зурагдсан байсан, тэр хавийн хүмүүс Улаанааг машиныг нь уначихсан, гар утсыг нь барьчихсан явж байсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлгээр,

 

арван дөрвөн насанд хүрээгүй гэрч Б.Амин-Эрдэнийн /2хх-ийн 40-41/: “... дэлгүүрийн Эрка ах нэг танихгүй ахтай орж ирсэн. ...маргааш өглөө нь босоход аав бид хоёрын унтаж байсан өрөөний буйдан дээр байсан аавын утас алга болсон байхаар нь Эрка ахаас асуухад “мэдэхгүй машинд чинь байгаа биз” гэж хэлсэн....Эрка ах намайг “нөгөө ахтай хамт дэлгүүр яваад ир” гэж хэлэхээр нь бид хоёр хамт аавын машинаар яваад дэлгүүрээс бэлэн гоймон, архи аваад буцаж яваад аавын машиныг граш руу оруулах гэж байхдаа грашийн хаалгыг шүргүүлчихээд машиныг нь граш руу оруулж түгжсэн. ...Ямар ч байсан надтай цуг аавын машинаар дэлгүүр явсан, тэрнээс хойш аавын машинтай гарсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /2хх-ийн 47-48, 51/,

 

хохирогч П.Мөнхбаатарын /2хх-ийн 89-91/: “...2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр надтай хамт Өлзийт хороололд хашаа барихад хамт ажиллаж байсан Б.Бнад руу утсаар холбогдоод “би эрүүлжүүлэх байранд орчихлоо, төлбөрийн мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би 50.000 төгрөг өгсөн. ...Хэсэг хугацааны дараа Б.Бтакси бариад хүрээд ирсэн. Жолоочид нь 25000 төгрөг өгсөн. ...Б.Б буудлын өрөөнд орж ирсэн. ...Б.Бжаахан унтчих уу гэж надаас асуухаар нь зөвшөөрсөн. Тэр хооронд нь би бас унтаад өгсөн. Сэрээд хартал Б.Бунтаж
байсан орон дээрээ байхгүй байсан. Цамц нь байхаар нь ойрхон гарсан юм
байх даа гэж бодоод хувцаснаасаа түрийвчээ гаргаж ирээд дотор талыг нь
шалгахад “ХААН” банкны виза карт байхгүй байсан. Б.Бруу залгахад
миний утсыг авахгүй байсан. Дансны үлдэгдлээ шалгахад 650.000
төгрөг зарлагдаж гарсан байсан. ...Б.Бтэй холбогдоод мөнгөө авъя гэхэд өөрөө миний мөнгийг авснаа хүлээн зөвшөөрсөн. ...Миний картын дугаарыг манай ажилчид бүгд мэднэ. ...ажил хийх явцад картаар үйлчилгээ хийх болгонд хажууд байдаг. Карт түрийвчин дотор миний дэрэн доогуур байсан. ...650000 төгрөгөө нэхэмжилж байна”  гэх мэдүүлгээр,

 

П.Мөнхбаатарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /2хх-ийн 83/,

 

Б.Бийн яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 117-118/: “...Би хийсэн хэргүүддээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

               Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь бусдын хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч явсаныг хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, хохирогч В.Тунгалагтуяагийн алдсан эд зүйлсийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсанаа өөрөө хүлээсэн, хохирогч О.Отгонбаяр эд хөрөнгөө алдсанаа мэдүүлсэн, хохирогч Б.Сэр-Од “утсаар чинь яриад өгье”, хохирогч А.Баттулга “...журамлуулсан машинаа ав, эрхийг чинь хасахгүй шийдэж өгье” гэсэн үг, үйлдэлд хууртагдан түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, хохирогч Т.Батхүрэл, П.Мөнхбаатар нар эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэдийн эд хөрөнгийг нууцаар авч явсныг, хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон, шүүгдэгч нь хохирогч Т.Батхүрэлийн машиныг зөвшөөрөлгүйгээр авч явсан болохыг шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

               Ийнхүү шүүгдэгч Б.Бийн шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан гэм буруугийн санаатай үйлдлүүд нь буюу бусдын эзэмшлийн автомашиныг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх”, бусдын итгэмжлэн хариуцуулсан автомашиныг  бусдад худалдан борлуулж мөнгийг өөртөө завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан”, “утсаар чинь яриад өгье”, “журамлуулсан машинаа ав, эрхийг чинь хасахгүй шийдэж өгье” хэмээн хууран мэхэлж гар утас, бэлэн мөнгө зэргийг өөртөө шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан”, иргэдийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”, бусдын автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явж буй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр явч явах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул шүүгдэгч Б.Бийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  Шүүх гэмт хэргийн улмаас учирсан  хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

  Хохирогч О.Отгонбаярын “...машинаа буцааж авсан. ...надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар талд,

 

хохирогч Б.Сэр-Одын “...хохирлоо барагдуулж авсан тул гомдолгүй” гэсэн хүсэлт 2 дугаар хавтаст хэргийн 142 дугаар талд,

 

хохирогч А.Баттулгын “...хохирлын мөнгө болох 540.000 төгрөгөө барагдуулж авсан тул гомдолгүй болно” гэсэн хүсэлт 2 дугаар хавтаст  хэргийн 145 дугаар талд,

 

хохирогч П.Мөнхбаатарын “...хохирлын 650.000 төгрөгөө барагдуулж авсан тул ямар нэгэн гомдолгүй болно” гэсэн хүсэлт 2 дугаар хавтаст хэргийн 146 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг хохирогч О.Отгонбаяр, Б.Сэр-Од, А.Баттулга, П.Мөнхбаатар нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч В.Тунгалагтуяа “...нийт 450.000 төгрөг нэхэмжилнэ /1хх-ийн 61-62/...” гэх боловч энэ талаархи нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, харин иргэн Б.Барсаас автомашинаа буцааж авахдаа төлсөн 80.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бээс гаргуулж В.Тунгалагтуяад олгохоор  шийдвэрлэв.

 

Хохирогч В.Тунгалагтуяа нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох нийт 450.000 (автомашин засварлуулсан)төгрөгийг шүүгдэгч Б.Бээс гаргуулж хохирогч Т.Батхүрэлд олгох нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Бт оногдуулсан  дээрх хэд хэдэн төрлийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасныг баримтлан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэх нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч Б.Бнь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 750 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаас 48 цагийг эдэлж 252 цагийн ялыг эдлээгүй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж түүний нийт эдлэх ялын хэмжээг тогтоов.

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Б.Бт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Бт оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 1 /нэг/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх ялын төрөл хэмжээг 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Бт энэ тогтоолоор оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолуудаар буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 750 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 252 цагийн ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, нийт 552 /таван зуун тавин хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 2 /хоёр/ сар 9 /ес/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн Б.Бийн нийт эдлэх ялыг 3 /гурван/ жил 3 /гурван/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн нийт 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Бнь хохирогч А.Баттулга, П.Мөнхбаатар, О.Отгонбаяр, Б.Сэр-Од нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б.Бээс нийт  530.000 төгрөгийг гаргуулж үүнээс хохирогч Т.Батхүрэлд 450.000 төгрөг, хохирогч В.Тунгалагтуяад 80.000 төгрөг тус тус олгож, хохирогч В.Тунгалагтуяа гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ