| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0887/Э |
| Дугаар | 420 |
| Огноо | 2020-05-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Сундуй |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 420
2020 05 04 2020/ШЦТ/420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
улсын яллагч: Г.Сундуй;
шүүгдэгч: Г.Г/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Г-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Ногоон хатан” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, Г.Г
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Г.Гнь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Энхжаргалаас “хүүхдийг чинь 38 дугаар сургуульд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “ХААН” банкны 5041363288 тоот дансаар 1.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гмэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 11, 12, 42-43, 44-45/, Б.Энхжаргалын депозит дансны хуулга /хх-ийн 14/, Г.Г-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 46/, гэрч Ц.Энхтулгын мэдүүлэг /хх-ийн 87-88/, Г.Г-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-33, 90/, Г.Г-нхувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 17, 47-48 /, Б.Энхжаргалын хүсэлт /хх-ийн 53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон
хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Гнь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “хүүхдийг чинь 38 дугаар сургуульд оруулж өгнө” гэж иргэн Б.Энхжаргалыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ХААН” банкны 5041363288 тоот дансаар 1.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.Энхжаргалын /хх-ийн 11-12, 42-43, 44-45/: “...Манай нөхөр Ц.Энхтулгын хуучны найз гэх Г.Ггэх эмэгтэй манай хүүхдийг “Баянгол дүүргийн 38 дугаар сургуульд оруулж өгч болно” гэж хэлэхээр нөхөр бид 2 итгээд 2018 оны 08 сарын 03-ны өдөр хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, миний болон нөхрийн иргэний үнэмлэхний хуулбар, цээж зураг зэрэг бичиг баримтыг өгсөн. ...Би өөрийн ажил буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Скайтел ХХК-ний байранд байхдаа мобайл банкиар 5041362188 дугаарын Ундрал гэх хүний данс руу 1.300.000 төгрөг шилжүүлэн өгсөн. ...2018 оны 07 дугаар сарын сүүлээр нөхөр бид хоёр Г.Ганзултай уулзахад “манай хүүхэд 38 дугаар сургуульд сурдаг, надад таньдаг хүн байгаа, хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбар, эцэг, эхийнх нь иргэний үнэмлэхний хуулбарыг аваад 2018 оны 08 сарын эхээр 1.300.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. ...2018 оны 08 дугаар сарын эхээр 1.300.000 төгрөгийг Г.Г-нөгсөн данс руу Скайтел ХХК-ний байрнаас шилжүүлсэн. ...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 38 дугаар сургуулийн нээлт дээр хүүхдээ аваад очсон. Тэгтэл хагас сайн өдөр байсан тул Г.Гнь “өнөөдөр хичээл орохгүй, 1 дэх өдрөөс хичээл орно,1 дэх өдөр гэхэд хүүхдийг чинь ангид нь оруулаад өгнө, чи надад үлдэгдэл 500.000 төгрөгөө өгчих” гэж хэлсэн. ...би хүүхдээ ангидаа орсных нь дараа өгнө гээд үлдэгдэл мөнгийг өгөөгүй. Г.Гнь оруулж амжихгүй байна гэсээр байгаад сүүлдээ гар утсаа авахаа болиод алга болчихсон...” гэх мэдүүлгээр,
Б.Энхжаргалын депозит дансны хуулга /хх-ийн 14/,
гэрч Ц.Энхтулгын /хх-ийн 87-88/: “...Би Уянга гэх хүнийг огт танихгүй. Манай эхнэр Б.Энхжаргал 1.300.000 төгрөгийг У.Ундрал гэх хүний 5041363288 дугаарын “ХААН” банкны дансанд Г.Г-нхэлснээр шилжүүлсэн байсан. ...Манай эхнэр мөнгөө Г.Г-н явуулсан “ХААН” банкны данс руу интернэт банк ашиглан ажил дээрээ байхдаа шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлгээр,
Г.Г-н яллагдагчаар мэдүүлсэн / хх-ийн 32-33, 90/: “...Манай хүүхэд 38 дугаар сургуульд сурдаг. ...манай 10 жилийн ангийн хүүхэд болох Ц.Энхтулга нь надад “танай хүүхдийн чинь сургуульд хүүхдээ оруулмаар байна” гэж хэлэхээр нь Ц.Энхтулга, түүний эхнэр Б.Энхжаргал нарт “хүүхдийг чинь 38 дугаар сургуульд оруулаад өгье, 1.300.000 төгрөг өгчихвөл оруулаад өгье” гэж хэлсэн. ...дансаар Б.Энхжаргалаас 1.300.000 төгрөгийг авч хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн. ... Би 38 дугаар сургуульд ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй. ...Уянга гэх хүнд өгөөгүй...” гэх мэдүүлэг болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Г.Г-н “хүүхдийг чинь 38 дугаар сургуульд оруулж өгнө” гэсэн үг, үйлдэлд хууртагдан 1.300.000 төгрөгийг шилжүүлэн өгсөнийг хохирогч, гэрч нар хэн аль нь мэдүүлдэг, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр хохирогчид учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.Г-н эрхэлж байсан ажил, албан тушаал нь хүүхэд сургуульд оруулах асуудалтай холбоогүй, энэ талаар эдлэх эрх, давуу байдал үгүй байсан бөгөөд “хүүхдийг чинь 38 дугаар сургуульд оруулж өгнө” гэж өөрт байхгүй эрх хэмжээнд иргэдэд амлалт өгч, өөрөөс нь үл хамаарах, биелэгдэх боломж багатай асуудлын үр дүнгийн талаар зохиомол амлалт өгч мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь бодитой бус үйл ажиллагааны төлбөрт авч байгаа нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.
Ийнхүү шүүгдэгч Г.Г-н хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыгдараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Энхжаргалын “...хохирлоо барагдуулж авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 53 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Г-г“хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гнь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавиан мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Г.Гнь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ