| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2020/00042/Э |
| Дугаар | 00042 |
| Огноо | 2020-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 00042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Бид холбогдох 1932001180048 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1953 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт * тоотод оршин суух хаягтай, Ял шийтгэлгүй, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Дамбийн Б.
Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч Д.Б нь архи ууж согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө * тоотод иргэн А.Гтын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: ... Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч А.Гта мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 06 дугаар сарын 14-ний орой 23 цаг болж байхад Дс эгчийн гэрт нь очсон. Дс эгч 0.5 литрийн Хараа архи гаргаж ирээд эгч нь уухгүй миний дүү уучих гээд цайны аягаар нэг удаа хийж өгөхөөр нь би тэр архийг нь уугаад Дс эгчтэй юм яриад сууж байхад байшингийн цонх хагарч миний толгой руу архины шилээр хүн цохихоор нь би хэн бэ гэж хэлээд эргэж харахад миний зүүн нүдний доор нэг, зүүн шанаа тус газарт нэг, толгой дээр хоёр удаа хагарсан. Архины шилээр цохиод байхаар нь би тонгойгоод байшингаас гарсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/
Гэрч Г.Дс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би Бийг оруулахгүй гэж хэлээд хаалгаа онгойлгоогүй. Тэгтэл Гта манай цонхыг тогшоод аниа хаалгаа гэсэн. Би Гтыг оруулахад Б хайчсан байсныг мэдэхгүй хаалган дээр байгаагүй. Ингээд Гта манайд орж ирээд цонхны хажууд сандал дээр суусан. Би их согтуу байсан болохоор зарим зүйлүүдийг санахгүй байна. Тэгтэл манай байшингийн цонх хагарч архины шил орж ирээд Гтын толгойг оночихсон. Тэгээд хартал Б цонхны цаана зогсож байсан. Ингээд Гта гараад та яаж байна гээд тэр 2 зодолдоод унасан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/
2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №137 дугаартай дүгнэлт: ...
1. А.Гтын биед дагзны доод хэсэгт хуйханд, зүүн шанаа, зулай хэсэг, духны зүүн дээр хэсэг, зүүн чихний гадна сувагны доод хэсэг зүүн нүдний доод зовхи, баруун нүдний хөмсөгний гол хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоодлоо.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 38 дугаар хуудас/
Гэрч С.Бц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Д.Б нь урьд манай эмнэлэгт хяналтанд байдаггүй байсан. 2019 оны 06 дугаар сарын 15-нд тархинд цус хомсрох харвалт, баруун талын саажилт, тархины эдийн няцрал, хүнд зэрэг, тархины ком, оноштойгоор хэвтэж эмчлүүлсэн. 2019 оны 06 дугаар сарын 15-ны 22 цаг 20 минутанд би эмнэлэг дээр дуудагдаж ирсэн. 22 цаг 20 минутанд эмч нарын хамтарсан үзлэг хийгдсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/
2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын №107 дугаартай дүгнэлт: ...
1. Д.Б нь тархинд цус хомсрох харвалтын үлдэц баруун талын саажилт, хэл ярианы төв гэмтсэний улмаас үүссэн хэлгүйдэл эмгэгтэй байна.
2. Д.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.
3. Д.Б нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Д.Б нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үйгүй байна.
5. Д.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна гэх дүгнэлт /ХХ-ийн 40-44 дүгээр хуудас/
2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын №189 дугаартай дүгнэлт: ...
1. Д.Б нь тархинд цус хомсрох харвалтын үлдэц баруун талын саажилт, хэл ярианы төв гэмтсэний улмаас үүссэн хэлгүйдэл эмгэгтэй байна.
2. Д.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.
3. Д.Б нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Д.Б нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үйгүй байна.
5. Д.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна гэх дүгнэлт /ХХ-ийн 47-51 дүгээр хуудас/
Д.Бийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлэг /ХХ-ийн 59-60 дугаар хуудас/ /дуу дүрсний бичлэгээр бэхжүүлсэн/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 63 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.Бийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /69 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг Дунд-Өлөнтийн №09 тоотод иргэн А.Гтын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Хохирогч А.Гтын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/, Гэрч Г.Дсгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №137 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 38 дугаар хуудас/, Гэрч С.Бцийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын №107 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 40-44 дүгээр хуудас/, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын №189 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 47-51 дүгээр хуудас/, Д.Бийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлэг /ХХ-ийн 59-60 дугаар хуудас/ /дуу дүрсний бичлэгээр бэхжүүлсэн/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Иймд шүүгдэгч Д.Бид хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, үйлдсэн хэргийн хувьд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч А.Гта нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдав.
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг Дунд-Өлөнтийн №09 тоотод иргэн А.Гтыг эрх эрх чөлөөнд халдан хөнгөн гэмтэл учруулсан ба хохирогч А.Гта нь шүүгдэгч Д.Бийн цохиж зодсоны улмаас баруун талын тархинд цус хомсрох харвалтын үлдэц баруун талын саажилт, хэл ярианы төв гэмтсэний улмаас үүссэн хэлгүйдэл эмгэгтэй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй болсон. Биеийн эрүүл мэнд муудсан. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа зэргийг харгалзан хуульд заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнд оногдуулсан торгох ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарлан гэмшиж байгаа, хэргийн болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнийг ялаас чөлөөлөв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Дамбийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялаас шүүгдэгч Д.Бийг чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.