| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2020/00039/Э |
| Дугаар | 00041 |
| Огноо | 2020-04-22 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 00041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Н.Улсболд
Иргэдийн төлөөлөгч Б.Сүрэнхорлоо
Гэрч Г.Дс
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Нд холбогдох 19320001570167 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 1975 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 8 удаагийн шийтгэлтэй
- 1996 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн № 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 03 жилийн хорих ялаар
- 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн № 272 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-ийн 2, 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 02 жилийн хорих ялаар
- 1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн № 193 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 03 жилийн хорих ялаар
- 2003 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн №47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 06 сарын баривчлах ялаар
- 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн №55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 03 сарын хорих ялаар шийтгүүлж 2008 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Эрүүгийн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөнд хамрагдаж 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр суллагдсан
- 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн №102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар
- 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сум дундын 21 дүгээр шүүхийн №45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын баривчлах ялаар
- 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн №92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Түмэн-Өлзийгийн Н. /РД:*/
Холбогдсон хэргийн талаар:
1. Т.Н нь 2019 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Баруун-Өлөнтийн №46 тоот буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч иргэн О.Отгонсүхийн эзэмшлийн “Samsung A5” загварын гар утсыг хулгайлж 100000 төгрөгний хохирол учруулсан,
2. 2019 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг сургуулийн №23Б тоот байшингийн арын цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч иргэн Ж.Абын эзэмшлийн дунд гарын хоёр ширхэг мөнгөн аяга хулгайлж 80000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр *тоотод оршин суух иргэн А.Мбын байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 41 размерийн гар хийцийн түрийтэй гутал, “Samsung” загварын хоёр сим карт ордог гар утас зэргийг хулгайлж 110000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр *тоотод оршин суух иргэн Б.ЭАгийн гэрээс буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч Sony загварын Notebook хулгайлж 350000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг Баянхангайн №183 тоотод оршин суух иргэн О.Бггийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, бэлэн 50000 төгрөг нийт 1118000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,
6. 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр *тоотод оршин суух иргэн Б.Ичын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, алтан ээмэг 1 хос, мөнгөн ээмэг 1 хос, хөнжлийн даавуу зэрэг эд зүйлс хулгайлж 605000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр *тоотод оршин суух иргэн И.Ббын гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 120500 төгрөгийн эд зүйлс хулгайлсан,
8. 2016 оны 04 дүгээр сард *тоотод оршин суух иргэн Б.Атгийн байшинд буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч цахилгаан хэрэгсэл, майхан зэрэг эд зүйлс хулгайлсан,
9. 2016 оны 02 дугаар сард * оршин суух иргэн Ц.Гтгийн байшингийн цонхоор нэвтэрч цахилгаан хөрөө, хромон гутал, орос дуран, 100 кг үхрийн мах зэрэг эд зүйлс хулгайлж 1725000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12 цаг 50 минутаас 13 цаг 20 минутын орчим * тоотод оршин суух иргэн Л.Эбын гэрээс буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн LED телевизор хулгайлж 200000 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2020 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө *тоотоос иргэн Д.Бсы гэрт нэвтрэн орж 32 инчийн “Samsung” загварын телевизорыг хулгайлан 200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би 11 үйлдлийн дөрвийг нь хүлээнэ. Намайг муу нэртэй муу данстай болохоор Н хэрэг хийсэн гэж байна. Хамтран амьдрагч Дс тухайн үед тэр мөнгөн аягыг эднийх охиноо гуйхад авч байсан мөнгөн аяга байгаа. Миний төрсөн дүүг тавиад өгөөч гэж хэлж байсан. Тухайн үед бид хоёрт бичиг баримт байхгүй болоод би төрсөн дүүгээ палк ачих гэж байхад нь ахын дүү бичиг баримтаа аваад ирээчээ Дс гэх хүн хоёр мөнгөн аяга тавих гэсэн юмаа хулгайн юм бишээ гээд бид гурав тавьсан. Дс хулгайн аяга гэдгийг мэдэж байсан. Би Сургуулийн хажуу талд байдаг Арунболдын мөнгөн аягыг зөвшөөрнө. Мбын гар утас, гутал хоёрыг зөвшөөрнө. ЭАгийн гэрээс авсан нөтбүүкийг зөвшөөрнө. Бггийн гэрээс авсан мөнгөн аяга, хөөргийг зөвшөөрнө. Энэ дөрвийг би бол зөвшөөрнө. Бусдыг нь зөвшөөрөхгүй. Хамтран амьдрагч авгай хулгай хийсэн гэдгийг мэдээд төрсөн дүүгээ хамт хулгай хийгээд энд байгаа шүү гэдгийг нь өөрөө мэдэж байсан. Хулгай хийсэн юмыг хамтран амьдрагч Дс авгай бүгдийг нь аваачиж үгүй хийсэн. Муу нэртэй болохоор Н хийсэн гэдэг. Би өчнөөн алдаж онож байсан. Урд нь хүний өмнөөс ял үүрээд явж байсан. Одоо хүртэл үүрээд явж байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Би шоронгоос гарч ирээд Дсгийн гэрт байж байхад Дс ээ гэгээ минь Хосоо байцаагч дуудаад байна хоёулаа хамт явъя гэхээр нь за тэгье тэгье гэсэн чинь Төмөр замын хашаанаас гараад ууттай мах бариад явж байсан байхгүй юу. Бат-Эрдэнэ, Хосоо байцаагч хоёр юун мах юм бэ гэхэд найзаасаа авсан юм гээд тэгээд зургийг нь аваад байж байсан. Тэгээд би чамайг яах гэж Хосоо байцаагч дуудсан юм бэ гэхэд миний дүүгийн талаар дуудсан юм гэсэн. Тэгээд юун мах яриад байгаа юм бэ гэхэд би тэгээд хэлчихсэн юмаа гэсэн. Харсан гэрч баримт байхгүй тийм махыг би үнэндээ зөвшөөрөхгүй. Дсгээс мэдүүлэг аваад юм л бол Дсгийн мэдүүлгээр яваад байдаг. Би бол үнэндээ өөртөө хохиролтой байна. Төрсөн дүүгээ оргон зайлуулаад гэрийнхээ үүдний хаалгыг цоожлоод, гэрийнхээ хаалгыг цоожлоод оргон зайлуулаад явуулчихсан. Намайг Бат-Эрдэнэ цагдаа чинь чамайг явуулах юманд чинь явуулна ялыг чинь өгнө гээд айлгаад сүрдүүлээд байдаг байсан гэв.
Гэрч Г.Дс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Энэ хамт явж хулгай хийсэн гэх юм Дунд-Өлөнтийнхэн намайг бараг бүгд мэдэх байх. Харин ингэж ярих юм бол эднийх эр, эмгүй хулгайч одоо гадаа ирчихсэн байгаа бүх хар юмнууд чинь бүгд хулгайч гэж Дунд-Өлөнтийнхөн ярьдаг юм байна лээ. Харин би чиний нүүрэн дээр чинь хэлчихье за тэглээ гээд та нар яадаг юм шөнө ална уу, маргааш ална уу өөрсдөө мэдээрэй. Би бодоод байгаа юм. Энэ одоо ингээд үлдчих юм бол нэг юмтай суучихна гээд. Би хэзээ ч хүнтэй сууж буяндаа бузар хийж энийг хаалгаараа давуулчиж. Шинийн 3-нд хихихи гээд инээд алдаад манайд орж ирсэн юм би зайл чи, би чамайг оруулахгүй гэж хөөсөн. Яахын ийм муухай бузар булай юмыг оруулаад би миний үр хүүхэд бузартаж гүйцэж байна. Арай ч дээ бузрын шившигтэй намайг ингээд зогсоож байхдаа ичдэггүй юм байхдаа бузар тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр би талийгаач нөхрийнхөө мөнгөөр ах дүү нарыг нь тэжээсэн тэжээсэн би тэрийг түмэнд нуухгүй хэлнэ. Миний бага хүү тэжээгчээ алдсан авдаг юм. Тэгээд шал мэдэхгүй юм яриад байгаа юм даа. Би өндөр хашаа руу орж нүүрэлдсэн гэв.
Эрүүгийн 19320001570167 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:
О.Отгонсүхийн эзэмшлийн “Samsung A5” загварын гар утас хулгайлсан хэргийн талаар:
Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч О.Отгонсүх мэдүүлэхдээ: ... Миний алдагдсан утас усан цэнхэр өнгийн, хойд талын таг нь нилээн олон газраа цуурчихсан мөн дэлгэцний баруун буланд хагарчихсан шилэн наалт нь бас жаахан хагарчихсан байгаа, дотор нь байх зурагнууд нь байгаа бол миний зураг миний охин дүүгийн зурагнууд байх ёстой. Би ээжийг ойрхон гарсан болохоор гэрт хулгай орно гэж бодоогүй. Гэрийнхээ хаалгыг түгжээгүй сагс тоглох гээд явсан. Аавын яриад байгаа Н гэдэг ах хэрэв мөн бол манай гэрийн хажуу талын уулан дээр тэр ах гарч суучихаад айл амьтан руу хараад суугаад байсан. Гар утсаа олж авсан болохоор санал хүсэлт байхгүй мэдүүлэг /1-р ХХ-ийн 36-р хуудас/
2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Д.Бяд гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р ХХ-ийн 39-р хуудас/
Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Л.Оюун мэдүүлэхдээ: ... 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Т.Н гэдэг залуу манай дэлгүүрт анх орж ирж надтай танилцаж ”Эгчээ би гар утсаа танай дэлгүүрт хэсэг цэнэглүүлье” гэж гуйхаар нь би зөвшөөрөөд би цэнэглэж өгсөн. Хэсэг хугацааны дараа Н эргэж орж ирээд “эгч ээ би өлсөөд байна гар утсаа барьцаанд тавиад хүнсний бүтээгдэхүүн зээлж авъя” гэхээр нь би эхэндээ “би чамайг танихгүй, би чамд өгөхгүй” гэж хэлсэн чинь эгч ээ би таньд худлаа хэлэхгүй. Би захиргааны дээвэр дээр засвар хийж байгаа таньд худлаа ярихгүй миний гар утас байгаа, би юу гэж таньд худлаа хэлэх юм гээд гуйгаад байхаар нь би гар утсыг нь барьцаанд авч 286500 төгрөгний эд зүйлийг зээлсэн. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багт үйл ажиллагаа явуулдаг Бест хүнсний дэлгүүрийн салбарт худалдан авалт хийгээд явж байтал нөгөө надаас зээл авсан Н явж байхаар нь өөрийнхөө гар утсан дээр зургийг нь аваад “Би чамайг одоо цагдаад өгнө, чи яасан муухай худалч юм бэ” гэж хэлсэн чинь Н өгч л байхгүй юу гэж хэлээд явчихсан гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 41-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Д.Бя мэдүүлэхдээ: ... 2019 оны 06 дугаар сарын сүүлээр санагдаж байна миний төрсөн хүү Отгонсүх усан цэнхэр өнгийн “Samsung A5” гар утастай. Хүү маань гэрээсээ гарахдаа “Samsung” загварын гар утсаа гэрийнхээ цонхны доод талд байдаг чемоданы ард нууж цэнэглээд надад хэлээгүй гэрээсээ гараад явчихсан байсан. Намайг дэлгүүр орчихоод гэртээ орж ирсэн чинь Отгонсүх гэрээсээ гараад явчихсан хүүгийн маань утасны цэнэглэгч нь газар уначихсан байсан. Тэгэхээр нь би гар утас нь хулгайд алдагдсан байж магадгүй гээд хүүгээ тоглож байгаа саадан дээр явж очоод гэртээ дагуулж ирээд гар утсаа яасан юм бэ гэж асуусан чинь энд цэнэглээд үлдээсэн гэж надад хэлсэн. Тэгээд гар утас руу нь залгасан чинь холбогдох боломжгүй байсан гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 42-р дугаар хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Дс мэдүүлэхдээ: ... 2019 оны 06 сарын сүүлээр би цагдаа дээр Гантулгын хамт байж байсан чинь Н ирээд надад ундаа авч өгөөд, дахиж надад үсний будаг авчирч өгнө гэхээр нь би Гантулгыг чи араас нь яваад Нг хаанаас юм авах нь уу хараадах гэж хэлээд явуулсан чинь Гантулга ирээд таны зээл авдаг дэлгүүр байна шдээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Нд чи яаж байгаа юм бэ дэлгүүрээс зээл аваад, чи бичгээ аваад ир гээд явуулсан чинь Н надад 100000 төгрөгний бичиг авчирч өгсөн. Дахиж яваад 300000 төгрөгний зээл авсан талаарх бичиг авчирч өгсөн. Би Нг яаж байгаа юм бэ миний нэрийг баастаад гэж хэлсэн чинь зүгээрээ би төлнө гэж хэлсэн. Тэгээд нөгөө зээл авсан дэлгүүр дээр газрын гэрчилгээ барьцаанд тавьчихсан байсан. Тэрийгээ авах гээд 2019 оны 07 дугаар сарын 20-ны үед яваад очсон чинь Н бараа зээл аваад барьцаанд нь мэдрэгчтэй дунд зэргийн хойд талын таг нь цуурчихсан гар утас барьцаанд тавиад баахан бараа худлаа хэлж зээл авчихсан байсан. Нд тийм ямар нэгэн утас байхгүй замын араас хулгай хийж авсан байх Нд өөрийн гэсэн ямар ч эд хөрөнгө байхгүй гэрээр баахан эд зүйл хулгайлж авчирсан. Н нэг цайвар хөөрөг, 3-4 ширхэг гар утас, бас гутал, мах зэрэг эд зүйл хулгай хийж авчирсан зарим эд зүйл нь гэрт байгаа гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 44-45-р хуудас/
Гэрч Г.Дс, Т.Н нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тухай /1-р ХХ-ийн 50-51-р хуудас/
Мөрдөгчийн магадлагаа /1-р ХХ-ийн 52-р хуудас/ “100000 төгрөгөөр үнэлсэн”
Б. Ж.Абын эзэмшлийн дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга хулгайлсан хэргийн талаар:
Мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Аб мэдүүлэхдээ: ... 2019 оны 08 дугаар сарын 05-ны өглөө би О.Батбаярын гэрээс шууд ажилдаа явсан. Харин манай эхнэр Мандуухай болон хүү Уртнасан нар гэртээ харьсан. Би 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой 20 цагт ажлаа тараад гэртээ харьсан. Гэртээ хариад хашаан дотроо сууж байхад байшингийн хойд талын хашааны нэг банз сугарч хүн орох зайтай далийчихсан байхаар нь шалгаж үзтэл манай байшингийн хойд талын вакум цонх дотогшоогоо онгорхой, ялаа, шумуулны тор газарт уначихсан байсан. Тэгтэл манай гэрийн гал тогооны өрөөний хоолны шүүгээ дээр тавьсан байсан 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга алдагдсан байсныг мэдээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 174-175 дугаар хуудас/
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл Ж.Абоор 2 ширхэг мөнгөн аягыг /1-р ХХ-ийн 171 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэбаатар мэдүүлэхдээ: ... Би Ерөө баян Хан-Уул ломбардыг ажиллуулдаг. Манай ломбарданд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Түмэн-Өлзийгийн Бб гэдэг залуу 2 ширхэг мөнгөн аягыг 60000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. Дээрх 2 ширхэг мөнгөн аягыг Цагдаагийн байгууллагаас эд мөрийн баримтаар хураан авсан. Т.Бб ломбарднаас авсан 60000 төгрөг болон нэг сарын хүү болох 3600 төгрөгийг төлөөгүй байгаа тул би буруутай этгээдээс 63600 төгрөгийг нэхэмжилж байна эсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 177-178 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Мд мэдүүлэхдээ: ... 2019 оны 08 дугаар сарын 05-ны өглөө манай нөхөр Аб ажилдаа яваад харин би өдрийн 15 цагийн үед гэртээ ирсэн чинь цонхон дээр байсан эд зүйл газар уначихсан ялаа, шумуулнаас хамгаалах тор нь салчихсан байсан. Би харин тухайн үед хулгай орсон гэж бодоогүй хүү маань тоглож байгаад унагаасан байх гэж бодсон. Орой манай нөхөр Аб гэрт ирээд ус буцалгаж байгаад хүүгийн маань мөнгө аяга хаана байна гэж надаас асуугаад би мөнгөн аягыг нь сервантан дээр харсан чинь 2 ширхэг мөнгөн аяга алга болчихсон байсан гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 182-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Дс мэдүүлэхдээ: ... 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр би хашаандаа байсан төмөр замын дэр мод зарах гээд зар өгчихсөн байсан ба мод авах гэж ирсэн хоёр хүнтэй гэртээ архи уугаад байж байсан чинь Н гаднаас орж ирээд чи архи уугаад байхдаа яадаг юм гэхээр нь би уурласан. Н 00 орж шээх гэж явахдаа намайг дуудаад нааш ир энийг хардаа гээд намайг дуудахаар нь би яваад очсон чинь 00-н баруун талд 2 ширхэг мөнгөн аягыг давхарлаад тавьчихсан байсан. Тэгэхээр нь би Нг чи яаж байгаа юм бэ гэж хэлэхэд яаж мэдэх юм гээд байсан. Н мод ачих гэж ирсэн өөрийн төрсөн дүү Ббыг энэ хоёр ширхэг мөнгөн аягыг аваачаад тавьчих гэж хэлсэн. Тэгээд Бб тэр өдрөө нөгөө хоёр мөнгөн аягыг аваад цагдаагийн хажуу талын ломбарданд өөрийнхөө нэрээр 60000 төгрөгөнд тавьсан гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 184-185 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Т.Бб мэдүүлэхдээ: ... 2019 оны 08 дугаар сарын эхээр санагдаж байна би яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Дс, Н нарын амьдардаг Дунд-Өлөнтийн 09 тоотод хамаатны ах Тулгаагийн хамт Дсгийн хашаанд байсан дэр модыг авах гээд очсон чинь Н, Дс хоёр намайг энэ хоёр ширхэг мөнгөн аягыг ломбарданд тавиад өг гэхээр нь би юун мөнгөн аяга юм бэ хулгайн аяга биш биз дээ гэж асуусан чинь Н янз бүрийн хулгайн юм биш хүн надад өгсөн юм гэж хэлсэн. Тэгээд Н, Дс нарын хамт замын урагшаа гараад “Ерөө Баян Хан-Уул” ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 60000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Тэгээд би тэр мөнгийг Н, Дс нарт өгсөн ломбардны бичиг нь тэр хоёрт байгаа гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 186-р хуудас/
2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Мөрдөгчийн магадлагаа 2 ширхэг мөнгөн аяга 8.000 төгрөг /1-р ХХ-ийн 191-р хуудас/
В. Иргэн А.Мбын байшинд нэвтэрч эд зүйл хулгайлсан хэргийн талаар:
Мөрдөн байцаалтанд хохирогч А.Мб мэдүүлэхдээ: ... 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ байж байгаад тэр өдрийн 11 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч яваад 16 цагийн орчим гэртээ иртэл манай гэрээс 41 размерийн гар хийцийн гутал, мөн товчлууртай гар утас зэрэг зүйлс алга болсон байсан. Намайг тэр өдөр гэртээ ирэхэд манай байшингийн баруун талд байдаг торыг урчихсан байсан. Уг цонхоор хулгайч орж дээр эд зүйлсийг авсан байх гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 228-230-р хуудас/
2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Эд мөрийн баримт хураан авах зөвшөөрөл Г.Даваадуламаас 41 размерийн гар хийцийн түрийтэй гутал /1-р ХХ-ийн 221-р хуудас/
Эд мөрийн баримт хураан авах зөвшөөрөл Т.Ббаас “ДУОС загварын гар утас” /1-р ХХ-ийн 217-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Дс мэдүүлэхдээ: ... 2019 оны 08 дугаар сарын 13-ны орой 22 цаг өнгөрч байхад Н манай гэрт ирэхдээ хар өнгийн гар хийцийн хавар намрын дотортой шинэ гутал авчирсан. Уг гутлын хоншоор дээр 41 гэсэн тоог цагаан өнгийн зүйлээр бичсэн байсан. Уг гуталны дотор тал нь хөх өнгийн даавуун дотортой байсан. Хар өнгийн резинэн ултай хавчуургатай цагаан өнгөтэй байсан. Н өөрийн төрсөн дүү Ббт 2 сим ордог товчлууртай гар утас өгч байсан. Гэхдээ яг хэзээ өгсөн гэдгийг нь санахгүй байна 4-5 хоногийн өмнө өгсөн гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 232-233-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Т.Бб мэдүүлэхдээ: ... Т.Н ах надад хөх өнгийн товчлууртай дотроо 2 сим карт ордог утас өгсөн. Тэр гар утас нь надад байгаа. 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Н намайг Дууяа эгчийн гэрт дуудахаар нь яваад очтол түлхүүр байхгүй гэж хэлээд байшингийн цонхоор ороод цэнхэр өнгийн торон дотор хийсэн цагаан өнгийн оруулгатай, хар өнгийн ултай, хар өнгийн өндөр түрийтэй гар хийцийн шинэ гутал, бас 2 нүдний дурангийн хамт гаргаж ирээд зарна гэж хэлэхээр нь би уг гутал болон дурангийн зургийг авсан. Тэгээд Н ах уг дуран, гутлаа аваад манай төрсөн эгч Алтай эгчийн гэр лүү явсан. Уг гутал, дуран зэрэг зүйлс Алтай эгчийн гэрийн том өрөөний зурагтны доод талынх нь авдар дотор шар торонд хийчихсэн байгаа гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 234 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Даваадулам мэдүүлэхдээ: ... 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад манай хуучин хашаа байшингийн гадаа хар өнгийн машин ирчихсэн байхаар нь яваад очтол манай хуучин байшингийн баруун талд амьдардаг Алтайгийн гэрт цагдаа нар ирчихсэн байсан. Би хуучин хашаандаа ороход манай хуучин байшингийн цонх нь онгорхой бас байшингийн амбаарын дээврийн моднууд уначихсан байсан. Би байшингийн дээвэр дээр гараад харахад манай байшингийн дээврийн зүүн талд цэнхэр өнгийн торонд хийсэн хар өнгийн гар хийцийн урт түрийтэй хос гутал ба хоёр нүдний нэг дуран байсан. Би тэд нарыг гаргаж цагдаа нарт үзүүлсэн гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 236-р хуудас/
2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Мөрдөгчийн магадлагаа хохирогч А.Мбын гар хийцийн гутал 100000 төгрөг, 2 сим ордог гар утас 10000 төгрөг нийт 110000 төгрөг гэсэн үнэлгээ /1-р ХХ-ийн 237-р хуудас/
Г. Иргэн Б.ЭАгийн гэрээс эд зүйл алдагдсан хэргийн талаар:
Мөрдөн байцаалтанд хохирогч Б.ЭА мэдүүлэхдээ: ... 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчим гэрээсээ гарч яваад буцаад 16 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай байшингийн дунд өрөөнд байх Sony загварын Notebook хулгайд алдагдсан байсан. Уг алдагдсан нөүтбүүкийг 2017 оны 07 дугаар сард хуучин нөүтбүүкийг Мандал суманд байдаг Ерөө баян Хан-Уул нэртэй ломбарднаас 420000 төгрөгөөр худалдаж авч байсан гэсэн мэдүүлэг /2-р ХХ-ийн 17-18-р хуудас/
2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн мөрдөгчийн Магадлагаагаар хохирогч Б.ЭАгийн Сони загварын нөүтбүүкийг 350000 төгрөгөөр үнэлсэн магадлагаа /2-р ХХ-ийн 33-р хуудас/
2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Т.Нгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р ХХ-ийн 26-27-р хуудас/
Д. Иргэн О.Бггийн гэрээс эд зүйл алдагдсан хэргийн талаар:
Мөрдөн байцаалтанд хохирогч О.Бг мэдүүлэхдээ: ... 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагийн орчим гэрээсээ эхнэр П.Жаргалсайхан, охин Б.Нс, 3 зээ охин нарын хамт Долоогийн даваа гэх газар луу агаарт гарсан. Тэр өдрийн орой 18 цагийн орчим гэртээ ирээд байшингийнхаа гадаа тамхи татах гээд байж байтал эхнэр охин нар хаалгаа онгойлгон ороод удалгүй буцаж гарч ирээд гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд бид нар гэртээ ороод үзтэл үүдний өрөөний ар талын жижиг цонхны тор урагдсан, мөн том өрөөний шкафны хаалга онгорхой байсан. Манай эхнэр П.Жаргалсайхан шкафан доторх эд зүйлээ шалгаж үзэхэд мөнгөн аяга, хөөрөг, цүнхэнд байсан 50000 төгрөг алга байна гэж хэлсэн. Би халтар манан хөөргөө 10 орчим жилийн өмнө Мандал сумын Хэрх 4-р багт оршин суух хүнээс шүдлэн үхрээр авч байсан. Тэр хүний нэрийг одоо сайн санахгүй байна. Тухайн үед шүдлэн үхэр 700000 орчим мянган төгрөгний үнэтэй байсан. Мөнгөн аягыг 2016 онд вагон депогийн хамт олноос надад дурсгаж байсан. Лацан дээрээ үнэ 380000 төгрөг гэсэн байсан гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 126-127 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Нс мэдүүлэхдээ: ... 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагийн орчим гэрээсээ аав, ээж, охин нарын хамт гараад орой 18 цагийн орчим гэртээ ирсэн. Хашаандаа ороод би хаалга онгойлгоод ээжийн хамт гэртээ орсон. Гэр дотор ортол тогоо хазайчихсан, цонхны тор урагдсан байсан. Тэгэхээр нь цаашаа өрөө рүүгээ ороход хүрэн шкафны хаалга завсартай байхаар нь ээж онгойлгож үзээд аавын хөөрөг, мөнгөн аяга, ээжийн цүнхэнд байсан 50000 төгрөг бас байхгүй байсан гэсэн мэдүүлэг /2-р ХХ-ийн 130-р хуудас/
Шинжээчийн дүгнэлт /Хув толгойтой мөнгөн халбага, нуухтай халтар манан хөөрөг 750000 төгрөг, Дунд гарын мөнгөн аяга 380000 төгрөг нийт 1130000 төгрөг/ /2-р ХХ-ийн 149-р хуудас/
2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Т.Нгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р ХХ-ийн 26-27-р хуудас/
Е. Иргэн Б.Ичын гэрээс эд зүйл алдагдсан хэргийн талаар:
Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Ич мэдүүлэхдээ: ... 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр манай бэр Мядагаа 89165790 дугаарын утсаар танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Манай гэрээс мөнгөн ээмэг 1 ширхэг, алтан ээмэг 1 ширхэг, 20000 төгрөг, нэг шил архи, 1 уут чихэр, хөнжлийн даавуу зэрэг эд зүйлс алдагдсан гэсэн мэдүүлэг /2-р ХХ-ийн 219-220-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Т.Мядагаа мэдүүлэхдээ: ... Би одоогоос 4 хоногийн өмнө буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хадам ээж Ичын эзэнгүй байшинд очиж авдар сав буулгаж байшинд нь оруулахад хулгай ороогүй зүгээр байсан юм. Тэгтэл өнөөдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн орчим очсон чинь хулгайч ороод хамаг юмыг нь онгичоод хаячихсан байсан гэсэн мэдүүлэг /2-р ХХ-ийн 223-р хуудас/
2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт “Улаан хүрэн шигтгээтэй алтан ээмэг 500000 төгрөг, Сүүжин загварын мөнгөн ээмэг 60000 төгрөг, Хөнжлийн даавуу 45000 төгрөг нийт 605000 төгрөг /2-р ХХ-ийн 245-р хуудас/
2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Т.Нгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р ХХ-ийн 26-27-р хуудас/
Ж. Иргэн И.Ббын гэрээс эд зүйл алдагдсан хэргийн талаар:
Мөрдөн байцаалтанд хохирогч И.Бб мэдүүлэхдээ: ... 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэртээ ирээд хоол хийж идэх гээд гал тогоонд байх хөлдөөгчнөөсөө махаа авах гэсэн чинь хөлдөөгчинд байсан мах алга болчихсон байсан. Багцаагаар 9 кг орчим хонины хөлдөөсөн мах, мөн өвлийн идэшний үлдэгдэл үхрийн чихсэн хошного 5 кг орчим байсыг хулгай ороод авсан байсан гэсэн мэдүүлэг /3-р ХХ-ийн 20-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Т.Бүрнээбаяр мэдүүлэхдээ: ... 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн орчим гэртээ хоолоо хийх гээд хөлдөөгчнөөсөө махаа авах гэсэн боловч байхгүй байсан. Цонхны тавцан дээр гутлын мөр үлдсэн байсан гэсэн мэдүүлэг /3-р ХХ-ийн 23-24-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Дс мэдүүлэхдээ: ... 2019 оны 07 дугаар сарын 19 билүү 20-нд санагдаж байна хашаанд гэр барьж байгаад Нтэй маргалдаад Н гараад явсан. Тэгээд 14 цагийн үед Н гэрт орж ирэхдээ цагаан өнгийн гялгар уутанд хөлдүү хонины мах, бас нөгөө гялгар уутандаа үхрийн хуршчихсан хошного 3-4 кг хийсэн байсан. Тэгэхээр нь би чи юу аваад ирэв гэсэн чинь Н би худалдаж авсан юм гээд худлаа яриад байсан. Тэгээд нөгөө авчирсан үхрийн хошногыг нь үнэрлээд үзсэн чинь хуршчихсан болохоор нь би уурлаар чиний худалдаж авсан мах чинь ийм байдаг юм уу гэж хэлсэн чинь Н пизда минь чи наадхаа нохойд хаяад өгөөч гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /3-р ХХ-ийн 27-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Т.Бб мэдүүлэхдээ: ... 2019 оны 07 дугаар сарын дундуур санагдаж байна. Н ахын хашаанд байсан монгол гэрийг барьж өгөх гээд гэрт нь яваад очсон чинь Н, Дс хоёр байсан. Бид гурав нийлээд гэр барьж байхад Дс гэрийнхээ амбаартаа цагаан шуудайнаас хонины цул мах, үхрийн чихсэн хошного гаргаж ирээд чанаад байсан. Дс эгчийн чанасан мах нь хонины цул шинэ мах харин нөгөө мах нь үхрийн чихсэн хошного байсан. Намайг идэх байхад үхрийн чихсэн хошного нь жаахан хуршчихсан амттай байсан гэсэн мэдүүлэг /3-р ХХ-ийн 29-р хуудас/
Шинжээчийн дүгнэлт “9 кг хонины мах 85500, үхрийн чихсэн хошного 35000 төгрөг нийт 120500 төгрөг /3-р ХХ-ийн 31-р хуудас/
З. Иргэн Э.Эбын гэрээс эд зүйл алдагдсан хэргийн талаар:
2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Э.Эб 21 инчийн ТВ хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р ХХ-ийн 44-р хуудас/
Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Эб гэрчээр болон хохирогчоор мэдүүлэхдээ: ... Энэ хэрэг манай өвөө нас барснаас хойш болсон хулгайн хэрэг байна. Яагаад гэвэл өвөөг нас барснаас хойш амьдарч байсан байшинд нь 1 төмөр ор, 1 модон ор, номын сан зэрэг эд зүйлс байсан. Байшингийн зүүн урд талын хувцасны шкапан дээр 21 инчийн зурагт, Манай байшингийн амбаарын баруун талын угаалгын машины цаасан хайрцаг дотор 4 хүний уутны дээд хэсэг нь шар ягаан өнгийн, хоёр хажуу тал нь тод ногоон өнгийн уттай орчин үеийн 200-гийн хадаасаар гадас хийсэн тийм майхан байсан. Будаа агшаагч нь ногоон ягаан цэцэгтэй, ус буцалгагчны бариул, суурь хоёр нь хар их бие нь никель байсан гэсэн мэдүүлэг /3-р ХХ-ийн 49-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Т.Ат мэдүүлэхдээ: ... Одоогоос 2-3 жилийн өмнө байх аа хоног хугацааг нь нарийн санахгүй байна. Т.Н ах, Г.Дс нартай юм ярьж сууж байгаад зурагтаа хагалсан гэж ярьтал Т.Н ах өө тийм үү тэгээд одоо юу үзэж байгаа юм гэхээр нь зурагтгүй л байна шдээ гэсэн чинь Т.Н, Дс нар замын урд древенд нэг зурагт байгаа тэрийг авах уу гэхээр нь тэгье гэж байсан. Тэгээд хэд хоногийн дараа Н ахаас нөгөө зурагтаа өгөх юм уу гэсэн чинь өө за за аваарай гэж байсан.Тэгсэн нэг өдөр Дс, Н нар уг зурагтыг аваад ороод ирсэн. Дс замын урдаас манай ахынхаас аваад ирлээ гэж байсан. Үүнээс хойш уг зурагт манайд байгаад байсан тэгсэн Т.Н ахын мэдүүлгийг шалгаад явж байхад наад зурагт чинь хулгайн зурагт салгаад байцаагчид өг гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /3-р ХХ-ийн 50-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч П.Пунсалдулам мэдүүлэхдээ: ... Би он сар хугацааг нь санахгүй байна намайг гэртээ байж байтал Т.Н гэх залуу манай гэрт хар өнгөтэй, ардаа төвгөртэй телевизор тэврээд авчирсан. Тэгээд ямар учиртай телевизор болох талаар асуухад би авч явах гэсэн чинь дийлэхгүй байна танайд түр тавьчихъя гэж хэлсэн. Ингээд хэд хоногийн дараа Н өөрөө эргэж ирээд нөгөө телевизороо авъя манай дүү зурагтгүй болчихлоо дүүдээ өгнө гээд аваад явсан тэрнээс хойш манайд ахиж ирээгүй гэсэн мэдүүлэг /3-р ХХ-ийн 52-р хуудас/
Шинжээчийн дүгнэлт 21 инчийн зурагт үнэгүй, 3 хүний майхан 80000 төгрөг, будаа агшаагч 30000 төгрөг, 39 размерийн гутал үнэлэхгүй нийт 110000 төгрөг /3-р ХХ-ийн 57-р хуудас/
И. Ж.Цогтгэрэлийн гэрээс эд зүйлс алдагдсан хэргийн талаар:
Мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Цогтгэрэл мэдүүлэхдээ: ... 2016 оны 02 сард манай эхнэр Гт бид хоёр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Баянбулагийн 02-06 тоотод оршин суух хаягандаа ирж очиж явсан. Ингээд Улаанбаатар хотод байж байгаад гэртээ иртэл манай гэрээс өвлийн идэшний 100 кг үхрийн мах, орос хромон гутал, эрэгтэй хүний израйл гутал, орос дуран, бариултай цахилгаан хөрөө зэрэг эд зүйлс алдагдсан байсан гэсэн мэдүүлэг /3-р ХХ-ийн 74-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Гт мэдүүлэхдээ: ... Маргааш нь өглөөний суудлаар суугаад гэртээ ирсэн чинь хашаанд байсан монгол гэрийн хаалга онгорхой цоожийг нь эвдчихсэн, байшингаа очоод үзсэн чинь байшингийн зүүн талын хаалганы хажуу талын жижиг цонх дэлгээтэй байсан. Тэгэхээр нь хаалгаа түлхүүрээр онгойлгоод гэрлүүгээ орсон чинь цонхны поорчигны доод талд жижиглээд хөлдөөсөн үхрийн 100 кг орчим гялгар ууттай мах, байшингийн урд талын хаалганы баруун талд тавьсан тогоор ажилладаг жижиг дугуй гар хөрөө, гэрийн мөлхөө тавилганы шургуулганд байсан 2 нүдний орос дуран, 1 кг орос вок, урагшаа харсан хаалганы зүүн талд байдаг шкафны доор байсан эрэгтэй хүний 40 размерийн орос хромон гутал, пийшингийн хажууд байсан арзгар ултай израль гутал алга болсон байсан гэсэн мэдүүлэг /3-р ХХ-ийн 75-р хуудас/
Шинжээчийн дүгнэлт Үхрийн мах 700000 төгрөг, орос хромон гутал 500000 төгрөг, эрэгтэй хүний арзгар ултай гутал 300000 төгрөг, орос дуран 150000 төгрөг, цахилгаан хөрөө 75000 төгрөг нийт 1725000 төгрөг /3-р ХХ-ийн 80-р хуудас/
Й. Иргэн Л.Эбын гэрээс эд зүйл алдагдсан хэргийн талаар:
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /3-р ХХ-ийн 97-р хуудас/ Т.Н нь дээгүүрээ саарал өнгийн саравчтай малгай, хар өнгийн нүдний шил,цагаан цэнхэр өнгийн амны хаалт, цэнхэр өнгийн куртик, саарал өнгийн малгайтай цамц, саарал өнгийн фудболк, доогуураа улаан канттай хар өнгийн бэлтгэлийн өмд, шаргал өнгийн дотуур өмд, хар өнгийн түрийтэй гутал өмссөн байна.
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /3-р ХХ-ийн 99-р хуудас/
Мөрдөн байцаалтанд хохирогч Л.Эб мэдүүлэхдээ: ... Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Баруун-Өлөнтийн №94 тоотод гэрт амьдардаг юм. 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 цагийн орчим би гэрийнхээ хаалгыг түгжээд айл руу усны сав авах гээд гарсан. Тэгээд буцаад 20 орчим минутын дараа гэртээ ирсэн чинь манай гэрийн хойморт байсан 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайд алдагдсан байсан. Хулгайч манай гэр лүү орохдоо гэрийн хаалганы цоожийг эвдлээд орсон байсан. Намайг анх хашаанаасаа гараад дээрх айл руу явж байхад хашааны үзүүрт Долир Бат-Эрдэнэ ах ганцаараа гудамжинд явж байхыг харсан. Магадгүй долир Бат-Эрдэний ах манай гэрээс манай зурагтыг хулгайлсан байж магадгүй. Мөн өчигдөр орой манай гэрийн тэнд байдаг Мөөгөө гэдэг залуу надад таныг хашаанаасаа гараад дэлгүүрийн ар талын айл руу ороход тантай гудамжны үзүүрт зөрсөн цэнхэр хүрэмтэй залуу танай хашаа руу ороод удалгүй гарч ирэхдээ том юм тэврээд гарч ирээд өргөн гудамжаар гүйгээд яваад өгсөн та удалгүй айлаас усны сав авч гарч ирсэн гэж хэлсэн. Надтай тааралдсан долир Бат-Эрдэнийн ах бас цэнхэр өнгийн куртик өмссөн байсан шиг санаж байна гэсэн мэдүүлэг /3-р ХХ-ийн 102-103-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч З.Мөнхбаяр мэдүүлэхдээ: ... Би 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ойролцоогоор 13 цагийн орчим хашааныхаа үүдэнд зогсож байтал Эб хамгийн урд талын гудамж руу шар өнгийн усны сав бариад тойрч яваа харагдсан. Би тухайн үед Эбыг усанд явж байна гэж бодсон. Тэгээд 5 минут орчмын дараа хашааныхаа үүдэнд гартал Эбын амьдардаг гудамжнаас хар хөх өнгийн дунд зэргийн урттай куртик өмссөн бараан өнгийн өмдтэй хагас түрийтэй гуталтай гуталныхаа түрий рүү өмдөө чихэж хийсэн дунд зэргийн өндөртэй хүн дөрвөлжин бараан өнгийн юм тэвэрчихсэн гарч ирээд урагшаа алхаад яваад өгсөн. Би тэр үед бас урагшаа явж байхад Эб хамгийн нүүрний гудамжинд байдаг худгаас ус авах гээд оочирлоод зогсож байсан гэсэн мэдүүлэг /3-р ХХ-ийн 109-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Эрдэнэцэцэг мэдүүлэхдээ: ... Н 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн урд шөнө нь манай гэрт хоноод миний дүүгийн хүүхэд Буянзаяагийн хамт модны раман дээр ажиллана гэж хэлээд тэр өдрийн 11 цагийн орчим манай гэрээс гараад явсан. Тэгээд тэр өдрийнхөө 15 цагийн орчим орж ирэхдээ надад “раман дээр палк ачих ажил хийсэн” гэж хэлээд 20000 төгрөг өгсөн. Тэр өдөр Н дээгүүрээ хар хөх өнгийн дунд зэргийн урттай өвлийн куртик, хар өнгийн өмд, мөн хар өнгийн хагас түрийтэй гутал өмсөөд гарсан. Саарал өнгийн саравчтай малгайтай малгайныхаа орой дээр хар өнгийн нүдний шилээ зүүсэн байсан. Хар өнгийн өмднийхөө шуумгыг оймсон дотуураа оруулж өмссөн байсан гэсэн мэдүүлэг /3-х ХХ-ийн 111-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч М.Энхмаа мэдүүлэхдээ: ... Т.Н гэх энэ хүн манай хөрөө рам дээр одоогоос 2-3 жилийн өмнө ажиллаж байсан. 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бол ажиллаагүй гэсэн мэдүүлэг /3-р ХХ-ийн 116-р хуудас/
Мөрдөгчийн магадлагаа 2017 онд худалдаж авсан 32 инчийн ЛЕД телевизорыг 200000 төгрөгөөр үнэлсэн /3-р ХХ-ийн 118-р хуудас/
Шинжээчийн №30 дугаартай: ... Хэрэг учралын газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд Т.Нгээс хураан авч ирүүлсэн гутлын улаар үүсгэгдсэн байна гэсэн дүгнэлт /3-р ХХ-ийн 123-124-р хуудас/
К. Иргэн Д.Бсы гэрээс 32 инчийн “Самсунг” загварын телевизор алдагдсан хэргийн талаар:
Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Бс мэдүүлэхдээ: ... 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн өглөө гэрээсээ ажил руугаа явсан 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн үед ажлаасаа ирэхэд гэрийн баруун хойд талд байсан самсунг загварын 32 инчийн телевизор алдагдсан байсан. Би 2015 оны 03 сард Улаанбаатар хотын Улсын их дэлгүүрийн ойролцоо байсан цахилгаан барааны дэлгүүрээс шинээр нь 350000 төгрөгөөр анх худалдаж авч байсан. Би одоо уг алдагдсан зурагтаа 200000 төгрөгөөр үнэлнэ, хамгийн сүүлд гаднаас манай хүүгийн эхнэр болох Ариунаа гэх эмэгтэй найз охиныхоо хамт ирээд явсан. Манай гэрээс алдагдсан зурагтыг хүн барьцаанд авч яваагүй мөн би барьцаанд тавьж байгаагүй. Манай гэрээс алдагдсан зурагт 32 инчийн чернилийн ягаан өнгийн гадаргуутай дэлгэцний хүрээний баруун хойд буланд самсунг гэсэн англи бичигтэй хэвийн ажиллагаатай мөн зурагтны баруун талд нь диск /СД/ тоглуулагчийн оролттой хуучин зурагт байсан уг зурагт нь өөрөө 12 вольтоор ажилладаг зурагт байсан гэсэн мэдүүлэг /3-р ХХ-ийн 165-166-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Л.Цэндсүрэн мэдүүлэхдээ: ... 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад манай дэлгүүрт ягаан өнгийн гадаргуутай жижигхэн ойролцоогоор 17 инч орчимын дэлгэцтэй суурьтай зурагтыг өөрийнх нь залгуур гэсэн залгууртай уг залгуурт нь адаптартай эд зүйлийг танихгүй нэг залуу барьж орж ирсэн уг зурагтыг зарна гэсэн залуу монхордуу хамартай бүлтгэр нүдтэй бараан царайтай, туранхай биетэй, намхан нуруутай 40 орчим насны эрэгтэй байсан би ахиж харвал танина гэсэн мэдүүлэг /3-р ХХ-ийн 171-172-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Байгальмаа мэдүүлэхдээ: ... Би 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 21 минутын үед уг дэлгүүрт орж захиалга аваад буцаж гарч явтал нэг залуу уг дэлгүүр лүү орохдоо суурин компьютерын хэмжээтэй ягаан өнгийн жижиг хавтгай дэлгэцтэй зурагт тэврээд орж байхыг харсан тэр залуу 40 орчим насны бүлтгэр нүдтэй бараан царайтай, туранхай биетэй, дундаж нуруутай эрэгтэй тэр хүн түрийтэй хар өнгийн гутал өмссөн байсан шиг санаж байна би тэр хүнийг харвал танина гэсэн мэдүүлэг /3-р ХХ-ийн 173-74-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Т.Баатар мэдүүлэхдээ: ... Өчигдөр Т.Н 13 цагийн орчимд манай гэрт Заяа гэх хүний хүүхэдтэй хамт орж ирсэн. Заяагийн хүүхэд эхлээд манай гэрт орж ирэхдээ ягаан өнгийн жижиг дэлгэцтэй зурагт тэвэрчихсэн орж ирээд зурагт авах уу гэж нэг ах асуулгаж байна гэж хэлсэн тэгсэн чинь араас нь Т.Н орж ирэхдээ голдоо хар өнгийн жижиг тог бууруулагчтай залгуур авч орж ирсэн. Т.Н надад энэ зурагтыг 50000 төгрөгөнд авах уу гэж асуусан би Н наад зурагтыг чинь авахгүй гэж хэлсэн чинь Н яаж асдагийг нь үзүүлье гэж хэлсэн мөртлөө нөгөө авчирсан залгуураа зурагтандаа залгаж мэдэхгүй сандараад салганаад байхаар нь би Нг гэрээсээ хөөгөөд гаргасан өнөөдөр нь бас Нг манай хашаанд орж ирээд манай хашаанд байдаг хүлэмжинд орж ирээд нуугдаж байхад нь цагдаа нар орж ирээд бариад авч явсан. Уг зурагт ягаан өнгийн доороо жижиг суурьтай хажуу талдаа диск ордог оролттой нимгэн дэлгэцтэй 17 юм уу 21 инчийн дэлгэцтэй зурагт байсан би ахиж тэр зурагтыг харвал танина гэсэн мэдүүлэг /3-р ХХ-ийн 180-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Ган-Эрдэ мэдүүлэхдээ: ... 40 гаран насны намхан биетэй бор царайтай, бараан өнгийн саравчтай хар малгай өмссөн, хар өнгийн савхи шиг материалтай богино урдуураа цахилгаантай нимгэн куртик, хар өнгийн савхин бээлийтэй байсан. Мөн тэр залуугийн аль нэг гарынх нь хуруу байхгүй байсан шиг санаж байна. Би тэр залууг дахиж харвал танина. ... Ягаан өнгийн хүрээтэй жижигхэн нимгэн дэлгэцтэй, доороо жижиг суурьтай, хажуу талдаа диск ордог оролттой зурагт байсан гэсэн мэдүүлэг /3-р ХХ-ийн 176-р хуудас/
Шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №241 дугаартай 32 инчийн нимгэн дэлгэцтэй сансунг загварын зурагтыг 200000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3-р ХХ-ийн 185-р хуудас/
2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн гэрч Т.Баатараар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3-р ХХ-ийн 160-р хуудас/
2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн гэрч Г.Байгальмаагаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3-р ХХ-ийн 162-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Т.Нгийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /1-р ХХ-ийн 103 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р ХХ-ийн 109-132 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг. Шүүгдэгч Т.Нг гэм буруутайд тооцох талаар:
1. Шүүгдэгч Т.Н нь 2019 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Баруун-Өлөнтийн №46 тоот буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч иргэн О.Отгонсүхийн эзэмшлийн “Samsung A5” загварын гар утсыг хулгайлж 100000 төгрөгний хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч О.Отгонсүхийн өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 36-р хуудас/, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Д.Бяд гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р ХХ-ийн 39-р хуудас/, Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Л.Оюуны өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 41-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Д.Бягийн өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 42-р дугаар хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Г.Дсгийн өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 44-45-р хуудас/, Гэрч Г.Дс, Т.Н нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тухай /1-р ХХ-ийн 50-51-р хуудас/, Мөрдөгчийн магадлагаа /1-р ХХ-ийн 52-р хуудас/ 100000 төгрөгөөр үнэлсэн зэрэг баримтуудаар,
2. 2019 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг сургуулийн №23Б тоот байшингийн арын цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч иргэн Ж.Абын эзэмшлийн дунд гарын хоёр ширхэг мөнгөн аяга хулгайлж 80000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Абын өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 174-175 дугаар хуудас/, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл Ж.Абоор 2 ширхэг мөнгөн аягыг /1-р ХХ-ийн 171 дүгээр хуудас/, Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэбаатарын өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 177-178 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Б.Мдн өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 182-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Г.Дсгийн өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 184-185 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Т.Ббын өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 186-р хуудас/, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Мөрдөгчийн магадлагаа 2 ширхэг мөнгөн аяга 8.000 төгрөг /1-р ХХ-ийн 191-р хуудас/ зэрэг баримтуудаар,
3. 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг Баянхангайн №30Б тоотод оршин суух иргэн А.Мбын байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 41 размерийн гар хийцийн түрийтэй гутал, “Samsung” загварын хоёр сим карт ордог гар утас зэргийг хулгайлж 110000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтанд хохирогч А.Мбын өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 228-230-р хуудас/, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Эд мөрийн баримт хураан авах зөвшөөрөл Г.Даваадуламаас 41 размерийн гар хийцийн түрийтэй гутал /1-р ХХ-ийн 221-р хуудас/, Эд мөрийн баримт хураан авах зөвшөөрөл Т.Ббаас “ДУОС загварын гар утас” /1-р ХХ-ийн 217-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Г.Дсгийн өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 232-233-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Т.Ббын өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 234 дүгээр хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Г.Даваадуламын өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 236-р хуудас/, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Мөрдөгчийн магадлагаа хохирогч А.Мбын гар хийцийн гутал 100000 төгрөг, 2 сим ордог гар утас 10000 төгрөг нийт 110000 төгрөг гэсэн үнэлгээ /1-р ХХ-ийн 237-р хуудас/ зэрэг баримтуудаар,
4. 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Баруун-Өлөнтийн №127 тоотод оршин суух иргэн Б.ЭАгийн гэрээс буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч Sony загварын Notebook хулгайлж 350000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтанд хохирогч Б.ЭАгийн өгсөн мэдүүлэг /2-р ХХ-ийн 17-18-р хуудас/, 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн мөрдөгчийн Магадлагаагаар хохирогч Б.ЭАгийн Сони загварын нөүтбүүкийг 350000 төгрөгөөр үнэлсэн магадлагаа /2-р ХХ-ийн 33-р хуудас/, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Т.Нгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р ХХ-ийн 26-27-р хуудас/ зэрэг баримтуудаар,
5. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг Баянхангайн №183 тоотод оршин суух иргэн О.Бггийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, бэлэн 50000 төгрөг нийт 1118000 төгрөгийн эд зүйл хулгайлсан болох нь:
Мөрдөн байцаалтанд хохирогч О.Бггийн өгсөн мэдүүлэг /2-р ХХ-ийн 126-127 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Б.Нсгийн өгсөн мэдүүлэг /2-р ХХ-ийн 130-р хуудас/, Шинжээчийн дүгнэлт /Хув толгойтой мөнгөн халбага, нуухтай халтар манан хөөрөг 750000 төгрөг, Дунд гарын мөнгөн аяга 380000 төгрөг нийт 1130000 төгрөг/ /2-р ХХ-ийн 149-р хуудас/, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Т.Нгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р ХХ-ийн 26-27-р хуудас/ зэрэг баримтуудаар,
6. 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Сургуулийн №50б тоотод оршин суух иргэн Б.Ичын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, алтан ээмэг 1 хос, мөнгөн ээмэг 1 хос, хөнжлийн даавуу зэрэг эд зүйлс хулгайлж 605000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Ичын өгсөн мэдүүлэг /2-р ХХ-ийн 219-220-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Т.Мядагаагийн өгсөн мэдүүлэг /2-р ХХ-ийн 223-р хуудас/, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт “Улаан хүрэн шигтгээтэй алтан ээмэг 500000 төгрөг, Сүүжин загварын мөнгөн ээмэг 60000 төгрөг, Хөнжлийн даавуу 45000 төгрөг нийт 605000 төгрөг /2-р ХХ-ийн 245-р хуудас/, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Т.Нгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р ХХ-ийн 26-27-р хуудас/ зэрэг баримтуудаар,
7. 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Ноёдын №36 тоотод оршин суух иргэн И.Ббын гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 120500 төгрөгийн эд зүйлс хулгайлсан болох нь:
Мөрдөн байцаалтанд хохирогч И.Ббын өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 20-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Т.Бүрнээбаярын өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 23-24-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Г.Дсгийн өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 27-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Т.Ббын өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 29-р хуудас/, Шинжээчийн дүгнэлт “9 кг хонины мах 85500, үхрийн чихсэн хошного 35000 төгрөг нийт 120500 төгрөг /3-р ХХ-ийн 31-р хуудас/ зэрэг баримтуудаар,
8. 2016 оны 04 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Энхтайваны №24 тоотод оршин суух иргэн Б.Атгийн байшинд буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч цахилгаан хэрэгсэл, майхан зэрэг эд зүйлс хулгайлсан болох нь:
2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Э.Эб 21 инчийн ТВ хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р ХХ-ийн 44-р хуудас/, Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Эб гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 49-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Т.Атгийн өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 50-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч П.Пунсалдуламын өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 52-р хуудас/, Шинжээчийн дүгнэлт 21 инчийн зурагт үнэгүй, 3 хүний майхан 80000 төгрөг, будаа агшаагч 30000 төгрөг, 39 размерийн гутал үнэлэхгүй нийт 110000 төгрөг /3-р ХХ-ийн 57-р хуудас/ зэрэг баримтуудаар,
9. 2016 оны 02 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг Баянбулагийн №2-6 тоотод оршин суух иргэн Ц.Гтгийн байшингийн цонхоор нэвтэрч цахилгаан хөрөө, хромон гутал, орос дуран, 100 кг үхрийн мах зэрэг эд зүйлс хулгайлж 1725000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Цогтгэрэлийн өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 74-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Гтгийн өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 75-р хуудас/, Шинжээчийн дүгнэлт Үхрийн мах 700000 төгрөг, орос хромон гутал 500000 төгрөг, эрэгтэй хүний арзгар ултай гутал 300000 төгрөг, орос дуран 150000 төгрөг, цахилгаан хөрөө 75000 төгрөг нийт 1725000 төгрөг /3-р ХХ-ийн 80-р хуудас/ зэрэг баримтуудаар,
10. 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12 цаг 50 минутаас 13 цаг 20 минутын орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Баруун-Өлөнтийн №94 тоотод оршин суух иргэн Л.Эбын гэрээс буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн LED телевизор хулгайлж 200000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /3-р ХХ-ийн 97-р хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /3-р ХХ-ийн 99-р хуудас/, Мөрдөн байцаалтанд хохирогч Л.Эбын өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 102-103-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч З.Мөнхбаярын өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 109-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Н.Эрдэнэцэцэгийн өгсөн мэдүүлэг /3-х ХХ-ийн 111-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч М.Энхмаагийн өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 116-р хуудас/, Мөрдөгчийн магадлагаа 2017 онд худалдаж авсан 32 инчийн ЛЕД телевизорыг 200000 төгрөгөөр үнэлсэн /3-р ХХ-ийн 118-р хуудас/, Шинжээчийн №30 дугаартай дүгнэлт /3-р ХХ-ийн 123-124-р хуудас/ зэрэг баримтуудаар,
11. 2020 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянсуудлын №02-52 тоотоос иргэн Д.Бсы гэрт нэвтрэн орж 32 инчийн “Samsung” загварын телевизорыг хулгайлан 200000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Бсы өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 165-166-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Л.Цэндсүрэнгийн өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 171-172-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Г.Байгальмаагийн өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 173-74-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Т.Баатарын өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 180-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Б.Ган-Эрдэний өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 176-р хуудас/, Шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №241 дугаартай 32 инчийн нимгэн дэлгэцтэй сансунг загварын зурагтыг 200000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3-р ХХ-ийн 185-р хуудас/, 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн гэрч Т.Баатараар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3-р ХХ-ийн 160-р хуудас/, 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн гэрч Г.Байгальмаагаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3-р ХХ-ийн 162 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Нгийн дээрхи нийт 11 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд удаа нэвтэрч үйлдэж бусдад /11 иргэнд/ нийт 5230600 төгрөгийн хохирол учруулсан шүүгдэгч Т.Н нь хувийн байдлын хувьд урьд нь нэг төрлийн гэмт хэрэгт /хулгайлах гэмт хэрэгт/ 8 удаа ял шийтгэгдэж байсан. Хулгайлах гэмт хэрэг үйлдэх нь амьдрал, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, үйлдсэн гэмт хэргийн тоо, үйлдлийн давтамж, түүний шинж чанар төсөөтэй, гэмт хэрэг үйлдэж олсон орлого хэмжээний хувьд харилцан адилгүй 80000 төгрөгнөөс 1725000 төгрөгийн хооронд байгаа хэдий ч өөрийнхөө хэрэгцээг хангах, амьжиргаа залгуулах шинжээс үзэхэд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Н нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож байгаа өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл байна.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокруорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгаас шүүгдэгч Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч О.Отгонсүхэд 100.000 төгрөгний хохирол учруулж уг хохирол нөхөн төлөгдсөн, Хохирогч Ж.Абод 80.000 төгрөгний хохирол учруулж уг хохирол нөхөн төлөгдсөн, Хохирогч А.Мбад 110.000 төгрөгний хохирол учруулж уг хохирол нөхөн төлөгдсөн, Хохирогч Б.ЭАд 350.000 төгрөгний хохирол учруулж уг хохирол төлөгдөөгүй, ХохирогчО.Бгд 1.130.000 төгрөгний хохирол учруулж уг хохирол нөхөн төлөгдөөгүй, Хохирогч Б.Ичт 605.000 төгрөгний хохирол учруулж уг хохирол нөхөн төлөгдөөгүй, Хохирогч И.Ббт 120.500 төгрөгний хохирол учруулж уг хохирол нөхөн төлөгдөөгүй, Хохирогч Э.Эбт 110.000 төгрөгний хохирол нөхөн төлөгдөөгүй, Хохирогч Ж.Цогтгэрэлд 1.725.000 төгрөгний хохирол учруулж уг хохирол нөхөн төлөгдөөгүй, Хохирогч Л.Эбт 200.000 төгрөгний хохирол учруулж уг хохирол нөхөн төлөгдөөгүй, Хохирогч Д.Бсд 200.000 төгрөгний хохирол учруулж уг хохирол нөхөн төлөгдөөгүй, Иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэбаатарт 63.600 төгрөгний хохирол учруулж уг хохирол нөхөн төлөгдөөгүй, Иргэний нэхэмжлэгч Л.Оюунд 286.500 төгрөгний хохирол учруулж уг хохирол нөхөн төлөгдөөгүй зэргийг тус тус гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгуулах нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгч Т.Нд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Н нь 11 удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэмт үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар ногтлогдон тогтоогдсон, урьд өмнө 8 удаа хулгайлах гэмт хэргийн улмаас хорих ялаар шийтгүүлж, хорих ял эдэлж байх хугацаандаа засрал хүмүүжил олоогүй, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Тиймээс шүүх шүүгдэгч Т.Нд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэгт үлдсэн арга, гэм буруугийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д заасан ялын хэмжээнд хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Нгийн цагдан хоригдсон 190 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг тал тоосгыг устгах, мэдүүлэг газар дээр нь шалгасан бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган хадгалах, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Түмэн-Өлзийгийн Нг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсгийн 3.1-д зааснаар 05 жил /тав/-ийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Нд оногдуулсан 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Т.Нд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нгийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 190 /нэг зуун ер/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган хадгалах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг тал тоосгыг устгахыг дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нгээс гэм хорын хохиролд нийт 4790600 төгрөгийг гаргаж, Үүнээс ...
А. 350,000 төгрөг /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Баруун-Өлөнтийн №127 тоотод оршин суух, хохирогч /ТВ:69061561, утас:96771744, 96112217/ Боржигон овогт Бямбахишигийн ЭАд,
Б. 1,130,000 /нэг сая нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг Баянхангайн №183 тоотод оршин суух, /МЗ:58020532, утас:94221051/ Баяуд овогт Орломын Бгд,
В. 605,000 төгрөгийг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Сургуулийн 50-б тоотод оршин суух, /ИЧ:43081008, утас:89445336, 80004590, 89165790/ Хэрдэг овогт Бэлэгзахийн Ичт,
Г. 120,500 /нэг зуун хорин мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Ноёдын №36 тоотод оршин суух, /МЗ:89112475, утас: 99695707/ Сундуй овогт Ишдоржийн Ббт,
Д. 110,000 /нэг зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Энхтайваны №60 тоотод оршин суух, /МЗ:88040479, утас:99144320/ Түнхий овогт Эрдэнэбаатарын Эбт,
Е. 1,725,000 /нэг сая долоон зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Баянбулгийн №02-06 тоотод оршин суух, /ЦИ:63052919, утас:99187203/ Бэйлийнхэн торгууд овогт Жамцын Цогтгэрэлд,
Ё. 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Баруун-Өлөнтийн №94 тоотод оршин суух, /МЗ:64062011/ Монгол овогт Лхүндэвийн Эбт,
Ж. 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Баянсуудлын 2-52-94 тоотод оршин суух, /МЗ:66030219, утас: 89858569/ Дараев овогт Доржхандын Бсд,
З. 63,600 /жаран гурван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Мандал хотхоны 2-21 тоотод оршин суух, /ТЖ:80080676, утас:99896445/ Боржигон овогт Сэдбазарын Эрдэнэбаатарт,
И. 286,500 /хоёр зуун наян зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Гандангийн №53 тоотод оршин суух, /ЖЬ:61051803, утас:99593305/ Чимчгэд овогт Лувсангийн Оюун нарт тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Нд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.ХЭРЛЭН
Ж.ЭРДЭНЭБАТ.