Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 5896

 

 

 

      2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2016/05896

                     Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, .. дугаар хороолол, ... тоотод оршин суух, ... регистртэй, Б овогт Д.Б

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Э-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Д.Б шүүхэд гаргасан хүсэлтээ: Би Н.Э-тай 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулан сарын 600,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон. Гэрээний хугацаа дуусахад Н.Этөлбөрөө төлөөгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах гэхээр түүний оршин суух хаягийг мэдэхгүй, хаана байгааг нь олж чадахгүй байна. Иймд Н.Энхжаргалыг эрэн сурвалжилж, нэхэмжлэл хүргүүлэх хаягийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Б нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Э-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд Н.Э нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул Д.Б-ын хүсэлтийг хангаж, Н.Э-ыг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

 

Мөн хүсэлт гаргагч Д.Б-аас түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Энхжаргалыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.М овогт Н.Э нь ... регистртэй, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, . дугаар байрны ..тоотод оршин суух бүртгэлтэй, ....дугааруудыг эзэмшдэг болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА