| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00144/Э |
| Дугаар | 00151 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 00151
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгчи нарын өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, А.Хандмаа нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Ж нарт холбогдох 1932000710151 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 17 нас 11 сар 05 хоногтой, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, өвөөгийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Зүүнхараа политехникийн коллежийн авто засварын 2А ангид суралцаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй
-2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн № 59 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 02 жил 06 сар 10 хоногийн хорих ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар Г.Гт 02 жил 06 сар 10 хоногийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Гантулгын Г. /РД:*/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 17 нас, 02 сар, 05 хоногтой, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эмээ, ээж, эгч, 2 дүүгийн хамт амьдрах, * 241 дүгээр точикт оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Зүүнхараа политехникийн коллежийн авто засварын 2А ангид суралцаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бат-Өлзийгийн Ж. /РД:*/
Өсвөр насны шүүгдэгч Г.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн гудамжинд иргэн Ц.Галбадрахын эзэмшлийн Самсунг эс-4 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 150000 төгрөгийн хохирол учруулсан, Б.Жийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багт байрлах Зүүнхараа политехник коллежийн дотуур байрны № 208 тоот өрөөнөөс иргэн О.Хбын эзэмшлийн Ipone-6 маркийн гар утсыг хулгайлан 280000 төгрөгийн хохирол учруулсан, өсвөр насны шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт байрлах Зүүнхараа политехник коллежийн дотуур байрны № 208 тоот өрөөнд нэвтрэн орж иргэн О.Хбын эзэмшлийн Ipone-6 маркийн гар утсыг хулгайлан авч 280000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гийн өгсөн ......... 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Зүүнхараа политехник коллежийн дотуур байранд № 201 тоот өрөөнд Эб, Шб, Ж бид дөрөв байж байхдаа би Хбын гар утсыг авъя гэж санаачилсан. Тэрнээс Жамяъндоржийг тэр утсыг аваад ир гэж дарамтлаагүй. Тэгээд Жоос гар утсыг маргааш өглөө нь аваад Нарангийн № 96 тоот гэртээ байлгаж байгаад хохирогч О.Хбт цагдаа дээр байхдаа хүлээлгэж өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байхдаа би Хбаар Ц.Галбадрахыг дуудуулад ирэхээр нь хашааны гадна уулзаад гар утсаа өгчих хэд хоног модонд явчаад хэрэглээд өгье гээд авсан. Тэгээд Хб, Галбадрах хоёр буцаад дотуур байр луугаа явсан. Тэгээд цагдаа дээр байхдаа гар утсыг нь буцааж өгсөн гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Жийн өгсөн ....... 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Зүүнхараа политехник коллежийн дотуур байрны № 208 тоот өрөөнд байсан О.Хбын гар утсыг Г.Г аваад ир гэхээр нь өрөөнд нь ороод хүн байхгүй байхаар нь аваад Гт авчирч өгсөн чинь нуучих гэхээр нь нуугаад маргааш өглөө нь Гт өгсөн. Өөр ярих зүйлгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Насанд хүрээгүй хохирогч О.Хбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Дахиж заал руу ороод 30-40 минут хиртэй тоглож байгаад буцаж нөгөө 208 тоот өрөө лүү орсон чинь цэнэглэж байсан гар утас алга болчихсон байсан. Тэгээд тэр өдөр гарч байсан багш болон бусад хүүхдүүдийн өрөө камер зэргийг шүүгээд гар утсаа олоогүй. Сүүлд миний гар утсыг Г хулгай хийж авсан талаар байранд амьдардаг Эб надад хэлсэн.... Чи наад Галбадрахаа дагуулаад манай гэрт хүрээд ир гэж Г ах хэлэхээр нь би дагуулаад Нарангийн гудамжинд байдаг гэрт нь очсон. Тэгсэн Г.Г Ц.Галбадрахаас ахын дүү нөгөө утсаа өгнө гэсэн яасан гэсэн чинь Галбадрах эмээ надад авч өгсөн болохоор өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд хоорондоо юм яриад байсан. Удалгүй Г.Г ах гар утсыг нь авсан. Намайг ч арай гайгүй байдаг юм. Харин бусад хүүхдүүдийг дээрэлхээд байдаг юм гэх мэдүүлэг /Хх-н 22-23 дугаар хуудас/
Насанд хүрээгүй хохирогч Ц.Галбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд 3 дахь хоног дээр намайг сургууль дээр байхад Г Хбаар Нарангийн гудамжинд байдаг гэртээ дуудуулсан. Тэгээд би Хбын хамт очиход Г нь би одоо модонд явах гээд байна наад гар утсаа надад өгчих гээд байхаар нь би өгөхгүй гэж хэлэхэд надад наад гар утсаа өг эр хүний замын хүзүү урт шүү пизда минь гэж айлгасаар байгаад авсан. Тэгээд цэнэглэгч гэр хоёрыг нь надад авчирч өгөөрэй гээд миний Самсунг эс-4 маркийн гар утсыг дээрэмдэж авсан Би гар утсаа 150000 төгрөгөөр үнэлнэ гэх мэдүүлэг /Хх-н 73 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.Эбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би коллежийн дотуур байрны өрөө болох 201 тоот өрөөнд байж байсан чинь гаднаас Г Ipone-6 маркийн гар утас барьж орж ирээд намайг нуучих гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй ээ энэ юун утас юм бэ гэж асуусан чинь Г намайг зүгээр нуучих гэж хэлэхээр нь би чи өөрөө нуухгүй юу би чадахгүй гэж хэлсэн. Г манай өрөөнд байсан Жид нөгөө гар утсыг өгөөд нуулгасан гэсэн. Удалгүй 204 тоот өрөөнд амьдардаг Хбын эзэмшлийн Ipone-6 маркийн гар утас хулгайд алдагдсан гээд байраар нэг хайгаад гар утсыг нь олоогүй....Г.Г О.Хбын гар утсыг барьчихсан Б.Жтой цуг орж ирсэн. Тэгээд намайг нуучих гэсэн би нуугаагүй би яалаа гэж нуудаг юм өөрсдөө нуухгүй юу гэж хэлсэн. Тэгсэн Ж номын санд нуусан юм шиг байна лээдараа нь надад тэгж хэлсэн. Маргааш нь нуусан утсаа гаргаад Г.Гт өгсөн гэсэн гэх мэдүүлэг /Хх-н 29 дүгээр хуудас/
Хэрэг учралын газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 11-13 дугаар хуудас/
Ipone-6 маркийн гар утсыг 280000 төгрөг үнэлдсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 39 дүгээр хуудас/
Самсунг эс-4 маркийн гар утсыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /Хх-н 19-20 дугаар хуудас/
Самсунг эс-4 маркийн гар утсыг 150000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 85 дугаар хуудас/
Г.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 95 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 113 дугаар хуудас/
Б.Жийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 114 дүгээр хуудас/
Б.Ж нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 125 дугаар хуудас/ зэрэг болно.
Өсвөр насны шүүгдэгч Г.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн гудамжинд иргэн Ц.Галбадрахын эзэмшлийн Самсунг эс-4 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 150000 төгрөгийн хохирол учруулсан, Б.Жийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багт байрлах Зүүнхараа политехник коллежийн дотуур байрны № 208 тоот өрөөнөөс иргэн О.Хбын эзэмшлийн Ipone-6 маркийн гар утсыг хулгайлан 280000 төгрөгийн хохирол учруулсан, өсвөр насны шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт байрлах Зүүнхараа политехник коллежийн дотуур байрны № 208 тоот өрөөнд нэвтрэн орж иргэн О.Хбын эзэмшлийн Ipone-6 маркийн гар утсыг хулгайлан авч 280000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г, Б.Ж нарыг бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн шүүгдэгч Г.Гийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Г.Г, Б.Ж нар нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг, мөн шүүгдэгч Г.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г, Б.Ж нарт ял оногдуулахдаа шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хуульд заасан доод хэмжээний хорих ял болох 02 жилийн хорих ялыг оногдуулах, мөн шүүгдэгч Г.Гт 01 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 03 жилийн хорих ялыг эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ..... Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно .... гэж заажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 03 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Жид 02 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулж, уг хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Г нь 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 01 жилийн хугацаанд, шүүгдэгч Б.Ж нь 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 06 сарын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хохирогч О.Хб, Ц.Галбадрах нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Гантулгын Гийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Боржигон овогт Бат-Өлзийгийн Жийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Г.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 01 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 03 жилийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Гт оногдуулсан 03 жилийн хорих ял, Б.Жид оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Г, Б.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Гт 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар, Б.Жид 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулж энэ хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Г.Г, Б.Ж нар нь санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Г, Б.Ж нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.