| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00123/Э |
| Дугаар | 00159 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 00159
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Н.улсболд
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Цогзолмаа, Б.Цэрэнбат нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.О, А.К нарт холбогдох 1918001540131 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Баянгол суманд 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эгчийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн шийтгэлтэй
-2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн № 390 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан
- 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн № 130 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 120 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээбуюу 28800000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баяраагийн О. /РД:*/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймаг Шарын гол суманд 1999 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй
-2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн № 243 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Найман овогт Алданышийн К. /РД:*/
Шүүгдэгч Б.О, А.К нар нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Баянголын ам гэх газарт бэлчиж байсан иргэн Ч.Ббын хонин сүргээс 1 тооны эр хонийг хулгайлан авч 150000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
. Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оийн өгсөн ......... Би он сар өдрөө сайн санахгүй байна. Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баянголын ам гэх газраас 1 тооны хонийг Кгийн хамт хулгайлсан. Голын эрэг дээр хонь нь бэлчиж байхаар нь гүйж очоод нэг хонь барьж аваад мотоцикль дээр авч явсан. Мотоциклийг К жолоодсон. Би хонио тэврээд ард нь суусан. Тэгээд хонио авч явж байгаад Шарын гол суманд цагдаад баригдсан гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Кгийн өгсөн ........ 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Шарын гол сумаас Оийн хамт мотоциклтой Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баянголын ам гэх газарт ирсэн. Тэгээд бид хоёр худаг дээр очоод бургас аваад дэнж дээр гарсан. Тэгсэн голын тэнд намган дунд хонин сүрэг бэлчиж байхаар нь энэ хониноос авъя гэж ярилцаад очиход О бууж нэг хонь барьж аваад мотоциклийн ард аваад суусан. Тэгээд хөдлөх гэхэд би явж чадахгүй онхолдсон. Би босоод мотоциклио дахин асаах үед цаанаас нэг морьтой хүн ирж байхаар нь хонио аваад мотоциклио унаад Шарын гол сум руу чиглээд давхисан. Тэгээд Шарын гол сум руу явж байх үед нэг машин бид хоёрыг дагаад ардаас хөөх шиг болохоор нь бид хоёр зугатаасан. Нэг амбаар тааралдахаар нь тэнд хонио хийж орхичихоод буцаж зугатаж яваад цагдаад баригдсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Ч.Ббын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян баг Адуун чулуут гэх газар малаа усалдаг юм. Уг газарт очоод эхлээд бод малаа усалчихаад дараа нь хонио усалчихаад худгийн дэргэд сууж байтал хонь нилээн холдоод явчихсан голын хажууд байж байсан юм. Тэгээд холоос хараад байж байтал мотоциклтой 2 хүн манай хонийг чиглээд явсан. Тэгээд би юун хүн байдаг билээ гээд бодоод байж байтал нөгөө хоёр хүн шууд буугаад манай хонин дундаас хонь барьж аваад мотоцикль дээрээ суугаад явахаар нь би араас нь харахад ард сууж байсан хүн нь шар эрээн хувцастай байсан. Тэгээд Шарын гол руу танил Баатар луу мэдэгдсэн. Мөн цагдаад мэдэгдсэн юм гэх мэдүүлэг /Хх-н 10 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Бчы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тухайн үед Кгийн эгчийнд байж байгаад манайх руу явж байх замдаа К Хэнзээ хоёр надаас ахаа мотоциклио өгч байгаач ойрхон ажил амжуулаад ирмээр байна гээд байсан. Тэгээд би өөрийнхөө улсын дугаар номергүй мотоциклио өгөөд явуулсан юм. Би хаашаа ямар ажлаар явсныг нь сайн тодруулж асуулгүй өгөөд явуулсан. Эхэндээ би К Хэнзээ хоёрт мотоциклио өгөхгүй санаатай дугуй нь хагарчихсан байгаа гэж хэлэхэд тэр яахав нөхөөд асаачихна гээд надаас аваад явсан юм. Тэгээд дараа нь удалгүй цагдаагийн газраас ярьж байна К Хэнзээ хоёр хонь хулгайлж байгаад баригдсан таны мотоциклийг цагдаад хураалгачихлаа гэж хэлж байсан юм. Би мотоциклио 500000 төгрөгөөр үнэлнэ гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/
Гэрч Н.Егийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Хэнзээ манай гэрт орж ирээд Кд за жаахан унтаад амарчих өдөр хоёулаа хонинд явж хонь авчирч зараад сайхан архиднаа гээд яриад байсан юм. Тэгэхээр нь би юу солиороод байгаа юм бэ хэрэгт орох гэж байгаа юм дүүгээ гаргахгүй гэхэд Хэнзээ миний өөдөөс таньтай юм яриагүй байнаа гэхээр нь би дуугүй болсон. Тэгээд Хэнзээ гараад явсан байх харин К унтаад үлдсэн. Өдөр 10 цагийн үед Хэнзээ цонхон дээр ирээд Кг дуудаад би Кг сэрээгээд Хэнзээ К Бч гурав манай гэрт хоол идэж аваад хонинд явлаа гээд хонь авчирч зарах юм яриад алж идэх ч юм яриад манай гэрээс гарцгаасан юм. Тэгээд тэр оройдоо хонь хулгайлаад цагдаад баригдсан байна гэж цагдаа мэдэгдсэн гэх мэдүүлэг /Хх-н 39 дүгээр хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт № 808 ...... Дүгнэлт. Комиссын гишүүд доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав.
1.Б.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Б.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдэл учир холбогдлыг зөв ойлгох чадвартай байсан байна.
2. Б.О нь одоо Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Оэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
3. Б.О нь эмнэлгийн хяналтанд байдаг гэх эмнэлгийн баримт бичиг үгүй байна.
4. Б.О нь болсон явдлыг өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Б.О нь хэрэг хариуцах чадвартай байна гэх /Хх-н 42-44 дүгээр хуудас/
4 настай эр хонийг 150000 төгрөгөөр үнэлсэн капитал зууч ХХК-ний үнэлгээ хийсэн дүгнэлт /Хх-н 19-20 дугаар хуудас/
Хохирогч Ч.Ббад хулгайлагдсан гэх хар толгойтой эр хонийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /Хх-н 25 дугаар хуудас/
Хятад улсад үйлдвэрлэсэн HINGANG маркийн мотоциклийг 500000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 49 дүгээр хуудас/
А.Кгийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 67 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.О, А.К нар нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Баянголын ам гэх газарт бэлчиж байсан иргэн Ч.Ббын хонин сүргээс 1 тооны эр хонийг хулгайлан авч 150000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.О, А.К нарыг бусдын 1 тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч А.Барсбаатар нь бусдын 1 тооны малыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.О, А.К нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа хуульд заасан доод хэмжээний буюу 2400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Кд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн № 243 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар онолгдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 196 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 436 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох, шүүгдэгч А.К нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 13 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцоход 104 цагийн нийтэд тустай ажил болж байх тул 436 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч үлдэх 332 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.О, А.К нар нь гэмт хэрэг үйлдэхдээ иргэн Б.Бчы эзэмшлийн мотоциклийг ашигласан боловч уг мотоциклийн эзэмшигч Б.Бч нь өөрийнхөө мотоциклийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглуулахаар өгснөө мэдээгүй, мөн хохирол төлөгдсөн байх тул энэ хэргийн улмаас Хятад улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй цэнхэр өнгийн HINGANG загварын мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, Б.О, А.К нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Баяраагийн О, Найман овогт Алданышийн К нарыг бусдын 1 тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Оийг 240 цагийн хугацаагаар /хоёр зуун дөчин/, А.Кг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Кд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн № 243 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар онолгдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 196 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 436 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан А.Кгийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 13 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 436 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 104 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч үлдэх 332 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Оэд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, А.Кд оногдуулсан 332 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О, А.К нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, Б.О, А.К нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
8. Энэ хэргийн улмаас Хятад улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй цэнхэр өнгийн HINGANG загварын мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Оэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, А.Кд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.