Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 00194

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч:Говьсүмбэр аймаг Сүмбэр сум Баянбулаг 3-1 тоотод оршин суух,Улаанбаатар хот Соёолж ХХК-д менежер ажилтай, Олхонууд овгийн Отгоншагдарын Долгорын /ЗГ-89112102 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 20-26 тоотод оршин суух Гөрөөчин овгийн Ганболдын Баясгаланд /ЕП-85031837/ хариуцагдах хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Долгор, Г.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нарт оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч О.Долгор хариуцагч Г.Баясгаланд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай  нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч О.Долгор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Долгор миний бие нь 2010 онд Г.Баясгалантай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах 2013 оны 04 сарын 17-нд охин Б.Амирлан төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хүүхэддээ ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй, одоо охин маань миний асрамжинд өсөж торниж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул Г.Баясгаланг охин Б.Амирлангийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Г.Баясгалан шүүхэд гаргасан тайлбартаа: “Г.Баясгалан миний бие О.Долгортой 2010 онд танилцаж 2012 оноос 2015 оны хооронд хамтран амьдарсан. Амьдрах хугацаанд 2013 онд Б.Амирлан төрсөн. О.Долгор нь тодорхойгүй шалтгааны улмаас салах шийдвэр гаргаж гэрт байсан 5.000.000 төгрөгний үнэ бүхий эд зүйлийг авч мөн хүүхдийн тэтгэлэг мөнгөн тусламж авахгүй гэж тохиролцож явсан. Нэхэмжлэгчийн хүсэлтээр эцэг тогтоох шинжилгээг хийлгэж Б.Амирлангийн эцэг мөн эсэхээ тогтоосны дараа тэтгэлэгийн асуудлыг шийдүүлэх хүсэлтэй байна. Б.Амарлин миний хүүхэд мөн биш талаар шинжээч томилж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.Маргаан байхгүй гэжээ.                                        

                                                                                       ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Долгор хариуцагч Г.Баясгаланд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн.

 

Зохигчид 2010 оноос хамтран амьдарсан, тэдний дундаас 2013-04-17-нд охин Б.Амирлан төрсөн, одоо 4 настай, хүүхэд эцэг Баясгалангаар овоглодог, зохигчид 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа болох нь шүүхэд гаргасан зохигчдын тайлбар, Говьсүмбэр  аймгийн Сүмбэр сумын 3-р багийн Засаг даргын  2016-11-18-ны өдрийн 2236 дугаартай тодорхойлолт, өрхийн эмнэлгийн 2016-11-22-ны өдрийн тодорхойлолт, 137/47 дугаартай Б.Амирлангийн төрсөний гэрчилгээний баталгаат хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Амирлан нь эхийн асрамжинд байгаа ба, хариуцагч нь Г.Баясгалан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байх тул Гэр бүлийн хуульд заасны дагуу тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоох үндэслэлтэй.

Хариуцагч энэ талаар маргаагүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1.Нэхэмжлэгч О.Долгорын 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Амирланд тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хариуцагч Г.Баясгалан хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан 2013-04-17-нд охин Б.Амирланг 11 нас хүртэл нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар,16 нас хүртэл/ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Баясгалангаас тэтгэлэг тогтоож сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн банкны Орхон салбарын 130000801681 тоот дандсанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Г.Баясгалангаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгэсүгэй.

 

5.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                                 Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ