| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2016/0438/и |
| Дугаар | 05 |
| Огноо | 2016-12-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 05
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р багт байрлах Жавхлантсүх-Баатар ХХК-ний нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймаг Баяндэлгэр сумын 6 дугаар баг, сумын төвд оршин суух Сугарын Бат-Эрдэнэд холбогдох “зээлээр худалдаж авсан тавилганы үнэ 813.000 / найман зуун арван гурван мянга / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жавхлантсүх-Баатар ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.Бат-Эрдэнэ нь Жавхлантсүх-Баатар ХХК-аас 2015.08.18-ны өдөр 1.013.000 төгрөгийн тавилгыг 2015.09.18-ны өдөр эргэн төлөхөөр авсан. Үүнээс 2016.09.02-нд 200.000 төгрөгийг төлж, одоогийн үлдэгдэл 813.000 төгрөг байна. Төлөхийг удаа дараа шаардсан боловч төлнө гэсээр одоог хүрлээ. Иймд С.Бат-Эрдэнээс зээлээр авсан барааны үнэ 813.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Бат-Эрдэнэ нь 813.000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жавхлантсүх-Баатар ХХК нь хариуцагч С.Бат-Эрдэнээс зээлээр худалдаж авсан тавилганы үнэ 813.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Бат-Эрдэнэ нь тавилганы үнэ 813.000 төгрөгийг төлж хохиролгүй болгосон нь нэхэмжлэгчийн тайлбараар батлагдаж байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Жавхлантсүх-Баатар ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 24.060 төгрөгийн 50 хувь болох 12. төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 12.030 төгрөгийг хариуцагч С.Бат-Эрдэнээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Жавхлантсүх-Баатар ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123-р зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Жавхлантсүх-Баатар ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч С.Бат-Эрдэнэд
холбогдох зээлээр худалдаж авсан тавилганы үнэ 813.000 / найман зуун арван гурван мянга / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Жавхлантсүх-Баатар ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 24.060 төгрөгийн 50 хувь болох 12. төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 12.030 төгрөгийг хариуцагч С.Бат-Эрдэнээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Жавхлантсүх-Баатар ХХК-д олгосугай.
3. Зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ