| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2020/00021/Э |
| Дугаар | 00022 |
| Огноо | 2020-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 00022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Я.Амарзаяа
Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Я.Азгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Дд холбогдох 2032000000016 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлтгэй, хаалттай хорих ангид Ерөнхий жижүүр ажилтай, * тоотод оршин суух хаягтай. Ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Ял шийтгэлгүй, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Төв боржигон овогт Ганболдын Д.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Г.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-ны шилжих шөнө *тоотод иргэн О.МЗтай таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: ... Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч О.МЗ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2020 оны 01 дүгээр сарын 27-ны орой 17 цагийн орчим гэртээ ороход манай нөхөр Г.Д архи уучихсан бололтой гэрийнхээ гадаа тамхи татаад зогсож байсан. ... Д би хоол хийж өгөхөд хоолноосоо 2, 3 халбагадаж идээд гэрээсээ 20 цагийн орчим гарсан. ... Шөнө 00 цагийн орчим Д гэртээ орж ирээд … намайг татаж босгохоор нь би чамтай унтахыг хүсэхгүй байна гэж хэлэхэд Д цаашаа хэд алхаад эргэж харж зогссоноо “...надаар яалгах гээд байгаа пизда вэ...” гэж хэлээд би үнийг чинь нураагаад өгье гэж хэлээд Д зуухан дээр байсан устай хувингаа аваад угаалтуур луу савсан. Тэгээд цаашаа том өрөө рүү ороод хананд өлгөөтэй байсан хоёр хунтай зургийн жаазыг хагалах чимээ гарсан. … Д зуухан дээр байсан хувинтай усыг бас хана руу аваад шидсэн, араас нь ширээн дээр байсан ус буцалгагчийг аваад шидэхээр нь би айгаад жижиг өрөө рүү ороход Бу орон дээр суучихсан уйлаад сууж байсан. Д миний араас жижиг өрөө рүү орж ирээд түмбүүшиг дээр байсан индүүг аваад миний толгой тус газар хэд хэдэн удаа цохиход, индүү эвдэрсэн. Д эвдэрсэн индүүгээ хаяад цаашаа явахаар нь би охиноо тэврээд гэрээсээ гараад зугтаасан. Би дотуур хувцастай хөл нүцгэн хадам аав ээжийн гэр лүү охиноо тэврээд очсон. ... Хадам ээж Гэрэлтуяа надаас болсон явдлын талаар асуухад нь би Д гэрийнхээ хамаг юмыг эвдээд байна гэхэд хадам ээж хувцасаа өмсөөд манай гэр лүү явсан. ... Д индүүгээр миний толгой руу цохихоор нь би гараараа хаахад миний зүүн гар луу цохисон. Д намайг 3 удаа цохисон. ... Манай дүү Бу намайг зодож байхыг харсан. ... Намайг цохисон индүү улбар шар өнгөтэй, хуучин жижиг индүү байсан. … Д мал болтлоо согтуу гэж бодохгүй байна. Гаднаас нь харахад гайгүй юм шиг харагдаж байсан. ... Урьд нь манай нөхөр Д миний эрх чөлөөнд халдаж байгаагүй. ... Бид хоёр хэрэлдэж маргалдаж байсан. ... Би Дтэй амьдраад 9 жил болж байна. Бид хоёрын дундаас 2-8 насны 3 хүүхэд байгаа. ... Би Дийг айлгах гэж хэд хоног намайг байхгүй болохоор ухаараг гэж бодоод түр хамгаалах байранд байя гэж хүсэлт гаргасан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй учир би шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/
Гэрч Д.Мч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … О.МЗ манайд ирээд манай нөхөр Д намайг индүүгээр толгой тархи руу зодоод индүү нь эвдэрсэн. … О.МЗ гэрээсээ гарч зугтаахдаа хөл нүцгэн, дотуур хувцастай шөнийн 03 цагийн орчим зугтаасан гэж надад хэлсэн. ... Бид 3 дугаар эмнэлэг орж О.МЗыг үзүүлээд эмнэлгийн бичиг аваад цагдаа дээр очсон. Цагдаа дээр ирж уулзчихаад манай гэрт О.МЗ хоносон гэх мэдүүлэг /ХХ-ийн 31 дугаар хуудас/
Гэрч О.Цх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2020 оны 01 дүгээр сарын 28-ны үүрээр … О.МЗ утсаар залгаад хүрээд ирээч гэхээр нь би юу болсон талаар асуухад О.МЗ эгчээ би хэцүү байдалд орчихлоо та намайг манай найзын гэрт хүргэж өгөөч гэхээр нь би гэрээсээ гараад О.МЗын гэрт очсон. ... О.МЗ хүүхдийнхээ хувцасыг боогоод гэрийнхээ гадаа зогсож байсан. Би О.МЗын гэрт ороогүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 32 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч О.Бу мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2020 оны 01 дүгээр сарын 27-ны орой 20 цагийн үед манай хүргэн ах Д гэрээсээ гараад явсан. Би хэдэн цагт Д ахыг гэртээ ирснийг нь мэдэхгүй байна. ... Унтаж байсан өрөөнд орж ирээд Д ах МЗ эгчийн толгой руу нь индүүгээр цохиод, индүү эвдэрээд Д ах МЗ эгчийг зодохоо больсон. ... Д ах МЗ эгчийн толгой руу 2 удаа, гар руу 1 удаа цохисон. ... Би Д, МЗ хоёртой 2019 оны 06 дугаар сараас хойш хамт амьдарч байгаа. ... Урьд нь МЗын эрх чөлөөнд халдаж байсан зүйл байхгүй. ... Д ах согтуу орж ирэхээрээ зүгээр унтаад өгдөг гэх мэдүүлэг /ХХ-ийн 33 дугаар хуудас/
Гэрч А.Аз мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2020 оны 01 дүгээр сарын 27-ны орой яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. ... Гэртээ харих гэж явж байхад Д нь Мандал сум 7 дугаар баг байрлах “Айриш” барны гадаа зогсож байхаар нь би гэртээ харих уу гэж асуухад Д тэгье гэж хэлэхээр нь би машиндаа суулгаад Дийг Дууш 38 тоот гэрийх нь гадаа буулгаж өгөөд гэртээ харьсан. ... Д согтуу байсан хэр зэрэг согтууг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Д хөл дээрээ гуйваад гэртээ орсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 34 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэний 2020 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн №23 дугаартай дүгнэлт: …
1. О.МЗын биед зүүн гарын 2-р хуруунд зулгаралт, 2 хөлийн уланд өнгөц хөлдөлт, хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр, 2 хөлийн уланд өнгөц хөлдөлт нь нам хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 37-38 дугаар хуудас/
Г.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 0413 дугаар анги дээр хуралд суугаад 12 цагийн орчим тараад гэртээ харьж байхад Бямбатогтох, Билгүүн, Ганпүрэв нартай тааралдаад манай гэрт очьё гэж хэлээд дэлгүүрээс 2 шил “Хараа” шошготой 0.75 литрийн архи аваад манай гэрт очоод тэр архиа хувааж уусан. ... Бид нар архиа ууж дуусгаад 17 цагийн орчим манай найз нар гэр гэртээ харина гээд явсан. ... Манай эхнэр МЗ 18 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирсэн. ... Ган-Эрдэнэ танай гэр лүү машин явуулсан байгаа гэж хэлсэн. Би гэртээ байж байгаад гадаа зогсож байсан машинд суугаад Баянсуудалын “А” гудамжинд байх Ган-Эрдэний гэрт очиход Ерөөлт, Сэргэлэн тэр гурав байж байсан. Тэднийд 3 шил архи уугаад Ган-Эрдэнэ, Ерөөлт, Сэргэлэн нартай хамт “Айриш” бааранд суусан. Би баарнаас яаж гарснаа санахгүй байна. Архи уугаад л тасарсан байсан. Нэг сэрсэн манай ээж Гэрэлтуяа манай гэрт ирчихсэн намайг гэртээ агсан согтуу тавилаа эхнэр хүүхдээ шалдан нүцгэн явууллаа гэж загнасан. ... Манай эхнэр МЗ намайг зодсон гэж мэдүүлэг өгсөн. Би зодсон нь үнэн байх. Миний учруулсан гэмтэл мөн байх. ... Манай ээж Гэрэлтуяа 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө манай гэрийг цэвэрлэсэн тэгэхдээ зарим нэг эд зүйлстэй нийлүүлээд эвдэрсэн индүүг шатаасан байсан. … Бид хоёр албан ёсны гэр бүл биш. … Хамт амьдраад 10 жил болж байна. Бид хоёрын дундаас 3 хүүхэд гарсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 45 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 48 дугаар хуудас/, Шүүгдэгч Г.Дий ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /52 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Дуушийн №38 тоотод иргэн О.МЗтай таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч О.МЗын мөрдөн байцаалтанд өгсөн “...Шөнө 00 цагийн орчим Д гэртээ орж ирээд … намайг татаж босгохоор нь би чамтай унтахыг хүсэхгүй байна гэж хэлэхэд Д цаашаа хэд алхаад эргэж харж зогссоноо “...надаар яалгах гээд байгаа пизда вэ...” гэж хэлээд би үнийг чинь нураагаад өгье гэж хэлээд Д зуухан дээр байсан устай хувингаа аваад угаалтуур луу савсан. Тэгээд цаашаа том өрөө рүү ороод хананд өлгөөтэй байсан хоёр хунтай зургийн жаазыг хагалах чимээ гарсан. … Д зуухан дээр байсан хувинтай усыг бас хана руу аваад шидсэн, араас нь ширээн дээр байсан ус буцалгагчийг аваад шидэхээр нь би айгаад жижиг өрөө рүү ороход Бу орон дээр суучихсан уйлаад сууж байсан. Д миний араас жижиг өрөө рүү орж ирээд түмбүүшиг дээр байсан индүүг аваад миний толгой тус газар хэд хэдэн удаа цохиход, индүү эвдэрсэн. Д эвдэрсэн индүүгээ хаяад цаашаа явахаар нь би охиноо тэврээд гэрээсээ гараад зугтаасан. Би дотуур хувцастай хөл нүцгэн хадам аав ээжийн гэр лүү охиноо тэврээд очсон...”, “...Д индүүгээр миний толгой руу цохихоор нь би гараараа хаахад миний зүүн гар луу цохисон. Д намайг 3 удаа цохисон, ...Манай дүү Бу намайг зодож байхыг харсан, ... Намайг цохисон индүү улбар шар өнгөтэй, хуучин жижиг индүү байсан,… Д мал болтлоо согтуу гэж бодохгүй байна. Гаднаас нь харахад гайгүй юм шиг харагдаж байсан…” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/, Гэрч Д.Мчы мөрдөн байцаалтанд өгсөн “...О.МЗ манайд ирээд манай нөхөр Д намайг индүүгээр толгой тархи руу зодоод индүү нь эвдэрсэн. … О.МЗ гэрээсээ гарч зугтаахдаа хөл нүцгэн, дотуур хувцастай шөнийн 03 цагийн орчим зугтаасан гэж надад хэлсэн. ... Бид 3 дугаар эмнэлэг орж О.МЗыг үзүүлээд эмнэлгийн бичиг аваад цагдаа дээр очсон. Цагдаа дээр ирж уулзчихаад манай гэрт О.МЗ хоносон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 31 дугаар хуудас/, Гэрч О.Цхын мөрдөн байцаалтанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 28-ны үүрээр … О.МЗ утсаар залгаад хүрээд ирээч гэхээр нь би юу болсон талаар асуухад О.МЗ эгчээ би хэцүү байдалд орчихлоо та намайг манай найзын гэрт хүргэж өгөөч гэхээр нь би гэрээсээ гараад О.МЗын гэрт очсон. ... О.МЗ хүүхдийнхээ хувцасыг боогоод гэрийнхээ гадаа зогсож байсан. Би О.МЗын гэрт ороогүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32 дугаар хуудас/, Насанд хүрээгүй гэрч О.Буы мөрдөн байцаалтанд өгсөн “...Унтаж байсан өрөөнд орж ирээд Д ах МЗ эгчийн толгой руу нь индүүгээр цохиод, индүү эвдэрээд Д ах МЗ эгчийг зодохоо больсон. ... Д ах МЗ эгчийн толгой руу 2 удаа, гар руу 1 удаа цохисон…” гэх мэдүүлэг /ХХ-ийн 33 дугаар хуудас/, Гэрч А.Азгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 27-ны орой яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. ... Гэртээ харих гэж явж байхад Д нь Мандал сум 7 дугаар баг байрлах “Айриш” барны гадаа зогсож байхаар нь би гэртээ харих уу гэж асуухад Д тэгье гэж хэлэхээр нь би машиндаа суулгаад Дийг Дууш 38 тоот гэрийх нь гадаа буулгаж өгөөд гэртээ харьсан. ... Д согтуу байсан хэр зэрэг согтууг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Д хөл дээрээ гуйваад гэртээ орсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэний 2020 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн №23 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 37-38 дугаар хуудас/, Г.Дий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 45 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.Дийг хохирогч О.МЗын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Дуушийн №38 тоотод иргэн О.МЗтай таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож, О.МЗын биед зүүн гарын 2-р хуруунд зулгаралт, 2 хөлийн уланд өнгөц хөлдөлт, хуйханд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эвдэрсэн индүүний ул хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Төв боржигон овогт Ганболдын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасасн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дийг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Дий торгох ялыг 1 /нэг/ сар хүртэлх хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг индүүний улыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэн устгуулж зохих баримт үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгаж, Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.