| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2020/00045/Э |
| Дугаар | 00048 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 00048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгчдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Дд холбогдох 2032000380025 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, Бага боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Зүүнхараа хот тохижуулах газар"-т хот тээврийн ачигч ажилтай, Ам бүл 1, * тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №87 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дугаар зүйлд зааснаар 02 жилийн хорих ялаар, эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дугаар зүйлд зааснаар 03 жил 04 сар 05 хоногийн ялаар шийтгүүлж, нийт эдлэх ялыг 03 жил, 04 сар, 05 хоногийн хугацаагаар хорих ял эдэлж байсан, РД:/*/ Боржигон овогт Нямсүрэнгийн Д.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Н.Д нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа
явуулдаг "Элит" нэртэй дэлгүүрт нэвтэрч 741.000 төгрөгний эд зүйл, бэлэн 48.000 төгрөг нийт 789.000 төгрөгний эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д мэдүүлэхдээ: ... "2020 оны 02 сарын 14-ний өдрийн орой өөрийн найз Дашням, Ган-Орхон, Наранцацрал нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд 2020 оны 02 сарын 14-с 15-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад гарсан. Ингээд би Сангийн Далай дэлгүүрийн хашаанд байдаг гэртээ харихаар явсан гэрлүүгээ явахдаа "Элит" дэлгүүрийн хашааг тойрохоос залхуураад уг дэлгүүрийн хашааны жижиг ногоон өнгөтэй хаалгыг даваад орсон. Тэгсэн одоо ажиллахгүй байгаа уурын зуухны хаалга нь цоожгүй байсан. Тэгэхээр нь би яваад орсон чинь цаад талын хаалганы панер нь жоохон зайтай байхаар нь татаад хартал дэлгүүрийн агүулах байсан. Тэгэхээр нь дотогш орж худалдагчийн шүүгээнээс бэлэн мөнгө 40 гаруй мянган төгрөг байсныг авсан. Тэгээд урд талын өрөө лүү ороод гоо сайханы хайрцагтай бараа, лангуунаас эмэгтэй хүний бугуйн цаг, 4 ширхэг цамц, 2 ор дэвсгэрийн даавуу зэргийг аваад орсон газраараа буцаад гарсан. Гараад “Элит” дэлгүүрийн хашааны хогийн цэг дээр хайрцаган доор нууж тавьсан. Бугуйн цаг, гоо сайханы бүтээгдэхүүнийг аваад такси авах гэсэн чинь олдохгүй “Буян жи” дэлгүүрийн тэндээс нэг такси явж байхаар нь гараа өргөсөн чинь зогссон. Тэгэхээр нь би ажлын хүүхэн Псгийн гэр буюу Партизаны 81 тоот руу явсан. Тэгээд очоод утсаараа залгасан чинь утсаа авахгүй байхаар нь хашааных нь том хаалгыг нь онгойлгоод гоо сайханы бүтээгдэхүүнийг тавьчихаад эргээд таксиндаа суугаад явсан. Тэгсэн тэр машинд сууж явсан эмэгтэй намайг таниад байсан би болохоор таньдаггүй. Тэгэхээр нь нөгөө хулгайлсан бугуйн цагаа тэр эмэгтэйд баярын бэлэг гээд өгчихөөд гэрийнхээ гадаа буугаад гэртээ орж унтаж амарсан. ...Тийшээ хүн ороогүй байхаа хүн багтахааргүй жоохон зай гарсан байсныг би татаж зай гаргаж орсон,...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...”гэв /ХХ-ийн 72 хуудас/.
Хохирогч Г.Аю мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өглөө би Улаанбаатар хот руу нөхөртэйгээ хүүхдүүдээ авах гээд явсан. Тэгээд тэр өдрийн 15 цаг 45 минутын орчим манай худалдагч Нц над руу залгаад дэлгүүрт хулгай орсон байна гэж надад хэлсэн хулгай хийсэн хүн нь уурын зуухны арын хаалгыг эвдэж орсон байна одоо яах уу гэж манай худалдагч Нц надаас асуусан тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өг гэж хэлсэн. Тэгээд би тэр оройдоо 21 цагийн үед Улаанбаатар хотоос Зүүнхараад ирсэн. Тэгээд дэлгүүр дээрээ иртэл манай худалдагч нар тооллого хийж байсан. Тухайн үед дэлгүүрээс юу алга болсоныг нь сайн мэдэхгүй байсан болохоор дэлгүүрийнхээ барааг 2 хоног тооллого хийж дуусгасан.“Sekonda” брендийн эмэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг, эрэгтэй хүний малгайтай цамц 3 ширхэг, ор хөнжлийн даавуу 2 ширхэг, “Daandan bit” гэх бичигтэй гоо сайхны бүтээгдэхүүн 2 ширхэг, халбага сэрээний ком 1 ширхэг, бэлэн 48000 төгрөг, нүдний шил 1 ширхэг гэх мэт зүйлүүд алга болсон. “Sekonda” брендийн эмэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг 290.000 төгрөг, “Daandan bit” нэртэй хайрцагтай гоо сайханы бүтээгдэхүүн 2 хайрцаг алдагдсан 1 хайрцагийг нь хүлээж авсан. Тус бүр нь 48.000 төгрөг, “Red volentino” гэх бичигтэй улаан эрээн өнгийн малгайтай цамц 1 ширхэг 30.000 төгрөг, “Supreme” гэх бичигтэй хар улаан өнгийн малгайтай цамц 1 ширхэг 30.000 төгрөг, хар өнгийн найк-н логотой энгэр хэсгээр татуургатай малгайтай цамц 1 ширхэг 30.000 төгрөг, улаан эрээн өнгийн өмд, цамц 1 хос 95.000 төгрөг, ор хөнжлийн даавуу 2 ширхэг тус бүр 45.000 төгрөг, халбага сэрээний цуглуулга 1 хайрцаг 52.000 төгрөг, нарны нүдний шил 1 ширхэг 28.000 төгрөг, үүнээс гадна хагарсан 7 ширхэг цайны сав тус бүр нь 17.000 төгрөг, 2 ширхэг чихрийн таваг тус бүр нь 20.000 төгрөг, мөн хаалганы цоожийг цоож бариулыг янзлахад 35.000 төгрөг, бэлэн 48.000 төгрөг байсан. Ингээд тооцохоор нийт 999.000 төгрөгний хохирол учирсан байна. Өмнөх мэдүүлэгтэй 1.096.000 төгрөгний хохирол учирсан гэж байсныг одоо яг тооцвол 999.000 төгрөг болж байна. ...Үүнээс цагдаагийн байгууллагаас надад нийт 613.000 төгрөгний эд зүйлийг хүлээлгэж өгсөн “Daandan bit” нэртэй хайрцагтай гоо сайханы бүтээгдэхүүн 1 хайрцаг, халбага сэрээний цуглуулга 1 хайрцаг 52.000 төгрөг, нарны нүдний шил 1 ширхэг 28.000 төгрөг, үүнээс гадна хагарсан 7 ширхэг цайны сав тус бүр нь 17.000 төгрөг, 2 ширхэг чихрийн таваг тус бүр нь 20.000 төгрөг, мөн хаалганы цоожийг эвдэлсэн ба цоож бариулыг янзлахад 35.000 төгрөг, бэлэн 48.000 төгрөг эдгээрийн нийт дүн 386.000 төгрөг болж байна. Үүнийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /ХХ-ийн 41, 42 хуудас/,
Гэрч Г.Ос мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... “Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг худалдааны гудамжинд байдаг “Элит” нэртэй дэлгүүрт худалдагч ажил хийдэг юм. 2020 оны 02 сарын 15-ны өдрийн 10 цаг 35 минутанд дэлгүүр дээрээ ирэхэд онгойгоогүй байсан. Миний араас Дарханжаргал эгч ирсэн. Ингээд бид 2 дэлгүүр онгойтол гээд “Сангийн далай” дэлгүүрт байж байгаад 10 гаруй минутын дараа ажил руугаа орсон чинь Отгоо эгч ирээд дэлгүүрээ онгойлгоод 2 давхарын дэлгүүрт байж байгаад буугаад бид нарын суудаг хэсгийн хаалгыг онгойлгох гэтэл онгойхгүй байсан. Тэгсэн Отгоо эгч хүн гуйгаад ирье гээд яваад 13 цагийн үед ирээд дүүгээ дуудсан. Тэгээд арай гэж онгойлгосон. Тэгсэн дотроос нь цоожилсон байна ш дээ гэж байсан. ...Ингээд ажлаа хийж байгаад 2020 оны 02 сарын 15-ны өдрийн 15 цагийн үед гаднаас хүн орж ирээд халуун сав авъя гэхээр нь Нямаа эгч агуулахаас халуун сав авах гэж байгаад хөөе энэ бараанууд нурсан байна. Цаанаас нь орсон байна гэсэн. Ингээд цагдаад мэдэгдсэн. ...Миний суудаг хэсгээс эмэгтэй хүний хаяг шошгыг нь сайн мэдэхгүй байна. Бугуйн цаг алдагдсан уг цаг нь хажуудаа нэмэлт бугуйвч, гинжтэй байдаг. Мөн тавиур дээрээс "Оапдап ВЛ" гэх нэртэй эмэгтэй хүний нүүрний тос дотроо 6 ширхэг тостой бүтээгдэхүүн юм 2 хайрцагтай алдагдсан. Нямаа эгчийн суудаг хэсгээс худалдагчийн лангууны шүүгээнээс бэлэн 48.000 төгрөг алдагдсан байсан. Одоогоор өөр алдагдсан зүйл байгаа эсэхийг мэдэхгүй байна. Бараагаа тоолохоор гараад ирэх байхаа. Би мэдэхгүй байна. Гэхдээ уг дэлгүүрийг мэддэг хүн орсон болов уу гэж бодож байна. Учир нь уурын зуухны хэсэг агуулахтай нийлдэг тэрүүгээр орж болохыг мэддэг хүн л орсон байх” гэв. /ХХ-ийн 43 хуудас/,
Гэрч Ц.Нц мэдүүлэхдээ:..”Тэгээд байж байтал нэг эмэгтэй орж ирээд аяга авсан би картыг уншуулаад мөнгө хийдэг ширээний шүүгээг онгойлготол дотор нь байсан бэлэн 48.000 төгрөг байгаагүй. Тэгэхээр нь дэлгүүрийн эзэд ирээд явсан болов уу гэж бодоод тухайн үед Ос, үйлчлэгч Мөнхцэцэг нарт хэлсэн. Удалгүй гаднаас 2 эгч орж ирээд халуун сав авъя гэхээр нь агуулахаас халуун сав авч өгөх гээд очтол халуун савны хэсэгт нурсан байхаар нь гэрэл асаагаад хартал цаад талд нь байдаг панер модыг эвдээд дотогш орсон бололтой байсан. Ингээд дэлгүүрийн эздэд хэлээд эд зүйл алдагдсан уу гээд бүртгэсэн чинь Осын суудаг хэсгээс эмэгтэй хүний бугуйн цаг, нүүр ком зэрэг зүйлс алдагдсан байсан. Одоогоор өөр зүйл алдагдсан эсэхийг би мэдэхгүй байна. Отгоо эгч бараагаа тоолж байгаа бараа тоолоод дуусвал өөр алдагдсан бараа байгаа эсэх нь гараад ирэх байхаа. Миний суудаг хэсгээс бэлэн 48.000 төгрөг алдагдсан байсан. Сери кодыг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 20 мянгатын дэвсгэр 1 ширхэг, 5 мянгатын дэвсгэрт 5 ширхэг, 1 мянгатын дэвсгэрт 3 ширхэг байсан. Ингээд нийт 48.000 төгрөг байсан. Осын суудаг лангууны хэсгээс эмэгтэй хүний бугуйн цаг, эмэгтэй хүний нүүрний тосны бүтээгдэхүүн юм 2 хайрцаг алдагдсан байна гэж байсан” гэв /ХХ-ийн 44 хуудас/,
Гэрч Х.Пс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 08 цаг 30 минутанд манай ээж Н.Баясалмаа үхрээ саах гээд гэрээсээ гарч яваад хашааны том хаалганы үүдэн хэсэгт бор хайрцагтай гоо сайханы бүтээгдэхүүн байна гэж хэлээд онгойлгож үзтэл дотор ямар нэгэн бичиг баримт байхгүй байхаар нь шүүгээн дээрээ тавьсан. Тэгээд орой 19 цагийн үед цагдаа нар ирж надтай уулзаад танай гадаа машинд танай найз залуу байна тодруулах юм байна гэж хэлээд авч гарсан. Тэгээд надаас манай хашааны том хаалганы үүдэн дээр тавьсан байсан хүрэн хайрцагтай гоо сайханы бүтээгдэхүүний талаар асуухаар нь би гаргаж өгсөн гэв. /ХХ-ийн 47 дугаар хуудас/,
Гэрч О.Об мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2020 оны 02 дугаар сарын 15-ны шөнийн 03 цаг 30 минутын орчим би ажлаа тараад таньдаг такси руугаа залгасан. Тэгээд удаагүй ажил дээр дуудсан такси хүрээд ирсэн. Таксинд суутал машины ард суудал дээр миний таньдаг залуу сууж явсан. Би гэхдээ тэр залуугийн нэрийг мэдэхгүй. Тэгээд явах замдаа машины ард суудал сууж явсан залуу надад валентины баярын мэнд, баяр болж байгаа юм чинь бэлэг гээд надад эмэгтэй хүний хайрцагтай бугуйн цаг өгсөн. Тэгэхээр нь би юун цаг юм бэ гээд асуутал би эхнэртээ авсан цагаа чамд өгчихьё гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр цагийг аваад би гэрийнхээ гадаа буугаад гэртээ орсон. Би хулгайн цаг гэдгийг мэдээгүй” гэв. /ХХ-ийн 49 хуудас/,
Гэрч О.Бг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...“Би Нямсүрэнгийн Д гэж хүнийг зүс танина. Өмнө нь намайг Мандал сумандаа таксинд явж байхад 2-3 удаа надаар үйлчлүүлж байсан юм. Тухайн үедээ миний утасны дугаарыг тэмдэглэж авч байсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 04 цагийн үед Н.Д нь миний 95505606 дугаарын утас руу залгасан юм. Тэгээд таксинд явж байна уу гэхээр нь би явж байна гэсэн чинь хүнтэй явж байгаа бол хүнээ буулгачихаад вокзалын тунель дээр хүрээд ирээч, энд такси явахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хүнээ буулгачихаад явж байсан чинь Н.Д нь "Буян жи" дэлгүүрийн урд талын зам дээр ганцаараа алхаж байсан. Улмаар би таниад зогссон бөгөөд миний автомашинд суусныхаа дараа “би эхнэртээ бэлэг" авчихаад явж байсан юм. Жоохон уугаад оройтчихлоо тэгсэн чинь намайг буруугаар ойлгоод муудалцчихлаа, би ийм бэлэг авсан юм гэж хэлээд өврөөсөө, нэг хайрцагтай бугуйн цаг, эмэгтэй хүний гоо сайхны хэрэглэл байсан. Би сайн анзаарч хараагүй. Би хажуу талын суудал дээр суусан юм. Уг 2 эд зүйлсээ хайрцаг саванд нийлүүлж хийгээгүй байсан. Би тэр үед шахуу дуудлагатай байсан учраас Н.Дтэй хамт "талхны цех дээр очиж нэг эмэгтэй хүн авсан”. Тэгсэн чинь Н.Д нь уг суусан эмэгтэйд "май валентины баярын мэнд” гэж хэлээд нөгөө цагаа өгсөн. Тухайн үед Н.Д нь миний таксинд суухдаа гартаа ямар нэгэн эд зүйлс бариагүй байсан бөгөөд суусныхаа дараа зөвхөн өврөөсөө цаг болон гоо сайханы хэрэгсэл нь гаргаж ирж үзүүлсэн” гэв /ХХ-н 55-56 хуудас/.
2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №183-191 дугаартай Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн /741.000 төгрөг/ дүгнэлт /ХХ-ийн 59 хуудас/,
2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №202-204 дугаартай нэмэлт эд зүйлийн үнэлгээний /210.000 төгрөг/ дүгнэлт /ХХ-ийн 61 хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Н.Дгийн талаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 74 дугаар хуудас/, Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-78 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 80-85 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Д нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Элит" нэртэй дэлгүүрт нэвтэрч 741.000 төгрөгний эд зүйл, бэлэн 48.000 төгрөг нийт 789.000 төгрөгний эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.Аюийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр өдрийн 15 цаг 45 минутын орчим манай худалдагч Нц над руу залгаад дэлгүүрт хулгай орсон байна гэж надад хэлсэн хулгай хийсэн хүн нь уурын зуухны арын хаалгыг эвдэж орсон байна одоо яах уу гэж манай худалдагч Нц надаас асуусан тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өг гэж хэлсэн. Тэгээд би тэр оройдоо 21 цагийн үед Улаанбаатар хотоос Зүүнхараад ирсэн. Тэгээд дэлгүүр дээрээ иртэл манай худалдагч нар тооллого хийж байсан. Тухайн үед дэлгүүрээс юу алга болсоныг нь сайн мэдэхгүй байсан болохоор дэлгүүрийнхээ барааг 2 хоног тооллого хийж дуусгасан.“Sekonda” брендийн эмэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг, эрэгтэй хүний малгайтай цамц 3 ширхэг, ор хөнжлийн даавуу 2 ширхэг, “Daandan bit” гэх бичигтэй гоо сайхны бүтээгдэхүүн 2 ширхэг, халбага сэрээний ком 1 ширхэг, бэлэн 48000 төгрөг, нүдний шил 1 ширхэг гэх мэт зүйлүүд алга болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/, Гэрч Г.Осын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Ингээд ажлаа хийж байгаад 2020 оны 02 сарын 15-ны өдрийн 15 цагийн үед гаднаас хүн орж ирээд халуун сав авъя гэхээр нь Нямаа эгч агуулахаас халуун сав гэж байгаад хөөе энэ бараанууд нурсан байна. Цаанаас нь хүн орсон байна гэсэн. Ингээд цагдаад мэдэгдсэн. ...Миний суудаг хэсгээс эмэгтэй хүний хаяг шошгыг нь сайн мэдэхгүй байна. Бугуйн цаг алдагдсан уг цаг нь хажуудаа нэмэлт бугуйвч, гинжтэй байдаг. Мөн тавиур дээрээс "Оапдап ВЛ" гэх нэртэй эмэгтэй хүний нүүрний тос дотроо 6 ширхэг тостой бүтээгдэхүүн юм 2 хайрцагтай алдагдсан. Нямаа эгчийн суудаг хэсгээс худалдагчийн лангууны шүүгээнээс бэлэн 48.000 төгрөг алдагдсан байсан. Одоогоор өөр алдагдсан зүйл байгаа эсэхийг мэдэхгүй байна. Бараагаа тоолохоор гараад ирэх байхаа. Би мэдэхгүй байна. Гэхдээ уг дэлгүүрийг мэддэг хүн орсон болов уу гэж бодож байна. Учир нь уурын зуухны хэсэг агуулахтай нийлдэг тэрүүгээр орж болохыг мэддэг хүн л орсон байх" гэх мэдүүлэг /ХХ-ийн 43 хуудас/, Гэрч Ц.Нцгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ” Тэгээд байж байтал нэг эмэгтэй орж ирээд аяга авсан би картыг уншуулаад мөнгө хийдэг ширээний шүүгээг онгойлготол дотор нь байсан бэлэн 48.000 төгрөг байгаагүй. Тэгэхээр нь дэлгүүрийн эзэд ирээд явсан болов уу гэж бодоод тухайн үед Ос, үйлчлэгч Мөнхцэцэг нарт хэлсэн. Удалгүй гаднаас 2 эгч орж ирээд халуун сав авъя гэхээр нь агуулахаас халуун сав авч өгөх гээд очтол халуун савны хэсэгт нурсан байхаар нь гэрэл асаагаад хартал цаад талд нь байдаг панер модыг эвдээд дотогш орсон бололтой байсан. Ингээд дэлгүүрийн эздэд хэлээд эд зүйл алдагдсан уу гээд бүртгэсэн чинь Осын суудаг хэсгээс эмэгтэй хүний бугуйн цаг, нүүр ком зэрэг зүйлс алдагдсан байсан. Одоогоор өөр зүйл алдагдсан эсэхийг би мэдэхгүй байна. Отгоо эгч бараагаа тоолж байгаа бараа тоолоод дуусвал өөр алдагдсан бараа байгаа эсэх нь гараад ирэх байхаа. Миний суудаг хэсгээс бэлэн 48.000 төгрөг алдагдсан байсан. Сери кодыг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 20 мянгатын дэвсгэр 1 ширхэг, 5 мянгатын дэвсгэрт 5 ширхэг, 1 мянгатын дэвсгэрт 3 ширхэг байсан. Ингээд нийт 48.000 төгрөг байсан. Осын суудаг лангууны хэсгээс эмэгтэй хүний бугуйн цаг, эмэгтэй хүний нүүрний тосны бүтээгдэхүүн юм 2 хайрцаг алдагдсан байна гэж байсан" гэх мэдүүлэг /ХХ-ийн 44 хуудас/, Гэрч Х.Псгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 08 цаг 30 минутанд манай ээж Н.Баясалмаа үхрээ саах гээд гэрээсээ гарч яваад хашааны том хаалганы үүдэн хэсэгт бор хайрцагтай гоо сайханы бүтээгдэхүүн байна гэж хэлээд онгойлгож үзтэл дотор ямар нэгэн бичиг баримт байхгүй байхаар нь шүүгээн дээрээ тавьсан. Тэгээд орой 19 цагийн үед цагдаа нар ирж надад уулзаад танай гадаа машинд танай найз залуу байна тодруулах юм байна гэж хэлээд авч гарсан. Тэгээд надаас манай хашааны том хаалганы үүдэн дээр тавьсан байсан хүрэн хайрцагтай гоо сайханы бүтээгдэхүүний талаар асуухаар нь би гаргаж өгсөн" гэх мэдүүлэг /ХХ-ийн 47 хуудас/, Гэрч О.Обын мөрдөн байцаалтанд өгсөн: "2020 оны 02 дугаар сарын 15-ны шөнийн 03 цаг 30 минутын орчим би ажлаа тараад таньдаг такси руугаа залгасан. Тэгээд удаагүй ажил дээр дуудсан такси хүрээд ирсэн. Таксинд суутал машины ард суудал дээр миний таньдаг залуу сууж явсан. Би гэхдээ тэр залуугийн нэрийг мэдэхгүй. Тэгээд явах замдаа машины ард суудал сууж явсан залуу надад валентины баярын мэнд, баяр болж байгаа юм чинь бэлэг гээд надад эмэгтэй хүний хайрцагтай бугуйн цаг өгсөн. Тэгэхээр нь би юун цаг юм бэ гээд асуутал би эхнэртээ авсан цагаа чамд өгчихьё гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр цагийг аваад би гэрийнхээ гадаа буугаад гэртээ орсон. Би хулгайн цаг гэдгийг мэдээгүй" гэх мэдүүлэг /ХХ-ийн 49 хуудас/, Гэрч О.Бгий мөрдөн байцаалтанд өгсөн: "Би Нямсүрэнгийн Д гэж хүнийг зүс танина. Өмнө нь намайг Мандал сумандаа таксинд явж байхад 2-3 удаа надаар үйлчлүүлж байсан юм. Тухайн үедээ миний утасны дугаарыг тэмдэглэж авч байсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 04 цагийн үед Н.Д нь миний 95505606 дугаарын утас руу залгасан юм. Тэгээд таксинд явж байна уу гэхээр нь би явж байна гэсэн чинь хүнтэй явж байгаа бол хүнээ буулгачихаад вокзалын тунель дээр хүрээд ирээч, энд такси явахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хүнээ буулгачихаад явж байсан чинь Н.Д нь "Буянжин" дэлгүүрийн урд талын зам дээр ганцаараа алхаж байсан. Улмаар би таниад зогссон бөгөөд миний автомашинд суусныхаа дараа "би эхнэртээ бэлэг авчихаад явж байсан юм. Жоохон уугаад оройтчихлоо тэгсэн чинь намайг буруугаар ойлгоод муудчихпаа, би ийм бэлэг авсан юм гэж хэлээд өврөөсөө, нэг хайрцагтай бугуйн цаг, эмэгтэй хүний гоо сайханы хэрэглэл байсан. Би сайн анзаарч хараагүй. Би хажуу талын суудал дээр суусан юм. Уг 2 эд зүйлсээ хайрцаг саванд нийлүүлж хийгээгүй байсан. Би тэр үед шахуу дуудлагатай байсан учраас Н.Дтэй хамт "талхны цех дээр очиж нэг эмэгтэй хүн авсан". Тэгсэн чинь Н.Д нь уг суусан эмэгтэйд "май валентины баярын мэнд" гэж хэлээд нөгөө цагаа өгсөн. Тухайн үед Н.Д нь миний таксинд суухдаа гартаа ямар нэгэн эд зүйлс бариагүй байсан бөгөөд суусныхаа дараа зөвхөн өврөөсөө цаг болон гоо сайханы хэрэгсэл нь гаргаж ирж үзүүлсэн" гэх мэдүүлэг /ХХ-ийн 55-56 хуудас/, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №183-191 дугаартай Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн /741.000 төгрөг/ дүгнэлт /ХХ-ийн 59 хуудас/, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №202-204 дугаартай нэмэлт эд зүйлийн үнэлгээний /210.000 төгрөг/ дүгнэлт /ХХ-ийн 61 хуудас/, Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /ХХ-ийн 29-39-р хуудас/, Н.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 72-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Н.Дг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Элит" нэртэй дэлгүүрт нэвтэрч 741.000 төгрөгний эд зүйл, бэлэн 48.000 төгрөг нийт 789.000 төгрөгний эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Дд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Д нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч Г.Аю нь эд зүйлээ бүрэн хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй /ХХ-н 113-р хуудас/ гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Нямсүрэнгийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Н.Дг 01 /нэг/ жил 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Дд оногдуулсан 01 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт Н.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдаж, энэ хэрэгт Н.Дэлгэрмөнрөнгийн эзэмшилийн Г-1307006658 дугаарын гэрчилгээтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Арцатын 02-276 тоотод байрлах 2896 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны 06 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож Г-1307006658 дугаарын гэрчилгээтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Арцатын 02-276 тоотод байрлах 2896 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг эзэмшигч Н.Дд буцаан олгосугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Н.Дгийн эдлэх ялыг нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.