Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 00096

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 13 өдөр                  Дугаар 142/ШШ2017/00096                         Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1949 онд төрсөн, 68 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-20-126 тоотод оршин суух Булгийнхан овогт Дүндийгийн Дашийн /регистрийн дугаар ФД49112016/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч:1980 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 52 дугаар байр, 12 тоотод оршин суух Булаг овгийн Дашийн Дашнямд /регистрийн дугаар ЕП80071400/ холбогдох үрчлэлт хүчингүйд тооцуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Даш, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.  

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Даш шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний охиноос 1999 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн анхны хүү Номунбилэгийг тухайн үед эцэг эх хоёр нь гэр бүлийн баталгаагүй бас оюутан байсан тул өвөө эмээ бид 2 үрчилж авсан. Одоо зээ хүү маань 12 дугаар анги төгсөж иргэний үнэмлэх авах болж байгаа, мөн миний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан бидний үрчилж авсан үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                        ҮНДЭСЛЭХнь:

Нэхэмжлэгч Д.Даш нь хариуцагч Д.Дашнямд холбогдуулж 1999 онд төрсөн хүү Д.Номунбилэгийг Д.Даш, Д.Нямсүрэн нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Д.Дашням нь 1999 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүү Д.Номунбилэгийг төрүүлж, өөрийн төрсөн эцэг, эх болох Д.Даш, Д.Нямсүрэн нарт үрчлүүлсэн болох нь төрсний болон үрчилсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Д.Даш нь хүүхэд үрчилснийг хүчингүй болгох тухай хэрэгт сонирхогч этгээдийн хувиар хүсэлт гаргах эрхтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь “...миний бие нь нас өндөр болсон, мөн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хүү Номунбилэгийг төрүүлсэн эх, эцгийнх нь асрамжинд байлгах хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож хүү Д.Номунбилэгийн асрамжийг эцэг, эхэд нь шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг хариуцагч Д.Дашням хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, 17 настай хүү Д.Номунбилэг ч өөрийг нь үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгөхийг хүссэн тайлбарыг шүүхэд гаргасан тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

            Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тул хүү Д.Номунбилэгийг асран хүмүүжүүлэх эрхийг эцэг Л.Тамир, эх Д.Дашням нарт шилжүүлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Д.Дашням шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан хариуцагчийг байлцуулахгүйгээр, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, бусад баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХнь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан 1999 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн Д.Номунбилэгийг Д.Даш, Д.Нямсүрэн нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар Д.Номунбилэгийг төрүүлсэн эх Д.Дашням, эцэг Л.Тамир нарын асрамжинд байлгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Д.Дашын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА