| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/0038/и |
| Дугаар | 28 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 28
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багт байрлах Баялагийн ундрах Баруун-Урт ХХК-ний нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р баг Цагаан-Овооны 4-26 тоотод оршин суух Дамдинсүрэнгийн Номинцэцэгт холбогдох “зээлээр авсан барааны үнэ 374.330 / гурван зуун далан дөрвөн мянга гурван зуун гуч / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 01-р сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баялагийн ундрах Баруун-Урт ХХК-ныг төлөөлж Г.Золжаргал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.Номинцэцэг нь Уулбаян суманд дэлгүүр ажиллуулж байхдаа 2015.05.24-ний өдөр 674.330 төгрөгийн барааг 7 хоногийн хугацаатай зээлээр авч, 300.000 төгрөгийг өгсөн боловч, үлдэгдэл 374.330 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй. Бид эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч Д.Номинцэцэг нь ирээгүй. Иймд Д.Номинцэцэгээс 374.330 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Номинцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Баялагийн ундрах Баруун-Урт ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2015.05.05-ны өдөр Баялагийн ундрах дэлгүүрээс 674.330 төгрөгний бараа зээлж, 300.000 төгрөгийг нь өгсөн. Одоо үлдэгдэл 374.330 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн. Зээлээр авсан барааны үлдэгдэл 374.330 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баялагийн ундрах Баруун-Урт ХХК-ныг төлөөлж Г.Золжаргал нь хариуцагч Д.Номинцэцэгээс “зээлээр авсан барааны үнэ 374.330 / гурван зуун далан дөрвөн мянга гурван зуун гуч / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Номинцэцэг нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11.880 төгрөгийн 50 хувь болох 5940 төгрөгийг хариуцагч Д.Номинцэцэгээс, үлдэх 50 хувь болох 5940 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Баялагийн ундрах Баруун-Урт ХХК-д олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Баялагийн ундрах ХХК-ны нэхэмжилсэн “зээлээр авсан барааны үнэ 374.330 / гурван зуун далан дөрвөн мянга гурван зуун гуч / төгрөгийг хариуцагч Д.Номинцэцэг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11.880 төгрөгийн 50 хувь болох 5940 төгрөгийг хариуцагч Д.Номинцэцэгээс, үлдэх 50 хувь болох 5940 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Баялагийн ундрах Баруун-Урт ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ