Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 448

 

 

 

 

 

 

 

     2020           5              04                                       2020/ШЦТ/448

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,  

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч Х.Б, Б.Ш, тэдгээрийн өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ш, Х.Б нарт холбогдох эрүүгийн __ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Б.Ш.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Х.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч Б.Ш нь Х.Бтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугар хороо, 65 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан иргэн Н.А-гийн өмчлөлийн 63-83 УБМ улсын дугаартай Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийн хормойг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох отвёрка хэрэглэж, нууцаар, хууль бусаар авч машин механизм ашиглаж үйлдэн хохирогч Н.А-д 375,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Х.Бтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Баялаг” хотхооны 64 дүгээр байрны зогсоолд байрлуулсан 05-43 УБИ улсын дугаартай Субару Импреза маркийн тээврийн хэрэгслийн цонхыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох отвёрка хэрэглэж хагалан нэвтэрч, уг тээврийн хэрэгслийн хөгжмийг хулгайлж Б.Ц-д 110,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Х.Б нь Б.Штай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 65 дугаар байрны гадна зогсоолд байруулсан байсан иргэн Н.А-гийн өмчлөлийн 63-83 УБМ улсын дугаартай Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийн хормойг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох отвёрка хэрэглэж, нууцаар, хууль бусаар авч машин механизм ашиглаж үйлдэн хохирогч Н.А-д 375,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.Штай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Баялаг” хотхооны 64 дүгээр байрны зогсоолд байрлуулсан 05-43 УБИ улсын дугаартай Субару Импреза маркийн тээврийн хэрэгслийн цонхыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох отвёрка хэрэглэж хагалан нэвтэрч, уг тээврийн хэрэгслийн хөгжмийг хулгайлж Б.Ц-д 110,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Шын өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд 00 цаг өнгөрч байхад өөрийн зээлээр авсан автомашин болох 28-10 УБВ улсын дугаартай Тоёота королла маркийн автомашинтай таньдаг ах Б-тай таксинд явж байгаад Баянгол дүүргийн 6-р хороо 10-р хорооллын орон сууцны урд явж байгаад Гранд марк-2 маркийн хар өнгийн хормой харагдахаар нь Б-д энэ хормойг 2-лаа авах уу гэхэд тэгье гээд отвёркаар хормойг тайлаад машиндаа ачсан. Гранд 2, Марк-2 цаана талд байсан саарал өнгийн Субару автомашины цонхыг хагалаад дотор нь ороод шалавчин дээр сул байсан хөгжмийг авч байгаад цагдаад үйлдэл дээрээ баригдсан...” гэх мэдүүлэг /хх-н 33-34/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Х.Бы өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Ш-ын зээлээр авсан Тоёота королла автомашинтай таксинд явах гээд явж байсан. Орой 00 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 10-р хорооллын байрны урд хүн таксины үйлчилгээ эрхлээд хүн буулгаад хажуу талд байсан Гранд марк-2 хар өнгийн автомашины хормойг Ш-ын машинд байсан шар өнгийн отвёркаар бид 2 хамт тайлж аваад машиндаа ачсан. Тэгээд би бие засаад ирье гээд Ш- байрны булан руу яваад ирэхдээ энд нэг автомашинд хөгжим байна энэ хөгжмийг аваад өгөөч гэхээр нь цуг Субару импреза саарал өнгийн автомашины цонхыг би хагалаад Ш- дотор нь орж хөгжмөө аваад машинаас гарах гэж байхад нь цагдаа нар ирэхээр нь би танихгүй хүн шиг царайлаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 42-43/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.А-гийн өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 06-ны орой 00 цагийн үед өөрийн эзэмшлийн машин болох 63-83 УБМ улсын дугаартай автомашинаа Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 байрны гадаа зогсоолд дэлгүүрийн үүдэнд байрлуулж тавиад маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 10 цагийн үед босоод гэрээсээ гараад машин дээрээ очоод машинаа халаагаад байж байхдаа машин дээрээ байрлуулан тавьсан гоёлын хормойгоо хартал алдагдсан байсан. Би алдагдсан гоёлын хормойгоо найз Дээгийгээс 450,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 8-9/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ц-ий өгсөн:

“...Би 2019 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 6-р хороо Баялаг хотхоны 6-р байранд байрлах засварын газарт өөрийн Субару импреза 05-43 УБИ улсын дугаартай автомашины цээж утсыг янзлуулахаар өгсөн. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажлаар Замын-Үүд явж байхад миний автомашины засварлахаар авсан Ганхүү ах над руу утасдаад засвар нь дуусчихлаа машинаа аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотод очих арай болоогүй байна 2-3 хонох байх та гаражныхаа үүдэнд гаргаад орхичих гэж хэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод ирээд өөрийн автомашинаа авах гэсэн чинь цонх нь хагарсан хөгжим нь байхгүй байсан. Миний автомашин Жи Эс Би Капитал банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг юм гэхдээ жолоочийн удирдлагын даатгалтай өөр ямар нэгэн даатгал байхгүй. Хөгжим хулгайд алдаад, жолоочийн эсрэг талын урд хаалганы цонх хагарсан, жолоочийн эсрэг талын хаалга эвдэрсэн...” гэх мэдүүлэг /хх-н 56-57/,

Мөрдөн байцаалтад гэрч М.Г-ын өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 08:00 цагаас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 08:00 цаг хүртэл хугацаанд 24 цагийн үүрэг гүйцэтгэж Бугат-116 чиглэлд эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч М.Билэгсайханы хамтаар 4,5,6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Уг ажиллах хугацаанд шөнийн 03-04 цагийн хооронд байх дуудлагагүй үедээ явган эргүүл байдлаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо Баялаг хотхоны орчимд явж байтал 64 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн урд талд юм хагарах чимээ гарахаар нь шалгах гээд очтол 64-р байрны булангаас үл таних 19-20 орчим насны эрэгтэй хүүхэд машины хөгжим тэвэрчихсэн гараад ирэхээр нь саатуулаад шалгатал 64-р байрны зүүн буланд байсан Субару импреза маркийн машины цонхыг хагалж, дотроос хөгжмийг нь хулгайлан авсан байсныг үйлдэл дээр илрүүлээд, уг гэмт хэргийн талаар Бугат-10 утсаар мэдэгдэж, улмаар бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн...” гэх мэдүүлэг /хх-н 109-110/,

 

            - эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 16-17, 67-68/,

            - эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 21/,

            - эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 22, 70/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 38, 113/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 111, 112/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 115, 116/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

- Шүүгдэгч Б.Ш нь Х.Бтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугар хороо, 65 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан иргэн Н.А-гийн өмчлөлийн 63-83 УБМ улсын дугаартай Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийн хормойг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох отвёрка хэрэглэж, нууцаар, хууль бусаар авч машин механизм ашиглаж үйлдэн хохирогч Н.А-д 375,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Х.Бтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Баялаг” хотхооны 64 дүгээр байрны зогсоолд байрлуулсан 05-43 УБИ улсын дугаартай Субару Импреза маркийн тээврийн хэрэгслийн цонхыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох отвёрка хэрэглэж хагалан нэвтэрч, уг тээврийн хэрэгслийн хөгжмийг хулгайлж Б.Ц-д 110,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Шын “...Б-тай таксинд явж байгаад Баянгол дүүргийн 6-р хороо 10-р хорооллын орон сууцны урд явж байгаад Гранд марк-2 маркийн хар өнгийн хормой харагдахаар нь Б-д энэ хормойг 2-лаа авах уу гэхэд тэгье гээд отвёркаар хормойг тайлаад машиндаа ачсан. Гранд 2, Марк-2 цаана талд байсан саарал өнгийн Субару автомашины цонхыг хагалаад дотор нь ороод шавалчин дээр сул байсан хөгжмийг авч байгаа цагдаад үйлдэл дээрээ баригдсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Х.Бы “...Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 10-р хорооллын байрны урд хүн таксины үйлчилгээ эрхлээд хүн буулгаад хажуу талд байсан Гранд марк-2 хар өнгийн автомашины хормойг Ш-ын машинд байсан шар өнгийн отвёркаар бид 2 хамт тайлж аваад машиндаа ачсан. Тэгээд би бие засаад ирье гээд Ш- байрны булан руу яваад ирэхдээ энд нэг автомашинд хөгжим байна энэ хөгжимийг аваад өгөөч гэхээр нь цуг Субару импреза саарал өнгийн автомашины цонхыг би хагалаад Ш- дотор нь орж хөгжимөө аваад машинаас гарах гэж байхад нь цагдаа нар ирэхээр нь би танихгүй хүн юм шиг царайлаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Н.А-гийн “...2020 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 10 цагийн үед босоод гэрээсээ гараад машин дээрээ очоод машинаа халаагаад байж байхдаа машин дээрээ байрлуулан тавьсан гоёлын хормойгоо хартал алдагдсан байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Ц-ий “...Хөгжим хулгайд алдаад, жолоочийн эсрэг талын урд хаалганы цонх хагарсан, жолоочийн эсрэг талыг хаалга эвдэрсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Г-ын “...Баянгол дүүргийн 6 дугаар хороо Баялаг хотхоны орчимд явж байтал 64 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн урд талд юм хугарах чимээ гарахаар нь шалгах гээд очтол 64 байрны булангаас үл таних 19-20 орчим насны эрэгтэй хүүхэд машины хөгжим тэвэрчихсэн гараад ирэхээр нь саатуулаад шалгатал 64 байрны зүүн буланд байсан Субару импреза маркийн машины цонхыг хагалж, дотроос хөгжмийг нь хулгайлан авсан байсныг үйлдэл дээр илрүүлээд, уг гэмт хэргийн талаар Бугат-10 утсаар мэдэгдэж, улмаар бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

 

- шүүгдэгч Х.Б нь Б.Штай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 65 дугаар байрны гадна зогсоолд байруулсан байсан иргэн Н.А-гийн өмчлөлийн 63-83 УБМ улсын дугаартай Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийн хормойг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох отвёрка хэрэглэж, нууцаар, хууль бусаар авч машин механизм ашиглаж үйлдэн хохирогч Н.А-д 375,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.Штай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Баялаг” хотхооны 64 дүгээр байрны зогсоолд байрлуулсан 05-43 УБИ улсын дугаартай Субару Импреза маркийн тээврийн хэрэгслийн цонхыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох отвёрка хэрэглэж хагалан нэвтэрч, уг тээврийн хэрэгслийн хөгжмийг хулгайлж Б.Ц-д 110,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Шын “...Б-тай таксинд явж байгаад Баянгол дүүргийн 6-р хороо 10-р хорооллын орон сууцны урд явж байгаад Гранд марк-2 маркийн хар өнгийн хормой харагдахаар нь Б-д энэ хормойг 2-лаа авах уу гэхэд тэгье гээд отвёркаар хормойг тайлаад машиндаа ачсан. Гранд 2, Марк-2 цаана талд байсан саарал өнгийн Субару автомашины цонхыг хагалаад дотор нь ороод шавалчин дээр сул байсан хөгжмийг авч байгаа цагдаад үйлдэл дээрээ баригдсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Х.Бы “...Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 10-р хорооллын байрны урд хүн таксины үйлчилгээ эрхлээд хүн буулгаад хажуу талд байсан Гранд марк-2 хар өнгийн автомашины хормойг Ш-ын машинд байсан шар өнгийн отвёркаар бид 2 хамт тайлж аваад машиндаа ачсан. Тэгээд би бие засаад ирье гээд Ш- байрны булан руу яваад ирэхдээ энд нэг автомашинд хөгжим байна энэ хөгжимийг аваад өгөөч гэхээр нь цуг Субару импреза саарал өнгийн автомашины цонхыг би хагалаад Ш- дотор нь орж хөгжимөө аваад машинаас гарах гэж байхад нь цагдаа нар ирэхээр нь би танихгүй хүн юм шиг царайлаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Н.А-гийн “...2020 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 10 цагийн үед босоод гэрээсээ гараад машин дээрээ очоод машинаа халаагаад байж байхдаа машин дээрээ байрлуулан тавьсан гоёлын хормойгоо хартал алдагдсан байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Ц-ий “...Хөгжим хулгайд алдаад, жолоочийн эсрэг талын урд хаалганы цонх хагарсан, жолоочийн эсрэг талыг хаалга эвдэрсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Г-ын “...Баянгол дүүргийн 6 дугаар хороо Баялаг хотхоны орчимд явж байтал 64 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн урд талд юм хугарах чимээ гарахаар нь шалгах гээд очтол 64 байрны булангаас үл таних 19-20 орчим насны эрэгтэй хүүхэд машины хөгжим тэвэрчихсэн гараад ирэхээр нь саатуулаад шалгатал 64 байрны зүүн буланд байсан Субару импреза маркийн машины цонхыг хагалж, дотроос хөгжмийг нь хулгайлан авсан байсныг үйлдэл дээр илрүүлээд, уг гэмт хэргийн талаар Бугат-10 утсаар мэдэгдэж, улмаар бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Ш, Х.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Ш, Х.Б нарыг тээврийн хэрэгсэлд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

            Хавтаст хэргийн 22, 70 дугаар талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлийг үндэслэн шүүгдэгч Х.Б, Б.Ш нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Х.Б, Б.Ш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Ш, Х.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан тээврийн хэрэгсэлд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 01 /нэг/ жил хорих ял,

шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 01 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Х.Б, Б.Ш нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй отвёрка 1 ширхэгийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Шүүгдэгч Х.Б, Б.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

         

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б, Б.Ш нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ