Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 00079

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 13 өдөр                        Дугаар 142/ШШ2017/00079                                     Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1987 онд төрсөн, 30 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг 100 айлын 23а тоотод оршин суух Боржигон овгийн Даариймаагийн Батдагвад /регистрийн дугаар ФМ87121053/ холбогдох 31500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус Цагдаагийн газрын баривчлах байранд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 7 хоног баривчлагдсан байр хоолны зардал 31500 төгрөг төлөөгүй тул төлбөрийг барагдуулан өгч манай ажилд туслана уу” гэжээ.

Хариуцагч Д.Батдагва шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Цагдаагийн газрын нэхэмжилсэн 31500 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын группын мөнгөнөөсөө төлөх болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Д.Батдагвад холбогдуулан 31500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 31500 төгрөгийг 2017 оны 02 дугаар сард нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 4550 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна. 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй Д.Батдагвад холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэгчийн шаардлага болох 31500 төгрөгийг 2017 оны 02 дугаар сард багтаан төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 4550 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.   

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА