Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 473

 

 

 

 

 

 

 

     2020           5              11                                      2020/ШЦТ/473

 

 

  

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга О.Б-,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч М.Ж-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шүүгдэгч Б.Т-, Ц.М, М.Ж- нарт холбогдох эрүүгийн 1905013040615 тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __________ дугаарын регистртэй, Б.Т-.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _______________ дугаарын регистртэй, Ц.М.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __________________дугаарын регистртэй, М.Ж-.

 

Холбогдсон хэргийн талаар:

- Шүүгдэгч Б.Т-, Ц.М нар бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олон үндэстний хоолны газрын орчим иргэн Н.Б-гийн эзэмшлийн Samsung Galaxy S7 загварын rap утас, биет 160.000 төгрөгтэй түрийвч бүхий цүнхийг хууль бусаар авч нийт 600.000 төгрөгийн хохирол учруулан,

- Шүүгдэгч Б.Т-, Ц.М нар бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52А дугаар байрны орчим иргэн Б.Д-гийн эзэмшлийн I Phone 5s загварын гар утас, биет 47.000 төгрөг зэргийг хууль бусаар авч 197.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Б.Т-, Ц.М нар бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны орчим иргэн Д.Т-ын эзэмшлийн Samsung Note 8 загварын rap утсыг хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулан,

- Шүүгдэгч Б.Т-, Ц.М, М.Ж- нар бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар байрны орчим иргэн Р.Б-гийн эзэмшлийн Samsung А7 загварын гар утас, биеийн тамирын хувцас бүхий үүргэвч, усны сав зэргийг хууль бусаар авч 263.600 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Б.Т-, Ц.М, М.Ж- нар бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачлал их дэлгүүрийн ард талын явган хүний шатны орчим иргэн Б.Б-гийн эзэмшлийн Samsung J7 загварын гар утас, биет 200.000 төгрөгтэй түрийвч, гоо сайхны хэрэгсэл эд зүйл бүхий цүнхийг хууль бусаар авч 853.000 төгрөгийн хохирол учруулан,

- Шүүгдэгч Б.Т-, Ц.М нар бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны орчим иргэн А.Э-ийн дэлгүүрээс худалдан авсан тортой бэлэн гоймон, тамхи, ундаа, хөзөр, биет 15.000 төгрөг зэргийг хууль бусаар авч 34.700 төгрөгийн хохирол учруулан,

- Шүүгдэгч Б.Т-, Ц.М, М.Ж- нар бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хашчулуун сауны орчим иргэн Б.У-ын эзэмшлийн I Phone 7 загварын гар утас, биет 58.000 төгрөг зэргийг хууль бусаар авч 959.000 төгрөгийн хохирол тус тус учруулан үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Жамбалавуу мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т- мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Т-гийн өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр компьютер тоглоомын газраас шөнийн 02 цагийн орчим М-ын хамт гарч явж байгаад Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах байрнуудын дунд 25-30 орчим насны жирэмсэн эмэгтэй гар утсаар яриад явж байхаар нь М- урд талд нь очоод хутга гаргаж сүрдүүлж Айфоне-5 Эс маркийн гар утсыг нь аваад гэрлүүгээ явсан.

2019 оны 02 дугаар сарын дундуур компьютер тоглоомын газраас М- бид хоёр өглөөний 04-05 цагийн орчим гарч явж байгаад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах гражнуудын дунд 50-55 насны эмэгтэй ганцаараа явж байхаар нь М- хойд талаас барьж аван унагаахаар нь би Галакси Нөте-8 маркийн гар утсыг гарнаас нь авахад тэр эгч цүнхнээсээ 70,000 төгрөг гаргаж ирснийг М- бид хоёр аваад гэртээ харьсан.

2019 оны 3 дугаар сарын эхээр өглөөний 07 цагийн үед Ж, М- нарын хамт Ачлал их дэлгүүрийн ар талд байх Даймонд нэртэй компьютер тоглоомын газраас гарсан. 9 давхар байрны хойд талаар 55-60 орчим насны эмэгтэй хүн явж байхаар нь М- араас нь очоод унагаахаар нь Ж бид хоёр араас нь очиж үүрч явсан цүнх, халааснаас Самсунг Жи-7 маркийн цагаан өнгөтэй дэлгэц нь хагархай гар утсыг аваад бид гурав зугтааж түрээсийн байранд очсон.

2019 оны 3 дугаар сарын эхээр өглөөний 06 цагийн үед компьютер тоглоомын газраас гараад Ж, М- нарын хамт гарч яваад Алтан төгрөг худалдааны төвийн зүүн талаар уруудаж явж байгаад орцны үүдэнд 55-60 орчим насны эмэгтэй таарахаар нь М- эхэлж очоод араас нь Ж бид хоёр очоод Самсунг А-7 маркийн цагаан өнгөтэй гар утас, үүрсэн байсан үүргэвчийг нь аваад зугтааж гэртээ харьсан.  

2019 оны 3 дугаар сарын дундуур М-, Ж нарын хамт шөнийн 03-04 цагийн үед тамхи авах гээд явж байхад замын эсрэг талд “Хаш чулуун” сауны урд талд буюу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт халамцуу залуу АТМ-ээс мөнгө авах нь харагдсан. Тэр залуу Хашчулуун сауны замаар явж байхаар нь араас нь Ж, М- бид гурав очоод тэр залууг би цамцнаас нь татахад газарт унасан. Тэгэхээр нь Айфоне 7 эс маркийн хар өнгийн гар утсыг Ж халааснаас авсан ба М- өмднийх нь халааснаас 40,000 төгрөг авахаар нь бид гурав зугтаж гэр лүүгээ харьсан.

2019 оны 3 дугаар сарын сүүлээр М-ын хамт компьютер тоглоомын газраас шөнийн 02-03 цагийн үед гараад Ахуйн үйлчилгээний хажуу талд байдаг хөшөөгөөр хойшоо 15-17 насны эрэгтэй хүүхэд тортой зүйл барьсан явж байсан. Тэгэхээр нь М- бид хоёр хойноос нь дагаж очоод юмаа өг, зодно гэж хэлэхэд 16,000 төгрөг, тортой хоёр ундаа, хоёр гоймонг өгөхөөр нь аваад гэрлүүгээ харьсан.

2019 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цагийн үед М- бид хоёр тамхи авах гээд ТҮЦ хайгаад явж байхад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Москва их дэлгүүрийн замын эсрэг талд байрнуудын дунд нэг охин ганцаараа гар утсаараа яриад зогсож байсан. Тэгээд М- бид хоёр шууд очоод М- ороосон сонин гаргаж ирээд дотор нь хутга байгаа шүү гэж айлгаад 5 эс маркийн гар утас, бэлэн 15,000 төгрөгийг өөрөө гаргаж өгсөн. Тэгэхээр нь бид хоёр тэр мөнгө, гар утсыг нь аваад шууд гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 48-49, 136-137/,  

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Мын өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр компьютер тоглоом тоглохоор шөнийн 02-03 цагийн орчим Т-гийн хамт явж байхад Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах байрнуудын дунд 25-30 орчим насны жирэмсэн эмэгтэй харанхуй байрны буланд очоод гар утсаар яриад зогсож байхад нь очоод би хутга гарган харуулсан чинь би жирэмсэн битгий гэмтээгээрэй байгаа зүйлээ өгье гээд Айфоне 5 эс маркийн шаргал өнгөтэй гар утас, 16-17 орчим мянган төгрөгийг өгөхөөр нь аваад гэрлүүгээ харьсан.

2019 оны 02 дугаар сарын дундуур шөнийн 04 цагийн орчим компьютер тоглоомын газраас гараад харих гээд явж байхад Баянгол дүүргийн эмнэлгийн хажуу талын гражнуудын дунд 50-55 насны эмэгтэй ганцаараа явж байсан. Би араас нь очиж барьж унагаахад Т- цүнхийг нь авч цүнхийг нь ухаад түрийвчнээс нь 70,000 орчим төгрөг гарч ирснийг авсан. Тэр эмэгтэйгээс гар утсаа  өг гэж хэлэхэд өгөхгүй байхаар нь элэг рүү нь нэг удаа аяархан цохиход Галакси Нөте 8 маркийн гар утас гаргаж өгөөд утасныхаа кодыг хэлсэн.

2019 оны 3 дугаар сарын эхээр өглөөний 05 цагийн үед компьютер тоглоомын газраас гараад Ж, М- нарын хамт харих гээд явж байхад Алтан төгрөг худалдааны төвийн урд байдаг 9 давхрын орцны үүдэнд 55-60 орчим насны эмэгтэй таарахаар нь би эхэлж очин хойноос нь дарж унагаахад Т-, Ж хоёр очоод Т- Самсунг А-7 маркийн цагаан өнгөтэй гар утас, Ж үүрсэн байсан үүргэвчийг нь аваад зугтааж гэртээ харьсан.

2019 оны 3 дугаар сарын эхээр өглөөний 05-06 цагийн үед Ж, М- нарын хамт Ахуй үйлчилгээний ойролцоо байдаг Даймонд нэртэй компьютер тоглоомын газраас гарч явж байхад 55-60 орчим насны эгч тохижилт үйлчилгээний хүмүүсийн зургийг аваад явж байхаар нь араас нь дагахад Ачлал их дэлгүүрийн ар талд байдаг шатаар өгсөөд зогсож байхаар нь Т-, Ж хоёр өгссөн шатаар нь өгсөж би нөгөө шатаар нь өгсөж очоод араас нь дарахад Т-, Ж хоёр үүрч явсан цүнх, халааснаас Самсунг Жи 7 маркийн цагаан өнгөтэй дэлгэц нь хагархай гар утсыг авахаар нь зугатаасан.

2019 оны 3 дугаар сарын дундуур М-, Ж нарын хамт шөнийн 05 цагийн үед “Game Arena” нэртэй компьютер тоглоомын газраас гарч ирсэн. Өргөө кинотеатрын ТҮЦ-ээс тамхи авч байхад согтуу залуу замын эсрэг талд байдаг Хаш чулуун сауны ойролцоо байдаг АТМ-ээс мөнгө авч харагдсан. Тэгэхээр нь би араас нь дагаж байгаад Хашчулуун сауны ард талд очихоор нь араас нь би дарж газарт унагаахад Ж, Т- нар өмдний халааснаас нь Айфоне 7 эс маркийн хар өнгийн гар утас, энгэрийн халааснаас нь 45,000 төгрөг авсан.

2019 оны 3 дугаар сарын сүүлээр “Game Arena” нэртэй компьютер тоглоомын газраас шөнийн 04-05 цагийн үед гарсан. Ахуйн үйлчилгээний ТҮЦ-ний тэндээс 15-17 насны эрэгтэй хүүхэд тортой зүйл барьсан зүүн тийшээ явж байсан. Тэгэхээр нь Т- бид хоёр араас нь дагаад хөшөөтэй байрны ар талын хоёр дахь орц руу орох гэж байхад нь тэр хүүхдийг Т- бид хоёр барьж аваад мөнгө болон гар утсаа өг гэж хэлэхэд өөртөө байсан 16,000 төгрөг, тортой хоёр ундаа, хоёр гоймонг өгөхөөр нь аваад харьсан.

2019 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цагийн үед Т- бид хоёр тамхи авах гээд ТҮЦ хайгаад явж байхад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн замын эсрэг талд байх байрнуудын дунд нэг охин ганцаараа гар утсаараа яриад зогсож байсан. Тэгээд Т- бид хоёр шууд очоод би халаасандаа байсан ороосон сонин гаргаж ирээд дотор нь хутга байгаа шүү гэж айлгасан чинь тэр эмэгтэй өөрөө жирэмсэн гэдгээ хэлээд Т- бид хоёрт 5 эс маркийн гар утас, бэлэн 15,000 төгрөгийг өөрөө гаргаж өгсөн.

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 06-07 цагийн хооронд Т- бид хоёр РС тоглоомын газарт хоночихоод явж байх замд 25-30 орчим настай нэг эгч ганцаараа явж байхаар нь Т- бид хоёр араас нь дагж явж байгаад би тэр эгчийг цүнхийг нь шүүрээд зугатсан. Тэр эгчийн цүнхэн дотор Эс-7 маркийн гар утас бэлнээр 90,000 төгрөг болон тэр эгчийн бичиг баримтууд байсан.

2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 03 цагийн үед Өргөө кинотеатрын тэнд найз Т-, Ж нартай явж байгаад замын урд талд байрлах АТМ-с согтуу залуу мөнгө аваад гар утсаар яриад гарч ирэхээр нь араас нь дагаад Хашчулуун сауны орчимд харанхуй хүнгүй газар луу уг залуу орохоор нь араас нь очоод би тэвэрч аваад хавирч унагаад Ж, Т- 2 Айфоне 7 плас маркийн гар утас, энгэрийн халааснаас нь бэлэн 45,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 50-51, 141-142, 210-211, 2-р хх-н 97-98/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Ж-гийн өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын эхээр дээрэм хийх зорилгоор Энхбаярын замын хажуу талд байдаг түрээсийн байрнаас шөнийн 01-02 цагийн орчим М-, Т- нарын хамт гарсан. Үүрийн 05 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах Алтан төгрөг худалдааны төвийн зүүн урд талын 9 давхар байрны орцны үүдэнд 55-60 орчим насны эмэгтэй хүн Т-, М- бид нартай таарсан. Тэгэхээр нь бид гурав ярилцаж байгаад гадаа харанхуй хүнгүй байсан болохоор М- түрүүлж очоод урд нь гараад амыг нь дараад хойш нь суулгахад Т- куртикных нь халааснаас Самсунг А-7 маркийн цагаан өнгөтэй гар утсыг авсан ба би хойд талдаа үүрсэн байсан хоёр үүргэвчтэй цүнхийг нь аваад Т-, М- нарын хамт зугтаад гэртээ харьсан.

2019 оны 3 дугаар сарын эхээр шөнийн 01-02 цагийн орчим түрээсийн байрнаасаа дээрэм хийх зорилгоор Т-, М- нарын хамт гараад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачлал их дэлгүүрийн ард талд шөнийн 05-06 цагийн орчим байхад шатан дээр 50 орчим насны эмэгтэй таарсан. Тэр эмэгтэйн хойд талаас М- очоод амыг нь дарж хөдөлгөөнгүй болгож барихад нь Т- халааснаас нь Самсунг Жи-7 маркийн гар утсыг нь авахаар би гартаа барьсан цүнхийг нь аваад бид гурав хорооллын бичилийн зүг рүү зугтсан.

2019 оны 3 дугаар сарын дундуур дээрэм хийх зорилгоор шөнийн 02-03 цагийн үед түрээсийн байрнаасаа Т-, М- бид гурав гарсан. Үүрийн 06 цагийн орчим Хорооллын эцсийн Хашчулуун сауны урд талд 30 орчим насны эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн явж байхаар нь М- түрүүлж очоод хойд талаас нь барихад газарт унахаар нь Т- өмдний халааснаас нь Айфоне 7 маркийн хар өнгийн гар утсыг авсан ба М- куртикных нь дотор халааснаас нь 45,000 төгрөгийг авахаар нь бид гурав гэрийн зүг рүү зугтсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 52-53/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Р.Б-гийн өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 09-ний өглөө 06:15 цагт хогоо аваад гэрээс гараад шатны хажуудах пүнкэр лүү хаячихаад эргээд харсан 3 хүн ирж байсан. Урдуур хэрж орж ирээд нэг нь унагаагаад ам дарж байгаад нэг нь халаас ухаад миний гар утас, үүргэвч дотор нь бэлтгэлийн хувцас усны сав пүүз бээлий гэх зэрэг зүйлс байсныг авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 14-15/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Д-гийн өгсөн:

“...Тухайн үед эхлээд нэг залуу нь ирээд миний амыг дараад намайг доошоо суулгасан. Харин тэр үед нэг залуу нь сонин ороочихсон би хутгатай шүү гэж намайг айлгасан. Надаас авах зүйл ав гэхэд миний айфоне 5 эс маркийн гар утсыг цүнхнээс авсан...” гэх мэдүүлэг /хх-н 119-120/, 

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч А.Э-ийн өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 23-ны орой 03 цагийн үед би Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны 1 орцны подвальд эгчийнхээ гэрт байсан бөгөөд тухайн хаягаас Москва их дэлгүүрийн хажууд байрлалтай ТҮЦ ороод 2 ширхэг түмний ундаа, 3 том савтай мөөгтэй Моншин нэртэй гоймон 3 ширхэг, 1 хайрцаг парламент, 1 хайрцаг Эссэ нэртэй 2 тамхи аваад гэр лүү орох гээд 21 дүгээр байрны хажууд явж байхад нэг үл таних ах ирээд баруун гараараа намайг хүзүүдэж байгаад орилох юм бол ална шүү гэсэн. Тэгэхээр нь би юу ч дуу гаргаагүй байхад цаанаас нь дахиж нэг ах ирээд миний дэлгүүрээс авсан бүх зүйлүүдийг бэлэн 15,000 төгрөгтэй хамт авсан....” гэх мэдүүлэг /1-р хх-н 156/,

 

             Мөрдөн байцаалтад хохирогч Н.Б-гийн өгсөн:

            “...Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 07:40 цагийн үед Сентоза дээр буугаад Гэрэлт гудамжаар гараад ажил руугаа явж байсан юм. Араас 2 залуу цүнх шүүрээд 34-р байрлуу зугтсан. Миний цүнхэн дотор Самсунг Эс-7 маркийн гар утас цүнхэн дотор иргэний үнэмлэх бэлнээр 160,000 төгрөг бичиг баримтууд байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 192-193/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Д.Т-ын өгсөн:

            “...2019 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 06 цагийн үед гэрээсээ гараад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эрүүл мэндийн 7 дугаар төвд үзүүлэх гээд явж байхад миний араас 2 хүн яваад байсан. Тэгэхээр нь хурдан хурдан алхаад явж байтал миний араас нэг залуу нь ам, хамар хүзүү хоолойноос шууд дараад авсан. Харин өндөр залуу нь миний урд талд цүнх сав ухаад утас хаана байна гээд миний гэдэс рүү цохисон. Тэгэхээр нь айсандаа куртикны дотор талын халаасанд байсан Нөте-8 маркийн гар утсаа шидчихсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 226-227/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-гийн өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 14-ний өглөө би гэрээсээ гараад ажиллаж байгаа хүмүүсээ шалгаад 06:20 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Ачлал их дэлгүүрийн арын шатаар дээш өгсөөд Бичилийн орчим ажиллаж байгаа хүмүүсээ шалгах гээд шатаар дээшээ гарч байсан чинь миний ард 2 жижиг биетэй хүүхэд ирж зогсоод нэг өндөр нь хажуугийн шатаар миний урдаас гараад ирсэн. Тэгээд би зогссон чинь миний хажуугаар гарч ирсэн өндөр залуу нь гар утсаа гаргаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би байхгүй гэж хэлсэн чинь чамд байгаа гээд намайг нөгөө өндөр залуу нь боогоод нэг нь хажуугаас нь юу юу авахыг нь хэлээд байсан. Цүнхтэй 200,000 орчим мянган төгрөг, гоо сайханы хэрэгсэл, хүзүүнд байсан сваровский шигтгээтэй гинж, матрын арьсан түрийвч, самсунг Эс-6 маркийн гар утас зэргийг аваад гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 22-24/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.У-ын өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 06 цагийн үед Баянгол дүүргийн 9-р хороо Либерти зочид буудлын хажуу талаар өгсөөд алхаж байхад хойно хүн явж байгаа чимээ сонсогдохоор нь эргээд харсан. Араас нэг залуу түрүүлж гүйж ирээд араас нь 3-4 залуу гүйж харагдсан. Тэр залуу над дээр ирээд илүү дутуу юм байхгүй гар утсаа өг гэхээр нь байхгүй гэж хэлсэн чинь хойноос нь гүйж байсан залуучууд ирээд нэг нь намайг хөлөөрөө хавсраад унагаасан. Түрүүлж ирсэн залуу нь намайг зодуулаад газар хэвтэж байхад куртикны зүүн талын гадна халааснаас миний Айфоне 7 плас маркийн гар утсыг авсан. Бас куртикны дотор талын халааснаас 58,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 79-80/,     

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 69-71/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 98-100/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 101, 102/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

- Шүүгдэгч Б.Т- нь Ц.Мтай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олон үндэстний хоолны газрын орчим иргэн Н.Б-гийн эзэмшлийн Samsung Galaxy S7 загварын rap утас, биет 160.000 төгрөгтэй түрийвч бүхий цүнхийг хууль бусаар авч нийт 600.000 төгрөгийн хохирол учруулан,

2019 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52А дугаар байрны орчим иргэн Б.Д-гийн эзэмшлийн I Phone 5s загварын гар утас, биет 47.000 төгрөг зэргийг хууль бусаар авч 197.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны орчим иргэн Д.Т-ын эзэмшлийн Samsung Note 8 загварын rap утсыг хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулан,

2019 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны орчим иргэн А.Э-ийн дэлгүүрээс худалдан авсан тортой бэлэн гоймон, тамхи, ундаа, хөзөр, биет 15.000 төгрөг зэргийг хууль бусаар авч 34.700 төгрөгийн хохирол учруулан,

шүүгдэгч Ц.М, М.Ж- нартай бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар байрны орчим иргэн Р.Б-гийн эзэмшлийн Samsung А7 загварын гар утас, биеийн тамирын хувцас бүхий үүргэвч, усны сав зэргийг хууль бусаар авч 263.600 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачлал их дэлгүүрийн ард талын явган хүний шатны орчим иргэн Б.Б-гийн эзэмшлийн Samsung J7 загварын гар утас, биет 200.000 төгрөгтэй түрийвч, гоо сайхны хэрэгсэл эд зүйл бүхий цүнхийг хууль бусаар авч 853.000 төгрөгийн хохирол учруулан,

2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хашчулуун сауны орчим иргэн Б.У-ын эзэмшлийн I Phone 7 загварын гар утас, биет 58.000 төгрөг зэргийг хууль бусаар авч 959.000 төгрөгийн хохирол тус тус учруулан үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Т-гийн “...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр ... М-ын хамт гарч явж байгаад Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах байрнуудын дунд 25-30 орчим насны жирэмсэн эмэгтэй гар утсаар яриад явж байхаар нь М- урд талд нь очоод хутга гаргаж сүрдүүлж Айфоне-5 Эс маркийн гар утсыг нь аваад гэрлүүгээ явсан.

2019 оны 02 дугаар сарын дундуур ... Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах грашнуудын дунд 50-55 насны эмэгтэй ганцаараа явж байхаар нь М- хойд талаас барьж аван унагаахаар нь би Галакси Нөте-8 маркийн гар утсыг гарнаас нь авахад тэр эгч цүнхнээсээ 70,000 төгрөг гаргаж ирснийг М- бид хоёр аваад гэртээ харьсан.

2019 оны 3 дугаар сарын эхээр өглөөнийн 07 цагийн үед Ж, М- нарын хамт Ачлал их дэлгүүрийн ар талд байх Даймонд нэртэй компьютер тоглоомын газраас гарсан. 9 давхар байрны хойд талаар 55-60 орчим насны эмэгтэй хүн явж байхаар нь М- араас нь очоод унагаахаар нь Ж бид хоёр араас нь очиж үүрч явсан цүнх, халааснаас Самсунг Жи-7 маркийн цагаан өнгөтэй дэлгэц нь хагархай гар утсыг аваад бид гурав зугтааж түрээсийн байранд очсон.

2019 оны 3 дугаар сарын эхээр өглөөнийн 06 цагийн үед компьютер тоглоомын газраас гараад Ж, М- нарын хамт гарч яваад Алтан төгрөг худалдааны төвийн зүүн талаар уруудаж явж байгаад орцны үүдэнд 55-60 орчим насны эмэгтэй таарахаар нь М- эхэлж очоод араас нь Ж бид хоёр очоод Самсунг А-7 маркийн цагаан өнгөтэй гар утас, үүрсэн байсан үүргэвчийг нь аваад зугтааж гэртээ харьсан. 

2019 оны 3 дугаар сарын дундуур М-, Ж нарын хамт шөнийн 03-04 цагийн үед тамхи авах гээд явж байхад замын эсрэг талд “Хаш чулуун” сауны урд талд буюу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт халамцуу залуу АТМ-ээс мөнгө авах нь харагдсан. Тэр залуу Хашчулуун сауны замаар явж байхаар нь араас нь Ж, М- бид гурав очоод тэр залууг би цамцнаас нь татахад газарт унасан. Тэгэхээр нь Айфоне 7 эс маркийн хар өнгийн гар утсыг Ж халааснаас авсан ба М- өмднийх нь халааснаас 40,000 төгрөг авахаар нь бид гурав зугтаж гэр лүүгээ харьсан.

2019 оны 3 дугаар сарын сүүлээр М-ын хамт компьютер тоглоомын газраас шөнийн 02-03 цагийн үед гараад Ахуйн үйлчилгээний хажуу талд байдаг хөшөөгөөр хойшоо 15-17 насны эрэгтэй хүүхэд тортой зүйл барьсан явж байсан. Тэгэхээр нь М- бид хоёр хойноос нь дагаж очоод юмаа өг, зодно гэж хэлэхэд 16,000 төгрөг, тортой хоёр ундаа, хоёр гоймонг өгөхөөр нь аваад гэрлүүгээ харьсан.

2019 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цагийн үед М- бид хоёр тамхи авах гээд ТҮЦ хайгаад явж байхад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Москва их дэлгүүрийн замын эсрэг талд байрнуудын дунд нэг охин ганцаараа гар утсаараа яриад зогсож байсан. Тэгээд М- бид хоёр шууд очоод М- ороосон сонин гаргаж ирээд дотор нь хутга байгаа шүү гэж айлгаад 5 эс маркийн гар утас, бэлэн 15,000 төгрөгийг өөрөө гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг, 

 

шүүгдэгч Ц.Мын “...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр ... Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах байрнуудын дунд 25-30 орчим насны жирэмсэн эмэгтэй харанхуй байрны буланд очоод гар утсаар яриад зогсож байхад нь очоод би хутга гарган харуулсан чинь би жирэмсэн битгий гэмтээгээрэй байгаа зүйлээ өгье гээд Айфоне 5 эс маркийн шаргал өнгөтэй гар утас, 16-17 орчим мянган төгрөгийг өгөхөөр нь аваад гэрлүүгээ харьсан.

2019 оны 02 дугаар сарын дундуур шөнийн 04 цагийн орчим компьютер тоглоомын газраас гараад харих гээд явж байхад Баянгол дүүргийн эмнэлгийн хажуу талын грашнуудын дунд 50-55 насны эмэгтэй ганцаараа явж байсан. Би араас нь очиж барьж унагаахад Т- цүнхийг нь авч цүнхийг нь ухаад түрийвчнээс нь 70,000 орчим мянган төгрөг гарч ирснийг авсан. Тэр эмэгтэйгээс гар утсаа  өг гэж хэлэхэд өгөхгүй байхаар нь элэг рүү нь нэг удаа аяархан цохиход Галакси Нөте 8 маркийн гар утас гаргаж өгөөд утасныхаа кодыг хэлсэн.

2019 оны 3 дугаар сарын эхээр өглөөний 05 цагийн үед компьютер тоглоомын газраас гараад Ж, М- нарын хамт харих гээд явж байхад Алтан төгрөг худалдааны төвийн урд байдаг 9 давхрын орцны үүдэнд 55-60 орчим насны эмэгтэй таарахаар нь би эхэлж очин хойноос нь дарж унагаахад Т-, Ж хоёр очоод Т- Самсунг А-7 маркийн цагаан өнгөтэй гар утас, Ж үүрсэн байсан үүргэвчийг нь аваад зугтааж гэртээ харьсан.

2019 оны 3 дугаар сарын эхээр өглөөнийн 05-06 цагийн үед Ж, М- нарын хамт Ахуй үйлчилгээний ойролцоо байдаг Даймонд нэртэй компьютер тоглоомын газраас гарч явж байхад 55-60 орчим насны эгч тохижилт үйлчилгээний хүмүүсийн зургийг аваад явж байхаар нь араас нь дагахад Ачлал их дэлгүүрийн ар талд байдаг шатаар өгсөөд зогсож байхаар нь Т-, Ж хоёр өгссөн шатаар нь өгсөж би нөгөө шатаар нь өгсөж очоод араас нь дарахад Т-, Ж хоёр үүрч явсан цүнх, халааснаас Самсунг Жи 7 маркийн цагаан өнгөтэй дэлгэц нь хагархай гар утсыг авахаар нь зугатаасан.

2019 оны 3 дугаар сарын дундуур М-, Ж нарын хамт шөнийн 05 цагийн үед “Game Arena” нэртэй компьютер тоглоомын газраас гарч ирсэн. Өргөө кинотеатрын ТҮЦ-ээс тамхи авч байхад согтуу залуу замын эсрэг талд байдаг Хаш чулуун сауны ойролцоо байдаг АТМ-ээс мөнгө авч харагдсан. Тэгэхээр нь би араас нь дагаж байгаад Хашчулуун сауны ард талд очихоор нь араас нь би дарж газарт унагаахад Ж, Т- нар өмдний халааснаас нь Айфоне 7 эс маркийн хар өнгийн гар утас, энгэрийн халааснаас нь 45,000 төгрөг авсан.

2019 оны 3 дугаар сарын сүүлээр “Game Arena” нэртэй компьютер тоглоомын газраас шөнийн 04-05 цагийн үед гарсан. Ахуйн үйлчилгээний ТҮЦ-ний тэндээс 15-17 насны эрэгтэй хүүхэд тортой зүйл барьсан зүүн тийшээ явж байсан. Тэгэхээр нь Т- бид хоёр араас нь дагаад хөшөөтэй байрны ар талын хоёр дахь орц руу орох гэж байхад нь тэр хүүхдийн Т- бид хоёр барьж аваад мөнгө болон гар утсаа өг гэж хэлэхэд өөртөө байсан 16,000 төгрөг, тортой хоёр ундаа, хоёр гоймонг өгөхөөр нь аваад харьсан.

2019 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цагийн үед Т- бид хоёр тамхи авах гээд ТҮЦ хайгаад явж байхад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн замын эсрэг талд байх байрнуудын дунд нэг охин ганцаараа гар утсаараа яриад зогсож байсан. Тэгээд Т- бид хоёр шууд очоод би халаасандаа байсан ороосон сонин гаргаж ирээд дотор нь хутга байгаа шүү гэж айлгасан чинь тэр эмэгтэй өөрөө жирэмсэн гэдгээ хэлээд Т- бид хоёрт 5 эс маркийн гар утас, бэлэн 15,000 төгрөгийг өөрөө гаргаж өгсөн.

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 06-07 цагийн хооронд Т- бид хоёр РС тоглоомын газарт хоночихоод явж байх замд 25-30 орчим настай нэг эгч ганцаараа явж байхаар нь Т- бид хоёр араас нь дагж явж байгаад би тэр эгчийг цүнхийг нь би шүүрээд зугатсан. Тэр эгчийн цүнхэн дотор Эс-7 маркийн гар утас бэлнээр 90,000 төгрөг болон тэр эгчийн бичиг баримтууд байсан.

2019оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 03 цагийн үед Өргөө кинотеатрын тэнд найз Т-, Ж нартай явж байгаад замын урд талд байрлах АТМ-с согтуу залуу мөнгөаваад гар утсаар яриад гарч ирэхээр нь араас нь дагаад Хашчулуун сауны орчимд харанхуй хүнгүй газар луу уг залуу орохоор нь араас нь очоод би тэвэрч аваад хавирч унагаад Ж, Т- 2 Айфоне 7 плас маркийн гар утас, энгэрийн халааснаас нь бэлэн 45,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч М.Ж-гийн “...2019 оны 3 дугаар сарын эхээр ... 05 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах Алтан төгрөг худалдааны төвийн зүүн урд талын 9 давхар байрны орцны үүдэнд 55-60 орчим насны эмэгтэй хүн Т-, М- бид нартай таарсан. Тэгэхээр нь бид гурав ярилцаж байгаад гадаа харанхуй хүнгүй байсан болохоор М- түрүүлж очоод урд нь гараад амыг нь дараад хойш нь суулгахад Т- куртикных нь халааснаас Самсунг А-7 маркийн цагаан өнгөтэй гар утсыг авсан ба би хойд талдаа үүрсэн байсан хоёр үүргэвчтэй цүнхийг нь аваад Т-, М- нарын хамт зугтаад гэртээ харьсан.

2019 оны 3 дугаар сарын эхээр шөнийн 01-02 цагийн орчим түрээсийн байрнаасаа дээрэм хийх зорилгоор Т-, М- нарын хамт гараад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачлал их дэлгүүрийн ард талд шөнийн 05-06 цагийн орчим шатан дээр 50 орчим насны эмэгтэй таарсан. Тэр эмэгтэйн хойд талаас М- очоод амыг нь дарж хөдөлгөөнгүй болгож барихад нь Т- халааснаас нь Самсунг Жи-7 маркийн гар утсыг нь авахаар би гартаа барьсан цүнхийг нь аваад бид гурав хорооллын бичилийн зүг рүү зугтсан.

2019 оны 3 дугаар сарын дундуур 02-03 цагийн үед түрээсийн байрнаасаа Т-, М- бид гурав гарсан. Үүрийн 06 цагийн орчим Хорооллын эцсийн Хашчулуун сауны урд талд 30 орчим насны эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн явж байхаар нь М- түрүүлж очоод хойд талаас нь барихад газарт унахаар нь Т- өмдний халааснаас нь Айфоне 7 маркийн хар өнгийн гар утсыг авсан ба М- куртикных нь дотор халааснаас нь 45,000 төгрөгийг авахаар нь бид гурав гэрийн зүг рүү зугтсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Р.Б-гийн “...2019 оны 3 дугаар сарын 09-ний өглөө 06:15 цагт хогоо аваад гэрээс гараад шатны хажуудах пүнкэр лүү хаячихаад эргээд харсан 3 хүн ирж байсан. Урдуур хэрж орж ирээд нэг нь унагаагаад ам дарж байгаад нэг нь халаас ухаад миний гар утас, үүргэвч дотор нь бэлтгэлийн хувцас усны сав пүүз бээлий гэх зэрэг зүйлс байсныг авсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Д-гийн “...Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Тухайн үед эхлээд нэг залуу нь ирээд миний амыг дараад намайг доошоо суулгасан. Харин тэр үед нэг залуу нь сонин ороочихсон би хутгатай шүү гэж намайг айлгасан. Надаас авах зүйл ав гэхэд миний айфоне 5 эс маркийн гар утсыг цүнхнээс авсан...” гэх мэдүүлэг, 

 

насанд хүрээгүй хохирогч А.Э-ийн “...2019 оны 3 дугаар сарын 23-ны орой 03 цагийн үед ... 21 дүгээр байрны хажууд явж байхад нэг үл таних ах ирээд миний гар талд ирээд баруун гараараа намайг хүзүүдэж байгаад орилох юм бол ална шүү гэсэн. Тэгэхээр нь би юу ч дуу гаргаагүй байхад цаанаас нь дахиж нэг ах ирээд миний дэлгүүрээс авсан бүх зүйлүүдийг бэлэн 15,000 төгрөгтэй хамт авсан....” гэх мэдүүлэг,

 

хохирогч Н.Б-гийн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 07:40 цагийн үед ... 2 залуу цүнх шүүрээд 34-р байрлуу зугтсан. Миний цүнхэн дотор Самсунг Эс-7 маркийн гар утас цүнхэн дотор иргэний үнэмлэх бэлнээр 160,000 төгрөг бичиг баримтууд байсан...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Д.Т-ын      “...2019 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 06 цагийн үед ... эрүүл мэндийн 7 дугаар төвд үзүүлэх гээд явж байхад миний араас 2 хүн яваад байсан. Тэгэхээр нь хурдан хурдан алхаад явж байтал миний араас нэг залуу нь ам, хамар хүзүү хоолойноос шууд дараад авсан. Харин өндөр залуу нь миний урд талд цүнх сав ухаад утас хаана байна гээд миний гэдэс рүү цохисон. Тэгэхээр нь айсандаа куртикны дотор талын халаасанд байсан Нөте-8 маркийн гар утсаа шидчихсэн...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Б.Б-гийн “...2019 оны 3 дугаар сарын 14-ний ...Цүнхтэй 200,000 орчим мянган төгрөг, гоо сайханы хэрэгсэл, хүзүүнд байсан сваровский шигтгээтэй гинж, матрын арьсан түрийвч, самсунг Эс-6 маркийн гар утас зэргийг аваад гүйгээд явсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.У-ын “...Би 2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 06 цагийн үед ... Араас нэг залуу түрүүлж гүйж ирээд араас нь 3-4 залуу гүйж харагдсан. Тэр залуу над дээр ирээд илүү дутуу юм байхгүй гэр утсааөг гэхээр нь байхгүй гэж хэлсэн чинь хойноос нь гүйж байсан залуучууд ирээд нэг нь намайг хөлөөрөө хавсраад унагаасан. Түрүүлж ирсэн залуу нь намайг зодуулаад газар хэвтэж байхад куртикны зүүн талын гадна халааснаас миний Айфоне 7 плас маркийн гар утсыг авсан. Бас куртикны дотор талын халааснаас 58,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.    

 

- Шүүгдэгч Ц.М нь Б.Т-тэй бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олон үндэстний хоолны газрын орчим иргэн Н.Б-гийн эзэмшлийн Samsung Galaxy S7 загварын rap утас, биет 160.000 төгрөгтэй түрийвч бүхий цүнхийг хууль бусаар авч нийт 600.000 төгрөгийн хохирол учруулан,

2019 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52А дугаар байрны орчим иргэн Б.Д-гийн эзэмшлийн I Phone 5s загварын гар утас, биет 47.000 төгрөг зэргийг хууль бусаар авч 197.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны орчим иргэн Д.Т-ын эзэмшлийн Samsung Note 8 загварын rap утсыг хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулан,

2019 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны орчим иргэн А.Э-ийн дэлгүүрээс худалдан авсан тортой бэлэн гоймон, тамхи, ундаа, хөзөр, биет 15.000 төгрөг зэргийг хууль бусаар авч 34.700 төгрөгийн хохирол учруулан,

Б.Т-, М.Ж- нартай бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар байрны орчим иргэн Р.Б-гийн эзэмшлийн Samsung А7 загварын гар утас, биеийн тамирын хувцас бүхий үүргэвч, усны сав зэргийг хууль бусаар авч 263.600 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачлал их дэлгүүрийн ард талын явган хүний шатны орчим иргэн Б.Б-гийн эзэмшлийн Samsung J7 загварын гар утас, биет 200.000 төгрөгтэй түрийвч, гоо сайхны хэрэгсэл эд зүйл бүхий цүнхийг хууль бусаар авч 853.000 төгрөгийн хохирол учруулан,

2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хашчулуун сауны орчим иргэн Б.У-ын эзэмшлийн I Phone 7 загварын гар утас, биет 58.000 төгрөг зэргийг хууль бусаар авч 959.000 төгрөгийн хохирол тус тус учруулан үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Т-гийн “...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр ... М-ын хамт гарч явж байгаад Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах байрнуудын дунд 25-30 орчим насны жирэмсэн эмэгтэй гар утсаар яриад явж байхаар нь М- урд талд нь очоод хутга гаргаж сүрдүүлж Айфоне-5 Эс маркийн гар утсыг нь аваад гэрлүүгээ явсан.

2019 оны 02 дугаар сарын дундуур ... Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах грашнуудын дунд 50-55 насны эмэгтэй ганцаараа явж байхаар нь М- хойд талаас барьж аван унагаахаар нь би Галакси Нөте-8 маркийн гар утсыг гарнаас нь авахад тэр эгч цүнхнээсээ 70,000 төгрөг гаргаж ирснийг М- бид хоёр аваад гэртээ харьсан.

2019 оны 3 дугаар сарын эхээр өглөөнийн 07 цагийн үед Ж, М- нарын хамт Ачлал их дэлгүүрийн ар талд байх Даймонд нэртэй компьютер тоглоомын газраас гарсан. 9 давхар байрны хойд талаар 55-60 очим насны эмэгтэй хүн явж байхаар нь М- араас нь очоод унагаахаар нь Ж бид хоёр араас нь очиж үүрч явсан цүнх, халааснаас Самсунг Жи-7 маркийн цагаан өнгөтэй дэлгэц нь хагархай гар утсыг аваад бид гурав зугтааж түрээсийн байранд очсон.

2019 оны 3 дугаар сарын эхээр өглөөнийн 06 цагийн үед компьютер тоглоомын газраас гараад Ж, М- нарын хамт гарч яваад Алтан төгрөг худалдааны төвийн зүүн талаар уруудаж явж байгаад орцны үүдэнд 55-60 орчим насны эмэгтэй таарахаар нь М- эхэлж очоод араас нь Ж бид хоёр очоод Самсунг А-7 маркийн цагаан өнгөтэй гар утас, үүрсэн байсан үүргэвчийг нь аваад зугтааж гэртээ харьсан. 

2019 оны 3 дугаар сарын дундуур М-, Ж нарын хамт шөнийн 03-04 цагийн үед тамхи авах гээд явж байхад замын эсрэг талд “Хаш чулуун” сауны урд талд буюу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт халамцуу залуу АТМ-ээс мөнгө авах нь харагдсан. Тэр залуу Хашчулуун сауны замаар явж байхаар нь араас нь Ж, М- бид гурав очод тэр залууг би цамцнаас нь татахад газарт унасан. Тэгэхээр нь Айфоне 7 эс маркийн хар өнгийн гар утсыг Ж халааснаас авсан ба М- өмднийх нь халааснаас 40,000 төгрөг авахаар нь бид гурав зугтаж гэр лүүгээ харьсан.

2019 оны 3 дугаар сарын сүүлээр М-ын хамт компьютер тоглоомын газраас шөнийн 02-03 цагийн үед гараад Ахуйн үйлчилгээний хажуу талд байдаг хөшөөгөөр хойшоо 15-17 насны эрэгтэй хүүхэд тортой зүйл барьсан явж байсан. Тэгэхээр нь М- бид хоёр хойноос нь дагаж очоод юмаа өг, зодно гэж хэлэхэд 16,000 төгрөг, тортой хоёр ундаа, хоёр гоймонг өгөхөөр нь аваад гэрлүүгээ харьсан.

2019 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цагийн үед М- бид хоёр тамхи авах гээд ТҮЦ хайгаад явж байхад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Москва их дэлгүүрийн замын эсрэг талд байрнуудын дунд нэг охин ганцаараагар утсаараа яриад огсож байсан. Тэгээд М- бид хоёр шууд очоод М- ороосон сонин гаргаж ирээд дотор нь хутга байгаа шүү гэж хайлгаад 5 эс маркийн гар утас, бэлэн 15,000 төгрөгийг өөрөө гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг, 

 

шүүгдэгч Ц.Мын “...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр ... Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах байрнуудын дунд 25-30 орчим насны жирэмсэн эмэгтэй харанхуй байрны буланд очоод гар утсаар яриад зогсож байхад нь очоод би хутга гарган харуулсан чинь би жирэмсэн битгий гэмтээгээрэй байгаа зүйлээ өгье гээд Айфоне 5 эс маркийн шаргал өнгөтэй гар утас, 16-17 орчим мянган төгрөгийг өгөхөөр нь аваад гэрлүүгээ харьсан.

2019 оны 02 дугаар сарын дундуур шөнийн 04 цагийн орчим компьютер тоглоомын газраас гараад харих гээд явж байхад Баянгол дүүргийн эмнэлгийн хажуу талын гражнуудын дунд 50-55 насны эмэгтэй ганцаараа явж байсан. Би араас нь очиж барьж унагаахад Т- цүнхийг нь авч цүнхийг нь ухаад түрийвчнээс нь 70,000 орчим төгрөг гарч ирснийг авсан. Тэр эмэгтэйгээс гар утсаа  өг гэж хэлэхэд өгөхгүй байхаар нь элэг рүү нь нэг удаа аяархан цохиход Галакси Нөте 8 маркийн гар утас гаргаж өгөөд утасныхаа кодыг хэлсэн.

2019 оны 3 дугаар сарын эхээр өглөөний 05 цагийн үед компьютер тоглоомын газраас гараад Ж, М- нарын хамт харих гээд явж байхад Алтан төгрөг худалдааны төвийн урд байдаг 9 давхрын орцны үүдэнд 55-60 орчим насны эмэгтэй таарахаар нь би эхэлж очин хойноос нь дарж унагаахад Т-, Ж хоёр очоод Т- Самсунг А-7 маркийн цагаан өнгөтэй гар утас, Ж үүрсэн байсан үүргэвчийг нь аваад зугтааж гэртээ харьсан.

2019 оны 3 дугаар сарын эхээр өглөөнийн 05-06 цагийн үед Ж, М- нарын хамт Ахуй үйлчилгээний ойролцоо байдаг Даймонд нэртэй компьютер тоглоомын газраас гарч явж байхад 55-60 орчим насны эгч тохижилт үйлчилгээний хүмүүсийн зургийг аваад явж байхаар нь араас нь дагахад Ачлал их дэлгүүрийн ар талд байдаг шатаар өгсөөд зогсож байхаар нь Т-, Ж хоёр өгссөн шатаар нь өгсөж би нөгөө шатаар нь өгсөж очоод араас нь дарахад Т-, Ж хоёр үүрч явсан цүнх, халааснаас Самсунг Жи 7 маркийн цагаан өнгөтэй дэлгэц нь хагархай гар утсыг авахаар нь зугатаасан.

2019 оны 3 дугаар сарын дундуур М-, Ж нарын хамт шөнийн 05 цагийн үед “Game Arena” нэртэй компьютер тоглоомын газраас гарч ирсэн. Өргөө кинотеатрын ТҮЦ-ээс тамхи авч байхад согтуу залуу замын эсрэг талд байдаг Хаш чулуун сауны ойролцоо байдаг АТМ-ээс мөнгө авч харагдсан. Тэгэхээр нь би араас нь дагаж байгаад Хашчулуун сауны ард талд очихоор нь араас нь би дарж газарт унагаахад Ж, Т- нар өмдний халааснаас нь Айфоне 7 эс маркийн хар өнгийн гар утас, энгэрийн халааснаас нь 45,000 төгрөг авсан.

2019 оны 3 дугаар сарын сүүлээр “Game Arena” нэртэй компьютер тоглоомын газраас шөнийн 04-05 цагийн үед гарсан. Ахуйн үйлчилгээний ТҮЦ-ний тэндээс 15-17 насны эрэгтэй хүүхэд тортой зүйл барьсан зүүн тийшээ явж байсан. Тэгэхээр нь Т- бид хоёр араас нь дагаад хөшөөтэй байрны ар талын хоёр дахь орц руу орох гэж байхад нь тэр хүүхдийн Т- бид хоёр барьж аваад мөнгө болон гар утсаа өг гэж хэлэхэд өөртөө байсан 16,000 төгрөг, тортой хоёр ундаа, хоёр гоймонг өгөхөөр нь аваад харьсан.

2019 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цагийн үед Т- бид хоёр тамхи авах гээд ТҮЦ хайгаад явж байхад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн замын эсрэг талд байх байрнуудын дунд нэг охин ганцаараа гар утсаараа яриад зогсож байсан. Тэгээд Т- бид хоёр шууд очоод би халаасандаа байсан ороосон сонин гаргаж ирээд дотор нь хутга байгаа шүү гэж айлгасан чинь тэр эмэгтэй өөрөө жирэмсэн гэдгээ хэлээд Т- бидхоёрт 5 эс маркийн гар утас, бэлэн 15,000 төгрөгийг өөрөө гаргаж өгсөн.

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 06-07 цагийн хооронд Т- бид хоёр РС тоглоомын газарт хоночихоод явж байх замд 25-30 орчим настай нэг эгч ганцаараа явж байхаар нь Т- бид хоёр араас нь дагж явж байгаад би тэр эгчийг цүнхийг нь би шүүрээд зугатсан. Тэр эгчийн цүнхэн дотор Эс-7 маркийн гар утас бэлнээр 90,000 төгрөг болон тэр эгчийн бичиг баримтууд байсан.

2019оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 03 цагийн үед Өргөө кинотеатрын тэнд найз Т-, Ж нартай явж байгаад замын урд талд байрлах АТМ-с согтуу залуу мөнгө аваад гар утсаар яриад гарч ирэхээр нь араас нь дагаад Хашчулуун сауны орчимд харанхуй хүнгүй газар луу уг залуу орохоор нь араас нь очоод би тэвэрч аваад хавирч унагаад Ж, Т- 2 Айфоне 7 плас маркийн гар утас, энгэрийн халааснаас нь бэлэн 45,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч М.Ж-гийн “...2019 оны 3 дугаар сарын эхээр ... 05 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах Алтан төгрөг худалдааны төвийн зүүн урд талын 9 давхар байрны орцны үүдэнд 55-60 орчим насны эмэгтэй хүн Т-, М- бид нартай таарсан. Тэгэхээр нь бид гурав ярилцаж байгаад гадаа харанхуй хүнгүй байсан болохоор М- түрүүлж очоод урд нь гараад амыг нь дараад хойш нь суулгахад Т- куртикных нь халааснаас Самсунг А-7 маркийн цагаан өнгөтэй гар утсыг авсан ба би хойд талдаа үүрсэн байсан хоёр үүргэвчтэй цүнхийг нь аваад Т-, М- нарын хамт зугтаад гэртээ харьсан.

2019 оны 3 дугаар сарын эхээр шөнийн 01-02 цагийн орчим түрээсийн байрнаасаа дээрэм хийх зорилгоор Т-, М- нарын хамт гараад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачлал их дэлгүүрийн ард талд шөнийн 05-06 цагийн орчим байхад шатан дээр 50 орчим насны эмэгтэй таарсан. Тэр эмэгтэйн хойд талаас М- очоод амыг нь дарж хөдөлгөөнгүй болгож барихад нь Т- халааснаас нь Самсунг Жи-7 маркийн гар утсыг нь авахаар би гартаа барьсан цүнхийг нь аваад бид гурав хорооллын бичилийн зүг рүү зугтсан.

2019 оны 3 дугаар сарын дундуур 02-03 цагийн үед түрээсийн байрнаасаа Т-, М- бид гурав гарсан. Үүрийн 06 цагийн орчим Хорооллын эцсийн Хашчулуун сауны урд талд 30 орчим насны эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн явж байхаар нь М- түрүүлж очоод хойд талаас нь барихад газарт унахаар нь Т- өмдний халааснаас нь Айфоне 7 маркийн хар өнгийн гар утсыг авсан ба М- куртикных нь дотор халааснаас нь 45,000 төгрөгийг авахаар нь бид гурав гэрийн зүг рүү зугтсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Р.Б-гийн “...2019 оны 3 дугаар сарын 09-ний өглөө 06:15 цагт хогоо аваад гэрээс гараад шатны хажуудах пүнкэр лүү хаячихаад эргээд харсан 3 хүн ирж байсан. Урдуур хэрж орж ирээд нэг нь унагаагаад ам дарж байгаад нэг нь халаас ухаад миний гар утас, үүргэвч дотор нь бэлтгэлийн хувцас усны сав пүүз бээлий гэх зэрэг зүйлс байсныг авсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Д-гийн “...Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Тухайн үед эхлээд нэг залуу нь ирээд миний амыг дараад намайг доошоо суулгасан. Харин тэр үед нэг залуу нь сонин ороочихсон би хутгатай шүү гэж намайг айлгасан. Надаас авах зүйлээ ав гэхэд миний айфоне 5 эс маркийн гар утсыг цүнхнээс авсан...” гэх мэдүүлэг, 

 

насанд хүрээгүй хохирогч А.Э-ийн “...2019 оны 3 дугаар сарын 23-ны орой 03 цагийн үед ... 21 дүгээр байрны хажууд явж байхад нэг үл таних ах ирээд миний гар талд ирээд баруун гараараа намайг хүзүүдэж байгаад орилох юм бол ална шүү гэсэн. Тэгэхээр нь би юу ч дуу гаргаагүй байхад цаанаас нь дахиж нэг ах ирээд миний дэлгүүрээс авсан бүх зүйлүүдийг бэлэн 15,000 төгрөгтэй хамт авсан....” гэх мэдүүлэг,

 

хохирогч Н.Б-гийн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 07:40 цагийн үед ... 2 залуу цүнх шүүрээд 34-р байрлуу зугтсан. Миний цүнхэн дотор Самсунг Эс-7 маркийн гар утас цүнхэн дотор иргэний үнэмлэх бэлнээр 160,000 төгрөг бичиг баримтууд байсан...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Д.Т-ын      “...2019 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 06 цагийн үед ... эрүүл мэндийн 7 дугаар төвд үзүүлэх гээд явж байхад миний араас 2 хүн яваад байсан. Тэгэхээр нь хурдан хурдан алхаад явж байтал миний араас нэг залуу нь ам, хамар хүзүү хоолойноос шууд дараад авсан. Харин өндөр залуу нь миний урд талд цүнх сав ухаад утас хаана байна гээд миний гэдэс рүү цохисон. Тэгэхээр нь айсандаа куртикны дотор талын халаасанд байсан Нөте-8 маркийн гар утсаа шидчихсэн...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Б.Б-гийн “...2019 оны 3 дугаар сарын 14-ний ...Цүнхтэй 200,000 орчим мянган төгрөг, гоо сайханы хэрэгсэл, хүзүүнд байсан сваровский шигтгээтэй гинж, матрын арьсан түрийвч, самсунг Эс-6 маркийн гар туас зэргийг аваад гүйгээд явсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.У-ын “...Би 2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 06 цагийн үед ... Араас нэг залуу түрүүлж гүйж ирээд араас нь 3-4 залуу гүйж харагдсан. Тэр залуу над дээр ирээд илүү дутуу юм байхгүй гэр утсааөг гэхээр нь байхгүй гэж хэлсэн чинь хойноос нь гүйж байсан залуучууд ирээд нэг нь намайг хөлөөрөө хавсраад унагаасан. Түрүүлж ирсэн залуу нь намайг зодуулаад газар хэвтэж байхад куртикны зүүн талын гадна халааснаас миний Айфоне 7 плас маркийн гар утсыг авсан. Бас куртикны дотор талын халааснаас 58,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.    

 

- Шүүгдэгч М.Ж- нь Б.Т-, Ц.М нартай бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар байрны орчим иргэн Р.Б-гийн эзэмшлийн Samsung А7 загварын гар утас, биеийн тамирын хувцас бүхий үүргэвч, усны сав зэргийг хууль бусаар авч 263.600 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачлал их дэлгүүрийн ард талын явган хүний шатны орчим иргэн Б.Б-гийн эзэмшлийн Samsung J7 загварын гар утас, биет 200.000 төгрөгтэй түрийвч, гоо сайхны хэрэгсэл эд зүйл бүхий цүнхийг хууль бусаар авч 853.000 төгрөгийн хохирол учруулан,

2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хашчулуун сауны орчим иргэн Б.У-ын эзэмшлийн I Phone 7 загварын гар утас, биет 58.000 төгрөг зэргийг хууль бусаар авч 959.000 төгрөгийн хохирол тус тус учруулан үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Т-гийн “...2019 оны 3 дугаар сарын эхээр өглөөнийн 07 цагийн үед Ж, М- нарын хамт Ачлал их дэлгүүрийн ар талд байх Даймонд нэртэй компьютер тоглоомын газраас гарсан. 9 давхар байрны хойд талаар 55-60 орчим насны эмэгтэй хүн явж байхаар нь М- араас нь очоод унагаахаар нь Ж бид хоёр араас нь очиж үүрч явсан цүнх, халааснаас Самсунг Жи-7 маркийн цагаан өнгөтэй дэлгэц нь хагархай гар утсыг аваад бид гурав зугтааж түрээсийн байранд очсон.

2019 оны 3 дугаар сарын эхээр өглөөнийн 06 цагийн үед компьютер тоглоомын газраас гараад Ж, М- нарын хамт гарч яваад Алтан төгрөг худалдааны төвийн зүүн талаар уруудаж явж байгаад орцны үүдэнд 55-60 орчим насны эмэгтэй таарахаар нь М- эхэлж очоод араас нь Ж бид хоёр очоод Самсунг А-7 маркийн цагаан өнгөтэй гар утас, үүрсэн байсан үүргэвчийг нь аваад зугтааж гэртээ харьсан. 

2019 оны 3 дугаар сарын дундуур М-, Ж нарын хамт шөнийн 03-04 цагийн үед тамхи авах гээд явж байхад замын эсрэг талд “Хаш чулуун” сауны урд талд буюу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт халамцуу залуу АТМ-ээс мөнгө авах нь харагдсан. Тэр залуу Хашчулуун сауны замаар явж байхаар нь араас нь Ж, М- бид гурав очоод тэр залууг би цамцнаас нь татахад газарт унасан. Тэгэхээр нь Айфоне 7 эс маркийн хар өнгийн гар утсыг Ж халааснаас авсан ба М- өмднийх нь халааснаас 40,000 төгрөг авахаар нь бид гурав зугтаж гэр лүүгээ харьсан...” гэх мэдүүлэг, 

 

шүүгдэгч Ц.Мын “...2019 оны 3 дугаар сарын эхээр өглөөний 05 цагийн үед компьютер тоглоомын газраас гараад Ж, М- нарын хамт харих гээд явж байхад Алтан төгрөг худалдааны төвийн урд байдаг 9 давхрын орцны үүдэнд 55-60 орчим насны эмэгтэй таарахаар нь би эхэлж очин хойноос нь дарж унагаахад Т-, Ж хоёр очоод Т- Самсунг А-7 маркийн цагаан өнгөтэй гар утас, Ж үүрсэн байсан үүргэвчийг нь аваад зугтааж гэртээ харьсан.

2019 оны 3 дугаар сарын эхээр өглөөнийн 05-06 цагийн үед Ж, М- нарын хамт Ахуй үйлчилгээний ойролцоо байдаг Даймонд нэртэй компьютер тоглоомын газраас гарч явж байхад 55-60 орчим насны эгч тохижилт үйлчилгээний хүмүүсийн зургийг аваад явж байхаар нь араас нь дагахад Ачлал их дэлгүүрийн ар талд байдаг шатаар өгсөөд зогсож байхаар нь Т-, Ж хоёр өгссөн шатаар нь өгсөж би нөгөө шатаар нь өгсөж очоод араас нь дарахад Т-, Ж хоёр үүрч явсан цүнх, халааснаас Самсунг Жи 7 маркийн цагаан өнгөтэй дэлгэц нь хагархай гар утсыг авахаар нь зугатаасан.

2019 оны 3 дугаар сарын дундуур М-, Ж нарын хамт шөнийн 05 цагийн үед “Game Arena” нэртэй компьютер тоглоомын газраас гарч ирсэн. Өргөө кинотеатрын ТҮЦ-ээс тамхи авч байхад согтуу залуу замын эсрэг талд байдаг Хаш чулуун сауны ойролцоо байдаг АТМ-ээс мөнгө авч харагдсан. Тэгэхээр нь би араас нь дагаж байгаад Хашчулуун сауны ард талд очихоор нь араас нь би дарж газарт унагаахад Ж, Т- нар өмдний халааснаас нь Айфоне 7 эс маркийн хар өнгийн гар утас, энгэрийн халааснаас нь 45,000 төгрөг авсан.

2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 03 цагийн үед Өргөө кинотеатрын тэнд найз Т-, Ж нартай явж байгаад замын урд талд байрлах АТМ-с согтуу залуу мөнгө аваад гар утсаар яриад гарч ирэхээр нь араас нь дагаад Хашчулуун сауны орчимд харанхуй хүнгүй газар луу уг залуу орохоор нь араас нь очоод би тэвэрч аваад хавирч унагаад Ж, Т- 2 Айфоне 7 плас маркийн гар утас, энгэрийн халааснаас нь бэлэн 45,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч М.Ж-гийн “...2019 оны 3 дугаар сарын эхээр дээрэм хийх зорилгоор Энхбаярын замын хажуу талд байдаг түрээсийн байрнаас шөнийн 01-02 цагийн орчим М-, Т- нарын хамт гарсан. Үүрийн 05 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах Алтан төгрөг худалдааны төвийн зүүн урд талын 9 давхар байрны орцны үүдэнд 55-60 орчим насны эмэгтэй хүн Тэмүүлэ, М- бид нартай таарсан. Тэгэхээр нь бид гурав ярилцаж байгаад гадаа харанхуй хүнгүй байсан болохоор М- түрүүлж очоод урд нь гараад амыг нь дараад хойш нь суулгахад Т- куртикных нь халааснаас Самсунг А-7 маркийн цагаан өнгөтэй гар утсыг авсан ба би хойд талдаа үүрсэн байсан хоёр үүргэвчтэй цүнхийг нь аваад Т-, М- нарын хамт зугтаад гэртээ харьсан.

2019 оны 3 дугаар сарын эхээр шөнийн 01-02 цагийн орчим түрээсийн байрнаасаа дээрэм хийх зорилгоор Т-, М- нарын хамт гараад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачлал их дэлгүүрийн ард талд шөнийн 05-06 цагийн орчим байхад шатан дээр 50 орчим насны эмэгтэй таарсан. Тэр эмэгтэйн хойд талаас М- очоод амыг нь дарж хөдөлгөөнгүй болгож барихад нь Т- халааснаас нь Самсунг Жи-7 маркийн гар утсыг нь авахаар би гартаа барьсан цүнхийг нь аваад бид гурав хорооллын бичилийн зүг рүү зугтсан.

2019. оны 3 дугаар сарын дундуур дээрэм хийх зорилгоор шөнийн 02-03 цагийн үед түрээсийн байрнаасаа Т-, М- бид гурав гарсан. Үүрийн 06 цагийн орчим Хорооллын эцсийн Хашчулуун сауны урд талд 30 орчим насны эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн явж байхаар нь М- түрүүлж очоод хойд талаас нь барихад газарт унахаар нь Т- өмдний халааснаас нь Айфоне 7 маркийн хар өнгийн гар утсыг авсан ба М- куртикных нь дотор халааснаас нь 45,000 төгрөгийг авахаар нь бид гурав гэрийн зүг рүү зугтсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 52-53/,

 

хохирогч Р.Б-гийн “...2019 оны 3 дугаар сарын 09-ний өглөө 06:15 цагт хогоо аваад гэрээс гараад шатны хажуудах пүнкэр лүү хаячихаад эргээд харсан 3 хүн ирж байсан. Урдуур хэрж орж ирээд нэг нь унагаагаад ам дарж байгаад нэг нь халаас ухаад миний гар утас, үүргэвч дотор нь бэлтгэлийн хувцас усны сав пүүз бээлий гэх зэрэг зүйлс байсныг авсан...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Б-гийн “...2019 оны 3 дугаар сарын 14-ний ...Цүнхтэй 200,000 орчим мянган төгрөг, гоо сайханы хэрэгсэл, хүзүүнд байсан сваровский шигтгээтэй гинж, матрын арьсан түрийвч, самсунг Эс-6 маркийн гар туас зэргийг аваад гүйгээд явсан...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.У-ын “...Би 2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 06 цагийн үед ... Араас нэг залуу түрүүлж гүйж ирээд араас нь 3-4 залуу гүйж харагдсан. Тэр залуу над дээр ирээд илүү дутуу юм байхгүй гэр утсааөг гэхээр нь байхгүй гэж хэлсэн чинь хойноос нь гүйж байсан залуучууд ирээд нэг нь намайг хөлөөрөө хавсраад унагаасан. Түрүүлж ирсэн залуу нь намайг зодуулаад газар хэвтэж байхад куртикны зүүн талын гадна халааснаас миний Айфоне 7 плас маркийн гар утсыг авсан. Бас куртикны дотор талын халааснаас 58,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.    

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Т-, Ц.М, М.Ж- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Б.Т-, Ц.М, М.Ж- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Ж-, Ц.М нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэх баримт гаргаж өгсөн тул шүүгдэгч М.Ж-, Ц.М нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, шүүгдэгч Б.Т-гийн хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 1.507.715 төгрөг гаргуулж хохирогч Н.Б-д 300,000 төгрөг, хохирогч Б.Д-д 98,500 төгрөг, хохирогч Д.Т-д 400,000 төгрөг, хохирогч Р.Б-д 87,666 төгрөг, хохирогч Б.Б-д 284,333 төгрөг, хохирогч А.Э-д 17,350 төгрөг, хохирогч Б.У-ад 319,666 төгрөг тус тус олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгч Ц.М, Б.Т- нарт тус бүр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Ж-д 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах саналыг өмгөөлөгч Л.Ганцэцэгээс тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгч Б.Дашдоржоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнээс улсын яллагчийн санал болгосон ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон байдал, учруулсан хохирлыг төлсөн эсэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж оргон зайлсан шүүгдэгч Ц.Мын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, Ц.М нарыг 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял,

    шүүгдэгч М.Ж-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Т-, Ц.М, М.Ж- нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.М, М.Ж- нар нь учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-, Б.Т- нарын цагдан хоригдсон 4 хоногийг, шүүгдэгч Ц.Мын цагдан хоригдсон 45 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.  

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Т-, Ц.М, М.Ж- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, Ц.М нарыг 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял,

     шүүгдэгч М.Ж-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.  

 

     3. Шүүгдэгч Б.Т-, М.Ж- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

     4. Шүүгдэгч Б.Т-, Ц.М, М.Ж- нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Т-, Ц.М, М.Ж- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-, Б.Т- нарын цагдан хоригдсон 4 хоногийг, шүүгдэгч Ц.Мын цагдан хоригдсон 45 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолсугай.

 

     7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т-гээс 1.507.715 төгрөг гаргуулж

хохирогч Н.Б-д 300,000 төгрөг,

хохирогч Б.Д-д 98,500 төгрөг,

хохирогч Д.Т-д 400,000 төгрөг,

хохирогч Р.Б-д 87,666 төгрөг,

хохирогч Б.Б-д 284,333 төгрөг,

хохирогч А.Э-д 17,350 төгрөг,

хохирогч Б.У-ад 319,666 төгрөг тус тус олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т-, Ц.М, М.Ж- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ