Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00098

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 18 өдөр                        Дугаар 142/ШШ2017/00098                                     Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: 1971 онд төрсөн, 46 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 23 дугаар гудамжны 08 тоотод оршин суух Хаи боржигон овгийн Рэнцэнжамцын Хоролгаравын /регистрийн дугаар ФБ71022769/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1987 онд төрсөн, 30 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-11-32 тоотод оршин суух Дамбацэрэн овгийн Сумъяагийн Үнэнэхүүд /регистрийн дугаар ГК87011478/ холбогдох 1 105 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Хоролгарав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь иргэн С.Үнэнхүүд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний гэрээ хийж 10%-ийн хүүтэй 0,5%-ийн алдангитай 2.000.000 төгрөг 2014 оны 07 сарын 09-ний өдрөөс 2014 оны 07 сарын 20-ны өдрийг хүртэл 11 хоногийн хугацаатай зээлдүүлсэн юм. С.Үнэнхүү нь 2014 оны 08 сарын 10-нд 1.686.000 төгрөгийн тооцоог хийж, 500.000 төгрөгийг үлдээж сарын хугацаатай сунгалт хийсэн юм. Үүнээс хойш үндсэн мөнгө хүүгээ төлөхгүй, элдэв шалтгаан хийж байсаар 2016 оны 05 сарын 31-ний өдөр 15 хоногийн дараа бүгдийг өгнө гэж зээлийн гэрээ хийж, 200.000 төгрөг зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хүү, үндсэн мөнгө төлөөгүй утсаа авахаа больсон. Иймд үндсэн мөнгө 500.000 төгрөг, сарын хүү 45.000 төгрөг, алданги 250.000 төгрөг, нийт  795.000 төгрөг, сүүлд авсан үндсэн мөнгө 200.000 төгрөг, 15 хоногийн хүү 10.000 төгрөг, алданги 100.000 төгрөг, нийт 310.000 төгрөг болж байгаа. Иймд С.Үнэнхүүгээс 2 удаа авсан нийт 1.105.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.Үнэнхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Р.Хоролгаравын нэхэмжилсэн 1 105 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Хоролгарав нь хариуцагч С.Үнэнхүүд холбогдуулан 1 105 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1 105 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч Р.Хоролгаравын улсын тэмдэгтийн хураажид төлсөн 31070 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Үнэнхүүгээс 15535 төгрөг, төрийн сангаас 15535 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Р.Хоролгаравын нэхэмжлэлтэй С.Үнэнхүүд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэгчийн шаардлага болох 1 105 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31070 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Үнэнхүүгээс 15535 төгрөг, төрийн сангаас 15535 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р.Хоролгаравтолгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА