Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 77

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багт оршин суух Дорждэрэмийн Оюунаагийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р баг Хайлаастын хамгийн арын хашаанд оршин суух, ЛЗ84012765 регистртэй, утас 99756891, Хэрээд овогт Дамдинсүрэнгийн Бадамзулд холбогдох “зээлээр авсан барааны үнэ 356.500 / гурван зуун тавин зургаан мянга таван зуу / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Нэхэмжлэгч Д.Оюунаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.Бадамзул нь 2012.11.13-нд манай дэлгүүрээс 356.500 төгрөгийн барааг зээлээр авсан. Бид мөнгөө өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч одоог хүртэл мөнгийг өгөхгүй байгаа тул Д.Бадамзулаас 356.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч Д.Бадамзул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Чимэг дэлгүүрээс / эзэн нь Д.Оюунаа / 356.000 төгрөгний бараа зээлээр авсан нь үнэн. Тус 356.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Оюунаа нь хариуцагч Д.Бадамзулаас зээлээр авсан барааны үнэ 356.500 / гурван зуун тавин зургаан мянга таван зуу / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Бадамзул нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11.614 төгрөгийн 50 хувь болох 5807 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал  хувь болох 5807 төгрөгийг хариуцагч Д.Бадамзулаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунаад олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Д.Оюунаагийн нэхэмжилсэн 356.500 / гурван зуун тавин зургаан мянга таван зуу / төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Бадамзул төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11.614 төгрөгийн 50 хувь болох 5807 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал  хувь болох 5807 төгрөгийг хариуцагч Д.Бадамзулаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунаад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                        Ш.ОЮУНГЭРЭЛ