Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 00118

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 19 өдөр                    Дугаар 142/ШШ2017/00118                                     Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, 54 настай, эрэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг Булагтын В3 дугаар гудамжны 43 тоотод оршин суух, Тайж овгийн Дамдинсүрэнгийн Төмөрбаатарын /регистрийн дугаар МБ61052512/ хүсэлттэй ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Төмөрбаатар, гэрч Д.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Төмөрбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.Төмөрбаатар 1979 онд Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн САА-д тракторчноор, 1984 онд Зүүн хараа дахь 42 дугаар авто баазад 30 машины жолооч, 1987 онд Зам барилгын конторт 12  тонны краз машины жолооч асфальт зөөдөг ажил хийж байсан. Уг контор 1993 онд Монгол зам нэртэй шинээр зохион байгуулагдаж, Эрдэнэт хотруу томилогдон 40 тонны КМЗ маркын краз барьж асфальт зөөдөг ажлыг 1998 он хүртэл тус тус ажиллаж байсныг, мөн 1999 онд Очир төвд орсон цагаас хүнд даацын машинаар асфальт зөөж байсан. Одоог хүртэл уг ажлыг хийж байгаа, иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Төмөрбаатар нь 1979 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн сангийн аж ахуйд тракторын жолоочоор, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Зүүн хараа хот дахь авто тээврийн 42 дугаар баазад ЗИЛ-130 машины жолоочоор, 1986 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Монгол Германы хамтарсан геологийн экспедицэд бульдорзерчинээр, 1987 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зам барилгын “Монгол зам” компанид жолоочоор, 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Эрдэнэт хотын Зам барилга засвар арчлалтын компанид жолоочоор, 1999 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс одоог хүртэл “Очир төв” ХХК-д асвальт зөөдөг хүнд даацын автомашины жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.1980 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт “1986 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс Монгол германы хамтарсан геологийн экспедицэд Бульдозерчиноор авч ажиллуулав, 1987 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Бульдозерчины үүрэгт ажлаас чөөлөөлж Баруун хараагийн Сангийн аж ахуйн захиргаанд шилжүүлэв, 1987 оны 02 дугаар сарын 12-ны өдөр геологи экспедицээс шилжиж ирсэн учир авто машины жолоочоор ажиллуулав, 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Монгол зам компанид автны жолоочоор авч ажиллуулав, 1994 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс Эрдэнэт хотын Зам барилга засвар арчлалтын компанид шилжүүлэв” гэжээ.

2.Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн сангийн аж ахуйн даргын 1979 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаар тушаалд “...Шаамарын сургууль комбинат төгссөн Д.Төмөрбаатар, Д.Төрбат нарыг 7 дугаар сарын 16-с Энхталын тасагт тракторчноор томилсугай” гэжээ.

3.Тээврийн яамны харьяа Зүүн хараа хот дахь Авто тээврийн 42 дугаар баазын даргын 1984 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 80 дугаар тушаалд “...болзол хангасан учир хавсралт дурьдсанаар шагнасугай,тушаалын хавсралтын 03 дугаарт Д.Төмөрбаатар” гэжээ.

4.Зам тээвэр холбооны яамны харьяа Бараанхараа дахь Зам барилгын “Монгол зам” компанийн захирлын 1993 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар тушаалд “Зам барилгын ажлыг дагнан гүйцэтгэх “Монгол зам” компанид ажиллаж ажилтнуудыг 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хавсралт 1,2-р баталж тус тус ажиллуулсугай, тушаалын хавсралтын 43 дугаарт Д.Төмөрбаатар” гэжээ.

5.Зам тээвэр холбооны яамны харьяа Бараанхараа дахь Зам барилгын “Монгол зам” компанийн захирлын 1994 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар тушаалд “Тус компанийн албан хаагчдын үндсэн цалинг 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 дүгээр хавсралтаар баталж олгосугай, тушаалын хавсралтын 05 дугаарт Д.Төмөрбаатар” гэжээ.

6.Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Д.Төмөрбаатарын 1995-1999 оны дуустал шимтгэл төлж байсан талаарх лавлагаа ирүүлсэн байна.

7.Очир төв ХХК-ийн 1999 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ажилд авах тухай тушаалд “...Д.Төмөрбаатар нарыг тус тус 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсугай” гэжээ.

8.“Очир төв” ХХК-ийн 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 235 дугаар тушаалд “Д.Төмөрбаатарыг “Коллектор №1” обьектын харуулаар ажиллуулсугай” гэжээ.

9.“Очир төв” ХХК-ийн 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 76 дугаар тушаалд “сахиул Д.Төмөрбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дууссан тул сахиулын ажлаас чөлөөлө гэжээ.

10.“Очир төв” ХХК-ийн 2007 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 96 дугаар тушаалд “Д.Төмөрбаатарыг авто засварчнаар 2007 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 6 сарын хугацаатай ажиллуулсугай”

11.Гэрч Д.Баярсайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2007 оноо эхлэн “Очир төв” ХХК-д жолоочоор ажиллаж байгаа. Хүсэлт гаргагч Д.Төмөрбаатартай хамт ажилладаг жолоочоор ажилладаг. Намайг ороход ажиллаж байсан. 1999 оноос эхлэн одоо хүртэл ажиллаж байгаа. Д.Төмөрбаатар  Норд бенц макийн замын асфальт зөөдөг машин барьдаг байсан” гэжээ.

12.Гэрч Д.Баярсайханы нийгмийн даатгалын дэвтэрт “2007 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс Очир төв ХХК-нд жолоочоор ажиллуулав” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Төмөрбаатар нь 1979 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн сангийн аж ахуйд тракторын жолоочоор,

1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Зүүн хараа хот дахь авто тээврийн 42 дугаар баазад ЗИЛ-130 машины жолоочоор,

1986 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Монгол Германы хамтарсан геологийн экспедицэд бульдорзерчинээр,

1987 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зам барилгын “Монгол зам” компанид жолоочоор,

1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Эрдэнэт хотын Зам барилга засвар арчлалтын компанид жолоочоор,

1999 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл “Очир төв” ХХК-нд МАЗ 55-51 маркын хүнд даацын автомашины жолоочоор,

2005 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Очир төв ХХК-нд сахиул, обьектын харуул, засварчинаар,

2007 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл “Очир төв” ХХК-нд хүнд даацын асфальт зөөдөг автомашины жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь 1980 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн сангийн аж ахуйн даргын 1979 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаар тушаал, Тээврийн яамны харьяа Зүүн хараа хот дахь Авто тээврийн 42 дугаар баазын даргын 1984 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 80 дугаар тушаал, Зам тээвэр холбооны яамны харьяа Бараанхараа дахь Зам барилгын “Монгол зам” компанийн захирлын 1993 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар тушаал, Зам тээвэр холбооны яамны харьяа Бараанхараа дахь Зам барилгын “Монгол зам” компанийн захирлын 1994 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар тушаал, Очир төв ХХК-ийн 1999 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ажилд авах тухай тушаал, “Очир төв” ХХК-ийн 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 235 дугаар тушаал, “Очир төв” ХХК-ийн 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 76 дугаар тушаал, “Очир төв” ХХК-ийн 2007 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 96 дугаар тушаал,гэрч Д.Баярсайханы мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Баярайханыг гэрчээр асуусан ба гэрч 2007-2017 оны хооронд “Очир төв” ХХК-нд нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан нь түүний Нийгмийн даатгалын хуулбараар нотлогдож байх тул гэрчийн нэхэмжлэгчийн ажилласан байдлын талаар өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч “Очир төв” ХХК-д 1999 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс одоог хүртэл асвальт зөөдөг хүнд даацын автомашины жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тэрээр 2005, 2006, 2007 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд “Очир” төв ХХК-нд сахиул, авто засварчин, объектын харуулаар ажиллаж байсан нь “Очир” төв ХХК-ийн захиралын 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 235 тоот, 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 76 тоот, 2007 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 96 тоот тушаалаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийг 2005, 2006, 2007 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд “Очир” төв ХХК-нд хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж байсныг тогтоох боломжгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Д.Төмөрбаатараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаарзүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаарзүйлүүдэдзаасныгудирдлагаболгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Тайж овгийн Дамдинсүрэнгийн Төмөрбаатарыг

1979 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн сангийн аж ахуйд тракторын жолоочоор,

1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Зүүн хараа хот дахь авто тээврийн 42 дугаар баазад ЗИЛ-130 машины жолоочоор,

1986 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Монгол Германы хамтарсан геологийн экспедицэд бульдорзерчинээр,

1987 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зам барилгын “Монгол зам” компанид жолоочоор,

1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Эрдэнэт хотын Зам барилга засвар арчлалтын компанид жолоочоор,

1999 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл “Очир төв” ХХК-нд МАЗ 55-51 маркын хүнд даацын автомашины жолоочоор,

2005 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Очир төв ХХК-нд сахиул, обьектын харуул, засварчинаар,

2007 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл “Очир төв” ХХК-нд хүнд даацын асфальт зөөдөг автомашины жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Төмөрбаатараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.ҮҮРИЙНТУЯА