Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 309

 

 

 

 

 

 

 

      2020          4            01                                  2020/ШЦТ/309

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Г.Б,

            өсвөр насны шүүгдэгч О.Ц, түүний хууль  ёсны төлөөлөгч Д.О,

            өсвөр насны шүүгдэгч Д.О, түүний хууль  ёсны төлөөлөгч Л.Алтанзоос,

            өсвөр насны шүүгдэгч Б.Б, түүний хууль  ёсны төлөөлөгч Ж.Б-,

            өсвөр насны шүүгдэгч Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Б,

өсвөр насны шүүгдэгч Б.Т,

өсвөр насны шүүгдэгч Г.А, түүний хууль  ёсны төлөөлөгч Г.Сэлэнгэ, тэдгээрийн өмгөөлөгч А.Буяндэлгэр,

хохирогч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:

              

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... Ц, Бэсүүд овогт Гийн А,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... тоот дугаартай, 3 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... дугаарын регистртэй, Их Монгол овогт О овогтой Ц

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, дугаарын регистртэй, Өндөрийнхөн овогт Д овогтой О.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, дугаарын регистртэй, Бэсүүд овогт Г овогтой А.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, дугаарын регистртэй, Алаг адуут овогт Б овогтой Б.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, дугаарын регистртэй, Шовх овогт Б овогтой Б.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,дугаарын регистртэй, Боржигон овогт Б овогтой Т.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, дугаарын регистртэй, Сартуул овогт Г овогтой Б.  

 

Холбогдсон хэргийн талаар

1/ Өсвөр насны шүүгдэгч О.Ц, Г.А, Д.О нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны зүүн талд байрлах хохирогч Б.А-ын ажиллуулдаг мөсөн гулгуурын талбайд байрлах үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий байрны цонхны хаалт төмрийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар эвдэн нэвтэрч, тэшүүр, кофе, бохь зэрэг эд зүйлсийг хулгайлан 319.537 төгрөгийн хохирол учруулсан,

2/ Өсвөр насны шүүгдэгч О.Ц, Г.А, Д.О, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 53-р байрны гадаа байрлах иргэн О.А-ийн эзэмшлийн “ТҮЦ” буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч 4 ширхэг унадаг дугуй хулгайлж 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

3/ Өсвөр насны шүүгдэгч О.Ц, Г.А, Б.Б нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Өнхрүүшийн автобусны буудал дээрх хохирогч Ш.М-ын эзэмшлийн ТҮЦ-нд хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтрэн набор, шоколад, чихэр, гоймон, бэлэн мөнгө зэрэг эд зүйлс хулгайлан 741.520 төгрөгийн хохирол учруулсан,

4/ Өсвөр насны шүүгдэгч О.Ц, Б.Б, Б.Т, Г.А, яллагдагч Г.Б нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 23 дугаар байрны орчим хохирогч Д.Б-гийн Айфоне-6 маркийн гар утас, бугуйн цаг, монетон бөгж, иргэний үнэмлэх, биет 70.000 төгрөг зэрэг зүйлсийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар дээрэмдэн авч 1.203.566 төгрөгийн хохирол учруулсан,

5/ Өсвөр насны шүүгдэгч О.Ц, Д.О, Г.А нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 28-ны шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 20 дугаар байрны гадаа хохирогч Г.Ггийн “Жаргалант Бадрал” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтрэн гар утас, зөөврийн компьютер, цүнх зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.885.900 төгрөгийн хохирол учруулж улмаар дэлгүүрийн гадаа зогсоол дээр байсан 18-89 УБЯ улсын дугаартай Тоёота Прийма маркийн авто машиныг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан 11,500,000 төгрөгийн хохирол буюу нийт 13,385,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч О.Ц мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Г мэдүүлэхдээ:

“...хохирлоо барагдуулаад авчуул өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад өсвөр насны шүүгдэгч Д.Оын өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө найз Ц, А нарын хамт Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо Саппоро үйлчилгээ төвийн ойролцоо байрлах Писи тоглоомын газар тоглож байгаад тухайн газраас шөнө 05 цагийн үед гараад найз Бий гэр лүү явж байсан юм. Тэгээд Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо 1 дүгээр байрны голоор явж байсан чинь коток буюу мөсөн гулгуурын талбай байхаар нь Ц, А бид гурав очсон.

Мөсөн гулгуурын талбайн байшингийн цонхны төмөр хаалтыг нь А татаад цонхыг нь түлхсэн тэгээд бид гурав ороод нэг нэг гулгадаг тэшүүр, 40 ширхэг гаруй контик 15-16 ширхэг хайрцаг лаазтай кофе, 3 ширхэг хайрцагтай бохь зэргийг аваад тухайн газраас гарсан ба тэр газраас өөр эд зүйл огт аваагүй.

Би 2019 оны 08 сарын 27-28-ний шилжих шөнө би өөрийн найз А, Ц нарын хамт 10 хороололд явж байхдаа улаан тоосгон дэлгүүр байхаар бид гурав дэлгүүрийн хойд хаалгыг дотоод булангаас нь хөшиж онгойлгоод дотор нь ороод эд зүйлс авсан би дэлгүүр дотроос кофе, твикс, контик, зайрмаг, гар утасны цэнэглэгч, уртасгагч, машины түлхүүр зэрэг эд зүйлийг аваад би машины түлхүүрийг авсан тухай дэлгүүрээс гараад найз нартаа хэлж түлхийн чипийг дархад саарал өнгийн тоёота прийма маркийн авто машин онгойхоор нь бид гурав очоод авсан зүйлээ машины арын суудалд тавиад би машиныг унаад А, О нар суугаад бид гурав нэгдүгээр хороололын арын 32-ийн шүүхийн ард талд аваачиж тавиад тэндээсээ гэр гэрлүүгээ явсан. 10 сарын эхээр би машиныг байгааг хараад би онгойлгоод унаад гэрийнхээ гадаа аваачаад тавьсан. Тэгээд 10 сарын 17 өдөр би уг машиныг хүүхэдтэй уулзах гээд согтуу унаад явж байхдаа цагдаад баригдаад саатуулагдсан.

2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 22 цагийн үед Цамбагарав дээр байдаг найз Баярмагнайгийн дугуй засвар дээр очиход тэнд Б, Ц, А, Баярмагнай, Баярмагнайгийн ах Батмөнх нар байсан. Тэгээд бид пс тоглоомын газар очиж хоноё гэж ярьж байгаад бөөндөө болиод дэлгүүрээс бэлэн идэх юм авч идээд тэгээд найзынхаа дугуй засварт ярьж сууж байгаад Батмөнхийн ахын утсаар А фэйсбүүкээр хямдхан утас хайж байгаад Модны 2-н М март дэлгүүрийн гаднаас утас авахаар болоод Баярмагнайгийн дугуй засварын газраас Б, Ц, А бид дөрөв модны 2 луу алхаж очоод М март дэлгүүрийн гаднаас очоод VIMOO маркийн гар утсыг 10.000 төгрөгөөр А худалдаж аваад тэндээсээ манай гэр лүү явахаар болоод байран дундуур явж байгаад нэг өндөр байрны хажууд очиж зогсоод А би эндээс юм аваатхъя та нар хүлээж бай гээд Б, Ц бид гурвыг байрны буланд хүлээлгэж байгаад А 2 дугуй түрээд хүрээд ирсэн. Тэгээд Ц бид хоёр тэр дугуйг нь унаад шууд манай гэрлүү явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 65-66, 129-130, 2-р хх-н 166/,

 

Мөрдөн байцаалтад өсвөр насны шүүгдэгч О.Цын өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө найз О, А нартай хамт Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төвийн ойролцоо байрлах Писи тоглоомын газар тоглож байгаад тухайн газраас гараад найз Бий гэрлүү явж байсан юм. Тэгээд Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо 1 дүгээр байрны голоор явж байсан чинь мөсөн гулгуурын талбай байхаар нь бид гурав очиж гулссан. Тухайн үед бид гурав байшингийн цонхоор харсан чинь харанхуй байсан тэгээд тэр мөсөн гулгуурын талбайн байшингийн цонхны төмрөн хаалтыг нь А татаад цонхыг нь түлхсэн тэгээд бид гурав ороод нэг нэг гулгадаг тэшүүр, 40 ширхэг гаруй контик 15-16 ширхэг хайрцаг лаазтай кофе, 3 ширхэг хайрцагтай бохь зэргийг аваад тухайн газраас гарсан.

2019 оны 01-р сарын 19-ны өдөр ...Б, О, А бид дөрөв модны 2 руу алхаж очоод М март дэлгүүрийн гаднаас очиж нэг гар утас аваад буцаад дугуй засвар явахдаа байран дундуур явсан. Тэгсэн А та 3 наанаа зогсож бай гээд байрны буланд бид 3-г хүлээлгэсэн. Тэгээд удалгүй 2 унадаг дугуй түрээд хүрээд ирсэн. Тэгээд тэр 2 дугуйг О бид хоёрыг унаад явчих гэсэн.

2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 19-нд шилжих шөнө найз А, Б нарын хамтаар Хилчин хотхоны хойно байдаг Зээлийн тэнд гэр нь байдаг /хаягийг санахгүй байна/ Нараа гэх ахын гэрт нь очоод мах чанаж өгөөд шөнө 03 цагийн үед гэртээ харих гэж явж байтал СХД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрнуудын хажууд нэг ТҮЦ эзэнгүй байсан. Тэгээд бид гурав хоорондоо ярьж байгаад тэр ТҮЦ-ээс хулгай хийхээр болоод ТҮЦ-ий цонхыг А онгойлгох гээд цонхны гадуур байсан цонхны төмөр хаалтыг татахад төмөр торон хаалт нь салаад унасан. Тэгээд Б бид хоёр тухайн ТҮЦ-ий цонхыг түлхэж онгойлгоод дотогшоо орсон. А гадаа хүн хараад үлдсэн. Түцний дотор ороод Б бид хоёр 8 ширхэг контик, 2 ширхэг Түмний кола, 3-4 ширхэг Алпенголд шоколад, бэлнээр 4000 төгрөг зэргийг аваад буцаж гараад яваад өгсөн. Тэгээд бид гурав авсан зүйлээ хувааж идэж уугаад дууссан.

2018 оны 11 дүгээр сард би найз Б А Б, Тэргэл, Т нарын хамт писи тоглоомын газар хонох гээд 00 цагийн үед 1 дүгээр байрны хойгуур явж байсан юм Тэгээд Б бид нараас салаад явсан ба тэгтэл нэг согтуу хүн замын хажууд хэвтэж байсан. Тэгээд тэр үед Тэргэл тэр хүнийг гражруу ороод юмыг нь авъя гэсэн. Тэгээд тэр үед Б бид хоёр тэр хүнийг гражны хойгуур өргөж оруулаад зогсож байхад нөгөө хүн босоод ирэхээр нь Тэргэл нэг удаа цохиод өшиглөсөн тэр үед А тэр хүний халаасыг ухаад гар утас түрүүвч, нь А аваад Тэгээд бүгдээрээ явах гэсэн чинь Тэргэл хуруунд бөгж байна авъя тэр хүний бөгжийг цагтай нь авсан. Тэгээд А бид хоёр түрүүвч гар утас хоёрыг нь аваад зугатсан ба Тэргэл, Б, Т 3 цаашаа гүйгээд зугатсан. А бид хоёр Соёмбо кино театрын урд зогсож байтал Б ирсэн. Тэгээд А бид хоёр Бас нөгөө хоёр чинь яасан юм бэ гэсэн чинь мэдэхгүй байна алга болсон гэж хэлсэн. Тэгээд Б гэрлүүгээ явлаа гээд А бид хоёроос 1000 төгрөг аваад явсан. Тэгээд тэр шөнөө А бид хоёр Писи тоглоомын газар хоноод өглөө писи тоглоомын газраас гараад явж байхад Тэргэл Т хоёртой таарсан. А бид хоёр Тэргэл Т хоёроос та хоёр нөгөө бөгж, цагаа яасан юм бэ гэсэн чинь бөгж нь төмөр байна лээ цаг нь байгаа бөгжийг хаясан гэж хэлсэн. Тэгээд А бид хоёр Бийд очоод гар утсыг нь гэрийнх нь шүүгээнд үлдээсэн байсан чинь Бий гэрт хулгайч ороод эд зүйлийг авч явахдаа А бид хоёрын үлдээсэн утсыг аваад явсан байсан ба тэр хүнээс авсан түрүүвчинд 18.000 төгрөг байсан тэр мөнгийг нь юм авч идээд дуусгасан. Түүнээс хойш Тэргэл О \Ад нартай уулзахад Тэргэл надад хэлэхдээ тэр хүнээс авсан бөгж нь төмөр бөгж биш байна монетан бөгж байна гэж хэлсэн.

2019 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө улаан өнгийн тоосгон дэлгүүрийн хойд талын хаалгыг нь бид гурав доод талаас нь гадагш таттал хаалга онгойчихсон. Тэгээд бид гурав дэлгүүр орж уг дэлгүүрээс би хүнсний бүтээгдэхүүн чихэр, ундаа, чипс, зайрмаг зэрэг эд зүйлс авсан. Харин уг дэлгүүрээс О машины түлхүүр оллоо гээд гадаа гараад чипийг нь дараад үзтэл байрны урд зогсоол дээр байсан саарал өнгийн экс примагийн гэрэл нь анивчиж, дохио нь дуугарахаар нь бид нар очоод үзтэл тэр машины түлхүүр мөн байхаар нь тэр машин дээр очиж найз Оын гэр болох 1 хорооллын арын дэнжид байрлах Нийтийн байр луу О унаад А бид хоёр машинд суугаад хамт явсан. Тэгээд Отонбаяр бид хоёр Аг машиныг буцаагаад аваачаад тавьчих гээд Ад машины түлхүүрийг өгөөд А машиныг аваад явсан. Тэгээд маргааш үүрээр өглөөний 04 цагийн орчимд машиныг нь тавьчихлаа гээд А ирсэн. Энэ явдлаас хойш 1 сар орчимын дараа О уг саарал өнгийн прима машиныг унаад ирсэн. Тэгээд би нөгөө хулгайлсан байсан машин мөн үү гэсэн чинь мөн мөн харин А байранд нь аваачиж тавиагүй 32-р хажуугийн шүүхийн гадна байсан. Тэгэхээр нь би унаж авчирсан гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 71-72, 133-134, 211-212, 2-р хх-н 39-41, 170/,

 

Мөрдөн байцаалтад өсвөр насны шүүгдэгч Г.Агийн өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 11-нд шөнө найз Ц, О нарын хамт Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писи тоглоомын газар тоглож байгаад тухайн газраас нилээн орой болсон үед гараад найз Бий гэрлүү явж байсан юм. Тэгээд Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо 1 дүгээр байрны голоор явж байсан чинь коток буюу мөсөн гулгуурын талбай байхаар нь Ц, О бид гурав очсон. Мөсөн гулгуурын талбайн байшингийн цонхны төмөр хаалтыг нь татаад цонхыг нь түлхсэн. Тэгээд бид гурав ороод нэг нэг гулгадаг тэшүүр, 40 ширхэг гаруй контик, 15-16 ширхэг хайрцаг лаазтай кофе, 3 ширхэг хайрцагтай бохь зэргийг аваад тухайн газраас гарсан.

Би найз Б, Ц, О нарын хамт 3, 4 дүгээр хорооллын модны хоёрын байрнуудын голоор явж байгаад О жижиг ТҮЦ-н дээр очсон ба тухайн үед энд унадаг дугуйнууд байна гэхээр би Ц, Б бид гурав О дээр очсон. Тэгээд бид нар хоорондоо ярьж байгаад унадаг дугуйнуудыг авахаар болоод би О, Ц бид нар ТҮЦ-ний цонхыг түлхэж орсон, тэр үед Б хүн хараад зогсож байсан юм. Тэгээд цонхыг нь эвдсний дараа О дотогш орж хаалгыг нь нээсэн. Бид нар дотогш орж унадаг дугуйнууд аваад Өргөөгийн хойшоо явсан.

Ц, Б бид гурав Хилчин хотхоноос гараад ахындаа очоод буцах замдаа 21 дүгээр хорооллын хажуугаар алхаж байгаад Ц ТҮЦ байна очих уу гэхээр нь очъё гээд Б, Ц бид гурав тухайн ТҮЦ-н дээр очсон. Тэгээд бид гурав цонхоор нь харж байгаад цонхных нь хаалтыг татаж нээгээд цонхыг нь түлхээд Ц, Б хоёр ТҮЦ-рүү ороод би ТҮЦ-нээс холдоод холхон зогсоод хүн харж байсан. 4 түмний ундаа, 8 ширхэг контик, 6 бэлэн гоймон хэдэн шоколад аваад гараад ирсэн. Тэр үед би тэр хоёр дээр очоод юмнаас барилцаад бид гурав хулгайлсан юмаа хувааж идэж уугаад дуусгасан.

Б, Т, Б, Ц бид нар 9 дүгээр байрны сагсны талбай дээр оройн 23 цаг хүртэл тоглож байгаад One point цахим тоглоомын газар очиж хонъё гэж ярилцаж байгаад явсан. Тэгээд бид нарын тэр писи тоглоомын газар очих үед тэр газар цоожтой байсан ба тэр үед хаалгыг нь нүдээд зогсож байтал Б замын цаана согтуу хүн байна бүгдээрээ очъё гэж хэлсэн юм. Би Б, Т бид гурав гражны хажуугаар цаашаа гараад харанхуй газар зогссон, харин араас Ц, Б хоёр тэр согтуу хүнийг аваад өргөөд авч ирээд газар хэвтүүлсэн юм. Тэгээд тэр согтуу ах хэвтэж байснаа босч ирсэн чинь Ц тэр ахын ард байсан учир араас татаад унагаасан ба тэр согтуу хүний гарыг бариад дараад суусан. Тэр үед нь би очоод тэр согтуу хүний өмднийх нь халааснаас Ай-фоне 6 маркийн гар утсыг нь авсан ба тэр үед Б зүгээр зогсож байсан мөн Б тэр согтуу хүний бугуйн цагийг авч байсан Тийг яг яасныг анзаараагүй юм. Тэгээд би Цыг одоо болноо хоёулаа явъя гэсэн юм. Тэгээд Ц бид хоёр нилээн холдоод хүн хараад зогсож байсан. Тэгээд гражны хажуугаас хөөе гээд хашгирахаар нь бүгдээрээ зугатаагаад тал тал тийшээ гүйцгээсэн. Тэгээд Ц бид хоёр хамт зугатаагаад Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн ард байдаг далан дээгүүр өөр писи тоглоомын газар хайгаад явж байсан. Тэгтэл Ц бид хоёрын араас Б хойноос гүйж ирээд надаас унааны мөнгө асуухаар нь 1000 төгрөг өгөөд явуулсан юм. Харин Ц бид хоёр Соёмбо кино театрын ард байдаг писи тоглоомын газар хоносон юм. Тэгээд тэр өдрөөс Т болон Б, Б нартай уулзаагүй Ц өглөө писи тоглоомын газраас гараад Б гэх найзынхаа гэрлүү явцгаасан юм. Тэгээд найзындаа ирээд гар утсыг нь үлдээгээд Бий ээжийнх рүү явцгаасан. Тэгээд буцаад найзындаа ирсэн чинь хулгай ороод нөгөө гар утас байхгүй болчихсон байсан юм.

Тухайн үед Ц тэр согтуу ахыг арагш нь татаж унагах үед би халаасанд нь байсан Ай-фоне 6 гар утсыг авсан өөр юм аваагүй харин Б билүү Т хоёрын нэг цохисон, харин Б зүгээр хараад зогсож байсан.

2019 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө улаан өнгийн тоосгон дэлгүүрийн хойд талын хаалгыг нь бид гурав доод талаас нь гадагш таттал хаалга онгойчихсон. Уг дэлгүүрээс би оймс, юу эс би цэнгэлэгч, шоколад, гар утас, 1 хос пүүз, чихэр, ундаа, зайрмаг зэрэг эд зүйл авсан. Тэгээд дэлгүүрээс эд зүйл авсны дараагаар О машины түлхүүр барьсан олсон гээд гарч ирээд чипийг нь дартал тоёота прима маркийн саарал өнгийн суудлын автомашин байсан бид нар авсан зүйлээ багажиндаа хийгээд машиныг О жолоодоод Ц бид хоёр машинд суугаад нэгдүгээр хороололд байрлах шүүхийн тэнд очоод тэндээсээ салаад би нийтийн байрандаа очиж амрахаар явсан. Маргааш өглөө нь өөрийн эд зүйлсээ өөрийн аав, ээжийнхээ гэрт нь аваачаад өглөө нь би Төв аймаг руу сургууль руугаа явсан. Гэтэл өмнө Сонгинохайрхан дүүрэг дээр хулгайн хэрэгтэй байсан тул намайг дуудаад ирж уулзахад намайг 10-р хороололд хулгай хийснийг мэдсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 77-78, 141-142, 225-226, 2-р хх-н 58-60, 162/,

 

Мөрдөн байцаалтад өсвөр насны шүүгдэгч Б.Бий өгсөн:

“...Би найз А, Ц, О нарын хамт хорооллын модны хоёрт байрнуудын голоор явж байтал О жижиг ТҮЦ-н дээр очоод энд унадаг дугуйнууд байна гэхээр нь би Ц, А бид гурав О дээр очсон. Тэгээд бид нар хоорондоо ярьж байгаад унадаг дугуйнуудыг авахаар болоод О, А, Ц нар ТҮЦ-ний цонхыг түлхэж би хүн хараад зогсож байсан юм. Тэгээд цонхыг нь эвдсний дараа А дотогш орж хаалга нээсэн. ...намайг хүн хараад зогсож байхад Ц надад унадаг дугуй авч ирсэн тэгээд би унадаг дугуйг унаад 25 дугаар эмийн сан уруу замаар уруудаж байсан чинь машинтай цагдаа ирээд намайг барьж авсан.

2018 оны 11 дүгээр сарын 18-нд Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Писи тоглоомын газар хоночихоод өглөө гараад хойшоогоо Баянхошууны наана байдаг Хилчин хотхонд байх шорлогны газар очсон. Тэндээ унтаж байгаад орой 23 цагийн үед гарч ирсэн тэгээд Би А, Ц бид гурав автобусны мөнгө байхгүй гэрлүү алхаж байсан чинь замын хажууд нэг жижиг ТҮЦ тааралдсан ба тэр үед бид гурав ТҮЦ-ий цонхоор харсан чинь хүн байхгүй байсан. Тэр үед тэр түцний төмөр хаалтны нэг тал нь салчихаар нь бид гурав нийлж байгаад уг ТҮЦ-ий төмөр хаалтыг нь татаад авчихсан юм. Тэгээд төмөр торыг нь хаалганых нь урд тавиад цонхыг нь Ц түлхээд би ороод Ц ороод А гадаа хүн хараад үлдсэн. Тэр үед Ц бид хоёр ТҮЦ-үү ороод ундаа, тамхи, шоколад, печень, бэлэн 20.000 орчим төгрөг 3 тор юм аваад уг ТҮЦ-ээс гарч холдоод 21 дүгээр хорооллын ойролцооноос такси бариад 1 дүгээр хороолол орсон ба манай гэрт ирээд бид гурав унтаж амарсан тэгээд бид нар тэр зүйлээ тэнцүү хуваагаад идчихсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 138, 2-р хх-н 100-101 /,

 

Мөрдөн байцаалтад өсвөр насны шүүгдэгч Б.Баттулгын өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 19-нд 12 цагийн үед 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 23 дугаар байрны орчимд найз А, Ц, Т, Б нарын хамт явж байсан юм. Бид нар писи тоглоомын газар орох гээд явж байсан. Тэгээд замын хойно гражийн хажууд согтуу хүн хэвтэж байсан. Бид нар бөөндөө ярилцаж байгаад газар хэвтэж байгаа хүн рүү очсон юм. Тэгээд Ц бид хоёр тэр согтуу хүний суганаас өргөөд граж дунд оруулаад газар хэвтүүлсэн. Тэгтэл А тэр хүний халаасыг ухаад гар утас болон түрийвч хоёрыг ухаж аваад тэр хүнээс бид нар гар утас түрүүвч цаг зэргийг нь аваад явсан. Тэгээд Б, Т, Ц буцаж тэр согтуу хүн дээр очиж бөгжийг аваад А бид хоёр араас ирсэн. А түрийвчийг нь аваад Ц гар утсыг авсан, бөгжийг Б болон Т нар нь авсан ба сүүлд тэр хоёр монетан бөгж биш байна гээд надад өгсөн. Тэгээд тэд нар цахим тоглоомын газар хонож би гэрлүүгээ явсан. Тэр үед хэн цохиж зодсоныг мэдэхгүй байна бид 5 байхад лав тэр хүнийг цохиж зодсон асуудал байхгүй харин сүүлд Т, Б, Ц гурав буцаж очихдоо юу болсныг мэдэхгүй байна. Эхэлж А тэр хүний халаасыг ухаж тэр үед би нэг гарыг нь барьж Ц нэг гарыг нь барьж байсан. Б хараад зогсож байсан Т тэр үед хөлний хэсгийг нь дарсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 47/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Бийн өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний орой 19 цагийн үед өөрийн найз болох Б, А, Т, Ц нарын хамт 99 дүгээр цэцэрлэг дээр уулзаж байгаад цахим тоглоомын газарт хонохоор болоод явсан. 1 дүгээр хороолол 86 дугаар сургуулийн хойно байдаг ноён пиццагийн хажууд байдаг ONE POINT гэх нэртэй цахим тоглоомын газар орох гэсэн чинь хаалттай хаалгаа нээхгүй байсан юм. Тэгээд тухайн цахим тоглоомын газар зогсож байтал цахим тоглоомын газрын хүн нь хаалгаа нээсэн тэгээд бид нар ороод хоногоор тоглож болох уу гээд 15.000 төгрөг өгсөн чинь тэр хүн та тав 22 цаг 30 минутын үед ороод ир гэж хэлсэн тэгээд бид 5 тэр газраас гараад цахим тоглоомын газрын гадаа 22 цаг 30 минут болж байхыг хүлээгээд хашаанд зогсож байтал замын эсрэг талд Вьетнам засвар гэх бичиг самбарыг нэг ах мөргөж унасан. Тэгээд тэр үед Б тэр ахыг харчихаад тэр ах согтуу байна гээд тэр ахлуу Б очсон. А, Т бид гурав гражин дунд зогсож байтал Ц, Б хоёр тэр ахыг өргөж авч ирээд Б тэр ахын хөл гараараа хоёр гурван удаа цохиж авсан. Тэр үед Ц тэр ахыг араас боож унагасан чинь А, Б, Ц хоёр дээр очоод Ай-фоне 6 гар утас түрийвч, бугуйн цагийг аваад А, Цогдбадрах бид гурав цаашаа яваад зогсож байтал Т Б хоёр тэр хүний бөгжийг аваад ирсэн юм. Тэр үед Т бид хоёр Б Ц А гурваас салаад зугатсан ба Т бид хоёр өөр 3 найзыгаа хараад ONE POINT цахим тоглоомын гадаа очсон юм. Тэгээд Т бид хоёр 3 найзтайгаа хамт писи тоглоомын газар луу орсон. Тэгээд Т Б хоёрын авсан бөгжийг писи тоглоомын газар үзсэн цус болсон байхаар нь Т бид хоёр 00-д орж бөгжийг угаасан. Тэгээд бид нар писи тоглоомын газраас гараад 23 дугаар байрны хажууд Т болон би бас манай 3 найз зогсож байтал дэнжээс Б буугаад ирсэн. Тэгээд Т бид хоёр Бас энэ бөгжийг яах юм бэ гэсэн чинь найздаа өгчих эсхүл би зүүгээд ломбарданд тавина гээд аваад явсан. Тэгээд Т бид хоёр болон манай гурван найз бид тав писи тоглоомын газар хонохоор орсон юм. Тэгээд бид тав писи тоглоомын газар хоноод гэр гэрлүүгээ харьцгаасан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 52/,

 

Мөрдөн байцаалтад өсвөр насны шүүгдэгч Б.Тийн өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сард би өөрийн найзууд болох Б, Ц, Б, А, бид тав Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 86 дугаар сургуулийн ард байдаг ONE POINT гэх цахим тоглоомын газар очих гээд 1 дүгээр хороолол 11 дүгээр байрны урд байдаг сагсны талбайгаас явсан юм. Тухайн үед цахим тоглоомын газарт ирж байх үед замын урд талаар явж байсан чинь замын хойд талд нэг согтуу эрэгтэй хүн хэвтэж байсан ба Б бид хоёр хоорондоо тоглоод тоолгүй урагшаа гүйгээд явж байсан чинь ардаас А Ц Б нарын нэг нь Б бид хоёрыг дуудахаар нь эргээд харсан чинь тэр гурав замын хойно хэвтэж байсан согтуу хүн дээр очиж байхаар нь Б бид хоёр тэр гурвын араас очсон тэгтэл Ц, Б хоёр тэр хүнийг өргөөд дамжилаад хүнгүй газар аваад яваад гражны голоор оруулсан тухайн үед Б тэр эрэгтэй хүнийг цохисон унахгүй байхаар нь Ц тухайн хүнийг араас татаад унагаагаад тэр хүний араас нь боогоод хэвтсэн ба тэр үед А тэр хүний халаасыг нь ухсан ба нилээн хэдэн чихэр байсан. Тухайн үед бид нар тэр хүнээс холдож явж байхад Ц, А, Б гурвын нэг нь Б бид хоёрт хандаж тэр хүний гарны хуруунд нь бөгж байгаа очоод авчих гэхээр нь би ганцаараа очоод хуруунаас бөгжийг нь авах гэсэн тухайн хүнээс бөгж авч чадаагүй тэгээд би Бээр гарыг нь бариулж байгаад Бтэй нийлж байгаад тухай хүний бөгжийг тайлж аваад замын эсрэг талд байрлах цахим тоглоомын газарлуу очсон. Тэр үед би бөгжийг Бд үлдээгээд Гэмтлийн эмнэлэг рүү ахынх руугаа очоод гадуур хонох талаар хэлчихээд буцаад Б О нар дээр очсон. Бид гурав цахим тоглоомын газар хоносон намайг Гэмтэлийн эмнэлгийн хажууд байрлах ахындаа очоод ирэх үед юу болсон талаар мэдэхгүй байна сүүлд буюу маргааш өдөр нь А, Ц нартай уулзсан чинь А надад хэлэхдээ тэр хүнээс Ай-фоне 6 гар утас болон түрийвч, бугуйн цаг авсан гэсэн мөн түрийвчинд хэдэн төгрөг болон юу байсныг надад хэлэхгүй бугуйн цагийг Б аваад явсан гэж хэлсэн. Тухайн үед Б нөгөө хэдийн нэгэнд нь бөгжийг өгсөн чинь алга болгосон гэж надад хэлсэн. Түүнээс хойш би А, Ц, Б, Б нартай уулзаагүй Бээжин орж тоглолт хийж байгаад 2018 оны 12 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод ирсэн. Тэгтэл Эрүүгийн мөрдөгч Түвшинбаяр намайг дуудсан ба тухайн үед гэмт хэрэгт холбогдсоноо мэдсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-н 65-66/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.А-ын өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 11 цагаас оройн 22 цагийн хооронд би өөрөө ажиллуулдаг уг газраа цэвэрлэж хаалга үүдээ түгжээд явсан. Маргааш өглөө нь манай эхнэр болох Г хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд ТҮЦ рүү очиж тен залгах гэтэл цонх нь онгорхой байсан гэсэн. Тэгээд манай эхнэр утсаар над руу залгаж мэдэгдсэн. Би очоод үзэхэд шинэ 3 ширхэг тэшүүр, 20-30 контик печень, лаазалсан халуун кофе, бохь гурван хайрцаг, үе үе кофе задгайгаар байсан эд зүйлүүд алдагдсан байсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 23-25/, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.А-ийн өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө манай байрны урд талын манай эзэмшлийн ТҮЦ-нд хулгай орж 4 унадаг дугуй хулгайд алдсан. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өглөө 08 цагийн үед манай орцны жижүүр манай хаалгыг тогшиж мэдэгдсэн. Тэгээд гарч очоод харахад ТҮЦ-ний цонхыг нь хагалаад арамаар салгаад дотор тал руу нь унагасан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 94-95/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.М-ын өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ТҮЦ-ээ ажилллуулж байгаад 22 цагийн үед хаагаад явсан. Тэгээд маргааш нь манай дүү Б- 10 цагийн үед ирэхэд цонхны төмөр хаалт тайлж аваад хаалган дээр нь тавьсан, вакум цонх нь онгорхой байсан гэсэн. Тэгээд манай дүү над руу залгасан боловч би ажилтай байж байгаад утсаа авч амьжаагүй ба орой нь холбогдоход хулгай орсон гэхээр нь би өөрөө ирж үзэхэд ТҮЦ дотор байсан бараа бүтээгдэхүүнүүд алга болсон байсан.

Одоогоор алдагдсан эд зүйлийн үнийг тооцоод ойролцоогоор 544,600 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 164-165/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-гийн өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 19-ний орой би өөрийн найзуудтай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байдаг ресторанд сууж байгаад би архи ууж нилээн согтоход манай найз Ганбат намайг 23 цаг өнгөрч байхад таксинд суулгаж өгсөн байсан юм. Тухайн үед би нилээн согтолттой юу болж байгааг санахгүй байдалтай байсан юм. Тэгээд би 00 цаг өнгөрч байхад нэгдүгээр хорооллын ард гражин дунд үл таних хүмүүст боолгуулж эд зүйлээ дээрэмдүүлж байхдаа ухаан орсон юм. Тэгээд би 3-4 залууд эд зүйлээ дээрэмдүүлчихээд зам гараад нэг зочид буудлын гадна очоод буудлын ажилтнаас гар утсыг нь гуйгаад цагдаагийн байгууллагад хандсан юм.

16gb silver өнгөтэй Ай фоне 6 эс маркийн гар утас, Casio загварын бугуйн цаг, 7 граммтай шигтгээтэй монетан бөгж, эрэгтэй хүний хар өнгийн арьсан лакан түрийвч, бэлэн 70 мянган төгрөг, 5 доллар, иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны 3 карт, тэс шатахуун түгээх станцын хөнгөлөлтийн карт зэрэг эд зүйлсээ алдсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 1-2/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Ггийн өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 27-ны өглөө 07 цаг 55 минутын үед өөрийн ажиллуулдаг Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаргалант Бадрал” хүнсний дэлгүүр дээр ирэхэд дэлгүүрийн үүдэнд миний 19-89 УБЯ улсын дугаартай Тоёота примио маркийн тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Тэгээд дэлгүүрээ онгойлгоод ороод шууд хойд талын хаалга руу явахад хойд талын хаалга онгорхой байхаар би цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд залгаж дуудлага өгсөн. Алдагдсан тээврийн хэрэгсэл нь 2006 онд үйлдвэрлэгдсэн 2016 онд Монголд орж ирсэн мөнгөлөг саарал өнгөтэй, дээвэр дээрээ хонхорхойтой зүүн талын хаалганы доод хэсэгт хонхойсон, жолооч талын урд талын крило цөмөрсөн, салхины шилээ солиод удаагүй байсан, битүү хар теньтэй байсан. Дэлгүүрээс алдсан эд зүйлээ бүгдийг нь сайн бодоогүй байгаа архи ундаа чихэр алдагдсан байсан. Дэлгүүрээс алдсан нийт эд зүйлийг таван зуугаад мянга болж байх шиг байсан. Дэлгэрэнгүй гаргаад өгөх болно...” гэх мэдүүлэг /2-р хх-н 131-132/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Гийн өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 8 цаг өнгөрч байхад хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд буцаад мөсөн гулгуурын талбайруугаа очиж дулааны тень залгадаг юм. Тэгээд би коток дээрээ ирээд тень залгах гэсэн боловч холоос харахад котокны байшингийн цонх нь нээлттэй байсан ба шууд очоод хаалгыг түлхүүрээрээ онгойлгоод эд зүйлээ бүрэн бүтэн байна гэж үзсэн чинь лангуун дээр байсан контик, кофе, канки зэрэг эд зүйлс байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 26/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Б-гийн өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Өнхрүүшийн автобусны буудал дээр байрлах эгч М-ын ТҮЦ-ийг ажиллуулахаар ирэхэд вакум цонх нь онгорхой, цонхны төмөр хаалтыг дэлгүүрийн үүдэнд тавьсан байсан. Тэгээд би ТҮЦ-ээ онгойлгоод ороход дотор нь байсан барааг нураачихсан нилээд их бараа алдагдсан шинжтэй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 172-173/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.С-гийн өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Авъяас хүүхдийн ордон, Нандин ухаан эмнэлгийн дунд “Эмээгийн буудал” нэртэй зочид буудал болох ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал гаднаас нэг хүн ороод ирэнгүүтээ “Миний амийг авраарай, би хүнд дээрэмдүүлж, зодуулчихлаа, миний эхнэрийн дугаар луу залгаад өг, эхнэр минь намайг ирж авна” гэж хэлэхээр нь эхнэрийнх нь 99019499 гэсэн дугаар луу 01 цаг 03 минутад залгаж өгсөн. Тэгээд байж байтал ажлаас гараад явахаар нь эхнэр нь хаашаа ч битгий явуулаарай би одоо очиж байна. Гэсэн болохоор нь дагаж яваад эхнэр лүү нь “Нөхөр чинь одоо Ноён пиццагийн хажууд байна ирээд аваарай” гэж хэлчихээд би дээгүүрээ гадуур хувцасгүй гарч ирсэн болохоор даараад буцаад буудал руугаа яваад өгсөн. Удалгүй эхнэр нь над руу залгаад нөхөртэйгөө уулзсан талаар надад хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-н 5-6/,

 

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-н 37, 124, 117/,

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /1-р хх-н 44-46, 118-119, 186-190, 2—р хх-н 138-140, 144-147/,

- Баянгол дүүргийн 6 дугаар хороо 20-р байрны баруун талд “Жаргалант” дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-н 102-103/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-н 183, 191, 199, 205, 214, 223, 242/,

- нас тоолсон тухай тэмдэглэл /2-р хх-н 184, 192, 200, 206, 215, 224, 243/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-н 194, 228, 246, 248/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-н 218, 227, 247/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

1/ Өсвөр насны шүүгдэгч О.Ц, Г.А, Д.О нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны зүүн талд байрлах хохирогч Б.А-ын ажиллуулдаг мөсөн гулгуурын талбайд байрлах үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий байрны цонхны хаалт төмрийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар эвдэн нэвтэрч, тэшүүр, кофе, бохь зэрэг эд зүйлсийг хулгайлан 319.537 төгрөгийн хохирол учруулсан,

2/ Өсвөр насны шүүгдэгч О.Ц, Г.А, Д.О, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 53-р байрны гадаа байрлах иргэн О.А-ийн эзэмшлийн “ТҮЦ” буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч 4 ширхэг унадаг дугуй хулгайлж 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

3/ Өсвөр насны шүүгдэгч О.Ц, Г.А, Б.Б нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Өнхрүүшийн автобусны буудал дээрх хохирогч Ш.М-ын эзэмшлийн ТҮЦ-нд хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтрэн набор, шоколад, чихэр, гоймон, бэлэн мөнгө зэрэг эд зүйлс хулгайлан 741.520 төгрөгийн хохирол учруулсан,

4/ Өсвөр насны шүүгдэгч О.Ц, Б.Б, Б.Т, Г.А, яллагдагч Г.Б нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 23 дугаар байрны орчим хохирогч Д.Б-гийн Айфоне-6 маркийн гар утас, бугуйн цаг, монетон бөгж, иргэний үнэмлэх, биет 70.000 төгрөг зэрэг зүйлсийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар дээрэмдэн авч 1.203.566 төгрөгийн хохирол учруулсан,

5/ Өсвөр насны шүүгдэгч О.Ц, Д.О, Г.А нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 28-ны шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 20 дугаар байрны гадаа хохирогч Г.Ггийн “Жаргалант Бадрал” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтрэн гар утас, зөөврийн компьютер, цүнх зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.885.900 төгрөгийн хохирол учруулж улмаар дэлгүүрийн гадаа зогсоол дээр байсан 18-89 УБЯ улсын дугаартай Тоёота Прийма маркийн авто машиныг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан 11,500,000 төгрөгийн хохирол буюу нийт 13,385,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

өсвөр насны шүүгдэгч Д.Оын “...Мөсөн гулгуурын талбайн байшингийн цонхны төмөр хаалтыг нь А татаад цонхыг нь түлхсэн тэгээд бид гурав ороод нэг нэг гулгадаг тэшүүр, 40 ширхэг гаруй контик 15-16 ширхэг хайрцаг лаазтай кофе, 3 ширхэг хайрцагтай бохь зэргийг аваад тухайн газраас гарсан.

2019 оны 08 сарын 27-28-ний шилжих шөнө би өөрийн найз А, Ц нарын хамт 10 хороололд явж байхдаа улаан тоосгон дэлгүүр байхаар бид гурав дэлгүүрийн хойд хаалгыг дотоод булангаас нь хөшиж онгойлгоод дотор нь ороод эд зүйлс авсан би дэлгүүр дотроос кофе, твикс, контик, зайрмаг, гар утасны цэнэглэгч, уртасгагч, машины түлхүүр зэрэг эд зүйлийг аваад би машины түлхүүрийг авсан тухай дэлгүүрээс гараад найз нартаа хэлж түлхийн чипийг дархад саарал өнгийн тоёота прийма маркийн авто машин онгойхоор нь бид гурав очоод авсан зүйлээ машины арын суудалд тавиад би машиныг унаад А, О нар суугаад бид гурав нэгдүгээр хороололын арын 32-ийн шүүхийн ард талд аваачиж тавиад тэндээсээ гэр гэрлүүгээ явсан. 10 сарын эхээр би машиныг байгааг хараад би онгойлгоод унаад гэрийнхээ гадаа аваачаад тавьсан.

2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ... А би эндээс юм аваатхъя та нар хүлээж бай гээд Б, Ц бид гурвыг байрны буланд хүлээлгэж байгаад А 2 дугуй түрээд хүрээд ирсэн. Тэгээд Ц бид хоёр тэр дугуйг нь унаад шууд манай гэрлүү явсан...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч О.Цын “...Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо 1 дүгээр байрны ... мөсөн гулгуурын талбайн байшингийн цонхны төмрөн хаалтыг нь А татаад цонхыг нь түлхсэн тэгээд бид гурав ороод нэг нэг гулгадаг тэшүүр, 40 ширхэг гаруй контик 15-16 ширхэг хайрцаг лаазтай кофе, 3 ширхэг хайрцагтай бохь зэргийг аваад тухайн газраас гарсан.

2019 оны 01-р сарын 19-ны өдөр ...Б, О, А бид дөрөв модны 2 руу алхаж очоод М март дэлгүүрийн гаднаас очиж нэг гар утас аваад буцаад дугуй засвар явахдаа байран дундуур явсан. Тэгсэн А та 3 наанаа зогсож бай гээд байрны буланд бид 3-г хүлээлгэсэн. Тэгээд удалгүй 2 унадаг дугуй түрээд хүрээд ирсэн. Тэгээд тэр 2 дугуйг О бид хоёрыг унаад явчих гэсэн.

2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 19-нд шилжих шөнө ... 03 цагийн үед гэртээ харих гэж явж байтал СХД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрнуудын хажууд нэг ТҮЦ эзэнгүй байсан. Тэгээд бид гурав хоорондоо ярьж байгаад тэр ТҮЦ-ээс хулгай хийхээр болоод ТҮЦ-ий цонхыг А онгойлгох гээд цонхны гадуур байсан цонхны төмөр хаалтыг татахад төмөр торон хаалт нь салаад унасан. Тэгээд Б бид хоёр тухайн ТҮЦ-ий цонхыг түлхэж онгойлгоод дотогшоо орсон. А гадаа хүн хараад үлдсэн. Түцний дотор ороод Б бид хоёр 8 ширхэг контик, 2 ширхэг Түмний кола, 3-4 ширхэг Алпенголд шоколад, бэлнээр 4000 төгрөг зэргийг аваад буцаж гараад яваад өгсөн.

2018 оны 11 дүгээр сард би найз Б А Б, Тэргэл, Т нарын хамт писи тоглоомын газар хонох гээд 00 цагийн үед 1 дүгээр байрны хойгуур явж байсан юм Тэгээд Б бид нараас салаад явсан ба тэгтэл нэг согтуу хүн замын хажууд хэвтэж байсан. Тэгээд тэр үед Тэргэл тэр хүнийг гражруу ороод юмыг нь авъя гэсэн. Тэгээд тэр үед Б бид хоёр тэр хүнийг гражны хойгуур өргөж оруулаад зогсож байхад нөгөө хүн босоод ирэхээр нь Тэргэл нэг удаа цохиод өшиглөсөн тэр үед А тэр хүний халаасыг ухаад гар утас түрүүвч, нь А аваад Тэгээд бүгдээрээ явах гэсэн чинь Тэргэл хуруунд бөгж байна авъя тэр хүний бөгжийг цагтай нь авсан.

2019 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө улаан өнгийн тоосгон дэлгүүрийн хойд талын хаалгыг нь бид гурав доод талаас нь гадагш таттал хаалга онгойчихсон. Тэгээд бид гурав дэлгүүр орж уг дэлгүүрээс би хүнсний бүтээгдэхүүн чихэр, ундаа, чипс, зайрмаг зэрэг эд зүйлс авсан. Харин уг дэлгүүрээс О машины түлхүүр оллоо гээд гадаа гараад чипийг нь дараад үзтэл байрны урд зогсоол дээр байсан саарал өнгийн экс примагийн гэрэл нь анивчиж, дохио нь дуугарахаар нь бид нар очоод үзтэл тэр машины түлхүүр мөн байхаар нь тэр машин дээр очиж найз Оын гэр болох 1 хорооллын арын дэнжид байрлах Нийтийн байр луу О унаад А бид хоёр машинд суугаад хамт явсан...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч Г.Агийн “...Би 2018 оны 12 дугаар сарын 11-нд шөнө ... Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо 1 дүгээр байрны голоор явж байсан чинь коток буюу мөсөн гулгуурын талбай байхаар нь Ц, О бид гурав очсон. Мөсөн гулгуурын талбайн байшингийн цонхны төмөр хаалтыг нь татаад цонхыг нь түлхсэн. Тэгээд бид гурав ороод нэг нэг гулгадаг тэшүүр, 40 ширхэг гаруй контик, 15-16 ширхэг хайрцаг лаазтай кофе, 3 ширхэг хайрцагтай бохь зэргийг аваад тухайн газраас гарсан.

Би найз Б, Ц, О нарын хамт 3, 4 дүгээр хорооллын модны хоёрын байрнуудын голоор явж байгаад О жижиг ТҮЦ-н дээр очсон ба тухайн үед энд унадаг дугуйнууд байна гэхээр би Ц, Б бид гурав О дээр очсон. Тэгээд бид нар хоорондоо ярьж байгаад унадаг дугуйнуудыг авахаар болоод би О, Ц бид нар ТҮЦ-ний цонхыг түлхэж орсон, тэр үед Б хүн хараад зогсож байсан юм. Тэгээд цонхыг нь эвдсний дараа О дотогш орж хаалгыг нь нээсэн. Бид нар дотогш орж унадаг дугуйнууд аваад Өргөөгийн хойшоо явсан.

Ц, Б бид гурав Хилчин хотхоноос гараад ахындаа очоод буцах замдаа 21 дүгээр хорооллын хажуугаар алхаж байгаад Ц ТҮЦ байна очих уу гэхээр нь очъё гээд Б, Ц бид гурав тухайн ТҮЦ-н дээр очсон. Тэгээд бид гурав цонхоор нь харж байгаад цонхных нь хаалтыг татаж нээгээд цонхыг нь түлхээд Ц, Б хоёр ТҮЦ-рүү ороод би ТҮЦ-нээс холдоод холхон зогсоод хүн харж байсан. 4 түмний ундаа, 8 ширхэг контик, 6 бэлэн гоймон хэдэн шоколад аваад гараад ирсэн.

Б, Т, Б, Ц бид нар 9 дүгээр байрны сагсны талбай дээр оройн 23 цаг хүртэл тоглож байгаад One point цахим тоглоомын газар очиж хонъё гэж ярилцаж байгаад явсан. Тэгээд бид нарын тэр писи тоглоомын газар очих үед тэр газар цоожтой байсан ба тэр үед хаалгыг нь нүдээд зогсож байтал Б замын цаана согтуу хүн байна бүгдээрээ очъё гэж хэлсэн юм. Би Б, Т бид гурав гражны хажуугаар цаашаа гараад харанхуй газар зогссон, харин араас Ц, Б хоёр тэр согтуу хүнийг аваад өргөөд авч ирээд газар хэвтүүлсэн юм. Тэгээд тэр согтуу ах хэвтэж байснаа босч ирсэн чинь Ц тэр ахын ард байсан учир араас татаад унагаасан ба тэр согтуу хүний гарыг бариад дараад суусан. Тэр үед нь би очоод тэр согтуу хүний өмднийх нь халааснаас Ай-фоне 6 маркийн гар утсыг нь авсан ба тэр үед Б зүгээр зогсож байсан мөн Б тэр согтуу хүний бугуйн цагийг авч байсан Тийг яг яасныг анзаараагүй юм..

Тухайн үед Ц тэр согтуу ахыг арагш нь татаж унагах үед би халаасанд нь байсан Ай-фоне 6 гар утсыг авсан өөр юм аваагүй харин Б билүү Т хоёрын нэг цохисон.

2019 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө улаан өнгийн тоосгон дэлгүүрийн хойд талын хаалгыг нь бид гурав доод талаас нь гадагш таттал хаалга онгойчихсон. Уг дэлгүүрээс би оймс, юу эс би цэнгэлэгч, шоколад, гар утас, 1 хос пүүз, чихэр, ундаа, зайрмаг зэрэг эд зүйл авсан. Тэгээд дэлгүүрээс эд зүйл авсны дараагаар О машины түлхүүр барьсан олсон гээд гарч ирээд чипийг нь дартал тоёота прима маркийн саарал өнгийн суудлын автомашин байсан бид нар авсан зүйлээ багажиндаа хийгээд машиныг О жолоодоод Ц бид хоёр машинд суугаад нэгдүгээр хороололд байрлах шүүхийн тэнд очоод тэндээсээ салаад би нийтийн байрандаа очиж амрахаар явсан...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч Б.Бий “...Би найз А, Ц, О нарын хамт хорооллын модны хоёрт байрнуудын голоор явж байтал О жижиг ТҮЦ-н дээр очоод энд унадаг дугуйнууд байна гэхээр нь би Ц, А бид гурав О дээр очсон. Тэгээд бид нар хоорондоо ярьж байгаад унадаг дугуйнуудыг авахаар болоод О, А, Ц нар ТҮЦ-ний цонхыг түлхэж би хүн хараад зогсож байсан юм. Тэгээд цонхыг нь эвдсний дараа А дотогш орж хаалга нээсэн. ...намайг хүн хараад зогсож байхад Ц надад унадаг дугуй авч ирсэн.

2018 оны 11 дүгээр сарын 18-нд ...би А, Ц бид гурав автобусны мөнгө байхгүй гэрлүү алхаж байсан чинь замын хажууд нэг жижиг ТҮЦ тааралдсан ба тэр үед бид гурав ТҮЦ-ий цонхоор харсан чинь хүн байхгүй байсан. Тэр үед тэр түцний төмөр хаалтны нэг тал нь салчихаар нь бид гурав нийлж байгаад уг ТҮЦ-ийн төмөр хаалтыг нь татаад авчихсан юм. Тэгээд төмөр торыг нь хаалганых нь урд тавиад цонхыг нь Ц түлхээд би ороод Ц ороод А гадаа хүн хараад үлдсэн. Тэр үед Ц бид хоёр ТҮЦ-үү ороод ундаа, тамхи, шоколад, печень, бэлэн 20.000 орчим төгрөг 3 тор юм авсан...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч Б.Баттулгын “...2018 оны 11 дүгээр сарын 19-нд 12 цагийн үед 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 23 дугаар байрны орчимд найз А, Ц, Т, Б нарын хамт явж байсан юм. Бид нар писи тоглоомын газар орох гээд явж байсан. Тэгээд замын хойно гражийн хажууд согтуу хүн хэвтэж байсан. Бид нар бөөндөө ярилцаж байгаад газар хэвтэж байгаа хүн рүү очсон юм. Тэгээд Ц бид хоёр тэр согтуу хүний суганаас өргөөд граж дунд оруулаад газар хэвтүүлсэн. Тэгтэл А тэр хүний халаасыг ухаад гар утас болон түрийвч хоёрыг ухаж аваад тэр хүнээс бид нар гар утас түрүүвч цаг зэргийг нь аваад явсан. Тэгээд Б, Т, Ц буцаж тэр согтуу хүн дээр очиж бөгжийг аваад А бид хоёр араас ирсэн. ...Эхэлж А тэр хүний халаасыг ухаж тэр үед би нэг гарыг нь барьж Ц нэг гарыг нь барьж байсан. Б хараад зогсож байсан Т тэр үед хөлний хэсгийг нь дарсан байсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Г.Бийн “...Б тэр ахыг харчихаад тэр ах согтуу байна гээд тэр ахлуу Б очсон. А, Т бид гурав гражин дунд зогсож байтал Ц, Б хоёр тэр ахыг өргөж авч ирээд Б тэр ахын хөл гараараа хоёр гурван удаа цохиж авсан. Тэр үед Ц тэр ахыг араас боож унагасан чинь А, Б, Ц хоёр дээр очоод Ай-фоне 6 гар утас түрийвч, бугуйн цагийг аваад А, Цогдбадрах бид гурав цаашаа яваад зогсож байтал Т, Б хоёр тэр хүний бөгжийг аваад ирсэн юм....” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч Б.Тийн “...2018 оны 11 дүгээр сард би өөрийн найзууд болох Б, Ц, Б, А, бид тав Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 86 дугаар сургуулийн ард байдаг ONE POINT гэх цахим тоглоомын газар очих гээд 1 дүгээр хороолол 11 дүгээр байрны урд байдаг сагсны талбайгаас явсан юм. Тухайн үед цахим тоглоомын газарт ирж байх үед замын урд талаар явж байсан чинь замын хойд талд нэг согтуу эрэгтэй хүн хэвтэж байсан ба Б бид хоёр хоорондоо тоглоод тоолгүй урагшаа гүйгээд явж байсан чинь ардаас А Ц Б нарын нэг нь Б бид хоёрыг дуудахаар нь эргээд харсан чинь тэр гурав замын хойно хэвтэж байсан согтуу хүн дээр очиж байхаар нь Б бид хоёр тэр гурвын араас очтол Ц, Б хоёр тэр хүнийг өргөөд дамжилаад хүнгүй газар аваад яваад гражны голоор оруулсан тухайн үед Б тэр эрэгтэй хүнийг цохисон унахгүй байхаар нь Ц тухайн хүнийг араас татаад унагаагаад тэр хүний араас нь боогоод хэвтсэн ба тэр үед А тэр хүний халаасыг нь ухсан ба нилээн хэдэн чихэр байсан. Тухайн үед бид нар тэр хүнээс холдож явж байхад Ц, А, Б гурвын нэг нь Б бид хоёрт хандаж тэр хүний гарны хуруунд нь бөгж байгаа очоод авчих гэхээр нь би ганцаараа очоод хуруунаас бөгжийг нь авах гэсэн тухайн хүнээс бөгж авч чадаагүй тэгээд би Бээр гарыг нь бариулж байгаад Бтэй нийлж байгаад тухай хүний бөгжийг тайлж авсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.А-ын “...Би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 11 цагаас оройн 22 цагийн хооронд би өөрөө ажиллуулдаг уг газраа цэвэрлэж хаалга үүдээ түгжээд явсан. Маргааш өглөө нь манай эхнэр болох Г хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд ТҮЦ рүү очиж тен залгах гэтэл цонх нь онгорхой байсан гэсэн. Тэгээд манай эхнэр утсаар над руу залгаж мэдэгдсэн. Би очоод үзэхэд шинэ 3 ширхэг тэшүүр, 20-30 контик печень, лаазалсан халуун кофе, бохь гурван хайрцаг, үе үе кофе задгайгаар байсан эд зүйлүүд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч О.А-ийн “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өглөө 08 цагийн үед манай орцны жижүүр манай хаалгыг тогшиж мэдэгдсэн. Тэгээд гарч очоод харахад ТҮЦ-ний цонхыг нь хагалаад арамаар салгаад дотор тал руу нь унагасан байсан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Ш.М-ын “...Би 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ТҮЦ-ээ ажилллуулж байгаад 22 цагийн үед хаагаад явсан. Тэгээд маргааш нь манай дүү Б- 10 цагийн үед ирэхэд цонхны төмөр хаалт тайлж аваад хаалган дээр нь тавьсан, вакум цонх нь онгорхой байсан гэсэн. Тэгээд манай дүү над руу залгасан боловч би ажилтай байж байгаад утсаа авч амьжаагүй ба орой нь холбогдоход хулгай орсон гэхээр нь би өөрөө ирж үзэхэд ТҮЦ дотор байсан бараа бүтээгдэхүүнүүд алга болсон байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Б-гийн “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний орой би ... хүмүүст боолгуулж эд зүйлээ дээрэмдүүлж байхдаа ухаан орсон юм.

16gb silver өнгөтэй Ай фоне 6 эс маркийн гар утас, Casio загварын бугуйн цаг, 7 граммтай шигтгээтэй монетан бөгж, эрэгтэй хүний хар өнгийн арьсан лакан түрийвч, бэлэн 70 мянган төгрөг, 5 доллар, иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны 3 карт, тэс шатахуун түгээх станцын хөнгөлөлтийн карт зэрэг эд зүйлсээ алдсан...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч Г.Ггийн “...2019 оны 8 дугаар сарын 27-ны өглөө 07 цаг 55 минутын үед өөрийн ажиллуулдаг Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаргалант Бадрал” хүнсний дэлгүүр дээр ирэхэд дэлгүүрийн үүдэнд миний 19-89 УБЯ улсын дугаартай Тоёота примио маркийн тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Тэгээд дэлгүүрээ онгойлгоод ороод шууд хойд талын хаалга руу явахад хойд ... Дэлгүүрээс алдсан эд зүйлээ бүгдийг нь сайн бодоогүй байгаа архи ундаа чихэр алдагдсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Гийн “...Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 8 цаг өнгөрч байхад ... коток дээрээ ирээд тень залгах гэсэн боловч холоос харахад котокны байшингийн цонх нь нээлттэй байсан ба шууд очоод хаалгыг түлхүүрээрээ онгойлгоод эд зүйлээ бүрэн бүтэн байна гэж үзсэн чинь лангуун дээр байсан контик, кофе, канки зэрэг эд зүйлс байхгүй байсан...” гэх мэдүүлэг, 

 

гэрч Ш.Б-гийн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Өнхрүүшийн автобусны буудал дээр байрлах эгч М-ын ТҮЦ-ийг ажиллуулахаар ирэхэд вакум цонх нь онгорхой, цонхны төмөр хаалтыг дэлгүүрийн үүдэнд тавьсан байсан. Тэгээд би ТҮЦ-ээ онгойлгоод ороход дотор нь байсан барааг нураачихсан нилээд их бараа алдагдсан шинжтэй байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.С-гийн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Авъяас хүүхдийн ордон, Нандин ухаан эмнэлгийн дунд “Эмээгийн буудал” нэртэй зочид буудал болох ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал гаднаас нэг хүн ороод ирэнгүүтээ “Миний амийг авраарай, би хүнд дээрэмдүүлж, зодуулчихлаа, миний эхнэрийн дугаар луу залгаад өг, эхнэр минь намайг ирж авна” гэж хэлэхээр нь эхнэрийнх нь 99019499 гэсэн дугаар луу 01 цаг 03 минутад залгаж өгсөн. Тэгээд байж байтал ажлаас гараад явахаар нь эхнэр нь хаашаа ч битгий явуулаарай би одоо очиж байна. Гэсэн болохоор нь дагаж яваад эхнэр лүү нь “Нөхөр чинь одоо Ноён пиццагийн хажууд байна ирээд аваарай” гэж хэлчихээд би дээгүүрээ гадуур хувцасгүй гарч ирсэн болохоор даараад буцаад буудал руугаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 20-р байрны баруун талд “Жаргалант” дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурьдсан нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.  

 

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар авч өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдоно. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авах, эсхүл бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэсэн “Дээрэмдэх” гэмт хэргийн хэлбэрийн /диспозици/ хоёр өөр шинжийг тодорхойлсон.

Гэмт этгээд бусдын эд юмсыг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж эзэмдэн авах гэсэн шунахай зорилго агуулж, өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлсэн, эс хэрэгжүүлсэн эсэхээс үл хамаарч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолгоон эхэлсэн үеэс дээрмийн гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв. 

 

Иймд өсвөр насны шүүгдэгч О.Цыг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 5,152,402 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн,

Өсвөр насны шүүгдэгч Д.Оыг 2018 орны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 4,905,227 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч Г.Аг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 28-нийг өдрийг хүртэлх хугацаанд бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 5,152,402 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн,

   Өсвөр насны шүүгдэгч Б.Бийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 583,925 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.Т нарыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Г.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч Г.Б, өсвөр насны шүүгдэгч Д.О, О.Ц, Г.А, Б.Б, Б.Б, Б.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.     

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Б, өсвөр насны шүүгдэгч Д.О, О.Ц, Г.А, Б.Б, Б.Б, Б.Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн хууль бусаар авч, “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Хохирлын талаар

Гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд өсвөр насны шүүгдэгч О.Цаас 1,185,181 төгрөгийг, өсвөр насны шүүгдэгч Д.Оаас 695,125 төгрөгийг, өсвөр насны шүүгдэгч Б.Бээс 279,474 төгрөг гаргуулж нэр бүхий хохирогч нарт гаргуулах шийдвэр гарсан бөгөөд өмгөөлөгч Б.Бас дээрх хохирлыг төлөх хуульд зааснаар 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулах шийдвэр гаргасан.

Дээрх хугацаанд өсвөр насны шүүгдэгч О.Ц, Д.О, Б.Б нар нь хохирлыг барагдуулсан тухай баримт гаргаж өгсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч өсвөр насны шүүгдэгч О.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 4 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай нагийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 4 жил 10 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг хоёр дахин багасгаж 2 жил 5 сар хорих ялаар,

Өсвөр насны шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай нагийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг хоёр дахин багасгаж 1 жил 1 сар 15 хоногийн хорих ялаар,   

Өсвөр насны шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 4 жил 10 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг хоёр дахин багасгаж 2 жил 5 сар хорих ялаар,

Өсвөр насны шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг хоёр дахин багасгаж 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг хоёр дахин багасгаж 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, 

Шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хойшлуулах саналыг тус тус гаргасан боловч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан бөгөөд өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай зохицуулалтыг хэрэглэхээр үүрэг болгосон шинжтэй заалтыг хэрэглэж байгаа тохиолдолд мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэсэн эрх олгосон шинжтэй заалтыг давхардуулан хэрэглэж хорих ялыг багасгах нь шудрага ёсны зарчимд үл нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч О.Ц, Г.А нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол О.Ц 1,185,181 төгрөг, Г.А 1,552,881 төгрөг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулах нь тохиромжтой.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан 

шүүхээс өсвөр насны шүүгдэгч О.Ц, Г.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүр 02 /хоёр/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 02 /хоёр/ жил хорих ял,

Өсвөр насны шүүгдэгч Д.О, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүр 02 /хоёр/ жил хорих ял,

Өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 02 /хоёр/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Бд 01 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар О.Ц, Г.А нарт оногдуулсан 02 /хоёр/ жил хорих ялыг хоёр дахин багасгаж 01 /нэг/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жил хорих ялыг хоёр дахин багасгаж 01 /нэг/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.О, Б.Б нарт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар  хорих ялыг хоёр дахин багасгаж 01 /нэг/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, Б.Т нарт оногдуулсан 02 /хоёр/ жил хорих ялыг хоёр дахин багасгаж 01 /нэг/ жил хорих ялаар тус тус тогтоож,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Ц, Г.А нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар О.Ц, Г.А нарт 01 /нэг/ жил хорих ялд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ялыг нэмж нэгтгэн тэдгээрийн эдлэх ялыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.О, Б.Б, Б.Б, Б.Тт нарт 01 /нэг/ жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Ц, Д.О, Г.А нарын цагдан хоригдсон 66 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Их Монгол овогт Оийн Ц, Бэсүүд овогт Гийн А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,   

Өсвөр насны шүүгдэгч Өндөрийнхөн овогт Дийн О, Алаг адуут овогт Бийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Өсвөр насны шүүгдэгч Шовх овогт Бын Б, Боржигон овогт Бийн Т, Сартуул овогт Гын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Өсвөр насны шүүгдэгч О.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 /хоёр/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил хорих ял,

Өсвөр насны шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 /хоёр/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил хорих ял,

Өсвөр насны шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 /хоёр/ жил хорих ял,

Өсвөр насны шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 /хоёр/ жил хорих ял,

Өсвөр насны шүүгдэгч Б.Баттулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил хорих ял,

Өсвөр насны шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Бд 01 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар О.Ц, Г.А нарт оногдуулсан 02 /хоёр/ жил хорих ялыг хоёр дахин багасгаж 01 /нэг/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жил хорих ялыг хоёр дахин багасгаж 01 /нэг/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.О, Б.Б нарт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар  хорих ялыг хоёр дахин багасгаж 01 /нэг/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, Б.Т нарт оногдуулсан 02 /хоёр/ жил хорих ялыг хоёр дахин багасгаж 01 /нэг/ жил хорих ялаар тус тус тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Ц, Г.А нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар О.Ц, Г.А нарт 01 /нэг/ жил хорих ялд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ялыг нэмж нэгтгэн тэдгээрийн эдлэх ялыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 01 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Ц, Д.О, Г.А, Б.Б, Б.Б, Б.Тт нарт оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Ц, Д.О, Г.А нарын цагдан хоригдсон 66 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолсугай.

 

  7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.О, Б.Б, Б.Б, Б.Тт нарт 01 /нэг/ жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

9. Өсвөр насны шүүгдэгч Д.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Б, өсвөр насны шүүгдэгч О.Ц, Г.А нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Өсвөр насны шүүгдэгч Б.Т, шүүгдэгч Г.Б нарт авсан Монгол Улсын Хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин Т болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болтол өсвөр насны шүүгдэгч О.Ц, Д.О, Г.А, Б.Б, Б.Б, Б.Т, шүүгдэгч Г.Б нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ