| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/0015/и |
| Дугаар | 69 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 69
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Скайтел ХХК-ны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3-р багт оршин суух Цоггэрэлийн Пүрэвдоржид холбогдох “утасны төлбөрийн үлдэгдэл 220.448 / хоёр зуун хорин мянга дөрвөн зуун дөчин найм / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.Пүрэвдорж нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014.07.23-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган гэрээ байгуулж 91115691 дугаарын хэрэглэгч болсон. Гэтэл Ц.Пүрэвдорж нь гэрээний үүргээ үл биелүүлж 91115691 дугаарын 2015.05-р сарын байдлаарх төлбөр 265.948 төгрөгийг төлөөгүй тул гэрээнд заасны дагуу үйлчилгээг хаасан. Ц.Пүрэвдоржийг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл төлөхгүй байна. Иймд Ц.Пүрэвдоржоос төлбөрийн үлдэгдэл болох 265.948 төгрөг, үүнээс гэрээний 5.1.8-д заасны дагуу барьцаа 50.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 215.948 төгрөг, нотариатын зардалд 4500 төгрөг, нийт 220.448 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Ц.Пүрэвдоржоос “утасны төлбөрийн үлдэгдэл 220.448 / хоёр зуун хорин мянга дөрвөн зуун дөчин найм / төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Пүрэвдорж нь утасны төлбөр 220.448 төгрөгийг төлж хохиролгүй болгосон нь нэхэмжлэгчийн тайлбараар батлагдаж байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Скайтел ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 7262 төгрөгийн 50 хувь болох 3631 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 3631 төгрөгийг хариуцагч Ц.Пүрэвдоржоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123-р зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Скайтел ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Пүрэвдоржид холбогдох
утасны төлбөрийн үлдэгдэл 220.448 / хоёр зуун хорин мянга дөрвөн зуун дөчин найм / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 7262 төгрөгийн 50 хувь болох 3631 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 3631 төгрөгийг хариуцагч Ц.Пүрэвдоржоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.
3. Зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ