| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2016/0403/и |
| Дугаар | 60 |
| Огноо | 2017-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 60
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхий шүүгч Ш.Оюунгэрэл би, Хаан банкны Сүхбаатар салбарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5-р баг Билүүт гэх газар нутаглах Модчин овогт Даваажавын Баттулга, Царигчин овогт Цогтбаярын Сүхээ нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 13.885.739,78 / арван гурван сая найман зуун наян таван мянга долоон зуун гучин есөн төгрөг далан найман мөнгө / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хаан банкны тус салбараас зээлдэгч Д.Баттулга, Ц.Сүхээ нар нь 2014.07.03-ны өдөр Хаан банкны Эрдэнэцагаан тооцооны төвөөс 20.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 24 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нь зээлийг авснаас хойш үндсэн зээлийн төлбөрөөс 8.711.115 төгрөг, зээлийн хүү 6.052.270,9 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 7823,15 төгрөг, нийт 14.771.209,05 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нар нь сар бүрийн зээлийн гэрээг зөрчин хугацаа хэтрүүлдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 279 хоног хугацаа хэтэрч байна. Иймд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016.11.07-ны өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд зээлийн үндсэн төлбөр 11.288.885 төгрөг, үндсэн зээлийн хүү 2.442.838,17 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 154.016,61 төгрөг, нийт 13.885.739,78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Баттулга, Ц.Сүхээ нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хаан банкны Сүхбаатар салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хаан банкнаас 2014 онд 20.000.000 төгрөгний зээл авсан. Үүнээс 14.771.209 төгрөгийг төлж, үлдэгдлийг төлөөгүй. Хугацаа хэтэрсэн зээлийн хүү 154.016 төгрөг, үндсэн зээлийн хүү 2.442.838 төгрөг, зээлийн үндсэн төлбөр 11.288.885 төгрөг, нийт 13.885.739 төгрөгийг төлөөгүй болно. Хаан банкнаас нэхэмжилсэн 13.885.739 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбараас хариуцагч Д.Баттулга, Ц.Сүхээ нар нь 20.000.0000 төгрөгний зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, үндсэн зээлийн төлбөрөөс 14.771.209 төгрөгийг төлж, зээлийн графикт төлбөрөө төлөлгүй 279 хоног хугацаа хэтрүүлжээ. Хаан банкны Сүхбаатар салбарын нэхэмжилсэн зээлийн үндсэн төлбөр 11.288.885 төгрөг, үндсэн зээлийн хүү 2.442.838,17 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 154.016,61 төгрөг, нийт 13.885.739,78 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Баттулга, Ц.Сүхээ нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Баттулга, Ц.Сүхээ нар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 227.388 төгрөгийн 50 хувь болох 113.694 төгрөгийг хариуцагч Д.Баттулга, Ц.Сүхээ нараас, үлдэх 50 хувь болох 113.694 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбарт олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбарын нэхэмжлэлийн шаардлага зээлийн үндсэн төлбөр 11.288.885 төгрөг, үндсэн зээлийн хүү 2.442.838,17 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 154.016,61 төгрөг, нийт 13.885.739,78 төгрөгийг хариуцагч Д.Баттулга, Ц.Сүхээ нар төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1,
74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 227.388 төгрөгийн 50 хувь болох 113.694 төгрөгийг хариуцагч Д.Баттулга, Ц.Сүхээ нараас, үлдэх 50 хувь болох 113.694 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ