Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 391

 

 

 

 

 

 

 

      2020         4               21                                    2020/ШЦТ/391  

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Э.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Даадар овогт Э- Жт холбогдох эрүүгийтоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын ир

дугаарын регистртэй, Даадар овогт Э- Ж.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Ж нь 2020 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52А байрны 49 тоотод хохирогч Ш.Г-ын хүзүүн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүзүүний зүүн доод хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол, хохирогч М.Ө-ийн хөлөн тус газарт хутгалж баруун гуя, баруун шилбэний гадна доод хэсэг, дотор доод хэсэг, зүүн шилбэний ар доод хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Гэндэн-Очир мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Жын өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би Г- ахын гэрт байж байгаад Ө- эгч Г- ах бид гурав тэдний гэрт нэг шил архи хувааж уусан. Тэгээд архи маань дууссан чинь Г- ах цуг ажилладаг нэг азлууг утсаараа дуудаад ...О- гэдэг залуу гаднаас орж ирсэн. Ө- эгч О- хоёр дэлгүүр гарч архи аваад орж ирсэн. Тэгээд тэр архийг нь бид нар хувааж уугаад талдаа орж байтал О- найр муутай хоносон унтлаа гээд унтсан. Тэгээд Г- ах Ө- эгч бид гурав үлдсэн архиа хуваагаад ууж байтал Ө- эгч зурагтныхаа дууг багасга пицтануудаа гэж хоёр хүүхэддээ хэлээд байсан. Тэгэхээр нь би Ө- эгчид хандаж дуугүй байгаач балай авгай минь гэж хэлээд мөр лүү нь гараараа түлхээд ор луу унагачихаад сандал дээр сууж байтал Г- ах чи пицта минь авгай яагаад байна гэж хэлээд миний зүүн талын хацар луу нэг удаа алгадсан. Би алгадуулаад сандлаасаа газар унасан. Тэгээд би босож ирээд яаж байнаа Ганбаа ах гуай гэж хэлээд цаашаа яваад гал тогооны шүүгээн дээр байсан хутганы комик бүрдэл дундаас нэг хутга аваад Г- ах руу явж очоод Г- ахын хүзүүний зүүн хэсэг рүү нэг удаа дүрсэн. Тэгсэн Г- ахын хүзүүнээс цус гараад ардаа байсан ор луу унаад өгсөн. Тэгсэн Ө- эгч миний ард талаас өмсөж байсан майкны араас татахаар нь би арагшаа хальт эргээд харсан чинь миний зүүн талын хацар луу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би баруун гартаа барьж байсан хутгаараа Ө- эгчийн баруун гуя руу эхэлж нэг удаа дүрээд автал Ө- эгч миний араас татаад бид хоёр газар давхралдаж унасан. Тэгээд би газар унасных нь дараа баруун болон зүүн хөлнийх нь шилбэнд гурван удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-н 74/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Жын өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 21-ний өглөө манай гэрт би болон манай нөхөр, хоёр зээ маань мөн манай хуурай дүү болох Ж бид тав байсан. Манай нөхөр болон Ж бид гурав Стандарт гэдэг нэртэй 750 граммын савалгаатай нэг шил архийг хувааж уусан. Тэгээд тухайн архи дуусахаар нь манай нөхөр Г-ын ажлынх нь дүү гэх О- гэдэг залууг Г- дуудсан. Удалгүй О- манай гэрт ирэхээр нь би О-ыг ганц шил архи аваад өг гэхэд за гэж хэлэхээр нь О- бид хоёр дэлгүүр ороод нэг шил Стандарт 750 граммын савалгаатай архи, нэг ундаа, хоёр зайрмаг аваад буцаж гэртээ ороод тухайн архийг Г-, Ж, О- бид дөрөв хувааж ууж байтал архи талдаа орж байхад О- өглөө ажлаасаа буусан гээд унтлагын өрөөнд ороод унтаад өгсөн. Тухайн үед би нилээн согтсон байсан болохоор зарим зүйлсийг сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь манай нөхөр Г-ын хүзүү болон өмсөж байсан фудволка нь битүү цус болчихсон Ж урд нь зогсчихсон тэр хоёр хоорондоо хэрэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь би босож очоод Жын араас нь яаж байгаа юм бэ чи гэж хэлээд бариад авахад Ж бид хоёр давхралдаж газар унасан.

Би тухайн үед Жын гэрт нь хутга байсан гэдгийг мэдээгүй. Ж бид хоёр газар унахдаа би доор нь орж унасан. Тэгээд миний баруун талын гуяны дээд хэсэгт нэг удаа шилбэнд хоёр удаа, зүүн хөлний шилбэнд нэг удаа нийлээд дөрвөн удаа гартаа нэг юм барьчихсан хатгаад байсан. Надаас маш их цус гараад би цагдаа дуудаарай гэж орилсон. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 27-29/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Г-ын өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 21-ний өглөө манай гэрт би болон манай эхнэр Ө- манай хоёр зээ мөн хуурай дүү Ж бид тав байсан. Ж шартаад байна гэхээр нь би дэлгүүр гарч Стандарт нэртэй 750 граммын савалгаатай архи нэгийг аваад би болон манай эхнэр Ө-, Ж бид гурав хувааж манай гэрт тухайн архийг уусан. Тэгээд тухайн архи дуусахаар нь би цуг ажиллаж байсан О- гэдэг залууг гэртээ дуудсан. О- удалгүй манай гэрт ирэхээр нь эхнэр О-ыг ганц шил архи аваад өг гэж хэлсэн. О- за гээд манай эхнэр тэр хоёр дэлгүүр гараад Стандарт нэртэй 750 граммын архи нэг шил авчирсан. Тэр архийг манай эхнэр болон О-, Ж бид дөрөв ууж байтал архи тал хэсэгтээ явж байхад О- өглөө жижүүрээс буусан ядраад байна гээд жижиг өрөөнд ороод унтаад өгсөн. Үлдсэн архиа Ж болон манай эхнэр бид гурав хуваагаад ууж байгаад би жаахан согтоод унтаад өгсөн. Тэгсэн чинь манай эхнэр зурагтныхаа дууг багасга гээд байх шиг байсан. Тэгсэн Ж манай эхнэртэй хэрэлдээд байсан. Би эхнэртэй маань хэрэлдлээ гэж Ж руу уурлахад намайг буйдан дээр сууж байхад над руу босож ирээд миний футволканы захнаас татаж байгаад өөрөө хойшоо унасан. Тэгэхээр нь би футволка урчихлаа гээд буйдангаас босоод ирэхэд Ж газраас босоод цаашаагаа гал тогооны хэсэг рүү яваад өгсөн. Би тухайн үед Жыг больчихож байгаа юм болов уу гэж бодоод урагдсан футволкаа тайлах гэж байтал Ж буцаад над руу хүрээд ирж байсан.

Тэгээд миний урд ирж зогсоод яагаад байгаа пицта вэ гэж хэлээд миний хүзүүний хэсэг рүү баруун гартаа барьсан хутгаар хоолой руу минь дүрсэн. Би уранхай футволкараа хүзүүгээ дараад яаж байгаа юм бэ гэхэд манай эхнэр Жын араас нь очоод хүн аллаа шүү дээ чи гээд барьж аваад ноцолдож байгаад тэр хоёр газар давхралдаад унасан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Б-ийн өгсөн:

“...Би 2020 оны 02 дугаар сарын 22-ны шөнийн 01 цаг 20 минутын үед тус байрны 9 давхарт 49 тоотод байдаг жаахан банди над дээр ирээд манай нилэнхүйдээ цус нөж болоод байна. Манай өвөөг цуг архи ууж байсан хүн нь хутгалчихлаа гэсэн. Тэгээд би дээшээ гараад үзтэл бөөн цус нөж болсон байсан. Тухайн үед хэн хутгалсан бэ гэж асуухад гар муу бололтой эрэгтэй согтуу хүн би хутгалсан гэж хэлж байсан бөгөөд над дээр ирж дээшээ дагуулж гарсан банди хүртэл тэр хүнийг зааж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.О-ын өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 21-ний орой ...Г- ахынд яваад ороход хоёр хүүхэд нь бас эхнэр болон нэг дүүтэйгээ хамт тавуулаа байсан. ...Би архинаас жижиг хундагаар хоёр удаа татчихаад диван дээр хэвтэж байгаад унтчихсан. Намайг унтаж байхад Г- ахын эхнэр нь дуудаж сэрээсэн. Тэгээд сэрээд хартал Г- ахын баруун талын гуяны дотор хэсэг болон баруун гарын алганы дотор хэсэг битүү цус болчихсон буйдан дээр суугаад байж байсан. Тэдний гэрийн шал битүү цус болсон байдалтай байж байхаар нь би яасан бэ юу болсон бэ гэж асуухад Г- ах дүүгээ заагаад тэр намайг хутгалчихлаа гээд дүү гэх эрэгтэй рүүгээ заасан. Би Г-ын ахын дүүгээс та яаж байгаа юм бэ гэхэд миний уур хүрээд байхаар нь би энэ хоёрыг хутгалчихсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 39-40/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3022 тоот:

1. М.Ө--н биед баруун гуя, баруун шилбэний гадна доод хэсэг, дотор доод хэсэг, зүүн шилбэний ар доод хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 43-44/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3021 тоот:

1. Ш.Г-ын биед хүзүүний зүүн доод хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 45-46/,

 

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-11/,

- осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсын хуулбар /хх-н 58-67/,

- хохирогч нарын “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-н 118-119/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 89/,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 92-93/,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 94-101/,  

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 105/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 106/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Ж нь 2020 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52А байрны 49 тоотод хохирогч Ш.Г-ын хүзүүн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүзүүний зүүн доод хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол, хохирогч М.Ө-ийн хөлөн тус газарт хутгалж баруун гуя, баруун шилбэний гадна доод хэсэг, дотор доод хэсэг, зүүн шилбэний ар доод хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Э.Жын “...гал тогооны шүүгээн дээр байсан хутганы комик бүрдэл дундаас нэг хутга аваад Г- ах руу явж очоод Г- ахын хүзүүний зүүн хэсэг рүү нэг удаа дүрсэн. Тэгсэн Г- ахын хүзүүнээс цус гараад ардаа байсан ор луу унаад өгсөн. ...би баруун гартаа барьж байсан хутгаараа Ө- эгчийн баруун гуя руу эхэлж нэг удаа дүрээд автал Ө- эгч миний араас татаад бид хоёр газар давхралдаж унасан. Тэгээд би газар унасных нь дараа баруун болон зүүн хөлнийх нь шилбэнд гурван удаа хутгалсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Э.Жын “...манай нөхөр Г-ын хүзүү болон өмсөж байсан фудволка нь битүү цус болчихсон Ж урд нь зогсчихсон тэр хоёр хоорондоо хэрэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь би босож очоод Жын араас нь яаж байгаа юм бэ чи гэж хэлээд бариад авахад Ж бид хоёр давхралдаж газар унасан.

Би тухайн үед Жын гэрт нь хутга байсан гэдгийг мэдээгүй. Ж бид хоёр газар унахдаа би доор нь орж унасан. Тэгээд миний баруун талын гуяны дээд хэсэгт нэг удаа шилбэнд хоёр удаа, зүүн хөлний шилбэнд нэг удаа нийлээд дөрвөн удаа гартаа нэг юм барьчихсан хатгаад байсан. надаас маш их цус гараад би цагдаа дуудаарай гэж орилсон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ш.Г-ын “...Ж буцаад над руу хүрээд ирж байсан.

Тэгээд миний урд ирж зогсоод яагаад байгаа пизда вэ гэж хэлээд миний хүзүүний хэсэг рүү баруун гартаа барьсан хутгаар хоолой руу минь дүрсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Б-ийн “...Би 2020 оны 02 дугаар сарын 22-ны шөнийн 01 цаг 20 минутын үед тус байрны 9 давхарт 49 тоотод байдаг жаахан банди над дээр ирээд манай нилэнхүйдээ цус нөж болоод байна. Манай өвөөг цуг архи ууж байсан хүн нь хутгалчихлаа гэсэн. Тэгээд би дээшээ гараад үзтэл бөөн цус нөж болсон байсан. Тухайн үед хэн хутгалсан бэ гэж асуухад гар муу бололтой эрэгтэй согтуу хүн би хутгасан гэж хэлж байсан бөгөөд над дээр ирж дээшээ дагуулж гарсан банди хүртэл тэр хүнийг зааж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.О-ын “...2020 оны 02 дугаар сарын 21-ний орой ...Намайг унтаж байхад Г- ахын эхнэр нь дуудаж сэрээсэн. Тэгээд сэрээд хартал Г- ахын баруун талын гуяны дотор хэсэг болон баруун гарын алганы дотор хэсэг битүү цус болчихсон буйдан дээр суугаад байж байсан. Тэдний гэрийн шал битүү цус болсон байдалтай байж байхаар нь би яасан бэ юу болсон бэ гэж асуухад Г- ах дүүгээ заагаад тэр намайг хутгалчихлаа гээд дүү гэх эрэгтэйр үүгээ заасан. Би Г-ын ахын дүүгээс та яаж байгаа юм бэ гэхэд миний уур хүрээд байхаар нь би энэ хоёрыг хутгалчихсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3022 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3021 тоот дүгнэлт,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол гэмлийн тохиолдлыг бүртгэх хуудсын хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Жт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Жыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Ш.Г-, М.Ө- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Мөрдөн байцаалтад өгсөн хохирогч Э.Жын “...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 27-29/, хохирогч Ш.Г-ын “...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/, “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-н 118-119/ зэргийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Жт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Э.Жыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Даадар овогт Э- Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хутгыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ