Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 414

 

 

 

 

 

 

 

     2020           4            24                                  2020/ШЦТ/414

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.ЭнхТ

             улсын яллагч Б.Гүнсэл,

            иргэдийн төлөөлөгч Г.Тэмүүжин,

             шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Д.Нарантуяа,

             шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат,

             шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа,

             шүүгдэгч Ц.Х, Ж.Гантулга, тэдгээрийн өмгөөлөгч Б.Д,

             шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

             шүүгдэгч О.Д, Б.П, Т.Б нарын өмгөөлөгч Ч.Ганбат,

             шүүгдэгч М.А, Э.С, тэдгээрийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,

             шүүгдэгч О.М, Э.С, Ц.М тэдгээрийн өмгөөлөгч Л.Ганцэцэг, Ж.Батбаяр,

             шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Ганчимэг, Д.Алтан-Уяа,

             шүүгдэгч У.А, түүний өмгөөлөгч М.Энхжаргал,

             шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, 

             шүүгдэгч Т.Д, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

            хохирогч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

- Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тогооч овогт Б- А,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

- Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Б- Г

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б П,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт О- Д

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангууд овогт Ж- Гантулга,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б- Э

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Б- Э

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ц-ийн М

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин гэгээн овогт П-ын Л

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн СарТ овогт Э-ын С

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хөхнүүд овогт М-ийн А,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шар овогт Э-ийн О,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяр овогт Э-ын С,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховог овогт Ц-гийн Х,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Т-ийн Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Т-ын Д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт О-ийн М нарт эрүүгийн 1905010880461 дугаартай 12 хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Боржигон ургийн овогт О- Д,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Шар ургийн овогт Э-ийн О,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Баяр ургийн овогт Э-ын С,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Хөхнүүд ургийн овогт М-ийн А,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Шарайд ургийн овогт О-ийн М,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Боржигон ургийн овогт Т-ын Д,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____дугаарын регистртэй, Боржигон ургийн овогт Б- Э,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Тангууд ургийн овогт Ж-н Гантулга,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, Шарнууд ургийн овогт Б- Э,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___дугаарын регистртэй, Боржигон ургийн овогт Ц-ийн М,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _, _ дугаарын регистртэй Тогооч ургийн овогт Б- А,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч У.А, О.Д, Э.О, Э.С, М.А нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин зах дээрээс хохирогч Б.Бд гар утас зарна гэж худал хэлэн, 81-74 УНЦ улсын дугаартай Тоёота приус-11 загварын тээврийн хэрэгсэлд суулгаж, үйлдлээрээ санаатай  нэгдэн,  хүч хэрэглэн, нүдийг нь боож, айлган, сүрдүүлж Самсунг жэй-3 загварын гар утас, түрүүвчинд байсан бэлэн 40.000 төгрөгийг авч, улмаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны Нисэх тооцооны төвөөс хохирогч Б.Бын Хаан банкны виза картнаас 200.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 375.600 төгрөгийн хохирол учруулсан,

2.2. У.А, Г.Г нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дунд нарангийн гудамжинд хувиараа такси үйлчилгээнд явж байсан иргэн Э.Г-т хутга тулган хүч хэрэглэж, Самсунг эс-6 эджи загварын гар утас, бэлнээр 20.000 төгрөгийг хүч хэрэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 107.600 төгрөгийн хохирол учруулсан,

2.3. У.А, О.Д нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холливуд” шөнийн цэнгээний газрын гадна иргэн Б.П-ын эзэмшлийн Самсунг галакси эс-8 плас загварын гар утас, бэлэн 400.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн довтолж, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 2.030.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.4. У.А, Г.Г нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувиараа такси үйлчилгээнд явж байсан иргэн Н.Т-ийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, Самсунг Эс-2 загварын гар утас, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 100.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.5. У.А, Б.П нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 30 дугаар байрны 13 тоотод иргэн Ц.Л-ын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж, Самсунг Эс-9 плас загварын гар утсыг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.6. У.А, Н.У- нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Такара зочид буудлын орчим иргэн А.Э-ын 27-81 УНЯ улсын дугаартай автомашинд түүнд хүч хэрэглэхээр заналхийлж, LG V-10, Самсунг нөт эдже /Samsung note edge/ загварын 2 ширхэг гар утас, Aсer загварын зөөврийн компьютер болон 120.000 төгрөгийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.7. Б.П, Ц.Х, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн Алтан-Өлгийн задгай тоотод оршин суух иргэн Б.Тын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч, Funai загварын 40, 42 инчийн 2 ширхэг зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 780.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.8. Б.П нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “love” шөнийн цэнгээний газарт иргэн О.У-тай маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2.11. У.А, Г.Г нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.М-ын хоолойнд хутга тулган хүч хэрэглэн довтолж, I phone-6s загварын гар утас, Prius-30 загварын тээврийн хэрэгслийн түлхүүр, гражын чип түлхүүр, нүдний шил зэрэг эд зүйлсийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 623.920 төгрөгийн хохирол учруулсан,

2.12. У.А, Г.Г, Б.П нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Домогт мэлхий хад” амралтын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Болдын Samsung s4 гар утас, бэлэн 20.000 төгрөгийг, иргэн Д.Д-ын алтан бөгж, бэлэн 130.000 төгрөг, Samsung on-7 гар утас зэргийг хүч хэрэглэн довтолж, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 948.563 төгрөгийн хохирол учруулсан,

2.13. У.А, Т.Д, Б.П, Г.Г, О.М нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Домогт мэлхий хад” амралтын газраас иргэн Д.Д-ын өмчлөлийн 63-19 УНЕ улсын дугаартай Тоёота приус-20 /Toyota prius-20/ загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явж, бусдад 7.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.17. Б.П нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 22 дугаар гудамжны 4 тоотод иргэн С.Мөнхгэрэлийн эзэмшлийн самсунг галакси жи-7 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.18. О.Д нь 2019 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Fire” шөнийн цэнгээний газарт ажиллаж байсан иргэн И.Шинэбаярын Samsung s-7 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д мэдүүлэхдээ:

“...Хохирогч П- нь худлаа мэдүүлэг өгсөн байдаг Атэй хамт явж хохирогчийн утсыг авсан нь үнэн цохиж зодсон зүйл байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С мэдүүлэхдээ:

“...Хэрэг болох өдөр Атэй таараад таксинд явсан. А надад бензин хийгээд өгнө гэж хэлчихээд бензин хийж өгөхгүй яваад байхаар нь хэлсэн чинь маргааш бензин хийж өгье гэсэн. 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хархорин зах руу орсон. Дараа нь 32-н автобусны буудал дээр хохирогч Быг дагуулаад ирсэн. А, Б 2 утсаа солиулна гэж ярьж байсан. А данс руу чинь мөнгө хийгээд авъя гээд картыг аваад 2 АТМ орохоор буусан. Тэр хооронд нь хохирогчийн түрийвчнээс 20, 20 мянган төгрөг авсан. Удалгүй А, Б 2 ирсэн. Тиймээс надад эд нартай хамтран гэмт хэрэг хийсэн зүйл байхгүй учир зүйл ангийг минь өөрчилж өгнө үү...” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ:

“...Хохирогч Т мэдүүлэгтээ худлаа ярьсан. Хэргийн материалд миний байцаалт байхгүй надаас мэдүүлэг аваагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ:

“...Хүн байнга амьдрах зориулалттай газраас зурагт авсан нь үнэн нэг зурагт нь эвдэрсэн зурагт байсан. Анх мэдүүлэг өгөхдөө 1 зурагтыг нь эвдэрсэн байсан гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлэг нь үнэн нэг зурагт нь эвдэрсэн байсан. Нөгөөг нь зарсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.А мэдүүлэхдээ:

“...Надад оногдуулсан хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулсан мөрдөгч, прокурор нь хүний эрх үүргийг ноцтой зөрчсөн. Сэтгэлзүй болон эрүүдэн шүүлтийг байнга тулгаж байсан. Энэ хэргийг үйлдэхдээ мэс болон зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй амаараа айлгасан юм. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ надад авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг дурдаагүй, бусад хэргийг нэгтгээгүй би Сүхбаатар дүүрэгт шалгагдаж байгаа мөн Чингэлтэй дүүрэгт бас шалгагдаж байгаа учир эрх зүйн байдлаа дордуулахгүйн тулд хавтаст хэргээ нэгтгүүлэх саналтай байна. Хэргээ бүрэн гүйцэд шалгуулж нэг мөр нэг тогтоолоор шийтгүүлэх саналтай байна. Би цагдан хоригдож байхдаа үе мөч минь маш ихээр өвдөж биеийн байдал муу байгаа учир гаргаж байгаа саналыг минь харгалзан авч үзнэ үү...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ:

“...Халиун, Батболор нар нь гар утас дээрэмдэх санааг гаргасан. А бид хоёр хутга мэс хэрэглэсэн зүйл байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Л мэдүүлэхдээ:

“...Гэм буруу дээрээ маргахгүй байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Х мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Гантулга мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ:

“...А, Сыг дарамтлаад байх шиг байсан. Хохирол төлбөрөө төлөөгүй байгаа. Саас бусдаас нь авна...” гэв. 

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Дын өгсөн:

“...Утас зарсны дараа би түрүүлж гараад гадаа үүдэнд тамхи татаад зогсож байтал А О хоёр бид нарын үеийн 3 эрэгтэй хүүхэд дагуулаад гараад ирсэн. Яах гэж байгаа юм бэ гэж асуусан чинь А надруу хараад нөт 2 чинь байгаа юу гэхээр нь би хариу “ямар нөт 2 вэ” гэж хэлсэн чинь А над руу нүдээ ирмээд “чи бишээ байгаа байгаа” гээд О руу хараад хэлсэн. Тэгээд А Хархорин захаас дагуулж гарсан 3 залууг хойшоо дагуулаад зам гарсан. А тэр залуучуудтай уулзаж байх үед О бид хоёр машин руу ороод суучихсан. Очиход А, С хоёр “та нар чинь утас зараад ирье” гэж хэлчихээд хаашаа алга болчихвоо гээд сууж байсан. Аийг хүлээгээд хэсэг суугаад Аыг машинаас буулгаад цаадах чинь одоо яагаад хүн амьтан явуулахгүй байгаа юм бэ, яах гээд байгаа юм бол хурдал гэж хэлээдхээч гэж хэлээд явуулсан. Тэгтэл А Атэй уулзчихаад буцаж ирээд бид нарыг 32-ын автобусны буудал дээр очоод байж бай гэнээ гэж хэлээд ирсэн. Аийн хэлсний дагуу 32-ын автобусны буудал дээр очоод байж байтал А дагуулаад яваад байсан 3 залуугийн нэгийг нь дагуулж ирээд машинд суусан. Тэгснээ за явъя гэж хэлэхэд Сумъябазар машинаа асаагаад хөдөлсөн. Тэгээд чигээрээ явж таван шар өнгөрөөд урагшаа эргэж Сонсголонгийн гүүрээр яваад Төв аймаг чиглээд урагшаа явсан. Өлзийт хороолол арай ороогүй арай наана нэг амралтын газрын орчим ирээд буцаж эргэсэн. Яах гэж байгаа юм бэ гэсэн чинь А картнаас мөнгө авна гэж хэлсэн. Нөгөө дагуулаад яваад байгаа хүүхдээ дансанд чинь мөнгө шилжүүлээд авъя гэж хэлээд дансны дугаар бичиж авсан. Харин картны нууц үгийг асуугаагүй, анхнаасаа мэдэж байсан. Миний ойлгосноор А 32-ын автобусны буудалд бид нар дээр ирэхээс өмнө тэр хүүхэдтэй хамт АТМ ороод мөнгө төгрөг авсан юм шиг байна лээ, ямар ч гэсэн нууц үгийг нь мэдэж байсан. Буцаад нисэхийн байрны тэнд зогсоод Отай хамт тэр хүүхдийн картыг аваад буусан. Оыг хамт явчихаад ирье гэж хэлээд буусан. Аль банкны АТМ-ээс мөнгө авсан эсэхийг мэдэхгүй, ямар ч гэсэн машинаас буугаад явган алхаж байгаад ирсэн.Буцаж ирэхдээ А намайг чи хойшоо суучих гэж хэлэхээр нь би хойд суудал дээр суусан. Тэндээс дахиад Өлзийт хороолол, Төв аймаг руу явдаг замын салдаг хэсгээс арай хойд талд одоо миний санаж байгаагаар замынхаа баруун талд байх хашааны гадна ирээд А одоо ингээд зогсчих гэж хэлээд зогсоосон. Би бие засмаар санагдаад байхаар нь буугаад бие зассан. А нөгөө залууг чи тэр хашаа руу очоод хүний нэр хэлээд тэр хүн утас аваад ир гэнээ би өөрөө очиж болохгүй байгаа юмаа гэж хэлээд нөгөө залууг буулгасан. Тэр хооронд би машин руу очоод суутал А одоо хөдөл гэж хэлээд явсан. Би наад хүүхдээ яах гэж байгаа юм гэсэн чинь утсыг нь авах гэж байгаа юм гэж хэлсэн. Луйвардаж авна гэж хэлсэн. Сүүлд А 200,000 төгрөг авсан гэж бид нарт харуулаад хамт хоолонд орцгоосон. Тэрнээс Ст 40,000 төгрөгөөр машинд нь бензин хийсэн, 40,000 төгрөгийг нь зүгээр өгсөн. Үлдсэн 120,000 төгрөгөөр хоолонд ороод орой тамхи, ундаа авсан, үсээ засуулаад дууссан. А над руу хүн мөнгө шилжүүлээгүй, тэр хүүхдийн картны үлдэгдлийг шалгаад байсан 200,000 төгрөгийг бүгдийг нь авчихсан гэж хэлсэн. С машин барьж явсан, тэр машин угаасаа тэрнийх, эхлээд би урд суугаад явж байсан боловч Нисэхийн байранд А АТМ-ээс мөнгө авчихаад ирсэний дараа би хойно суугаад А урд суусан, А л надад чи хойшоо суучих гэж хэлсэн. Жолоочийн ар талд А, Аийн хажууд хохирогч залуу, харин нөгөө талын хаалганд А, О хоёр сууж явсан. А хаалга талдаа сууж явсан.

2018 оны 11 дүгээр сард ...А надад утсаа өгч бай гэж хэлээд миний утсыг аваад бичлэг хийсэн. Бичлэг хийж байснаа нөгөө хамгаалагч нартай хэрэлдэж байсан залууг дагуулаад цаашаа явчихсан. Цаана байхаар нь би яваад очтол нөгөө залуу нь намайг чи муу утас аваад ир гэж хэлээд намайг заамдаад авахаар нь авсан хүнээсээ аваач гэж хэлээд би цаашаа түлхчихсэн. Тэгсэн чинь Атэй уулзаад тэр хоёр баарны хойд талд хоорондоо зодолдож байгаад А гэнэт гүйхээр нь би араас нь дагаж гүйгээд явж байсан такси дээрээ очоод суусан. Тэгээд А надад саяны залуугаас утсыг нь авчихлаа гэж хэлээд хар өнгөтэй, Эс-8 загварын утас үзүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 111-112, 8-р хх-н 85-87/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Оын өгсөн:

“...Хархорин зах руу Сын машинтай явсан бөгөөд очоод машинаа захын хойд талын зогсоол дээр тавиад С, А хоёр машинд үлдээд А, Д бид гурав машинаас буусан. Бид хоёр хараад зогсож байтал тэр лангуун дээр хэдэн тортой юм барьчихсан жаахан хөдөөнийх юм уу гэмээр байдалтай бид нарын үеийн 3 залуу ирээд нэг нь “самсунг жи3 загварын гар утас авах уу” гээд лангууны худалдагч залуугаас асуутал авахгүй гэж хэлсэн. Тэгтэл А тэр залуучуудын араас дагаад та нар утас зарах юмуу, хэдээр зарах юм бэ гээд ярьсаар дээшээ гарсан. Д бид 2 араас нь дагаад гарсан. Гадаа гараад зогсож байтал хамт явж байсан 3 залуугийн нэг нь дотор үлдсэн байсан бөгөөд А наад хоёроо байлгаж байгаарай гэж хэлчихээд буцаж ороод хэсэг хугацааны дараа дотор үлдсэн 1 залууг дагуулан гараад ирсэн. Энд нэг юм нэмж хэлэхэд А наадахаа байлгаж байна шүү, түрүүвч нь зузаан харагдаад байна гэж хэлж байсан юм.Тэгээд А ганцаараа дотогш орчихоод гарч ирэхдээ машинд самсунг нөт 2 гар утас байгаа, урд талын халаасанд байгаа чи яваад аваад ир гэж хэлээд нөгөө залуугийн самсунг жи3 загварын одоо миний санаж байгаагаар ягаан билүү эсхүл саарал өнгөтэй утас байсныг Дт өгөөд явуулсан. Д бид хоёр машинд утас байхгүйг мэдэж байсан боловч юм дуугараагүй. А угаасаа худлаа яриад эхэлсэн. А нөгөө гурван залуутай хамт юм яриад үлдсэн. Би тамхиа авчихаад машин дээр иртэл Д урд талын суудал дээр сууж байсан. А гадаа нөгөө гурван залуутай юм яриад байхаар нь Аыг чи очоод уулзаад ирдээ А одоо яах гээд байгаа юм бол гэж хэлээд Аыг буулгасан чинь удалгүй буцаж ирээд араас дагаад яв гэнээ гэж хэлсэн. Харин нөгөө гурван залууг дагуулаад цаашаа 32-ын автобусны буудал руу алхаад явсан. С машинаа асаагаад араас нь дагаж явсаар 32-ын автобусны буудал дээр ирээд зогссон. А бид хоёр машинаас буугаад тамхи аваад татах гээд зогсож байтал А нөгөө гурван залуугийн нэгийг нь дагуулж ирээд хойд талын суудалд суулгаад бид хоёрыг явъя гэж хэлсэн. Цаашаа таван шар чиглээд явж байх замдаа би тоглоом шоглоомоор нөгөө залууд “чи одоо ийм олон залуучуудтай явахаас айхгүй байна уу” гэсэн чинь “адилхан эрчүүд байж юунаас нь айх вэ” гэж хэлсэн.Машиныг С барьж явсан, урд суудал дээр Д нөгөө хүүхдийн утсаар хошин шог үзээд явж байсан, хойд талын суудалд зүүн талын хаалга дагуу А, дэргэд нь би харин баруун талын хаалга буюу жолоочийн ар талын суудалд хаалга талд нь А, дэргэд нь нөгөө залуу сууж байсан. Тэр залуу өөрийнхөө нэрийг хэлээгүй учраас хэн гэдгийг нь мэдэхгүй байна.Тэгээд нисэхийн Буянт-Ухаа 2 хорооллын тэнд явж байх замдаа А утас Өлзийт хороололд байгаа тэндээс аваад чамайг буцаагаад хүргээд өгнө гэж хэлтэл нөгөө залуу за гэж хэлсэн бөгөөд тэр залуу доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан ба баруун талын халаасанд түрүүвч хийсэн байсан нь гаднаас харагдаж байсан. Нөгөө залуу түрүүвч хийсэн халаас руугаа гараа тавьчихсан байсан бөгөөд тэрийг нь А суга татаад гаргаад ирсэн. Нөгөө залуу айсан шинжтэй А рүү хараад байсан. Түрүүвчийг нь А нээж үзэхэд дотор нь байгаа юмнууд нь харагдаж байсан бөгөөд дотор нь банкны карт, иргэний үнэмлэх, мөн бэлэн 20,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, мөн 10,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг билүү харагдаж байсан. Ямар ч гэсэн одоо миний санаж байгаагаар 30,000 орчим төгрөг байсан. Тэр үед нисэхийн спортын ордны баруун талд түц байсан ба тэнд зогсоод А 10,000 төгрөг өгөхөөр нь хуурай юм аваад гараад иртэл А нөгөө залуугийн картыг нь барьчихсан “би чиний данс руу мөнгө хийнэ” гэж хэлсэн биздээ гэж ярьж байсан.Тэгэнгүүтээ А Сын утсыг аваад хүн рүү худлаа мессеж бичсэн болоод одоо нэг хүн над руу мөнгө шилжүүлэхээр боллоо гэж хэлээд эргээд АТМ байгаа газарт очъё гэхээр нь нисэхийн байрны буудал дээр очоод олон зэрэгцээ байрлах АТМ дээр очоод зогссон. А чиний данс руу мөнгө хийчихсэн байна картны кодоо хэлчих гэхээр нь нөгөө залуу кодоо хэлсэн. А намайг хамт АТМ орчихоод ирье гэж хэлээд хоёулаа хамт буугаад хаан банкны АТМ-ээс 200,000 төгрөг байсан. Үлдэгдлийг нь шалгахад яг 200,000 төгрөг байсан А авч байхыг би хараад зогсож байсан.

...сүүлд Өлзийт хорооллын наана хохирогчийг машинаас буулгах үед би машинд байсан, А, Д, А гурав хохирогчийг хашааны булан тойруулчихаад буцаад гүйгээд ирсэн. Тэнд юу болсон эсэхийг мэдэхгүй байна. Дыг Бойка, намайг Оригоо, Аийг Аагий, Сын хоч нэрийг мэдэхгүй, Аыг Маараа гэж хочилдог...” гэх мэдүүлэг. Би хохирогч залууг цохиж зодож ямар нэгэн байдлаар гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 121-126, 2-р хх-н 111-112/,


            Мөрдөн байцаалтад шүүгдэгч У.Аийн өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шөнө 02 цаг өнгөрч байх үед хорооллын Шөлөндөө хоолны газар луу очих замд гудамжинд ганцаараа явж байсан өндөр нуруутай эрэгтэй хүний араас Ган-Эрдэнэ дагаж явж байгаад куртикны халаасандаа хийсэн байсан утас нь унжсан байсныг Ган-Эрдэнэ аваад над руу дамжуулж өгөхөөр нь би аваад буцаад эргэчихсэн.

Маргааш нь Хархорин захын гадаа ирээд С, А хоёр машиндаа үлдээд Д, О бид гурав машинаас буугаад зах руу орсон. Зах руу ороод шатаар доошоо буугаад В1 давхарт ирээд нөгөө хоёроо та хоёр наанаа зогсож бай би эгчтэй гээ уулзаатхъя гэж хэлээд орхиод эгчтэйгээ уулзаад байж байтал удалгүй араас О над дээр хүрч ирээд яасан бэ гэхээр нь энд гурван хөдөөний залуу байна залилан хийхүү сим ордоггүй LG J-3 загварын утас байна тэрийгээ зараад оронд нь самсунг нөт 2 загварын гар утас авах гэсэн юм гэнэ, надад тэр нь байгаа гээд худлаа хэлээд дагуулаад гарчих уу гэхээр нь чи өөрөө мэдэхгүй юу гэж хэлсэн. Тэгтэл Д, О хөдөөний гээд байгаа залуучуудыг дагуулаад гараад явсан. Эгчтэй эргэж уулзахад тэр эгч утас байхгүй, зарагдсан гэнэ гэхээр нь та дахиад утас байвал олоод өгчих гэж хэлээд гарч явсан. Гадаа гараад иртэл Д, О хоёр танихгүй хоёр залуутай хамт зогсож байсан. Мөн О нөгөө залуугийн утсыг нь авчихсан оролдож байсан бөгөөд тэр утсыг Дт өгөөд машинаас утас аваад ир гэж худлаа хэлээд утас өгөөд явуулчихсан. Тэгээд О бид хоёр нөгөө хөдөөний хоёр залууг дагуулаад хойд зүг рүү зам гарсан. Тэгтэл О өө нөгөө Д хаашаа алга болчихвоо гээд байхаар нь би тэгвэл чи гялс гүйчихгүй юу даа гэсэн чинь гүйгээд явчихсан. Яваад мөд ирэхгүй болохоор нь машин руу хартал нөгөө С машинаа бариад зөөлөн яваад байхаар нь би араас нь нөгөө хоёрыг дагуулаад явсан. Тэр хоёрыг та хоёр машин руу хамт очих уу эсхүл нэг нь очих юм уу гэж асуусан чинь одоо бид нарт дээрэмдүүлсэн гээд байгаа залуу би очоод ирье гэж хэлээд намайг дагаад явсан. Нөгөө дэх нь тэнд үлдсэн. Машинд суутал Д урд суучихсан байсан бөгөөд яасан юм бэ юу болов гэж асуусан чинь Д хойшоо харангуутаа Ад наана чинь нөт-2 байна уу гэхээр нь байхгүй байна гэж хэлтэл Д өө гэртээ үлдээчихсэн байна манайх Нисэхэд байдаг гялс машинтай явчихаад ирэх үү машинтай юм чинь чамайг буцаагаад хүргээд өгчихнө гэхэд нөгөө хөдөөний залуу би жаахан яараад байна гэснээ заза тэгье тэгье гэж хэлээд хамт явсан. Машины урд Д сууж явсан, харин Дын хойд талын суудалд хаалга талд нь би, миний баруун гар талд А, Аын баруун гар талд хохирогч залуу, Сын хойд талд хаалга талд О сууж явсан. Тэндээс шууд нисэх ороод Буянт-Ухаа спортын ордны дэргэдүүр өнгөрч явах үед би одоо хаашаа явах гэж байгаа юм ингэсгээд зогсчих гэсэн чинь Д би эмээд гялс мөнгө хийлгээдэхье гэснээ хохирогчид чи надад дансны дугаараа өгчих би чиний дансруу мөнгө хийлгье гэж хэлтэл хохирогч өөрөө дансны дугаараа хэлсэнийг утсан дээрээ тэмдэглэж авсан. 5 минутын дараа Д данс руу чинь мөнгө хийчихсэн байна надад мэдээлэл ирчихлээ одоо АТМ оръё гээд эргээд нисэхийн байр руу очоод Хаан банкны экспресс АТМ руу очсон. Гадаа нь машинтай зогсоод Д О бид хоёрыг та хоёр буучихаад ир гэж хэлээд хохирогчид чи картаа өгчих гэхээр нь хохирогч за гэснээ картаа гаргаад надад өгсөн. Би код чинь хэд юм бэ гэсэн чинь 0014 гэж хэлсэн. О данс руу чинь мөнгө орсон юмуу гэж асуутал хохирогч 2000 төгрөг байгаа гэж хэлсэн. О бид хоёр АТМ ороод О карт хийгээд үлдэгдлийг нь шалгаад үзтэл 200,000 төгрөг байсан, энийг авах юм уу яах юм гэж асуухаар нь чи өөрөө л мэд гэж хэлтэл Д хэд орсон гэж байлаа ямар ч гэсэн мөнгө орсон гэж хэлсэн тиймээ гэж хэлээд үлдэгдэл 200,000 төгрөгийг нь аваад гарсан. Тэгээд машиндаа суугаад хохирогчид картыг нь буцааж өгсөн. Тэгтэл хохирогч залуу би одоо гэр рүү явмаар байна гэхээр нь хаана буух юм бэ гэж асуутал хохирогч залуу Буянт-Ухаа-2 хороолол хавьцаа явж байтал би одоо ингэсгээд гэртээ харьмаар байна, ингээд буучихъя гэхээр нь зогсоод буулгасан. Тэгээд А, Д хоёр хамт буугаад нөгөө залууг одоо ингээд явлаа гэхээр нь тиймээ явлаа гэж хэлсэн. Эргээд О урд суугаад, Д арын суудалд суугаад бид нар буцах гэтэл А тойроод явъя л даа урдуур явчихъя гэхээр нь тойроод Налайхын зам руу ороод хот руу буцаад ирсэн. АТМ-ээс авсан 200,000 төгрөгийг О надад өгөөд би тэндээс Ст төрсөн өдөр гэсэн юм яриад байхаар нь 80,000 төгрөг өгөөд 40,000 төгрөгөөр нь хоолонд ороод, үлдсэн 80,000 төгрөгөөр ойр зуурын идэж уух ус ундаа, тамхи тариа аваад дууссан.

2018 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө найз Гтой хамт явж байгаад Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо Шөлөндөө хоолны газар орж хоол идээд буцаад шөлөндөөгөөс гараад явж байгаад Тэлмэн Халиунаа Мөнхбат нартай Г бид хоёр таарсан. Тэгээд Г бид хоёр Тулгаа гэх залуугийн машинд суугаад таньдаг хүнийнхээ очих гэж хойд дэнж рүү явсан. Тэгээд би Г, Халиунаа, Мөнхбат, Тулга, Тэлмэн бид нар хойшоо дэнж рүү явж байсан чинь нэг хүн гар өргөөд такси барих гээд зогсож байсан юм. Тулгаа Г бид хоёрыг наанаа буугаад үлдчих гээд байхаар нь Г бид хоёр буугаад цаашлаад Мөнхбат, Тэлмэн хоёр буулгаад тэр гар өргөөд зогсож байсан хүнийг авахад нь Г бид хоёр очоод машины ард нь сууж Г гар утсыг нь аваад халаасыг нь ухаад 20,000 төгрөг авсан.

Тэр залуугийн халаасанд ямар ч мөнгө байгаагүй, хохирогч залууг цохиж зодсон зүйл байхгүй. Би тэр хүнээс Самсунг эс-8 загварын гар утас хулгайлан авснаа хүлээн зөвшөөрч байна.

Янжинлхам манай найз ирчихсэн байна гэж хэлээд Тэнгис кинотеатрын үүдэнд буусан, буугаад машинд суугаад яваад өгсөн. Тэгээд би хардаад араас нь дагаад явсан. Явж байгаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Үйлдвэр комбинатын тийшээ 5 давхар сааралдуу өнгийн байрны гадаа очоод нөгөө машинаас нэг танихгүй залуутай хамт буусан. Хэд дугаартай байр байсан эсэхийг одоо санахгүй байна. Миний уур хүрээд Пыг араас нь дагаадах гэж хэлээд буулгасан. П араас нь дагаж явж байгаад хэсэг хугацааны дараа буцаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би шууд Пыг дагуулаад араас нь орсон, Янжинлхамтай хамт орсон залуу хаалга онгойлгосон. Миний уур хүрээд юу яриад байх юм байхгүй гэж хэлээд түлхээд орчихсон, үүдэнд тавиур дээр хутга байхаар нь иртэй хэсгээр нь бариад би өөрийгөө дүлчих үү гэсэн чинь нөгөө залуу яах гэсэн юм бэ тайвшир наад цус чинь гоожоод байна шүү дээ гэж хэлсэн, би санамсаргүй гараа зүсчихсэн. П гарахдаа утас аваад гарсан.

Г бид хоёр гадуур дэмий тэнээд явж байтал манай найз бүтэн нэрийг нь мэдэхгүй байна, Бамбажий машинтайгаа явж байсан бөгөөд таараад Г бид хоёр машинд нь суугаад ойрхон дөхөөд буучихъя гэж хэлсэн. Г бид хоёр Э-ын замаар өгсөөд явчих гэж хэлсэн. Өгсөөд явж байтал нөгөө залуу бид энд бууна гээд байсан, надад таксины мөнгө байгаа, байхгүй гэж хоёр өөр юм яриад байхаар нь би чи одоо мөнгөө өгөөд буугаач хөөе гэж хэлсэн. Тэгсэн Г нөгөө залуугийн халаасанд гар утас байхаар нь сэмээрхэн аваад халаасандаа хийчихсэн. Бамбажийг андаа ингэсгээд зогсчих бууя гэж хэлсэн чинь зогссон бөгөөд бид хоёр буусан чинь нөгөө залуу бас бууя гэж хэлсэн. Нөгөө согтуу залууг буусаны дараа Бамбажий явлаа гэж хэлээд машинтайгаа хөдөлөд яваад өгсөн. Нөгөө бид хоёртой хамт буусан залуу тэндээ үлдсэн. Г бид хоёр өөр тийшээ явсан. Машин дотор болон машинаас буухад нөгөө залуу утасаа алдсаныг мэдээгүй.

Би 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр цагаан сарын өмнө найз Д, М, П, Г нарын хамт Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тэрэлжид байх Мэлхий хад нэртэй амралтын газар 2 хоносон. 3 дахь хоног дээр тэндээ байж байтал танихгүй хоёр настай хүн Приус-20 загварын машинтай ирсэн. Тэр хоёр хүн яг манай хажуу талд гэр авсан. ...маргаан гараад нэг ах босч ирээд гал түлдэг модноос аваад Пын хамар руу цохиод авсан. Тэгээд бүгд босч ирээд маргалдаж эхэлсэн чинь М, Д хоёр гэрээс гараад гүйгээд яваад өгсөн. Г нэг ахтай нь муудалцаад барилцаж аваад цаашаа аваад явчихсан. П нэг ахыг орон дээр түлхэж унагаагаад дээрээс нь дарчихсан байсан чинь нөгөө ах та нар надаас юм аа ав гэж хэлээд хуруундаа зүүсэн шаргал өнгөтэй бөгжөө тайлаад өгөхөөр нь би аваад халаасандаа хийчихсэн. Мөн халаасандаа түрийвчтэй байсан тэрнээс 60 орчим мянган төгрөг өгөхөөр нь аваад халаасандаа хийчихсэн. Гэрээс гарах гэхэд үүдний машины түлхүүр унасан, аваад гарсан. П миний араас гарсан, Г нөгөө гэрээс гарч ирсэн, М, Д хоёр бүр хашааны гадна гарчихсан зогсож байсан. Нөгөө хоёр ахын бор өнгөтэй Приус-20 загварын машиныг асааж унаад замдаа хаячихсан. Тэрийг хулгайлаагүй, зүгээр зам хол байсан болохоор унаж зам дөхөөд зам дагуу орхиод буугаад өөр такси бариад яваад өгсөн. Бөгж, утсаа нэг буудалд барьцаанд тавьсан хэзээ, хаана тавьсан аа одоо сайн санахгүй байна. Маргалдаад П нэг ахтай барилцаж аваад чимээ шуугиан гараад түжигнээд явчихаар нь М, Д хоёр гүйгээд гараад явчихсан.” гэх мэдүүлэг /1-р хав, 137-139, 3-р хх-н 80-81, 140-141, 4-р хх-н 11-12, 193-195, 6-р хх-н 36-37, 135-136/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Сын өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ... буудлаас гараад хэн нь хэлсэнийг одоо сайн санахгүй байна нэг нь хэлээд Хархорин зах орохоор явсан. Ер нь А машинд суухдаа хаашаа явах, яах эсэх бүгдийг нь надад хэлсэний дагуу л би яваад байдаг байсан. Хархорин зах дээр иртэл А, Д, О гурав машинаас буугаад А бид хоёр үлдсэн. Дотор 1 цаг орчим удаж байгаад ирсэн. Эхлээд О, Д хоёр ирээд араас нь А танихгүй хоёр залуу дагуулчихсан ирсэн. Машинд суухгүй хажуугаар нь өнгөрөөд нилээд цаана автобусны буудал дээр очиж зогсоод нааш ир гээд дуудаад байхаар нь очсон. Тэгсэнээ гэнэт нэг газар руу ороод алга болчихоод дахиад гараад ирэхдээ хоёр залуугийн нэг нь алга болчихсон, нэг нь л байсан. Би автобусны буудалд зогсож байтал О, Д хоёр дэлгүүрээс тамхи авна гэж хэлээд буугаад явсан. А хоёр залуугийн нэгийг нь дагуулчихсан ирээд машины ар талын суудалд суусан. Тэгсэнээ араас нь Д, О хоёр араас нь ирээд Д урд талын суудалд суугаад О арын суудалд суусан. А хөдөлөрэй гэхээр нь хөдөлөд явж байтал замдаа энэ залуугийн утас нь ажиллахгүй байна нисэх рүү явж засварчинд үзүүлье гэж хэлсэн. Тэгээд явсаар байгаад яармагийн товчоо гараад нилээд өнгөрөөд буцаад эргэсэн. А миний утсыг аваад би хүн рүү дансаа явуулчихъя тэгээд чиний данс руу мөнгө хийлгэчихье гээд нөгөө хохирогч залуутай яриад байсан бөгөөд намайг дансанд мөнгө орчихлоо Сумъяа нисэх рүү АТМ байгаа газар руу явчих гэхээр нь нисэх рүү чиглээд явсан. Нисэхийн байрны буудлын автобусны буудалд Хаан банкны АТМ байсан бөгөөд тэнд зогстол А нөгөө хохирогч залууг картны чинь код хэд юм бэ гээд асуухад би юу гэж картны кодоо хэлж байдаг юм бэ гэсэн чинь хэл гэж байна шүү чамайг гээд загнаад байсан. Яг цохиж зодсон эсэхийг би машин бариад явж байсан болохоор хараагүй, ямар ч гэсэн загнаад байсан. Тэгсэнээ нилээд айсан байдалтай кодоо хэлээд байсан. Хэд гэсэн тоотой код хэлсэн эсэхийг одоо санахгүй байна. Машинаас А, О хоёр буугаад АТМ ороод хэсэг хугацааны дараа А дансаа шалгалаа мөнгө ороогүй байна гэж хэлсэн. Машинд суугаад явъя гэхээр нь хөдөлөд явтал нисэхийн тойргийн урд Төв аймаг явах замд байх ТҮЦ-ийн дэргэд ирээд ингээд түр зогс гэж А хэлэхээр нь зогстол одоо миний санаж байгаагаар А машинаас буугаад тэндээс ойр зуурын хуурай идэх юм авсан. Тэгээд дахиад чигээрээ урагшаа яв гэхээр нь барилгын хоосон хашааны дундуур явж байгаад зогстол бүгд машинаас буусан. Би бас буугаад түрүүлээд бие засчихаад буцаж ирээд машиндаа сууж байтал А хүрч ирсэнээ жаахан урагшлаад зогсчих гэж хэлсэн. А наана зогсож байсан бөгөөд нөгөө гурав нь цаана хашааны булантай хэсгийн цаана далд газар хохирогч залуутай юм яриад байх шиг байсан. Тэгсэнээ буцаж гүйж ирээд алив гялс явъя гэхээр нь би хөдөлөд явсан. Саяны хамт явж байсан залууг яасан юм бэ гэсэн чинь явуулчихлаа гэж хэлсэн. Явъя гэхээр нь бушуухан хөдөлөд явсан. Хотын төв рүү орох гээд эргэх гэтэл А хөгшөөн урд талаараа тойроод явчих гэхээр нь яах юм бэ гэсэн чинь зүгээрээ андаа гоё шүү дээ гэхээр нь Төв аймаг руу чиглээд явж байтал машины шар гэрэл ассан. А андаа бензин хий гээд одоо миний санаж байгаагаар 80.000 төгрөгөөр А бензин хийсэн. Тэгээд Төв аймгийн төв орж бүгд хоол идсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-н 33-35, 2-р хх-н 122-123/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Аын өгсөн:

“...А, О, Д, С бид тавуулаа буудлаас гараад гэртээ харих гэсэн боловч А эхлээд авсан утсаа заръя гэж хэлээд хамт Хархорин зах орсон. А, О, Д хоёрыг гурвуулаа хамт бууя гэж хэлээд дагуулаад буусан. С бид хоёр машинаас буугаагүй. Тэр гурав зах руу ороод эхлээд Д гарч ирээд машинд суусан. Нөгөө хоёр яасан юм вэ гэсэн чинь ирж байгаа гэсэн. Араас нь О ирж суусан. А машины хажуугаар өнгөрсөнөө гараараа зангаад тийш нь хөдөлөд явж бай гэж хэлсэн. Дөнгөж хөдөлж байтал замын цагдаа торгосон. Тэгээд торгуулчихаад хэсэг яваад зогстол Д надтай солигдоод урд талын суудал дээр суусан. Би хойд талын суудалд жолоочийн эсрэг талын суудлын хойно хаалга талд суусан. Тэгтэл А нэг танихгүй залуу дагуулаад машинд хүрч ирээд суулгасан. Тэгээд хөдөлөд явж байхад А нисэх орчих тэнд манай эгчийн гэр байдаг юм гэж хэлээд Нисэх орсон. Тэгээд ярьж байтал А нөгөө залуугийн түрүүвчийг суга татаад гаргаад ирсэн. Нөгөө залуу түрүүвчээ авъя чи яаж байгаа юм бэ гэсэн чинь А сүртэй вэ яасан гээд тэгсэн чинь нөгөө залуу илт айгаад эхэлсэн. Түрүүвчийг нь уудалж ухаж үзэж байсанаа дотроос нь 40.000 төгрөг гаргаж ирээд А өөрөө авчихсан. Нөгөө залуу айгаад юу ч хэлж чадахгүй байсан. А нөгөө залууд чиний дансанд 20.000 төгрөг хийлгүүлье кодоо хэлчих гэхэд юу гэж хэлж байхав дээ гэсэн чинь хэл гэж байна шүү, эхний хоёр тоог нь мэдэж байгаа шүү гэж хэлтэл нөгөө залуу пин кодоо хэлж өгсөн. Нисэхийн Хаан банкны АТМ дээр очоод зогссон. Тэр залуугийн картыг түрүүвчийг нь ухаж байхдаа авчихсан байсан. Мөн нөгөө залуу пин кодоо хэлэхгүй дуугүй суугаад байсан чинь О нөгөө залуугийн толгой руу 3 удаа алгадах байдлаар хэлчихээ чи гээд цохиод авсан. Тэрнээс болоод айгаад хэлсэн. Тэгээд А, О хоёр машинаас бууж АТМ буюу бэлэн мөнгөний машин руу очиж байж байгаад буцаж ирээд сүлжээгүй болчихсон гэнэ мөнгө авч чадсангүй гэж хэлээд хүрээд ирсэн. Тэгсэнээ тэндээс хөдөлөд урагшаа Яармагийн товчоо гараад явж байгаад нэг хашааны буланд очоод зогссон. Хаашаа яаж явахыг Ст дандаа А хэлж заагаад яваад байсан. Тэгээд бүгд буугаад бие зассан. А нөгөө залууд чи тэр хашааг очоод тогш хүн гарч ирнэ гэсэн чинь нөгөө залуу би тогшиж яах юм бэ гэхээр нь А зүгээр очоод тогшоодхоо гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу тийш нь явж байхад би түрүүлж ирж машиндаа суугаад нөгөө гурав араас ирж суугаад хөдөлөд явсан. Нөгөө залууг буулгасны дараа А сая дансанд нь 200.000 төгрөг байхаар нь авчихсан гэж хэлсэн. Д чи бид нараас айхгүй байна хөөе гэснээ эргэж хараад гараараа цохих гээд зангаснаа болиод байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 60-62, 133-134/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Пын өгсөн:

“...анх А түрүүлж орсон чинь Янжинлхамтай хамт байсан залуу сандарсандаа утсаа шүүрч аваад цагдаад дуудлага өгчихсөн. Дуудлага өгөх гэсэн юм гэж дөнгөж хэлэнгүүт А нөгөө залуутай зууралдаж ноцолдож байгаад утсыг нь булааж аваад ширээн дээр тавьчихсан. Тэгээд гарах үед би тэр утсыг халаасандаа хийж аваад гарчихсан. Янжинлхам машинд суугаад яваад өгөхөөр нь А таксины жолоочид наад машины араас дагаад явчих гэхээр нь дагасан. Тэр утас хар өнгөтэй Самсунг Эс-9 загварын утас байсан.

2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр найз Содгэрэлийнхээс Б, Х бид 3 дэлгүүр орох гэж гарч явж байгаад Х замын хажуу талын дотроо байшинтай хашаа руу бие засаатхъя гээд орсон. Орсныхоо дараа Б бид 2-г ороод ир гээд дуудахаар нь дагаад орсон. Хашаанд нь орсон чинь Х энэ айлд хүн байхгүй байна гэж хэлэхэд нь Б тэр айлын цонхыг нь хөлөөрөө өшиглөж онгойлгоод бид 3 ороод хойморт нь байсан яг ижил 2 зурагытг авч гарсан.

2018 оны 9 дүгээр сарын 27-ны орой найз Х, Л нарын хамт 5 шард 1 шил Соёрхол нэртэй 0,5 литрийн хэмжээтэй архи уугаад тэндээсээ цамбын “рич” гэх баар луу 23 цагийн үед очоод тэнд 9 шил Сэнгүр нэртэй пиво 0,5 литрийн хэмжээтэйг Чингэс нэртэй архи уугаад тэндээсээ гараад Хороолол руу такси бариад парадоксын “Лоов” нэртэй бааранд орсон. Уг бааранд 3 шил Сэнгүр нэртэй пиво аваад ууж байгаад Х уг бараанд 3 залуутай маргалдаад зодолдсон ба тэр үед Лхагва бас зодолдсон. Тэр үед Лхагвааг үл таних залуу буйдан дээр хэвтүүлсэн зодож байхаар нь би ууж байсан пивоныхоо шилээр нуруу руу нь цохисон.

...боож байхад нөгөө ах өөдөөс намайг гараараа түлхтэл А гарыг нь татаад бөгжийг нь сугалаад авчихсан. Нөгөө хүнийг боож байтал нүд нь сонин болоод ухаан алдах гээд байгаа юм шиг байхаар нь би тавьчихсан. Миний харсанаар шар өнгөтэй бөгж байсан. Мөн 1 ширхэг хар өнгийн гар утас, мөн 1 ширхэг жижиг цагаан өнгийн гар утас авчихсан байсан. А хөөе гялалзаарай гэхээр нь Г бид хоёр гүйгээд очиход бор өнгөтэй Приус-20 загварын машиныг асаачихсан, М, Д хоёрыг суулгачихсан байсан. Бид хоёр очиж суугаад А машин бариад хөдөлсөн. Явж байгаад засмал зам дуусаад шороон зам дээр А одоо Налайхын товчоон дээр баригдаж магадгүй, машинаа энд орхиё гэж хэлээд орхисон. Бөгжийг Өвөрхангай аймагт ломбарданд А барьцаанд тавьсан. Өвөрхангай аймаг руу газар үзье гэж яриад явцгаасан юм.

...Э, Л, Гантулга, Э, Оюунчимэг, С М нартай ... Дархан-Уул аймаг руу ...16 цагийн үед гараад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 61 дүгээр гарамын орчим хүнсний Жаргалант нэртэй хүнсний дэлгүүрт ороод мөнгийг нь өгөөгүй архи, тамхи, ундаа аваад зугтаасан.

...2018 оны 10 дугаар сарын 03-ны ...23 цагийн үед Улаанбаатар хотд ирээд байж байхад манай найз С би нэг эмэгтэй хүн суудаг хүнсний дэлгүүр мэднэ. Тийшээ очиж хүнсний зүйл авч зугатаах уу гэсэн. Манай найзууд бүгд дэмжээд бид нар бөөнөөрөө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчиний гудамжинд байрлах “Цайдам ээж” хүнсний дэлгүүрийн гадаа очиж бөөнөөрөө ярилцаж байгаад дэлгүүр лүү Гантулга, С, Оюунчимэг нар ороод хоёр тортой, хоёр хайрцагтай зүйл гарж ирээд миний машинд хийсэн. Дараа удаагүй Гантулга гарч ирээд хурдан хөдөл гэхээр нь би хөдөлөд шууд зугатаасан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 29, 5-р хх-н 14-15, 71-72, 151-153, 8-р хх-н 15-17/,

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Бын өгсөн:

            “...2018 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх улаан тоосгон байшинтай айлын 2 ширхэг зурагтыг авсан...” гэх мэдүүлэг /5-р хх-н 23-24/,

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Хгийн өгсөн:

            “...Би 2018 оны зун 7 дугаар сард найз П, Б нарын хамт явж байгаад байшинтай айлын цонхоор ороод 2 ширхэг зурагт аваад нэгийг нь зарж байсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.

...П буюу Дааяа, Батука буюу Б бид гурав үйлдсэн. Энэ хэрэгт Жагаанаа, Г, Содоо, Л, Бүжинням, Мишээл нар ямар ч хамаагүй. Бид нар яг үнэндээ Лоос бусдад нь хулгай хийсэн талаар хэлээгүй. Л бол мэдэх нь мэдэж байсан, зарахад хамт явсан. Бусдад нь ахынхаа гэрээс авсан гэж хэлсэн. Байшин руу бид гурав гурвуулаа л орсон, харин гарахад нэг нь түрүүлж гараад ойр хавийн хүн амьтан анзаарч байсан..” гэх мэдүүлэг /5-р хх-н 27-28, 10-р хх-н 159/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Б- өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ... Үүрээ нэг эрэгтэй хүнтэй утсаар яриад байх шиг байсан. Миний сонссоноор Үүрээ нэг эрэгтэй хүнийг Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дакара” гэдэг зочид буудлын орчимд байж бай гэж хэлээд машины дугаарыг нь асуугаад байх шиг байсан. Тэгээд уулзахаар очоод Үүрээ машинд нь сууж юм ярьж байгаад 5 минутын дараа буудалруу орсон. Тэгтэл Аагий надад би Үүрээгийн ах нь болно чи миний найз болоод миний дүүг буудалруу орж байхыг хараад надад хэлсэн гэж жүжиглэнэ шүү. Үүрээ манай дүү шүү олон хоног гэрээсээ гараад ирээгүй байгаа гэж хэлээрээ гээд тэгээд жолоочийн гар утасны дугаарыг аваад тэгээд хүлээгээд байж байтал Аагий руу Үүрээ за болчихлоо гялс ороод ир гэж мессеж бичсэн. Тэгтэл бид хоёр буудлын ажилтан эгчид манай дүү ийшээ орсон гэж байна манай найз харсан гэнэ аль өрөөнд орсон бэ гэж асуугаад заалгаад өрөөнд ороход Үүрээ хөнжил нөмөрсөн байдалтай хаалга тайлсан тэгтэл Аагий Үүрээг чи энд юу хийж байгаа юм бэ? Гээд түлхээд нөгөө залууг дотуур хувцсаа өмсөөд байж байхад нь хоёр удаа алгадаад чи миний дүүг олон хоног дагуулж явсан байна гэхэд нөгөө залуу би зараас харж байгаад уулзсан гэж хэлэхэд Аагий нөгөө таксины залуу руу залгаад ахаа та хаана явж байна гэж асуухад таксины жолооч би ойрхон явж байна гэж хэлсэн. Аагий Үүрээг хувцсаа өмсөөд гараад зогсож бай гэж хэлээд гадаа гаргасан тэгтэл Үүрээ гадаа машиндаа очоод суучихсан байсан. Тэгтэл Аагий нөгөө залууг цагдаа дуудна шийддэг газраар нь шийдүүлнэ гэж айлгасан. Тэгтэл Аагий Үүрээг хай гэж надад хэлсэн тэгэхээр нь би хайж байгаа дүр үзүүлээд хүрч ирээд Үүрээ алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгтэл Аагий нөгөө залууг чи одоо миний дүүг олж өгнө эсхүл би чамайг цагдаад өгнө гэж хэлээд машинд нь суусан. Тэгтэл нөгөө залуу би дүүг чинь олно хайж олж өгье битгий цагдаа дуудаарай гэж хэлэхэд Аагий чи надтай яаж яриад байгаа юм бэ гээд уурласан. Тэгээд Аагий намайг дэлгүүр ороод тамхи аваад ир гэж явуулсан. Тэгээд намайг ирэх үед Аагий тэр залууд чи надад мөнгө өгье гэж яриад байгаа юмуу тэ гэж хэлээд түүний түрийвчийг нь авсан. Тэгтэл залуу машинаас бусдыг нь ав гэж хэлж байсан. Тэгтэл Аагий надад нөгөө залуугийн картыг аваад нууц кодыг нь хэлүүлээд данснаас нь тухайн буудлын ард талд байрлах дэлгүүрийн АТМ-ээс 80,000 орчим төгрөг авхуулсан. Аагий карт бичиг баримтынг нь өгөөд мөнгийг нь аваад тэр залууд чи надтай аятайхан байвал би ээж ах нарыг явуулна гэж хэлээд нөгөө залуугийн 2 ширхэг гар утсыг нь зөөврийн компьютерийн хамт хэрэлдэж байгаад авсан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 184-185, 5-р хх-н 126-127, 140-142, 204-205/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ:

“...2018 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө А бид хоёр хамт явж байсан юм. Тэгээд бид хоёр Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо шөлөндөө ороод хоол идээд гархад танил болох Халиунаа Мөнхбат, Тэлмэн нартай таарсан юм. Тэгээд Халиунаагийн найз болох Тулга гэх залуугын машинд бид нар суугаад Цамбагаравын хойд талын гэр хороололруу явсан. Тэгээд тэр үед 40 орчим насны эрэгтэй такси барих гээд зогсож байхад Тулга А бид хоёр хандаж наад хүн чинь Самсунг эс-8 гар утастай байна энд та хоёр буучих гээд А бид хоёрыг буулгаад тэр хүнийг миний машинд суухаар та хоёр араас гүйж ирээд суугаарай гэж хэлсэн. Тэгээд Тулга Тэлмэн Мөнхбат хоёрыг буулгаад Халиунаатай хамт тэр такси барих гэж байсан залууг суулгасан юм. Тэр үед А бид хоёр Тулгаагийн машинд хоёр талаар гүйж очиж суугаад Тулга гар утсыг авчих гээд толгойгоороо надруу дохихоор нь гар утсыг нь аваад халаасанд нь байсан 20.000 орчим мянган төгрөгийг халаасруу нь гараа хийгээд авсан. Тэгээд Тулга машинаа хөдөлгөөд дэнжрүү нилээн дээшээ өгсөөд харанхуй газар энд буулгаад үлдээе та хоёр энэ хүнийг авч үлдээд араас гүйж ирээд суугаарай гэсэн юм. Тэгээд тэр ахыг авч Тулгаагийн машинаас буугаад хоёр талаас нь зуурч татаж буулгаад хоосон хашаанд оруулаад зогсоод Тулгаа машинтайгаа ууруудаад зогсохоор нь би тухайн үед тэр хүнийг нэг цохиод А бид хоёр зугтаагаад Тулгаагийн машинд очиж суугаад зугтсан юм. Тэгээд Тулгаа Би Халиунаа А бид нар доошоо зугтаагаад Тэлмэн Мөнхбат хоёр очиж аваад цаашаа хороолол орж тэр хүний гар утсыг Тэлмэн Мөнхбат хоёр өгөөд А бид хоёр өөр такси бариад Ханын материал орж буугаад айлд хоносон.

Би 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сансарын түнель орчим байдаг бааранд Найз А болон түүний найз охин Соко болон өөр хэн байсныг санахгүй байна 4 хамт архи ууж байгаад барнаас гараад такси бариад тэндээсээ хороолол ороод яг ямар барны гадаа очсон талаараа санахгүй байна барны гадаа очоод А ганцаараа барлуу ороод гарч ирээд Аийн найз охин Сокогийн гэрт очихоор явж байгаа Соко болон хамт явсан залуу хоёрыг Сонгинохайрхан дүүргийн орчим буулгаад А бид 2 уг такситайгаа цааш яваад ханын материалын орчим харахуй гудамжинд ороод таксины мөнгө байхгүй байсан болохоор мурих гэж оролдсон боловч таксины жолооч бууж ирээд утсаараа цагдааруу залгах гэхээр нь А утсыг нь шүүрч аваад жолоочийг хашааруу шахаад замдаж зогсоод машиных нь түлхүүрийг нь авч айлын хашаа давуулж шидээд биед нь байсан мөнгийг нь аваад муудалцаж байгаад бид 2 хамтдаа зугтаасан.

...Өргөө кино театр дээр Бамбажийтай уулзаад цагаан өнгөтэй пробокс машинтай явж байсан бөгөөд А урд нь сугуаад би хойд талын суудал дээр суусан. ...би тэр залууг хувцаснаас нь татаад буцаагаад суулгах гэтэл би дийлэхгүй байсан бөгөөд А бууж ирээд цаанаас нь түлхээд машинд суулгасан. А Бамбажийд одоо хөдөлөдөх Э-ын зам руу ороод явчих гэхээр нь хөдөлөд явсан. Замд явж байтал нөгөө залуу утсаар яриад байсан бөгөөд А шууд утсыг нь булааж авсан. Явж байх замдаа тэр залуу миний талын хаалга руу дайраад буух гээд байхаар нь А тэр залууг татаад нүүр орчим гараараа хэд хэдэн удаа цохисон, би бас тэр залуугийн нүүр орчим гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгсэн чинь нөгөө залуу миний юмнуудыг аваад ах нараа намайг ингээд буулгачих тэгэх үү гээд уйлаад байсан. Э-ын замаар дээшилж байгаад нэг харанхуй газарт зогсохоор нь би буугаад нөгөө залууг татаад буулгасан. Би тэр залууг бөгс рүү нь өшиглөсөн чинь нөгөө залуу гүйгээд яваад өгсөн.

....дахиад маргаан гараад би нөгөө хоёр ахын нэгийг нь дагуулж гараад өөрсдийн амарч байсан гэр рүү оруулаад та бооцооны мөнгөө өгчих гэсэн чинь халааснаасаа 10 төгрөг гаргаж ирээд миний ам руу чихэх гээд байхаар нь би шанаа, уруулыг нь хавсраад гараараа нэг удаа цохисон чинь нөгөө ахын амнаас нь цус гарчихсан, доромжлоод байгаарай мөнгөө өгөөч гэсэн чинь тэр ах өөрөө халааснаасаа 10.000 төгрөг гаргаад ирсэн. Би гэрээс гарахад А, П хоёр гэрт бужигнаад дуу чимээ гаргаад байх шиг байсан. Гэрт юу болсон эсэхийг мэдэхгүй. Ямар ч гэсэн нэг мэдэхэд л А нэг машины түлхүүр авчихсан, машины зогсоол дээр очоод дарахад Приус-20 загварын машин онгойсон. А машиныг унаад бусад нь суугаад явсан. Явж байгаад замдаа хаяад такси бариад цаашаа явсан. Бөгжийг нь Өвөрхангай аймагт ломбарданд барьцаанд А өөрөө тавьсан. Гар утас яасныг нь мэдэхгүй П авсан байхаа. Налайх дүүрэг дээр үйлдсэн хэрэг дээр баригдах байх гэж зугтаагаад явсан. А, П, Д, М бид хэд хамт явсан...” гэх мэдүүлэг /3-р хх-н 85-86, 172-173, 6-р хх-н 44, 141-144/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Мгийн өгсөн:

“...2019 оны 02 дугаар сард Цагаан сарын баярын дараа ...А, Г, Д, П нартай Тэрэлж орсон. ...А гүйж гарч ирээд нөгөө хоёр ахын машиныг асаагаад бид хоёрыг суу гэхээр нь бид хоёр хоёулаа наадах чинь нөгөө хоёр ахын машин биздээ чи болиоч сая зодчихсон, одоо бүхэл бүтэн машиныг нь авна гэж юу байдаг юм бэ гэсэн чинь та хоёр ч энэ хэрэгт хамаатай шүү, хамт байсан биз дээ, одоо цагдаа ирж байгаа баригдаад хоригдмооргүй байгаа бол суу гэж хэлсэн. Эргээд харахад П, Г хоёр гүйгээд ирж байхаар нь суухаас өөр аргагүй болсон. Машиныг А барьж яваад замдаа энэ машинаар удаан явж болохгүй гэж хэлээд зам дагуу орхиод явсан. Машинаас ямар нэгэн эд зүйл аваагүй. Замд гар өргөөд өөр машинд суугаад хот ороход шөнө болчихсон байсан., Д бид хоёр харих гэхээр А үгүй та хоёр цагдаад барьж өгнө явуулахгүй гэж хэлээд явуулаагүй. Хотод ирээд өөр машинд суугаад Өвөрхангай аймаг ороод А нөгөө ахаас авсан бөгжөө ломбарданд 300.000 төгрөгөөр тавьсан, тэр мөнгөөр нь бид нар хоолонд ороод буудалд ороод үрээд дуусгасан. А тэр ахаас утас, мөнгө авсан гэж харуулаад байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-н 159-161/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Дгийн өгсөн:

“...гэрээр нэг орилоон маргаан болсон бөгөөд М бид хоёр айгаад гэрээс гарчихсан. Г бид нарын амарч байсан гэр рүү нэг ахыг дагуулаад орчихсон. Би хаалгаар харахад нөгөө ахын хамарнаас нь цус гарчихсан байсан, Г гарт нь ус хийж өгөөд угаалгаад зогсож байсан. Аийн байсан гэрт орилж чарлаад чимээ шуугиан гараад байсан болохоор М бид хоёр гэрээс холдоод бараг хашааны үүд орчим очоод зогсож байтал А гүйж гарч ирээд нөгөө хоёр ахын машиныг асаагаад суу гэж хэлсэн. Тэр хооронд Г, П хоёр гүйгээд ирж байсан болохоор сандарсандаа машинд нь суусан. Нөгөө хоёр ирээд машинд суугаад А машин бариад явсан. Замд А энэ машинтай удаан явж болохгүй гэж хэлээд машиныг замд орхисон, гар өргөж өөр машинд суугаад хот орсон. Унаанд суугаад Өвөрхангай аймаг орсон, тэнд ямар нэгэн хүнтэй уулзаагүй, А замд нөгөө бөгж зүүсэн байсан ахын бөгжийг нь авчихлаа гэж хэлээд харуулж байсан бөгөөд тэрийг Өвөрхангайд ломбарданд тавьсан. Мөн замдаа утас авсан гэж харуулаад байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-н 166-168/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Эгийн өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Э, П, Л, М, Гантулга нартай ...Лийн ээжийнх нь 42-14 УНЯ улсын дугаартай машинтай Дархан явсан. ...хоёр хоноод 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ...Улаанбаатар хотод 23 цагийн үед орж ирээд тарах гэсэн чинь манай найз С бөөнөөрөө дэлгүүрээс юм авч зугтаах уу гэсэн чинь манай найзууд бөөнөөрөө дэмжээд Сгийн зааж өгсөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Цайдам нэртэй хүнсий дэлгүүр зааж өгөөд Гантулга, С, Оюунчимэг нар орсон. Тэгээд удаагүй дэлгүүрээс хоёр тортой хүсний идэж уух юм авч гарч ирээд зугтаасан...” гэх мэдүүлэг /7-р хх-н 99-101/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Гантулгын өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгаас 23 цагийн үед П, Л, Э, М, С, Оюунчимэг, Э бид нар Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд бид нар хотод орж ирээд ярилцаж байгаад дэлгүүр орж архи болон ууж идэх зүйл авах гээд дэлгүүрээс картаар тооцоогоо хийнэ гэж худлаа хэлээд юм авахаар болж тохироод Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитод байх “Цайдам ээж” гэх нэртэй дэлгүүрийн гадаа очоод дэлгүүр лүү Оюунчимэг, С бид гурав орсон. ...Тэгээд С, Оюунчимэг хоёр авсан эд зүйлсээ аваад гарахад би дэлгүүрт үлдсэн. Тэгээд би С, Оюунчимэг хоёр авсан эд зүйлсээ аваад гарахад би дэлгүүрт үлдсэн. С, Оюунчимэг хоёрыг бидний унаж явсан машинд суухаар нь би халаасаа уудалж байгаа дүр эсгээд худалдагчид картаа үлдээсэн байна, аваад ирье гэж хуурч мэхлээд машинд суугаад зугатаасан.

2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Э, П, Л, М, Гантулга, С, Оюунчимэг бид нар Дархан явахаар болсон. Тэгээд замаараа Сонгинохайрхан дүүрэг 21 үгээр хорооны нутаг дэвсгэр 61 дүгээр гарамын ойролцоо байдаг Жаргалант хүнсний дэлгүүрээс хүнсний дэлгүүр лүү манай найз Оюунчимэг, С, Гантулга нар ороод хүнсний эд зүйл аваад зугатаасан...” гэх мэдүүлэг /7-р хх-н 106-108, 8-р хх-н 21-24/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Эгийн өгсөн:

“...манай найз С би хуучин найз залуутайгаа үерхэж байхад манай найз залуугийн гэрийнх нь ойролцоо Цайдам ээж нэртэй хүнсний дэлгүүр байдаг юм. Тэр дэлгүүрт нэг эмэгтэй хүн ганцаараа суудаг юм. Хэдүүлээ тэр дэлгүүрээс хүнсний зүйл авч зугтаая гэж хэлэхээр нь бид нар зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Цайдам ээж хүнсний дэлгүүрийн гадаа очоод дэлгүүр лүү манай найз С, Гантулга, Оюунжаргал нар дэлгүүр лүү ороод хүнсний зүйл авч гарч ирээд бид нар бөөнөөрөө зугтаасан...” гэх мэдүүлэг /7-р хх-н 113-114/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Мийн өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр намайг гэртээ байхад Э, Лхагваа, Дааяа, Туяа нар Лхагваагийн ээжийнх нь машинтай Лхагваа өөрөө барьж ирээд намайг дуудаад хамт Дархан-Уул аймаг руу явж Оюукагийн аав ээж дээр очоод ирье гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд бид нар замаасаа Тулгаа, Оюука, Сүкана нар ирээд Дархан-Уул аймар руу явж 3 хоносон. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр буцаж Улаанбаатар хотод ирэхдээ замаараа Орбитын тэнд нэг дэлгүүр лүү Тулгаа, Оюука, Сүкана гурав ороод баахан юм авч гарч ирээд машины багажинд хийгээд хороолол руу явсан.

...Гантулга нар машинаас буухдаа ямар ч мөнгөгүй дэлгүүрээс юм аваад зугтаана шүү гэдгийг хэлээд буусан, тэрийг машинд байсан хүмүүс бүгд мэдэж байсан. Ийм байдлаар хоёр дэлгүүрээс идэж уух юм, архи дарс авсан..” гэх мэдүүлэг /7-р хх-н 123-124, 8-р хх-н 81/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.Лийн өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар луу гарсан. ...23 цагийн үед Улаанбаатар хотод ирээд байж байхад манай найз С би нэг эмэгтэй хүн суудаг хүнсний дэлгүүр мэднэ тийшээ очиж хүнсний зүйл авч зугатаах уу гэсэн. Тэгсэн манай найзууд дэмжээд бид нар бөөнөөрөө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчиний гудамжинд байрлах Цайдам ээж хүнсний дэлгүүрийн гадаа очиж бөөнөөрөө ярилцаж байгаад дэлгүүр лүү Гантулга, С, Оюунчимэг нар ороод хоёр тортой, хоёр цаасан хайрцагтай зүйл гаргаж ирээд миний машинд хийсэн. Дараа удалгүй Гантулга гарч ирээд хурдан хөдөл гэхээр нь би хөдөлөд шууд зугатаасан...” гэх мэдүүлэг /7-р хх-н 129-130/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Оюунчимэгийн өгсөн:

“...Бид нар 23 цагийн үед Улаанбаатар хотод орж ирээд тарах гэсэн чинь манай найз С дэлгүүрээс юм авч зугатаах уу би нэг дэлгүүр мэднэ би хуучин найз залуутайгаа байхдаа байнга ордог байсан дэлгүүр байгаа юм. Тэр дэлгүүрт нэг л эгч худалдагч хийдэг гэсэн. Тэгвэл бөөнөөрөө явъяа гэж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Цайдам нэртэй хүнсний дэлгүүр лүү ороод ...С бид хоёр хүнсний зүйлээ аваад гарсан. Манай найз Гантулга тооцоо хийх гэж байгаа дүр үзүүлээд үлдсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө машинд суугаад Баянхошуунд байдаг зочид буудалд бөөнөөрөө хоноод маргааш өглөө нь гэр гэрлүүгээ явсан.

Сонгинохайрхан дүүргийн 61 дүгээр гарамын тэнд байдаг Жаргалант нэртэй хүнсий дэлгүүр лүү би, Гантулга М, С нарын хамт ороод дэлгүүрээс архи, тамхи, аваад авсан эд зүйлсээ аваад гараад байж байгаарай гээд Гантулга өөрөө дэлгүүрт үлдсэн. Тэгээд бид хэд машиндаа суугаад байж байсан чинь Гантулга дэлгүүрээс гүйж гарч ирээд шууд суугаад хөдөлөд явсан.

...Рэнцэнханд эгчээс утас, орлогын мөнгө авсанаа ч хүлээж байна. Би тухайн үед айгаад аваагүй гээд хэлчихсэн юм, надад итгээд хүлээлгэж өгсөн юмыг нь хувийн хэрэглээндээ зарцуулсан нь үнэн. Одоо миний санаж байгаагаар 4 ширхэг гар утас, ямар ямар нэртэй утас байсан эсэхийг нь мэдэхгүй байна, мөн 200.000 орчим бэлэн мөнгийг хувийн хэрэгцээндээ хэрэглэчихсэн. Би хохирлоо бүрэн төлсөн, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /7-р хх-н 135-136, 8-р хх-н 7-9, 60-61/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Сгийн өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн үед Улаанбаатар хот руу буцаж ирсэн. Тэгээд машинд Тулгаа, Э, Оюунчимэг, Туяа, Сүлдээ, Дааяа, Лхагваа бид 8 дэлгүүр орохоор болоод Тулгаа Лхагваад дэлгүүр хаалаа хурдлаарай гэж хэлээд Цайдам ээж гэх нэртэй дэлгүүрийн үүдэнд 00 цаг болох гэж байхад ирж зогссон. Тэгээд Оюунчимэг, Тулгаа 2 орох гэж байгаад намайг цуг оръё гээд тэгээд би дагаж орсон. Дэлгүүрээс бид нар 401,000 төгрөгийн эд зүйлс худалдаж авсан ба Оюунчимэг бид 2 худалдаж авсан зүйлсээ зөөж машин руу оруулсан. Тэгээд би түрүүлж гараад Оюунчимэг, Тулгаа 2 дэлгүүрт үлдсэн. Тэгээд Оюунчимэг араас гарч ирээд удалгүй Тулгаа гүйгээд гараад ирсэн...” гэх мэдүүлэг /7-р хх-н 144-146/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бын өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 24-ны өдөр манай цалин буусан юм. Миний цалин 355,000 төгрөг буусан. Цалин бэлэн өгсөн болохоор би өөрөө банкин дээр аваачиж дансандаа хийсэн юм. Маргааш нь амрах байсан тул 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр найз Баянмөнх, Мөнхбат хоёртой хамт Хархорин зах руу ойр зуурын хувцас хунар, хоол ундны юм, мөн хямдхан гар утас авах зорилгоор ирсэн. Хархорин захын хашааны гадна талд гүүрэн гарцны доор ил гар утас хямдхан зарж байхаар танихгүй хүнээс нь самсунг жэй-3 загварын гар утас 95,000 төгрөгөөр авсан. Утсыг асааж үзэхэд хэвийн ажиллагаатай байсан бөгөөд Хархорин зах руу дотор нь ортол сим карт нь сайн ажиллахгүй уншихгүй байх шиг байсан. Тэр хооронд ээж хөдөөнөөс залгаад надтай ярьж байх хооронд мөнгө явуулахгүй юмуу гэхээр нь би заза тань руу мөнгө шилжүүлье гээд утсаар ярьж байхыг А сонссон юм шиг байна лээ өөрөө над руу дөхөж ирээд чи наад гар утсаа зарах юмуу гэхээр нь зарсан ч яахав гэж хэлсэн. Наад утас чинь яг яагаад байгаан юм бэ гэж асуухаар нь сим карт нь сайн уншихгүй байна гэж хэлсэн. А гэх залуу чи наад утсаа надад өгөөд дээр нь 30,000 төгрөг нэмж өгөөд самсунг нөте 2 гар утас авах уу гэхээр нь тэгсэн ч яахав гэж хэлсэн чинь тэгвэл чи надтай хамт яваад миний машинаас утас авчих очоод үзчих гэж хэлээд Хархорин захаас дагуулаад гарсан. Гараад явж байхад үүдэнд 2 найз нь гэх танихгүй 20-25 насны орчим залуучууд тааралдаад А тэр хоёрын нэгэнд нь чи машинаа дөхүүлээд ир гэж хэлээд түлхүүрээ өгч явуулаад ирэх хүртэл нь түр юм яриад зогсож байгаад удалгүй утас нь дуугараад машин нь ирчихлээ гэж хэлэх шиг болсон. А машин ирчихсэн байна гэж хэлээд дагуулаад хойшоо зам гараад Мөнхбатыг чи наанаа үлдчих нэг их олон хүн дагуулаад явмааргүй байна олон хүн шавхаар энэ хавийн хүмүүс уурлаад байдаг юм, чи өөрөө утас үзэх юм чинь ганцаараа яваад үзчих гээд байхаар нь хамт дагаад явсан. Машин дээр нь очтол мөнгөлөг байсан байх өнгөтэй приүс-11 загварын машин байсан. Би машинд суутал араас гэнэт хоёр залуу гарч ирээд машинд суучихсан. Хаанаас гарч ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Нэг газар хараад нуугдаж байсан юм шиг байна лээ. Харин энэ үед манай найз Мөнхбат байхгүй болчихсон байсан бөгөөд сүүлд өөрөөс нь тэр үед хаашаа явчихсан юм бэ гэсэн түр дэлгүүр ороол нэгж аваад гараад иртэл алга болчихсон байсан гэж ярьж байсан.Тэгээд машинд суугаад шууд хөдөлсөн бөгөөд А миний хажууд сууж байгаа залууг наадах чинь гар утасны засварчин эхлээд чиний утсыг гар утас засварт үзүүлээд тэгээд шууд наймаагаа хийчихье гээд байхаар нь би юм хэлээгүй. Удалгүй нилээн яваад хотоос холдоод ирэхээр нь алив энэ чинь одоо юу болоод байгаа юм бэ гэхэд А утсаа өгч бай үзээдэхье гээд авсан байсан учраас “чи наад утас аваад ир” гэж хэлсэн чинь хойд талын суудалд хамт сууж байсан 3 залуу хоёр талаас гар бариад хөдөлх юм бол ална шүү гэж хэлсэн. Тэгээд намайг тал талаас нэгжиж эхэлсэн. Гар утсыг А үзээдэхье гээд байхаар нь би өөрөө гаргаж өгсөн, харин халаасанд байсан түрүүвчийг намхан нуруутай, дээгүүрээ бор өнгийн фудволктой, уранхай хар жинсэн өмдтэй, хөлөндөө цагаан өнгийн кэт өмссөн сүүлд нэрийг нь сонсоход Бойко гээд дуудаад байсан залуу нь аваад дотор нь байсан 40,000 төгрөгийг авсан. А миний  хажууд сууж байхдаа наад картанд чинь мөнгө байгаа юу код нь хэд вэ гэхээр нь мөнгө байхгүй гээд кодыг нь хэлээгүй, тэгтэл А “чи түрүүн утсаар ярихдаа мөнгө байгаа одоо шилжүүлье гээд байсан биздээ” гэж хэлсэн. Тэгээд түр зогсоод А урд суугаад Бойко миний хажууд суугаад хутга тулгаад картны код дугаар асуусан. Тэгэхээр нь айсандаа 0014 гээд хэлчихсэн. Бойко гэдэг нь Аээс хар өнгийн алчуур аваад миний нүдийг боогоод хэсэг газар явж байгаад бэлэн мөнгөний машин буюу АТМ орсон. Бойко миний хажууд хутга тулгасан хэвээрээ сууж байсан бөгөөд харин А болон бас нэг шар царайтай зүүн талын чихэндээ хар өнгийн ээмэгтэй залуу хоёр машинаас буугаад АТМ орсон. Буцаж ирэхдээ өө АТМ сүлжээгүй болчихжээ гэж хэлсэн. Шар царайтай зүүн чихэндээ хар өнгийн ээмэг зүүсэн залуу байнга хэл амаар доромжлоод толгой руу няслаад цохиод байсан.Харин машин бариад явж байсан залуу болон өндөр нуруутай, бор царайтай, 2 чихэндээ ээмэг зүүсэн залуу аль аль нь намайг огт оролдоогүй. Тэгээд нүд боосон чигээрээ хэсэг газар явж байгаад Өлзийт хороолол ороод зам дагуу байх хоосон хашааны дэргэд буулгаад нүднээс боолт аваад буцаад явчихсан. Машин дотор надаас гадна 5 хүн байсан.

Надад жижиг тонгорог хутга тулгаад, нүдийг маань хар өнгийн даавуугаар боосон. Хутга тулгаж, нүд боосон нь Бойка хочтой Д, нүд боосон алчуурыг А халааснаасаа гаргаж өгсөн. С, А хоёр надад нэг ч удаа гар хүрээгүй, айлгаагүй, сүрдүүлээгүй, дарамтлаагүй. Тийм болохоор би тэр хоёрт гомдолгүй, би алдсан юмаа А, Д, О нараас нэхэмжилнэ. А бүх юмыг зохион байгуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 8-11, 2-р хх-н 9-10, 215-216/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Г-ийн өгсөн:

“...Би 2018 оны 9 дүгээр сарын 15-ны орой Цамбын урд байрлах автобусны буудлын арын байрнаас найзындаа байж байгаад харихаар гараад таксинд суух гээд гар өргөөд зогсож байтал урдаа нэг хүн суулгасан тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл зогсоод түүнд суугаад нэг их удалгүй 2 залуу хоёр талаас орж шахаж суусан. Тэгээд харанхуй руу ороод алнаа гээд бөөрнөөс хутга тулгаад аваад явсан. Энэ хугацаандаа зодоод хэрэггүй байгаа юмыг нь аваад явъя гэж хоорондоо ярьж байсан. Тэгтэл нэг нь халаас ухаад 20,000 төгрөг, гарт барьж байсан самсунг Эс-6 эджи маркийн гар утсыг минь айлгаж байгаад аваад яг хаана аваачсаныг нь мэдэхгүй харанхуй уулын орой дээр аваачаад машинаасаа буулгаад элэгрүү нэг өшиглөөд, унагаагаад одоо чамайг ална гээд намайг айлгаж байтал ашгүй хажуунаас машины гэрэл асаад гараад иртэл нөгөө залуучууд намайг хаяад зугатсан...” гэх мэдүүлэг /3-р хх-н 36-37/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.П-ын өгсөн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 04-ний орой 21:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливууд бааранд өөрийн найз Аийн хамт очоод такс 20,000 төгрөг төлөөд ороод таалагдаагүй учир буцаж гараад хамгаалагчаас мөнгөө авъя гэхэд хамгаалагч нь та хоёр ороод удсан учир таксины мөнгө 10,000 төгрөгийг чинь авсан гэсэн ба хариултаа авъя гэсэн чинь нөгөө хамгаалагч танай найзад чинь өгсөн байгаа гэсэн. Тэгээд найз Аээс асуухад аваагүй гэсэн. Тэгээд би гар утсаа гаргаж ирээд та нар яагаад хүний хариулт өгдөггүй юм бэ гээд бичлэг хийх гэтэл нэг хамгаалагч нь миний гар утсыг булааж аваад бичлэг хийхгүй гэж хэлээд байж байсан чинь нэг үл таних залуу нь ирээд ахаа наад баарны хамгаалагч нар чинь бүгд хулгайч нар шүү дээ ингэж монжуулахгүй шүү миний гар утсаар бичлэг хий гээд надад гар утсаа өгөөд байсан ба би яаж камераа асаадаг юм гэсэн чинь май ах гээд гар утасны камераа асааж өгсөн, би очоод хамгаалагчтай хэрэлдээд байж байсан чинь нөгөө гар утсаа өгсөн залуу нь миний араас ирээд наашраа наадуулаа хаячих гээд намайг дуудаад байсан. Тэгээд тэр залуу нь надтай юм яриад байсан ба карманд байсан бэлэн 700.000 төгрөгөө шалгасан чинь дунд хэсэгт байсан 10.000 төгрөгтэй хэсгээс 400.000 төгрөг авчихсан байсан. Би мөнгө авчихсан байна гэж хэлсэн чинь за юу гэж дээ бид харин чамд туслаж байхад гээд намайг боогоод хойшоо нөгөө хамт явж байсан найзтайгаа чирээд байсан. Би самсунг эс-8+ загварын гар утсаа алдсан, бэлэн 400.000 төгрөг байхгүй байсан. Үл таних залуу нь намайг хэвлийн тус газар нэг удаа цохиод гүйгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-н 118/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Т-ийн өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шөнийн 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн сансарын тунелийн уулзвар орчимоос төв зам дагуу 4 хүн суулгаад,  хоёрыг буулгаад үлдсэн 2 залуу нь цаашаа явна гэж хэлэхээр нь одоо би цаашаа явахгүй ээ мөнгөө өгөөч ээ гэж хэлсэн чинь одоо ойрхон яваад гэртээ очоод буулаа гээд байхаар нь дагаад явсан чинь Ханын материалын орчим харанхуй гудамжинд оруулаад зогсоохоор нь мөнгөө өг гэж хэлсэн, дансаа өгчих гэхээр нь ээжийнхээ одоо сайн санахгүй байна дансыг өгсөн чинь мөнгийг чинь явуулчихлаа гэхээр нь ээжрүүгээ залгаад мөнгө орсон эсэх талаар асуусан чинь мөнгө ороогүй гэхээр нь хэсэг хүлээж байгаад дахин мөнгөө нэхсэн чинь чи дансаа сүүлийн тоог нь буруу хэлсэн байна гэсэн чинь хоорондоо юм ярьж байгаад буугаад ир гэхээр нь буугаад очсон чинь нэг залуу нь намайг хашаанд тулгаж боогоод 2-3 удаа цохиж байгаад эд зүйл ээ гаргаад ир гэхээр нь би гаргаж өгөлгүй байж байсан чинь халааснаас миний самсунг галакси нөте-2 маркийн гар утас болон бэлэн 50.000 төгрөгийг аваад миний машины түлхүүрийг авч харанхуй газарлуу шидээд явган хүн явдаг нарийн гудамжруу ороод араас дагах юм бол ална шүү гээд зугтаасан...” гэх мэдүүлэг /3-р хх-н 168/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Л-ын өгсөн:

“...Би 2018 оны 6 дугаар сард Янжинлхам гэх эмэгтэйтэй танилцсан. тухайн үед Янжинлхамтай уулзахдаа бэлгийн харьцаанд орж, 200,000 төгрөг өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой 23:30 цагийн үед уулзахаар болж Тэнгис кино театрын урд уулзаж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 30-13 тоот гэр лүүгээ дагуулж явсан. Бид хоёр манай гэрт 0,75 литрийн Соёмбо архи хувааж уугаад эхэлж байтал гаднаас хаалга тогшин үл таних 3 залуу орж ирээд манай дүү хаана байна, чи манай дүүг дагуулж явсан, чамайг Тэнгис кино театраас дагасан гэж орж ирсэн. Манай гал тогооноос нөгөө залуу хутга авах гэж байгаад гараа зүссэн. Цусаа шалан дээгүүр гоожуулсан. Орж ирэхэд нь би цагдаа дуудсан. Нөгөө залуу дуудлагаа буцаа гэхээр нь дуудлагаа буцаахгүй гэсэн. Тэгсэн нөгөө залуу би өөрөө дуудлагыг чинь буцаан гээд гар утас аваад гарсан...” гэх мэдүүлэг /3-р хх-н 239/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Э-ы өгсөн:

“...Надаас Samsung note-4 edge загварын гар утас 1 ширхэг, LG V-10 загварын гар утас 1 ширхэг, асер загварын зөөврийн компьютер 1 ширхэг, миний хаан банкны 5077373035 дугаарын данснаас 80.000 төгрөг, бэлэн 40.000 төгрөг авсан. Зарын сайтаас санхүү авна гэсэн зарын дагуу залгасан. Тэгээд уулзаад Такара нэртэй буудлын 202 тоот өрөөнд орсон. Орондоо ороод хувцасаа тайлаад хэвтэж байтал хүн хаалга тогшсон. Нөгөө эмэгтэй шууд боссоноо очоод хаалга онгойлгосон. Тэгсэн чинь цаанаас нь 2 залуу буудлын ресепшний хамт ороод ирсэн. Тэгсэнээ надад хандаад сүүлд нэрийг нь мэдсэн А  гэх залуу чи муу одоо хэн бэ дүү гэрээс гараад олон хоног алга болсон чи яахлаараа авч явдаг юм бэ гэж хэлсэн. Нөгөө эмэгтэйг А нь чи хувцасаа өмсөөд гарч бай гэсэн чинь хувцасаа өмсөөд гарсан. У- араас нь гараад явсан. А намайг чи муу яасан овоо гар бэ гэж хэлээд нүүр рүү нэг удаа алгадсан. Би харин өөдөөс нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Буудлаас гараад А чи машинтай биздээ гэхээр нь тийм ээ гэж хэлсэн. Машинд чинь очоод сууя гэж хэлсэн. Очоод миний машинд сууж байтал хэсэг хугацааны дараа У- нь тэр хавиар А бид хоёрыг хайгаад яваад байхаар нь А гэрлээ анивчуулаад наадхаа дуудчих гэхээр нь би гэрлээ анивчуулсан чинь хүрч ирээд А байна уу гэж хэлсэн, байна гэсэн чинь арын суудалд ороод суусан. У- буухдаа миний арын суудалд байсан зөөврийн компьютерийг аваад буух гээд байхаар нь би өгөхгүй гээд булаацалдаад У-ыг буцаагаад машинд суулгасан. А хөдөлчих манай ээж ирсэн байна гэхээр нь хөдөлөд хэсэг явж байгаад зогссон чинь У- нь буугаад үлдчихсэн. А надаас баахан юм шалгааж асуусаар байгаад миний анхаарлыг сарниулаад У-ыг машинаас буулгасан. Би эргээд харсан чинь арын суудал дээр байсан зөөврийн компьютер алга байсан. А нь намайг буудалд байхдаа нэг удаа нүүр рүү гараа алгадсанаас өөр цохиж зодоогүй. А, У- хоёроос өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /4-р хх-н 154/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Тын өгсөн:

“...Гэртээ 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ирэхэд цонх хагархай байдалтай ороход 2 ширхэг зурагт алдагдсан байсан. Манайхаас 40 инчийн болон 42 инчийн 2 ширхэг фунай маркийн хавтгай дэлгэцтэй зурагт алдагдсан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 219/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.У-ын өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 28-ны орой Сайханбилэгийн найз охины хамт Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Лоов нэртэй бааранд орсон. Уг бааранд ороод 6 шил Сэнгүр нэртэй пиво уугаад сууж байгаад манай найз Сайхнаагийн найз охин бүжиглэх гээд талбай руу явсан. Энэ үед Сайханаа текрүү очиж дарс захиалах гээд явсан. Удалгүй Сайханаа дарсаа аваад буцаад ширээн дээр ирэхэд Сайханаагийн найз охиныг хэдэн залуучууд тойрж бүжиглээд бас найз охиныг нь явуулахгүй байсан. Тэгээд Сайханаа найз охиноо авчих уу гэсэн чинь нөгөө үл таних залуу Сайхнааг заамдаж аваад байхаар нь би очиж салгасан. Тэгээд цаанаас нь нэг үл таних залуу ирээд цамцаа тайлаад намайг шууд бариад авсан. Тэгэхээр нь би цөмөөрөө архи уусан байж зодоон хийж яахав дээ гэхэд нөгөө залуучуудын нэг нь манай найз Сайханааг шууд цохисон. Тэр үед уг баарны хамгаалагч ирээд салгаад бид нарыг баарнаас гар гэсэн. Тэгээд бид нар гарах гээд байж байсан чинь нөгөө залуучуудын нэг нь гарандаа пивоны шил бариад ирж байсан бөгөөд би хойшоогоо эргэж харсан чинь нөгөө шилээрээ миний толгойруу цохисон. Тэр үед би манараад ширээ налаад зогсож байсан чинь нөгөө хагарсан шилээрээ миний нурууруу хатгасан. Би эргээд харсан чинь шилээ газар хаясан. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг хэлтэсрүү авж явсан, Намайг архины шилээр нурууруу хатгасан. Намайг хатгасан гэх хүнийг цагдаагийн газар авч ирэхэд П гэдэг гэсэн...” гэх мэдүүлэг /5-р хх-н 54-55/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Алтансүмбэрийн өгсөн:

“...манай найз Хосбаяр хэдэн ах нартай маргалдаад тус баарнаас гарахад би цуг гарсан. Гадаа гараад Хосбаяр гэх найзыг нөгөө ах нараас нэг нь чих рүү нь алгадахад би очоод Хосбаярыг салгасан. ...би дундуур нь ороод салгасан чинь намайг цохих гэж байна гэж бодсон юм уу намайг дугтараад цээж рүү нэг юмаар хатгах шиг болсон. Би тухайн үед хутгалуулснаа мэдээгүй, манай найзуудаас нэг нь наад залуу чинь хутгатай байна шүү гэхээр нь бид нар бүгд зугтаагаад явсан. Миний цээжний зүүн хэсэгт сүүлд нэрийг нь сонссон У- гэдэг залуу хутгалсан...” гэх мэдүүлэг /5-р хх-н 108-109/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.М-ын өгсөн:

“...Миний сууж явсан машинд 3 залуу явж байсан. Нэг нь жолооч хоёр нь хойд талд надтай хамт сууж явсан. Би тухайн машин 3 хүнтэй явж байсныг мэдээгүй шууд яваад суучихсан, эхлээд хойд талд нь байгаа хоёр залуугийн голд нь суусан юм уу эсхүл захад нь суусан юмуу тэрийгээ мэдэхгүй байна. Суугаад хэсэг газар явж байгаад би ингээд буучихья гэж хэлсэн. Ямар ч гэсэн анх суухдаа хараагүйчүүдийн төв оръё гэж хэлээд суусан боловч хэсэг явж байгаад эвгүй санагдаад бууя гэхээр хойд талын суудалд сууж явсан залуугийн нэг нь тийм юм байхгүй, юу яриад байгаа юм таксины мөнгөө өг гэж хэлсэн. Тэгсэн чинь хойд талын суудал дээр надтай хамт сууж байсан хоёр залуугийн нэг нь машин бариад явж байсан залууд хөөе шууд дээшээ явчих эргэчих гэж хэлээд өөр зам руу оруулсан. Жолооч нь яах гэж байгаа юм вэ гээд байсан. Тэгсэн чинь миний хажууд сууж байсан залуу нь дуугүй яв гэж байна чамайг гээд зандрангуй өнгөөр хэлээд байсан. Хойд зүг рүү явсан. Замдаа надтай хамт сууж байсан хоёр залуу нь миний гарыг барьж татаж чангааж байгаад өмдний халаасанд байсан гар утас, мөн куртикний халаасанд байсан түрийвчийг авсан. Би өгөхгүй гээд эсэргүүцэл үзүүлэхэд тэр хоёр миний нүүр, толгой орчим цохиод байсан. Тэгсэнээ хоорондоо хутгаа гаргаад ир энэ маяглаад байх юм бол энд нь янзалчихъя гэж хоорондоо яриад байсан. Жолооч нь та хоёр болиоч ээ юу хийгээд байгаа юм вэ гээд надтай сууж байсан хоёр залууг загнаад байсан бөгөөд жолооч нь зогсох гэхээр чи зогсохгүй шүү гээд загнаад байсан. Тэгж явж байгаад жолооч нь зогсчихсон, нөгөө хоёр ч миний юмыг авчихсан байсан бөгөөд би машинаас буусан. Хүчээр буусан уу, өөрсдөө буулгасан уу тэрийг сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн хойд талд сууж явсан хоёр залуу намайг дээрэмдсэн, жолооч нь та хоёр болиоч ээ гээд загнаад байсан, тэр надад гар хүрээгүй, юм яриагүй. Жолоочийг зогсох юм бол дэмий шүү гээд надтай хамт сууж явсан залуу нь тэгээд байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-н 1-2/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Д-ын өгсөн:

“...Миний түрийвчинд байсан бэлэн 130.000 төгрөгийг аваад, түрийвч үлдээгээд явсан, гарт байсан бөгж, ширээн дээр ил байсан гар утас, машины түлхүүр, мөн 6391УНЕ улсын дугаартай бор өнгөтэй Тоёота Приус-20 загварын машин зэргийг авсан. Би дараа нь машин, түлхүүр хоёроо буцааж авсан, бусдыг нь аваагүй байна. Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Нэг залуу нь намайг орон дээр унагаагаад өмсөж явсан фудволкны хоолойгоор боож дээрээс дарж байгаад намайг унагаасан орны дэрэн доогуур байсан түрийвчийг татаж гаргаж ирээд мөнгө аваад, зүүн гарын ядам хуруунд зүүсэн байсан бөгжийг сугалаад авсан. Тэр хоёр эмэгтэй бид хоёртой анх бооцооны мөнгөнөөс болж нэг удаа хэрүүл маргаан хийснээс хойш дахин ярианд оролцоогүй, дуулахад хамт дуулаад л сууж байсан. Бид хоёрын биед халдаад нөгөө залуучууд гар хөл барьж тусалсан юм байхгүй, дуу дуулаад маргалдаад тал талаас бүгд босоод ирэхэд нөгөө хоёр эмэгтэй больцгоо гээд л байсан. Нөгөө гурван залуу л үг гээхгүй маргаан гаргаад байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-н 68-69/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Болдын өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед би өөрийнхөө найз Д-ын хамтаар Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид амралтын газар амрахаар Улаанбаатар хотоос ирсэн юм. ...Миний халаасанд байсан хорин мянган төгрөг, гэрт ширээн дээр байсан самсунг эс-4 загварын гар утсыг авч явсан. Мөн миний уруул хэсэгт нэг удаа өшиглөсөн, уруул язарсан. Хэсэг маргалдаж байгаад болиод бүгдээрээ хамт архи уухаар болсон. Тухайн үед миний сонссоноор өөрийгөө А гэсэн санагдаж байна, тэр залуу нь би бол өнчин өрөөсөн хүн гээд дуу нь чангараад агсраад эхэлсэн чинь Д- ингэж ярихгүй ээ дүү би ч гэсэн өнчин хүн гэсэн чинь л дахиад маргалдаж эхэлсэн. Бүгд босоод зогсчихсон маргалдаад хоорондоо зодолдчих гээд байсан чинь нөгөө хоёр эмэгтэй нь та нар болиоч дээ гээд А гэдгээ чи яахлаараа дандаа ингэж асуудал гаргаж байдаг юм вэ гээд хэрэлдээд байсан. Би тэр залууд та нар одоо аав шигээ хүмүүстэй яаж харьцаад байгаа юм загнасан чинь нэг залуу нэг  эмэгтэй нь намайг сугадаад аваад гарсан, ах одоо боль гээд байсан. Намайг сугадаж гарсан эмэгтэй эргээд гэр рүү яваад орчихсон, харин эрэгтэй нь ах хоёулаа манай гэрт оръё гэхээр нь дагаад орсон чинь миний арын халаасанд байсан 20.000 төгрөгийг сугалж гаргаад авчихсан, өөр мөнгө байна уу гэхээр нь ахад нь өөр мөнгө байхгүй гэж хэлсэн чинь миний ам руу хөлөөрөө нэг удаа өшиглөчихсөн, миний уруул язраад цус гарсан чинь нөгөө залуу нь уучлаарай ахаа гэж хэлээд надад ус хийж өгөөд би цусаа арчаад, угаасан. Тэндээс гараад эргээд гэртээ ирсэн чинь нэг залуу нь Д-ыг мордож байгаад намайг харчихаад гүйгээд гараад явчихсан. Бусад нь гэрт байгаагүй. Би гэрээс гарахдаа утсаа ширээн дээр ил тавьчихсан байсан бөгөөд буцаад ороод ирэхэд байхгүй байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-н 72-75/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Рэнцэнхандын өгсөн:

“...Оюунчимэг 4 дүгээр сарын 25-ны өглөө ирээд манай лангуун дээр худалдагчаар ажилласан юм. Тэрнээс хойш 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл өдөр бүр ажилласан. Ингээд ажиллах хугацаандаа 4-р сарын 27-ны өдөр тухайн өдрийн орлогын 344.000 төгрөгөөс 24.000 төгрөг миний данс руу шилжүүлээгүй, 5-р сарын 04-ны өдөр тухайн өдрийн орлогын 520.000 төгрөгөөс 120.000 төгрөг миний данс руу дту шилжүүлсэн, 5-р сарын 02-ны өдөр байрны түрээсний мөнгө өгөх гэсэн юм гээд хэлэхгүй гээр 70.000 төгрөг над руу дансаар шилжүүлээгүй байсан. Мөн манай лангуун дээр худалдагчаар ажиллаж байгаад цагаан өнгийн Samsung s6 /euro 32gb/, саарал өнгийн Luna 1 маркийн гар утас, Sky Vega A850 маркийн гар утаснуудыг хулгайлаад явсан байсан ба 5-р сарын 17-ны өдөр ажилдаа ирэхгүй байгаа ба тэр өдрөөс хойш худалдагчаар ажиллаж байсан Оюунчимэгийн 94042470, 85851067 гэсэн дугаарууд нь холбогдохгүй алга болсон. Би өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн, одоо надад нэхэмжлэх зүйл санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /6-р хх-н 197-202/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.Болорцэцэгийн өгсөн:

“...2018 оны 10  дугаар сарын 03-ны оройн 23 цагийн орчим өөрийн Цайдам ээж нэртэй хүнсний дэлгүүрт сууж байтал хоёр эмэгтэй орж ирээд карт унших уу гэж асуусан, тэгж асуухаар нь би уншина гэж хэлсэн чинь хамгийн түрүүнд 10 орчим ширхэг ундаа, 5 шил архи аваад араас нь идэж уух, чихэр, боов зэрэг зүйл авсан. Тухайн зүйлсээ авч байх үедээ тухайн хүмүүс 3 айлд очих ёстой тиймээс мөнгө төгрөгийн тал дээр санаа зоволтгүй, хоёр карт уншуулна 500.000 төгрөг байгаа гэж хэлсэн юм. Тэгээд бараануудаа бичүүлээд тооцоогоо хийхээр болоод авсан эд зүйлсээ хийх тор асуухаар нь би их зүйл юм чинь хайрцаг болох байх гээд би жижиг, том хоёр ширхэг хайрцаг авч өгсөн, үлдсэн зүйлсээ 2-3 уутанд хувааж хийгээд дуусах үед эрэгтэй нь би 200.000 төгрөгийг картнаасаа уншуулна, үлдсэн мөнгийг манай хоёр эмэгтэй уншуулна гээд хоёр эмэгтэй нь савалсан зүйлсээ машинруугаа зөөж эхэлсэн ба тухайн үед эрэгтэй нь нэг ширхэг нийслэл пиво уугаад байж байсан. Тэгээд хоёр эмэгтэй нь бүх зүйлсээ зөөгөөд дуусах үед эрэгтэй нь цамцныхаа халаасыг ухаж үзчихээд гараад зугтаарай гэж хэлээд зугтаасан юм. Тэгээд би араас нь гарч хартал цагаан өнгийн Приүс 30 маркийн машин хөдөлөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /7-р хх-н 55-57/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Уранчимэгийн өгсөн:

“...Би СХД-ийн 21-р хороо 361 гарам 4-4 тоот Жаргалант хүнсний дэлгүүрт худалдагчийн ажлаа хийгээд байж байхад хүмүүс орж ирээд ярилцаж байгаад Evok нэртэй 1 шил архи, Алтан Чингис нэртэй архи 750 грамм 1 шил, Парламент тамхи 10 ширхэг, Фрутта жүүс 1 ширхэг зэрэг эд зүйлсийг гялгар уутанд хийлгэж аваад зогсож байтал гаднаас хамт явж байсан цагаан канттай цэнхэр өмдтэй дээд талаараа бараан өнгийн куртик өмссөн залуу орж ирээд юу авах талаар ярилцаад зогсож байсан. Тэгээд тэр хүмүүсийн хажуугаар хүмүүс үйлчлүүлж байх зуур цуваад гарч явсан. Хамгийн сүүлийн залуу картаа аваад ирье гээд гараад зугтаасан. Би удалгүй хөөе нөгөө хүмүүс гараад явчихлаа гээд араас нь дэлгүүрээс гараад гүйтэл цагаан өнгийн приус маркийн ардаа улсын дугаар байхгүй машинд суугаад зугтаасан. Цувраад 2 эмэгтэй хүн орж ирж байсан. Нийт 101.400 төгрөгийн эд зүйлс авч зугтаасан...” гэх мэдүүлэг /7-р хх-н 195-197/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Мөнхгэрэлийн өгсөн:

“...манай нөхөр Готовын танил дүү Б.П гэгч нь манай гэрт хоносон бөгөөд миний Самсунг жи-7 маркийн гар утсаар фэйсбүүк орчихоод өгье гэж хэлээд надаас авсан. Би өөрийнхөө утсыг өгчихөөд хажуу айл руу орж хоол унднаас нь хийж өгч байгаад гэртээ эргээд ороод ирсэн чинь Б.П гэх залуу миний гар утсыг аваад явчихсан байсан. Залгахад миний утсыг унтраачихсан холбогдохгүй байхаар нь Б.Пын ээж рүү нь утсаар холбогдоход Б.П гэртээ ирэхгүй байгаа, хаана байгааг нь мэдэхгүй байна гэсэн. Ингээд фэйсбүүкээр нь холбогдож утсаа авъя гэж хэлэхэд архи ууж явж байгаад эрүүлжүүлэгдэж цагдаад утсыг чинь хураалгачихсан тэгэж байгаад утсыг чинь аваачиж өгнө нэг бол цагдаадаа өгөхгүй юу гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /10-р хх-н 178-179/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч И.Шинэбаярын өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө ...нэг зүс таних залуу надруу ирээд “өнөөдөр чи амарч байгаа юм уу” гээд асуухаар нь би амарч байна гэсэн чинь нээх юм ярихгүй бүжгийн талбайруу яваад өгсөн. Тэгтэл уг залуу төд удалгүй надруу дахиж ирээд “миний виза картыг өг” гэхээр нь би картыг нь аваагүй тул уг залууг би картыг чинь аваагүй гээд хэлтэл уг залуу чиний пиджаканд чинь байгаа гээд байхаар нь би текрүү дагуулж яваад пиджакаа барменаар текний араас авхуулах гэтэл манай бармен Цогт-Од үзээдэхье гээд миний пиджаканд байхгүй байна гээд уг залууд хэлсэн. Тэгтэл уг залуу “чи өмднийхөө карманд үз гээд би өмдний халаасанд байсан самсунг эс-7 маркийн гар утас, 5000 төгрөгөө гаргаад тавьтал уг залуу миний утсыг шууд авчихаар нь би утсаа буцаагаад аваад бармен Цогт-Одод өгтөл уг залуу Цогт-Одын гарнаас булааж аваад миний картыг олж өгчихөөд утсаа буцааж аваарай гээд үүд рүү явчихаар нь би араас нь очоод утсаа авъя гэтэл уг залуу миний картыг өгчихөөд утсаа аваарай гээд гараад явчихсан. Гараад иртэл Цогт-Од уг залуутай үүдэн дээр уулзаад очоод утсаа авъя гэтэл өгөхгүй байхаар нь зохион байгуулагч Гансүхийг дуудаад уг залууг камерын өрөө авч ороод бичлэгийг уг залууд үзүүлтэл уг залуу миний утсыг авч байгаа бичлэг байсаар байхад уг залуу аваагүй гээд гүрийгээд байхаар нь би цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /10-р хх-н 246-247/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Т.Мөнхбатын өгсөн:

            “...Хархорин захын бусад утас зардаг лангуу дээр очиж уг утсаа өөр утсаар солих гээд явж байсан чинь танихгүй 20 орчим насны 3 залуу ирээд наад утсан дээрээ зөрүү өгчих тэгээд Самсунг нөт 2 маркийн утас авах уу? гэхээр нь Б зөвшөөрөөд тэр залууг дагаад явсан юм. Тэгсэн чинь тэр 3 залуугийн нэг нь Бын утсыг янзлуулчихаад ирье гээд гүйгээд явчихсан, нөгөө нэг нь дэлгүүр орчихоод ирье гээд явсан. Тэгээд Б үлдсэн нэг залуутай нь хамт алхаж байгаад Хар хорингийн замын эсрэг талд байх автобусны буудал дээр очоод тэр цуг явж байсан залуу нь намайг түр хүлээж бай би найзтай чинь наймаа хийчихээд ирье гээд байсан. Тэгээд би автобусны буудал дээр байсан дэлгүүрлүү ороод нэгж авчихаад гараад ирсэн чинь Б тэр залуу 2 байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би Баянмөнх рүү залгаад Б алга болчихлоо гэж хэлээд тэндээ хүлээж байгаад Баянмөнхийг ирхээр нь би 102 дугаар утсан дуудлага өгсөн юмаа. Тэгээд Баянмөнх бид 2 Быг тэр хавиар хайгаад тэр хавиар явж байсан чинь Б 17 цагийн орчим надруу залгаад Зайсанд гэрт ирчихлээ гэж залгасан. Тэгээд би очоод юу болсон талаар асуухад утас авъя гээд дагуулж явсан залуу машинд суулгаж яваад гар утас, картанд байсан мөнгийг дээрэмдээд намайг Өлзийт хороололд буулгаад үлдээчихсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 32/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Э.Баттулгын өгсөн:

            “...Би 2018 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 29-82 УНБ улсын дугаартай автомашинтай таксинд явж байсан юм. Өргөө кино театрын тэнд явж байтал Халиунаа манай 2 таньдаг найз байна зогсож бай энэ хоёроос юм асуугаадхъя гэж хэлэхээр нь би зогстол Халиунаа машинаас буугаад нөгөө хоёртой очоод уулзсан. Тэгтэл нөгөө хоёр нь дагаж ирээд машинд суусан. Хамт нэг 14-15 орчим насны жаахан хүүхэд яваад байсан юм. Тэр залуучуудыг Халиунаа надад танилцуулсан. А, Г гэж байсан. А гэдэг нь явчих таксины мөнгийг өгнө гэхээр би тухайн үед хичээл сургууль эхлэх гээд мөнгө төгрөг хураахаар таксинд явж байсан болохоор илүү дутуу юм бодолгүй шууд хөдөлөд явсан. Тэгтэл Цамбагаравын тэнд цагдаагийн хэлтсийн харалдаа нэг согтуу гараа өргөөд зогсож байтал А нь надад чи наад залууг авчих бид хоёр эндээ буугаад үлдлээ гэж хэлсэн. Тэр хоёр миний машинд суугаад нэг их хол яваагүй болохоор би таксины мөнгө төгрөг нэхээгүй. Буулгаад 50-100 орчим метр газар яваад нөгөө согтуу хүнийг авсан. Тэрхэн зуур А, Г хоёр арын 2 талын хаалгыг онгойлгоод орж ирээд суугаад за хөдөлөрэй гэж хэлсэн. Би хөдөлсөн чинь тэр ах хэсэг байж байсанаа ухаан орсон юм уу яасан юм мэдэхгүй арын хоёртой та 2 яаж байна аа гээд хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэгснээ яагаад байгаа юм бэ гээд нөгөө согтуу ах тэгээд байхаар нь би тольруугаа хараад та хоёр яах гэж байгаа юм бэ хөөе гээд зогссон чинь А нь урагшаа өндийж ирсэнээ миний харж байсан урд талын толийг эргүүлчихээд чи дуугүй яв гэж хэлээд зам заагаад замын хойд талын дэнжрүү өгсүүлээд гэр хороолол дундуур явуулаад уулын орой дээр ирээд тулчихсан. Тэгсэн чинь А нь байж байгаарай одоохон энэ ахтай уулзах ажил байна гэж хэлээд Г, А хоёр нөгөө ахыг дагуулаад буучихсан. Нөгөө ах дагаад л буусан, буухгүй гэсэн яриа гаргаагүй. Тэр гурав буугаад цаашаа алхаад яваад өгсөн. Ойролцоогоор 5 орчим минут болсон бөгөөд эд нар одоо яах гэж байгаа юм арай дээрэм хийгээд байгаа юм биш биз тэгвэл машинтайгаа явснаараа би хэрэгт орох юм биш үү гээд Халиунаагаас асуусан чинь Халиунаа мэдэхгүй доошоо буугаад энэ хоёроос салъя гэж хэлсэн. Тэгсэн чинь А, Г хоёр хүрч ирээд машинд суугаад явъя гэж хэлсэн. Би хөдөлөд доошоо уруудаад хэсэг явж байтал араас нэг машин хүрч ирээд гэрлээ анивчуулаад сигналдаад байхаар нь энэ яах гээд байгаа юм бол гэж бодоод тоормоз гишгээд зогсох гэтэл А нь миний хүзүүнд иртэй юм тулгаад зогсож болохгүй, хурдан яв гэж хэлсэн. Би айсандаа зогсож чадаагүй...” гэх мэдүүлэг /3-р хх-н 47-50/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Н.Халиуны өгсөн:

            “...зам дээр зогсож байхаар нь хараад мэнд мэдье гэж уулзсан чинь ойрхон дөхүүлээд өгөөч гэж хэлээд Баттулгын машинд ирж суусан. Тэгсэн чинь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн харалдаа нэг согтуу хүн гараа өргөөд зогсож байсан. А та хоёр угаасаа таксинд явж байгаа юм бол наад хүнээ авахгүй юу даа Г бид 2 яахав араас чинь дагаад явж байя гэж хэлээд машинаас буугаад үлдсэн. Би гайхаад араас дагаад яах гэж байгаа юм бол гэж бодсон. Буугаад үлдчихээр нь манай найзын төрсөн өдөрт очих арай болоогүй байсан, Баттулга сургууль соёл эхлэх гээд мөнгө төгрөг хэрэг болоод байна гээд байна замдаа давхар такси хийгээд явна шүү гээд ярьсан байсан болохоор нөгөө согтуу хүнийг авсан, гэнэт Г, А хоёр хоёр талын хаалгыг татаж онгойлгоод орж ирээд суучихсан. Та хоёр яах гэж байгаа юм бэ гэж асуусан чинь дуугүй яв гэж хэлсэн. Хөдөлөд явж байтал А зам заагаад Цамбагаравийн дэнжрүү хороолол дундруу өгсүүлээд дээшээ тулаад зогссон. Наанаа байж байгаарай одоохон гэж хэлээд нөгөө ахыг дагуулаад буусан. Замдаа нөгөө ах А хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Нөгөө таксинд суусан ах миний утас яасан юм бэ гэж хэлсэн. Юун утас юу яриад байгаа юм бэ гэж А маргалдаад байсан. Ингэж явсаар дээшээ тулаад зогсоод араас нөгөө гурав буугаад цаашаа алхаад яваад өгсөн. Баттулга надад эд нар одоо яах гэж байна арай хэрэгт оруулчих юм биш биз дээ гэж надад хэлэхээр нь явах уу гээд ярилцаад байж байтал А, Г хоёр араас хүрээд ирсэн. Тэгсэнээ явъя гэж хэлээд хөдөлөд явсан. Нөгөө ах яасан юм бэ гэсэн чинь А юм дуугарагүй. Дөнгөж хөдөлөд явж байтал араас гэнэт нэг машин гарч ирээд сигнал дараад гэрэл анивчуулсан чинь Баттулга энэ яах гэж байгаа юм бол гэж хэлээд зогссон чинь А чи зогсохгүй шүү гэж хэлээд Баттулгын хүзүүнд нэг юм тулгасан. Айж сандарсан байсан болохоор би юу байсан эсэхийг харж чадаагүй. Баттулга хаазаа гишгээд хөдөлөд явахаар нь би орилоод хөөе наанаа зогс юу болоод байгаа юм бэ араас чинь явж байгаа машин зогс гээд байгаа юм бишүү Аээ чи болиочээ гээд Баттулга дахиад зогсох тормос гишгэсэн гэсэн чинь  А “хөөе малаа чи баригдах гээд байгаа юм уу арын машин номерыг чинь харчихлаа чи одоо энэ хэрэг дээр бид нартай хам шүү” гэж хэлсэн. Баттулга юу ч хэлж чадахгүй сандарчихсан байсан, А зогсох л юм бол ална шүү гээд хүзүү рүү нь юм тулгачихаад явуулаад байсан. Явж байгаад Цамбагаравийн цагдаагийн хэлтсийн тэр хавьд ирээд зогссон. Баттулга уурлаад та нар миний машинтай яваад намайг  хэрэгт оруулчихлаа, би одоо цагдаа дээр очно гээд байсан. А тэгвэл танихгүй хүмүүс такси бариад ийм хэрэг хийсэн гэж хэл, бид нарыг танихгүй гэж хэл, Халиуны талаар юм ярьж болохгүй хэрвээ ярих юм бол бид нар баригдана, илүү дутуу юм ярьж үзээрэй, эргээд уулзана шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-н 53-55/,

 

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Тэлмэнгийн өгсөн:

            “...машин дотор Г, А, Халиун, Баттулга дөрөв байсан бөгөөд А нь Баттулгад танихгүй хүмүүс явж байсан гэж хэлээрэй гээд үг заагаад байсан. Баттулга нь та нар яах гэж миний машин суусан юм, намайг хэрэгт хийчихлээ шүү дээ гээд уурлаад байсан. Халиунаас юу болсон юм бэ гээд асуухад Г, А хоёр нийлээд хүний утас авчихсан, Баттулга бид хоёр ямар ч хамаагүй гэж хэлсэн. Халиуныг хэрэг хийчихээд хаашаа явах гэж байгаа юм, та хоёр явах юм бол цагдаад бариад өгчихнө гээд явуулахгүй байгаад байхаар нь бараг үүр цайж байхад буудалд ороод тэндээс Халиун бид хоёр зугтах шахам болоод гараад явсан...” гэх мэдүүлэг /3-р хх-н 65-66/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Янжинлхамын өгсөн:

            “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр орой найз Б- А, Эрдэнэчимэгийн П нарын хамт Тэнгисийн ойролцоо явж байсан юм. А бид хоёр муудалцаад машинаас нь буугаад явж байтал танил Л- утсаар залгаад “Уух уу, хаана байгаа юм” гэж яриад намайг Тэнгис кино театрын гаднаас машинтайгаа ирж авсан. Бид хоёр дэлгүүр орж архи аваад Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын “Жаргалант” үйлчилгээний төвийн ойролцоох Л-ын гэр болох нэг байранд очоод 1 давхрын шатаар дээш гарч байтал, хойноос А, П хоёр орж ирээд “Чи ийм юмтай явалддаг юм уу” гээд намайг хардаж уурлаад, гар хуруугаа өөрийнхөө хутгаар зүсээд байсан. П намайг “Чи гадаа машинд сууж бай” гэхээр нь би гараад А, П нарын автомашинд нь суусан. Суугаад 5 минут болж байтал А, П хоёр гүйгээд гараад ирсэн. Тэр хоёр гарч ирээд бид гурав машинтайгаа хөдөлөд явж байтал А нь Л-ын гар утсыг гаргаад ирсэн. Би уурлаад “Наад хүн чинь миний таньдаг хүн. Чи яагаад хүний утас авч байгаа юм бэ” гэхэд А “Чи энэ залуудаа хоргодоод байгаа юм уу. Энийг аваад зайл” гээд уурлаад байхаар нь би дуугүй болсон...” гэх мэдүүлэг /3-р хх-н 246-247/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч  Н.Эрдэнэчулууны өгсөн:

            “...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цагийн орчим миний 89838510 дугаар руу танил А 80803546 дугаартай утаснаас залгаад “Баянхошууны 112-н автобусны буудал дээр хүрээд ир уулзмаар байна гэсэн тэгээд би 20 цагийн орчим 112-н автобусны буудал дээр 85-10 УБЬ улсын дугаартай саарал өнгийн Соната 5 загварын автомашинтай ганцаараа очтол А нь хоёр охины хамт ирсэн. Тэгээд бид дөрөв гадуур явж байгаад 02 цагийн орчим санагдаж байна 84 дүгээр сургуулийн ойролцоо 2 согтуу хүн явж байтал А надад “наад хоёр хүнээ өнгөрөөд цаахан талд нь энэ хоёрыг буулгачих” гэхээр нь тэр 2 охиныг нь буулгатал нэг 2 цагийн өмнө Хөдөө аж ахуйн тэндээс нэг машины дугаар тайлаад авчихсан байсан 08-55УБА дугаараа миний машины арын дугаартай нь сольчихсон. Тэгээд надад “ухраад очоотох” гэхээр нь ухраад очсон тэгээд А цонхоо буулгаад “хаа хүрэх вэ? Унаа авах уу?” гэсэн чинь “нэг нь авнаа, манай найзыг Монел руу хүргээд өгөөрэй” гэж суулгаад машины арын дугаарыг утсан дээрээ тэмдэглэж аваад явсан. Тэр хүнийг суунгуут нь урагшаа хөдөлөд цаахан талд нь буулгачихсан байсан 2 охиноо аваад Монел руу явсан. Монел руу эргээд хойшоо хэдэн гудамж яваад зүүн эргээд нэг харанхуй гудамж руу ортол А “халаасанд чинь юу байна, байгаа юмаа гаргаад ир” гэтэл тэр ах “надад байгаа нь энэ байна” гээд гар утас түрийвч гаргаад ирснээ буцаагаад гар утас түрийвчээ халаасандаа хийх гэж байтал А түрийвч байснуу нэг юм шүүрч аваад зэс картыг нь аваад буцаагаад түрийвчийг нь өгөөд “одоо чи буу” гэтэл тэр ах буугаад явчихсан. Тэр ахыг буусны дараа А саяны хүнээс авсан гээд Лж-гийн гар утас гаргаад ирсэн...” гэх мэдүүлэг /4-р хх-н 82-84/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Н.Үүрийнцолмонгийн өгсөн:

            “...Буудалд орохын өмнө нөгөө залуу машинтай гадаа нь байна гэхээр нь би машинд нь ороод суусан. Хэдэн төгрөгөөр явдаг юм гэж нөгөө залуу надаас асууж байгаад хоёулаа буудал руу хамт орсон. ...Буудалд ороод би тамхи татчихаад хувцасаа тайлаад нөгөө залуугийн хажуугаар ороод хэвтсэн. ...хаалга онгойлгосон чинь цаана нь А, У- хоёр зогсож байсан, би яах гэж байгаа эсэхийг нь асуух гэтэл А шууд түрээд ороод ирсэнээ нөгөө надтай хамт хэвтэж байсан залууг А чи яахлаараа манай дүүг хэд хоногоор авч явдаг юм бэ, манай аав, ээж дүүг хайгаад өчнөөн хонолоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи одоо юу гээд балайраад байгаа юм бэ гэж хэлсэн. Би уурлаад Аагий гараач ээ дандаа ингэж асуудал гаргаж байх юм хэн чамайг орж ир гэж хэлсэн юм, өөрийгөө мэдэж байна гэж уурласан. Би гарч яваад шууд зам дээр гараад такси бариад салаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /4-р хх-н 161-162/,

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Бүжиннямын өгсөн:

            “...Содоогийн гэрт хар өнгийн 2 зурагт байсан. Тэгээд манай нөхрийн найз нар ярихдаа доороос айлаас авсан гэж ярьж байсан. Тэгээд би, нөхөр Л, Х, П, Содоо бид нар такси бариад Хар хорин зах дээр очиж 100,000 төгрөгөөр зарсан. Би айлаас хулгайлсан зурагт гэдгийг нь мэдэж байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 222-224/,

           

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Алтанхуягийн өгсөн:

            “...Би 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр найз П, Х, Ганаа, Л, Батука, Ука, Мишээл, Жагаанаа, Амраа нарын хамт Баянзүрх дүүргийн цайз захын урд байрлах караокед орж байж байгаад манай гэр лүү явсан. Манай гэрт Г, Бүжин, Л, Амраа нар манай гэрт үлдээд БАтука, Мишээл, П, Х, Жагаанаа бид нар манай гэрээс гараад доошоо алхаж байгаад зам дагуу нэг айл руу Батука, П, Х гурав нэг айлын хашаа руу ороод гарч ирэхдээ 2 ширхэг хар өнгийн зурагт хулгайлаад гарч ирсэн...” гэх мэдүүлэг /4-р хх-н 235-236/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Олзбатын өгсөн:

            “...2018 оны 10 дугаар сарын 11-ний орой Алтансүмбэр, Хосбаяр, Эрхбилгүүн, Лхагвасүрэн, Батнасан нарын хамт Хорооллын Лоов гэх баар луу орсон. ...бүжгийн талбай дээр бүжиглэж байхад үл таних хүмүүстэй маргалдаад бөөнөөрөө гарахаар болсон. Гадаа гараад нөгөө ах нар Лхагвасүрэн, Хосбаяр нарыг цохиод намайг хавсарч унагаасан. Тэгээд нөгөө хүмүүстэй цуг явж байсан хүмүүс салгаад тэр хэд баарлуугаа буцаж орсон. ...3 залуугийн нэг нь хар савхитай намхан бордуу царайтай үсээ хойшоо самнасан залуу нь бид нар хорооллын халаасны хулгайч нар байна өнөөдөр ууж явна гээд дайраад байсан. Тэгэхээр нь тэр чинь бид нарт ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь цагаан цамцтай залуу нь пивоны шил хагалаад бид нар луу дайрсан. Тэр үед хар хувцастай залуу ханцуйн дотор хийсэн байсан хутгаа үзүүлээд бид нар хутгатай шүү гэсэн. Тэр үед манай хэд тал тал тийшээ тараад хойшоо болж байх үед баарнаас Алтансүмбэр гарч ирж байсан. Тэгээд бид нар замаар хойшоо гараад байж байхад Алтансүмбэр нуруугаа бариад хойноос гүйж ирсэн. Тэгээд Алтансүмбэрийн нуруунаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-н 112-113/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч С.Лхагвасүрэнгийн өгсөн:

            “...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Алтансүмбэр, Олзбат, Батнасан, Эрхбилгүүн, Хосбаяр нартай уулзаад хороололд байрлах Лоов нэртэй баар луу 00 цагийн үед ороод бид хэд 6 шил Сэнгүр нэртэй пиво уугаад сууж байгаад би 00-н өрөө ороод гараад ирсэн чинь манай хэд өөр хүмүүстэй маргалдаад зогсож байсан. Тэгээд хэрэлдэж маргалдаж байгаад тэндээсээ гарахаар болсон, гадаа гараад хоорондоо маргалдаж хэрэлдэж байгаад салцгаасан. Бид хэдтэй маргалдаж байсан хүмүүс буцаад баар луу орсон. Тэр Алтансүмбэр бааранд юмаа үлдээсэн байна уу гээд орж шалгах гээд орсон байх үед үл таних 3 залуу ирээд тан нарын зодооныг бид нар салгалаа шүү гэж хэлээд бид нар хорооллын халаасны хулгайч нар шүү гээд томроод хэл амаар доромжлоод өдөөд байсан. Тэр үед Олзбат нэг залуутай маргалдаж байгаад барилцаад авсан. Тэр үед нэг үл таних залуу дээгүүрх хувцсаа тайлаад дайраад эхэлсэн. Тэр залуу гарандаа хутга барьчихсан байсан бөгөөд миний араас хөөгөөд байсан. Тэгээд би зугтаад нилээн хол гүйж байгаад эргээд хартал нөгөө залуу байхгүй байсан. Тэгэхээр нь найзууд дээрээ очъё гээд буцаж очтол манай хэд байхгүй харин замын хойд талд зогсож байсан би яваад очтол Алтансүмбэр нуруундаа хутгалуулчихсан манай найзууд түргэн дуудчихсан гэсэн байж байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-н 114-115/,  

             

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Хосбаярын өгсөн:

            “...2018 оны 10 дугаар сарын 11-ний орой Алтансүмбэр, Олзбат, Лхагвасүрэн, Эрхбилгүүн, Батнасан нарын хамт Хорооллын Лоов нэртэй бааранд орсон. ...Алтансүмбэр уг бааранд цүнхээ орхичихсон байна гээд баар луу орсон. Тэр үед манай найзууд бас нэг үл таних 3 залуутай юм яриад зогсож байсан. Би Алтансүмбэрийг хүлээгээд найзуудаа холоос хараад сууж байсан. Хэсэг хугацааны дараа Алтансүмбэр уг баарнаас гарч ирэхэд нь би Алтансүмбэртэй хамт найзууд дээрээ очсон. Тэгэж байтал гэнэт нөгөө үл таних 3 залуутай манай найзууд зодолдож эхэлсэн. Тэгэж байтал Олзбат нэг залуутай нь хамт барилцаад бид нараас холдсон. Тэр үед манай найзуудаас нэг нь хутгатай байна гэж орилсон чинь манай найзууд тал тал тийшээ тараад зугатаасан. Тэгээд замын эсрэг тал руу гараад зогсож байхад миний араас Олзбат, Эрхбилгүүн, Батнасан нар ирсэн. Тэгээд араас нь Алтансүмбэр ирсэн. Тэр үед Олзбат надад Алтансүмбэр хутгалуулчихлаа гэж хэлэхээр нь Алтансүмбэрийн нурууг хартал нуруунд нь хутганы шарх байсан цус гарч байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-н 150-151/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ч.Бямбажавын өгсөн:

            “...замд явж байхад нөгөө залуу ингээд буучихъя гээд байсан бөгөөд намайг зогсохоор машинаас бушуухан буусан. Замдаа тэр гурав хойд талын суудалд хэрэлдээд байсан, нөгөө залуу миний утас авчихлаа та нар гэсэн чинь А юу яриад байгаа юм, юун утас гээд байсан. Тэгсэн чинь тэр гурав хойд талын суудалд барилцаж аваад ноцолдож эхэлсэн. А нөгөө залууг хоёр цохих шиг болсон. Утас авсан эсэхийг нь мэдэхгүй байна. Машиндаа суугаад хоорондоо хэрэлдэж байгаад А нөгөө залуугийн халаасыг нь үзээд нэгжээд байхаар нь би машины цонхоо буулгаад Аээ юу хийгээд байгаа юм, би явлаа шүү гэж хэлсэн чинь А машинд ирээд суугаад доор буучихъя гэж хэлээд машинд суугаад явсан. Аийг нэгжиж байхад нөгөө залуу ах нараа болиоч дээ гээд байсан. Г нь чи надтай үзэх үү гээд А нь халаасыг нь уудлаад байсан. Машинд суугаад А, Г хоёр замдаа буугаад үлдсэн...” гэх мэдүүлэг /6-р хх-н 11-12/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Л.Дамдинсүрэнгийн өгсөн:

            “...2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 23 цагийн үед би машины зогсоолын хажууд явж байсан чинь нөгөө залуучууд нэг машинд суучихсан байсан учраас “та нар яагаад мөнгөө өгөхгүй байгаа юм бэ явах гэж байгаа юм уу” гэж асуухад “манай хажуу талын гэрт амарч байсан хүмүүс бид нарыг зодчихлоо” гэж хэлэхээр нь би дагуулаад нөгөө хүмүүс дээр нь очсон юм. Тэгтэл хажуу талын гэрт нь амарч байсан 2 настайвтар хүнтэй маргалдаад зодолдох гээд байхаар нь би цагдаа дуудлаа гэж хэлээд гараад утсаар ярих гэсэн чинь нөгөө хүмүүс гараад зугатаачихсан. Тэгтэл удалгүй араас нь нөгөө маргалдсан 2 хүн гарч ирээд бид хоёрын машиныг хулгайлаад, бид нарын эд зүйлийг дээрэмдчихлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /6-р хх-н 86/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Э.Цогт-Одын өгсөн:

“...Шинэбаярын гар утсыг текэн дээрээс шууд авчихсан бөгөөд Шинэбаяр уг залуугаас гар утсаа буцаагаад аваад надад барьж бай гээд өгсөн. Тэгээд Шинэбаярын утсыг автал уг залуу Шинэбаярын гар утсыг миний гарнаас шууд булааж аваад цаашаа үүдрүү яваад өгсөн. Тэгтэл Шинэбаяр уг залуугаас утсаа авах гээд дагаад араас нь явсан бөгөөд надаас өөр нэг зөөгч юм захиалж авах гээд ирхээр нь би юмыг авч өгчихөөд буцаад хартал Шинэбаяр бүжгийн талбай руу ганцаараа алхаж байсан бөгөөд над руу бууж ирээд нөгөө залуу хаана байна гэж асуухаар нь чи хамт явж байсан биздээ утсаа аваагүй юм уу гэтэл Шинэбаяр утсаа аваагүй уг залууг хайгаад явж байна гэсэн. Уг залуугаас Шинэбаярын утас хаана байна гээд асууутал уг залуу надад утас нь байхгүй гэхээр нь би хаана байгаа юм гэж асуутал мэдэхгүй, би ганцаараа явж байна гээд хэлсэн...” гэх мэдүүлэг /10-р хх-н 250, 11-р хх-н 1/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 5195 тоот:

            1. Шинжилгээнд ирүүлсэн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч О.Баттулгын илрүүлж бэхжүүлсэн “1,2,3,5,6,7,8,9,11,12,13” дугаартай 11 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. “4,10” дугаартай 2 ширхэг гарын мөрийн шинжилгээнд тэнцэхгүй.

            2. Шинжилгээнд тэнцсэн “1,2,5,7,9,11,12,13” дугаартай гарын мөрүүд шинжилгээнд ирүүлсэн гарын дардсууд, гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардсууд, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй.

            3. Шинжилгээнд ирүүлсэн “3,6” дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN005610002280 дугаараар бүртгэгдсэн Б- Гын баруун гарын ядам, зүүн гарын эрхий хуруугаар, “8” дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN000610019112, MN000310022222 дугаараар бүртгэгдсэн Батчулууны Тэлмэнгийн баруун гарын дунд хуруугаар туст ус үүсгэгдсэн гэх дүгнэлт /3-р хх-н 19-24/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 11868 тоот:

            1. О.У--н биед бүсэлхийд шарх, зулгаралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /5-р хх-н 67/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 12333 тоот:

            1. Б.Алтансүмбэрийн биед цээжний зүүн хэсгийн гүн хутгалагдсан шарх, арьсан доорх хий хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

            3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /5-р хх-н 121/,

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 08 шэ/138 тоот:

            1. Б.Болдын биед доод уруулд шар, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /6-р хх-н 103/,

 

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-н 14-18, 3-р хх-н 108-112, 3-р хх-н 191-199, 4-р хх-н 139-143/,

- депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-н 23, 180/,

- гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /2-р хх-н 13-18/,

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /2-р хх-н 21-22, 3-р хх-н 29-30, 125-126, 4-р хх-н 93-94, 166-167, 247-248, 5-р хх-н 190-192, 6-р хх-н 15-16, 18-19, 6-р хх-н 97-98, 205-206, 7-р хх-н 89-92/,  

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-н 212-215/,

- эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4-р хх-н 250/,

- хохирогч Б.Алтансүмбэрийн өвчний түүхийн хуулбар /5-р хх-н 154-162/,

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /6-р хх-н 41-47, 7-р хх-н 180-186/,  

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 142-146, 10-р хх-н 124-130, 132-137, 139, 141-142, 144/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 147-148, 150-151, 11-р хх-н 115-134/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /8-р хх-н 146, 147, 156, 10-р хх-н 131/,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-н 157-159/,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 779 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-н 160-162/,

 - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 835 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /11-р хх-н 86-87/,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 534 дугаартай шийтгэх тогтоол хуулбар /11-р хх-н 87-89/,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 977 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /11-р хх-н 91-94/,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаарсарын 17-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /11-р хх-н 94-94/,

- Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /11-р хх-н 97-104/,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 977 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /11-р хх-н 105-107/,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /11-р хх-н 108-114/,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /11-р хх-н 198-202/,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /11-р хх-н 211-214/,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /11-р хх-н 215-218/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

           

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан Дээрэмдэх, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэргүүдийн талаар:

- Шүүгдэгч У.А, О.Д, Э.О, Э.С, М.А нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин зах дээрээс хохирогч Б.Бд гар утас зарна гэж худал хэлэн, 81-74 УНЦ улсын дугаартай Тоёота приус-11 загварын тээврийн хэрэгсэлд суулгаж, үйлдлээрээ санаатай  нэгдэн,  хүч хэрэглэн, нүдийг нь боож, айлган, сүрдүүлж Самсунг жэй-3 загварын гар утас, түрүүвчинд байсан бэлэн 40.000 төгрөгийг авч, улмаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны Нисэх тооцооны төвөөс хохирогч Б.Бын Хаан банкны виза картнаас 200.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 375.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч О.Дын “...Аийн хэлсний дагуу 32-ын автобусны буудал дээр очоод байж байтал А дагуулаад яваад байсан 3 залуугийн нэгийг нь дагуулж ирээд машинд суусан.

... А нөгөө залууг чи тэр хашаа руу очоод хүний нэр хэлээд тэр хүн утас аваад ир гэнээ би өөрөө очиж болохгүй байгаа юмаа гэж хэлээд нөгөө залууг буулгасан. Тэр хооронд би машин руу очоод суутал А одоо хөдөл гэж хэлээд явсан...Сүүлд А 200,000 төгрөг авсан гэж бид нарт харуулаад хамт хоолонд орцгоосон. Тэрнээс Ст 40,000 төгрөгөөр машинд нь бензин хийсэн, 40,000 төгрөгийг нь зүгээр өгсөн. Үлдсэн 120,000 төгрөгөөр хоолонд ороод орой тамхи, ундаа авсан, үсээ засуулаад дууссан. А над руу хүн мөнгө шилжүүлээгүй, тэр хүүхдийн картны үлдэгдлийг шалгаад байсан 200,000 төгрөгийг бүгдийг нь авчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Э.Оын “...Хархорин зах руу Сын машинтай явсан бөгөөд очоод машинаа захын хойд талын зогсоол дээр тавиад С, А хоёр машинд үлдээд А, Д бид гурав машинаас буусан. ...А ганцаараа дотогш орчихоод гарч ирэхдээ машинд самсунг нөт 2 гар утас байгаа, урд талын халаасанд байгаа чи яваад аваад ир гэж хэлээд нөгөө залуугийн самсунг жи-3 загварын одоо миний санаж байгаагаар ягаан билүү эсхүл саарал өнгөтэй утас байсныг Дт өгөөд явуулсан. ...А нөгөө гурван залуугийн нэгийг нь дагуулж ирээд хойд талын суудалд суулгаад бид хоёрыг явъя гэж хэлсэн.

...Нөгөө залуу түрүүвч хийсэн халаас руугаа гараа тавьчихсан байсан бөгөөд тэрийг нь А суга татаад гаргаад ирсэн. Нөгөө залуу айсан шинжтэй А рүү хараад байсан. Түрүүвчийг нь А нээж үзэхэд дотор нь байгаа юмнууд нь харагдаж байсан бөгөөд дотор нь банкны карт, иргэний үнэмлэх, мөн бэлэн 20,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, мөн 10,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг билүү харагдаж байсан. Ямар ч гэсэн одоо миний санаж байгаагаар 30,000 орчим төгрөг байсан. Тэр үед нисэхийн спортын ордны баруун талд түц байсан ба тэнд зогсоод А 10,000 төгрөг өгөхөөр нь хуурай юм аваад гараад иртэл А нөгөө залуугийн картыг нь барьчихсан “би чиний данс руу мөнгө хийнэ” гэж хэлсэн биздээ гэж ярьж байсан.Тэгэнгүүтээ А Сын утсыг аваад хүн рүү худлаа мессеж бичсэн болоод одоо нэг хүн над руу мөнгө шилжүүлэхээр боллоо гэж хэлээд эргээд АТМ байгаа газарт очъё гэхээр нь нисэхийн байрны буудал дээр очоод олон зэрэгцээ байрлах АТМ дээр очоод зогссон. А чиний данс руу мөнгө хийчихсэн байна картны кодоо хэлчих гэхээр нь нөгөө залуу кодоо хэлсэн. А намайг хамт АТМ орчихоод ирье гэж хэлээд ...Үлдэгдлийг нь шалгахад яг 200,000 төгрөг байсан А авч байхыг би хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг,


            шүүгдэгч У.Аийн “...Хархорин захын гадаа ирээд С, А хоёр машиндаа үлдээд Д, О бид гурав машинаас буугаад зах руу орсон. ...Гадаа гараад иртэл Д, О хоёр танихгүй хоёр залуутай хамт зогсож байсан. Мөн О нөгөө залуугийн утсыг нь авчихсан оролдож байсан бөгөөд тэр утсыг Дт өгөөд машинаас утас аваад ир гэж худлаа хэлээд утас өгөөд явуулчихсан. ...Машинд суутал Д урд суучихсан байсан бөгөөд яасан юм бэ юу болов гэж асуусан чинь Д хойшоо харангуутаа Ад наана чинь нөт-2 байна уу гэхээр нь байхгүй байна гэж хэлтэл Д өө гэртээ үлдээчихсэн байна манайх Нисэхэд байдаг гялс машинтай явчихаад ирэх үү машинтай юм чинь чамайг буцаагаад хүргээд өгчихнө гэхэд нөгөө хөдөөний залуу би жаахан яараад байна гэснээ заза тэгье тэгье гэж хэлээд хамт явсан. ...нисэхийн байр руу очоод Хаан банкны экспресс АТМ руу очсон. Гадаа нь машинтай зогсоод Д О бид хоёрыг та хоёр буучихаад ир гэж хэлээд хохирогчид чи картаа өгчих гэхээр нь хохирогч за гэснээ картаа гаргаад надад өгсөн. Би код чинь хэд юм бэ гэсэн чинь 0014 гэж хэлсэн. О данс руу чинь мөнгө орсон юмуу гэж асуутал хохирогч 2000 төгрөг байгаа гэж хэлсэн. О бид хоёр АТМ ороод О карт хийгээд Үлдэгдлийг нь шалгаад үзтэл 200,000 төгрөг байсан, энийг авах юм уу яах юм гэж асуухаар нь чи өөрөө л мэд гэж хэлтэл Д хэд орсон гэж байлаа ямар ч гэсэн мөнгө орсон гэж хэлсэн тиймээ гэж хэлээд үлдэгдэл 200,000 төгрөгийг нь аваад гарсан...” гэх мэдүүлэг, 

 

шүүгдэгч Э.Сын “...2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ... А хоёр залуугийн нэгийг нь дагуулчихсан ирээд машины ар талын суудалд суусан. ...А миний утасыг аваад би хүн рүү дансаа явуулчихъя тэгээд чиний данс руу мөнгө хийлгэчихье гээд нөгөө хохирогч залуутай яриад байсан бөгөөд намайг дансанд мөнгө орчихлоо Сумъяа нисэх рүү АТМ байгаа газар руу явчих гэхээр нь нисэх рүү чиглээд явсан. ...нисэхийн тойргийн урд ... хашааны булантай хэсгийн цаана далд газар хохирогч залуутай юм яриад байх шиг байсан. Тэгснээ буцаж гүйж ирээд алив гялс явъя гэхээр нь би хөдөлөд явсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч М.Аын “...А, О, Д, С бид тавуулаа буудлаас гараад гэртээ харих гэсэн боловч А эхлээд авсан утсаа заръя гэж хэлээд хамт Хархорин зах орсон. ... А нэг танихгүй залуу дагуулаад машинд хүрч ирээд суулгасан. ... А нөгөө залуугийн түрүүвчийг суга татаад гаргаад ирсэн. ... Түрүүвчийг нь уудалж ухаж үзэж байсанаа дотроос нь 40.000 төгрөг гаргаж ирээд А өөрөө авчихсан. ...нөгөө залуу пин кодоо хэлэхгүй дуугүй суугаад байсан чинь О нөгөө залуугийн толгой руу 3 удаа алгадах байдлаар хэлчихээ чи гээд цохиод авсан. ...Нөгөө залууг буулгасны дараа А сая дансанд нь 200.000 төгрөг байхаар нь авчихсан гэж хэлсэн. Д чи бид нараас айхгүй байна уу хөөе гэснээ эргэж хараад гараараа цохих гээд зангаснаа болиод байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Бын “...А гэх залуу чи наад утсаа надад өгөөд дээр нь 30,000 төгрөг нэмж өгөөд самсунг нөте 2 гар утас авах уу гэхээр нь тэгсэн ч яахав гэж хэлсэн чинь тэгвэл чи надтай хамт яваад миний машинаас утас авчих очоод үзчих гэж хэлээд Хархорин захаас дагуулаад гарсан. ...Машин дээр нь очтол мөнгөлөг байсан байх өнгөтэй приүс-11 загварын машин байсан. Би машинд суутал араас гэнэт хоёр залуу гарч ирээд машинд суучихсан. ...нилээн яваад хотоос холдоод ирэхээр нь алив энэ чинь одоо юу болоод байгаа юм бэ гэхэд А утсаа өгч бай үзээдэхье гээд авсан байсан учраас “чи наад утас аваад ир” гэж хэлсэн чинь хойд талын суудалд хамт сууж байсан 3 залуу хоёр талаас гар бариад хөдөлх юм бол ална шүү гэж хэлсэн. ...халаасанд байсан түрүүвчийг намхан нуруутай, дээгүүрээ бор өнгийн футболктой, уранхай хар жинсэн өмдтэй, хөлөндөө цагаан өнгийн кэт өмссөн сүүлд нэрийг нь сонсоход Бойко гээд дуудаад байсан залуу нь аваад дотор нь байсан 40,000 төгрөгийг авсан. ...Шар царайтай зүүн чихэндээ хар өнгийн ээмэг зүүсэн залуу байнга хэл амаар доромжлоод толгой руу няслаад цохиод байсан.

Надад жижиг тонгорог хутга тулгаад, нүдийг маань хар өнгийн даавуугаар боосон. Хутга тулгаж, нүд боосон нь Бойка хочтой Д, нүд боосон алчуурыг А халааснаасаа гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Т.Мөнхбатын “...3 залуугийн нэг нь Бын утсыг янзлуулчихаад ирье гээд гүйгээд явчихсан, нөгөө нэг нь дэлгүүр орчихоод ирье гээд явсан. Тэгээд Б үлдсэн нэг залуутай нь хамт алхаж байгаад Хар хорингийн замын эсрэг талд байх автобусны буудал дээр очоод тэр цуг явж байсан залуу нь намайг түр хүлээж бай би найзтай чинь наймаа хийчихээд ирье гээд байсан. Тэгээд би автобусны буудал дээр байсан дэлгүүрлүү ороод нэгж авчихаад гараад ирсэн чинь Б тэр залуу 2 байхгүй болчихсон байсан. ...Б 17 цагийн орчим надруу залгаад Зайсанд гэрт ирчихлээ гэж залгасан. Тэгээд би очоод юу болсон талаар асуухад утас авъя гээд дагуулж явсан залуу машинд суулгаж яваад гар утас, картанд байсан мөнгийг дээрэмдээд намайг Өлзийт хороололд буулгаад үлдээчихсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

- Шүүгдэгч У.А, Г.Г нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дунд нарангийн гудамжинд хувиараа такси үйлчилгээнд явж байсан иргэн Э.Г-т хулга тулган хүч хэрэглэж, Самсунг эс-6 эджи загварын гар утас, бэлнээр 20.000 төгрөгийг хүч хэрэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 107.600 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувиараа такси үйлчилгээнд явж байсан иргэн Н.Т-ийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, Самсунг Эс-2 загварын гар утас, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 100.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2019 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.М-ын хоолойнд хутга тулган хүч хэрэглэн довтолж, I phone-6s загварын гар утас, Prius-30 загварын тээврийн хэрэгслийн түлхүүр, гражын чип түлхүүр, нүдний шил зэрэг эд зүйлсийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 623.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: 

 

шүүгдэгч Г.Гын “...2018 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө ... Тулга Тэлмэн Мөнхбат хоёрыг буулгаад Халиунаатай хамт тэр такси барих гэж байсан залууг суулгасан юм. Тэр үед А бид хоёр Тулгаагийн машинд хоёр талаар гүйж очиж суугаад Тулга гар утсыг авчих гээд толгойгоороо надруу дохихоор нь гар утсыг нь аваад халаасанд нь байсан 20.000 орчим мянган төгрөгийг халаас руу нь гараа хийгээд авсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч У.Аийн “...2018 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө ... Г, Халиунаа, Мөнхбат, Тулга, Тэлмэн бид нар хойшоо дэнж рүү явж байсан чинь нэг хүн гар өргөөд такси барих гээд зогсож байсан юм. Тулгаа Г бид хоёрыг наанаа буугаад үлдчих гээд байхаар нь Г бид хоёр буугаад цаашлаад Мөнхбат, Тэлмэн хоёр буулгаад тэр гар өргөөд зогсож байсан хүнийг авахад нь Г бид хоёр очоод машины ард нь сууж Г гар утсыг нь аваад халаасыг нь ухаад 20,000 төгрөг авсан.

Тэр залуугийн халаасанд ямар ч мөнгө байгаагүй, хохирогч залууг цохиж зодсон зүйл байхгүй. Би тэр хүнээс Самсунг эс-8 загварын гар утас хулгайлан авснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Э.Г-ийн “...таксинд суух гээд гар өргөөд зогсож байтал урдаа нэг хүн суулгасан тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл зогсоод түүнд суугаад нэг их удалгүй 2 залуу хоёр талаас орж шахаж суусан. Тэгээд харанхуй руу ороод алнаа гээд бөөрнөөс хутга тулгаад аваад явсан. ...нэг нь халаас ухаад 20,000 төгрөг, гарт барьж байсан самсунг Эс-6 эджи маркийн гар утсыг минь айлгаж байгаад аваад яг хаана аваачсаныг нь мэдэхгүй харанхуй уулын орой дээр аваачаад машинаасаа буулгаад элэгрүү нэг өшиглөөд, унагаагаад одоо чамайг ална гээд намайг айлгаж байтал ашгүй хажуунаас машины гэрэл асаад гараад иртэл нөгөө залуучууд намайг хаяад зугатсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Н.Т-ийн “...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шөнийн 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн сансарын тунелийн уулзвар орчимоос төв зам дагуу 4 хүн суулгаад,  хоёрыг буулгаад үлдсэн 2 залуу нь цаашаа явна гэж хэлэхээр нь одоо би цаашаа явахгүй ээ мөнгөө өгөөч ээ гэж хэлсэн чинь одоо ойрхон яваад гэртээ очоод буулаа гээд байхаар нь дагаад явсан чинь Ханын материалын орчим харанхуй гудамжинд оруулаад зогсоохоор нь мөнгөө өг гэж хэлсэн, дансаа өгчих гэхээр нь ээжийнхээ одоо сайн санахгүй байна дансыг өгсөн чинь мөнгийг чинь явуулчихлаа гэхээр нь ээжрүүгээ залгаад мөнгө орсон эсэх талаар асуусан чинь мөнгө ороогүй гэхээр нь хэсэг хүлээж байгаад дахин мөнгөө нэхсэн чинь чи дансаа сүүлийн тоог нь буруу хэлсэн байна гэсэн чинь хоорондоо юм ярьж байгаад буугаад ир гэхээр нь буугаад очсон чинь нэг залуу нь намайг хашаанд тулгаж боогоод 2-3 удаа цохиж байгаад эд зүйл ээ гаргаад ир гэхээр нь би гаргаж өгөлгүй байж байсан чинь халааснаас миний самсунг галакси нөт-2 маркийн гар утас болон бэлэн 50.000 төгрөгийг аваад миний машины түлхүүрийг авч харанхуй газар луу шидээд явган хүн явдаг нарийн гудамж руу ороод араас дагах юм бол ална шүү гээд зугтаасан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Л.М-ын “...Миний сууж явсан машинд 3 залуу явж байсан. Нэг нь жолооч хоёр нь хойд талд надтай хамт сууж явсан. Би тухайн машин 3 хүнтэй явж байсныг мэдээгүй шууд яваад суучихсан, эхлээд хойд талд нь байгаа хоёр залуугийн голд нь суусан юм уу эсхүл захад нь суусан юмуу тэрийгээ мэдэхгүй байна. Суугаад хэсэг газар явж байгаад би ингээд буучихья гэж хэлсэн. Ямар ч гэсэн анх суухдаа хараагүйчүүдийн төв оръё гэж хэлээд суусан боловч хэсэг явж байгаад эвгүй санагдаад бууя гэхээр хойд талын суудалд сууж явсан залуугийн нэг нь тийм юм байхгүй, юу яриад байгаа юм таксины мөнгөө өг гэж хэлсэн. Тэгсэн чинь хойд талын суудал дээр надтай хамт сууж байсан хоёр залуугийн нэг нь машин бариад явж байсан залууд хөөе шууд дээшээ явчих эргэчих гэж хэлээд өөр зам руу оруулсан. Жолооч нь яах гэж байгаа юм вэ гээд байсан. Тэгсэн чинь миний хажууд сууж байсан залуу нь дуугүй яв гэж байна чамайг гээд зандрангуй өнгөөр хэлээд байсан. Хойд зүг рүү явсан. Замдаа надтай хамт сууж байсан хоёр залуу нь миний гарыг барьж татаж чангааж байгаад өмдний халаасанд байсан гар утас, мөн куртикний халаасанд байсан түрийвчийг авсан. Би өгөхгүй гээд эсэргүүцэл үзүүлэхэд тэр хоёр миний нүүр, толгой орчим цохиод байсан. Тэгсэнээ хоорондоо хутгаа гаргаад ир энэ маяглаад байх юм бол энд нь янзалчихъя гэж хоорондоо яриад байсан. Жолооч нь та хоёр болиоч ээ юу хийгээд байгаа юм вэ гээд надтай сууж байсан хоёр залууг загнаад байсан бөгөөд жолооч нь зогсох гэхээр чи зогсохгүй шүү гээд загнаад байсан. Тэгж явж байгаад жолооч нь зогсчихсон, нөгөө хоёр ч миний юмыг авчихсан байсан бөгөөд би машинаас буусан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Баттулгын “...Би 2018 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 29-82 УНБ улсын дугаартай автомашинтай таксинд явж байсан юм. Өргөө кино театрын тэнд явж байтал Халиунаа манай 2 таньдаг найз байна зогсож бай энэ хоёроос юм асуугаадхъя гэж хэлэхээр нь би зогстол Халиунаа машинаас буугаад нөгөө хоёртой очоод уулзсан. Тэр залуучуудыг Халиунаа надад танилцуулсан. А, Г гэж байсан. ...Цамбагаравын тэнд цагдаагийн хэлтсийн харалдаа нэг согтуу хүн гараа өргөөд зогсож байтал А нь надад чи наад залуугаа авчих бид хоёр эндээ буугаад үлдлээ гэж хэлсэн. Тэр хоёр миний машинд суугаад нэг их хол яваагүй болохоор би таксины мөнгө төгрөг нэхээгүй. Буулгаад 50-100 орчим метр газар яваад нөгөө согтуу хүнийг авсан. Тэрхэн зуур А, Г хоёр арын 2 талын хаалгыг онгойлгоод орж ирээд суугаад за хөдөлөрэй гэж хэлсэн. Би хөдөлсөн чинь тэр ах хэсэг байж байснаа ухаан орсон юм уу яасан юм мэдэхгүй арын хоёртой та 2 яаж байна аа гээд хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэгснээ яагаад байгаа юм бэ гээд нөгөө согтуу ах тэгээд байхаар нь би тольруугаа хараад та хоёр яах гэж байгаа юм бэ хөөе гээд зогссон чинь А нь урагшаа өндийж ирсэнээ миний харж байсан урд талын толийг эргүүлчихээд чи дуугүй яв гэж хэлээд зам заагаад замын хойд талын дэнжрүү өгсүүлээд гэр хороолол дундуур явуулаад уулын орой дээр ирээд тулчихсан. Тэгсэн чинь А нь байж байгаарай одоохон энэ ахтай уулзах ажил байна гэж хэлээд Г, А хоёр нөгөө ахыг дагуулаад буучихсан. Нөгөө ах дагаад л буусан, буухгүй гэсэн яриа гаргаагүй. Тэр гурав буугаад цаашаа алхаад яваад өгсөн. Ойролцоогоор 5 орчим минут болсон бөгөөд эд нар одоо яах гэж байгаа юм арай дээрэм хийгээд байгаа юм биш биз тэгвэл машинтайгаа явснаараа би хэрэгт орох юм биш үү гээд Халиунаагаас асуусан чинь Халиунаа мэдэхгүй доошоо буугаад энэ хоёроос салъя гэж хэлсэн. Тэгсэн чинь А, Г хоёр хүрч ирээд машинд суугаад явъя гэж хэлсэн. Би хөдөлөд доошоо уруудаад хэсэг явж байтал араас нэг машин хүрч ирээд гэрлээ анивчуулаад сигналдаад байхаар нь энэ яах гээд байгаа юм бол гэж бодоод тоормоз гишгээд зогсох гэтэл А нь миний хүзүүнд иртэй юм тулгаад зогсож болохгүй, хурдан яв гэж хэлсэн. Би айсандаа зогсож чадаагүй...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Н.Халиуны “...А та хоёр угаасаа таксинд явж байгаа юм бол наад хүнээ авахгүй юу даа Г бид 2 яахав араас чинь дагаад явж байя гэж хэлээд машинаас буугаад үлдсэн. Би гайхаад араас дагаад яах гэж байгаа юм бол гэж бодсон. Буугаад үлдчихээр нь манай найзын төрсөн өдөрт очих арай болоогүй байсан, Баттулга сургууль соёл эхлэх гээд мөнгө төгрөг хэрэг болоод байна гээд байна замдаа давхар такси хийгээд явна шүү гээд ярьсан байсан болохоор нөгөө согтуу хүнийг авсан. ...Замдаа нөгөө ах А хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Нөгөө таксинд суусан ах миний утас яасан юм бэ гэж хэлсэн. Юун утас юу яриад байгаа юм бэ гэж А маргалдаад байсан. Ингэж явсаар дээшээ тулаад зогсоод араас нөгөө гурав буугаад цаашаа алхаад яваад өгсөн. ...Нөгөө ах яасан юм бэ гэсэн чинь А юм дуугараагүй. Дөнгөж хөдөлөд явж байтал араас гэнэт нэг машин гарч ирээд сигнал дараад гэрэл анивчуулсан чинь Баттулга энэ яах гэж байгаа юм бол гэж хэлээд зогссон чинь А чи зогсохгүй шүү гэж хэлээд Баттулгын хүзүүнд нэг юм тулгасан. Айж сандарсан байсан болохоор би юу байсан эсэхийг харж чадаагүй. ...А тэгвэл танихгүй хүмүүс такси бариад ийм хэрэг хийсэн гэж хэл, бид нарыг танихгүй гэж хэл, Халиуны талаар юм ярьж болохгүй хэрвээ ярих юм бол бид нар баригдана, илүү дутуу юм ярьж үзээрэй, эргээд уулзана шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

            насанд хүрээгүй гэрч Б.Тэлмэнгийн “...машин дотор Г, А, Халиун, Баттулга дөрөв байсан бөгөөд А нь Баттулгад танихгүй хүмүүс явж байсан гэж хэлээрэй гээд үг заагаад байсан. Баттулга нь та нар яах гэж миний машин суусан юм, намайг хэрэгт хийчихлээ шүү дээ гээд уурлаад байсан. Халиунаас юу болсон юм бэ гээд асуухад Г, А хоёр нийлээд хүний утас авчихсан, Баттулга бид хоёр ямар ч хамаагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Бямбажавын “...замд явж байхад нөгөө залуу ингээд буучихъя гээд байсан бөгөөд намайг зогсохоор машинаас бушуухан буусан. Замдаа тэр гурав хойд талын суудалд хэрэлдээд байсан, нөгөө залуу миний утас авчихлаа та нар гэсэн чинь А юу яриад байгаа юм, юун утас гээд байсан. Тэгсэн чинь тэр гурав хойд талын суудалд барилцаж аваад ноцолдож эхэлсэн. А нөгөө залууг хоёр цохих шиг болсон. Утас авсан эсэхийг нь мэдэхгүй байна. Машиндаа суугаад хоорондоо хэрэлдэж байгаад А нөгөө залуугийн халаасыг нь үзээд нэгжээд байхаар нь би машины цонхоо буулгаад Аээ юу хийгээд байгаа юм, би явлаа шүү гэж хэлсэн чинь А машинд ирээд суугаад доор буучихъя гэж хэлээд машинд суугаад явсан. Аийг нэгжиж байхад нөгөө залуу ах нараа болиоч дээ гээд байсан. Г нь чи надтай үзэх үү гээд А нь халаасыг нь уудлаад байсан...” гэх мэдүүлэг, таньж олуулах явуулсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар,

 

- Шүүгдэгч У.А, О.Д нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холливуд” шөнийн цэнгээний газрын гадна иргэн Б.П-ын эзэмшлийн Самсунг галакси эс-8 плас загварын гар утас, бэлэн 400.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн довтолж, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 2.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч О.Дын “...2018 оны 11 дүгээр сард ...А надад утсаа өгч бай гэж хэлээд миний утсыг аваад бичлэг хийсэн. Бичлэг хийж байснаа нөгөө хамгаалагч нартай хэрэлдэж байсан залууг дагуулаад цаашаа явчихсан. Цаана байхаар нь би яваад очтол нөгөө залуу нь намайг чи муу утас аваад ир гэж хэлээд намайг заамдаад авахаар нь авсан хүнээсээ аваач гэж хэлээд би цаашаа түлхчихсэн. Тэгсэн чинь Атэй уулзаад тэр хоёр баарны хойд тал хоорондоо зодолдож байгаад А гэнэт гүйхээр нь би араас нь гүйгээд явж байсан такси дээрээ очоод суусан. Тэгээд А надад саяны залуугаас утсыг нь авчихлаа гэж хэлээд хар өнгөтэй, Эс-8 загварын утас үзүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.П-ын “...Би 2018 оны 10 дугаар сарын 04-ний орой 21:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливууд бааранд өөрийн найз Аийн хамт очоод такс 20,000 төгрөг төлөөд ороод таалагдаагүй учир буцаж гараад хамгаалагчаас мөнгөө авъя гэхэд хамгаалагч нь та хоёр ороод удсан учир таксины мөнгө 10,000 төгрөгийн чинь авсан гэсэн ба хариултаа авъя гэсэн чинь нөгөө хамгаалагч танай найзад чинь өгсөн байгаа гэсэн. Тэгээд найд Аээс асуухад аваагүй гэсэн. Тэгээд би гар утсаа гаргаж ирээд та нар яагаад хүний хариулт өгдөггүй юм бэ гээд бичлэг хийх гэтэл нэг хамгаалагч нь миний гар утсыг булааж аваад бичлэг хийхгүй гэж хэлээд байж байсан чинь нэг үл таних залуу нь ирээд ахаа наад баарны хамгаалагч нар чинь бүгд хулгайч нар шүү дээ ингэж монжуулахгүй шүү миний гар утсаар бичлэг хий гээд надад гар утсаа өгөөд байсан ба би яаж камераа асаадаг юм гэсэн чинь май ах гээд гар утасны камераа асааж өгсөн, би очоод хамгаалагчтай хэрэлдээд байж байсан чинь нөгөө гар утсаа өгсөн залуу нь миний араас ирээд наашраа наадуулаа хаячих гээд намайг дуудаад байсан. Тэгээд тэр залуу нь надтай юм яриад байсан ба карманд байсан бэлэн 700.000 төгрөгөө шалгасан чинь дунд хэсэгт байсан 10.000 төгрөгтэй хэсгээс 400.000 төгрөг авчихсан байсан. Би мөнгө авчихсан байна гэж хэлсэн чинь за юу гэж дээ бид харин чамд туслаж байхад гээд намайг боогоод хойшоо нөгөө хамт явж байсан найзтайгаа чирээд байсан. Би самсунг эс-8 загварын гар утсаа алдсан, бэлэн 400.000 төгрөг байхгүй байсан. Үл таних залуу нь намайг хэвлийн тус газар нэг удаа цохиод гүйгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар,

 

- Шүүгдэгч У.А, Б.П нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 30 дугаар байрны 13 тоотод иргэн Ц.Л-ын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж, Самсунг Эс-9 плас загварын гар утсыг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч У.Аийн “...Янжинлхам манай найз ирчихсэн байна гэж хэлээд Тэнгис кинотеатрын үүдэнд буусан, буугаад машинд суугаад яваад өгсөн. Тэгээд би хардаад араас нь дагаад явсан. Явж байгаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Үйлдвэр комбинатын тийшээ 5 давхар сааралдуу өнгийн байрны гадаа очоод нөгөө машинаас нэг танихгүй залуутай хамт буусан. Хэд дугаартай байр байсан эсэхийг одоо санахгүй байна. Миний уур хүрээд Пыг араас нь дагаадах гэж хэлээд буулгасан. П араас нь дагаж явж байгаад хэсэг хугацааны дараа буцаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би шууд Пыг дагуулаад араас нь орсон, Янжинлхамтай хамт орсон залуу хаалга онгойлгосон. Миний уур хүрээд юу яриад байх юм байхгүй гэж хэлээд түлхээд орчихсон, үүдэнд тавиур дээр хутга байхаар нь иртэй хэсгээр нь бариад би өөрийгөө дүлчих үү гэсэн чинь нөгөө залуу яах гэсэн юм бэ тайвшир наад цус чинь гоожоод байна шүү дээ гэж хэлсэн, би санамсаргүй гараа зүсчихсэн. П гарахдаа утас аваад гарсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Б.Пын “...анх А түрүүлж орсон чинь Янжинлхамтай хамт байсан залуу сандарсандаа утсаа шүүрч аваад цагдаад дуудлага өгчихсөн. Дуудлага өгөх гэсэн юм гэж дөнгөж хэлэнгүүт А нөгөө залуутай зууралдаж ноцолдож байгаад утсыг нь булааж аваад ширээн дээр тавьчихсан. Тэгээд гарах үед би тэр утсыг халаасандаа хийж аваад гарчихсан. Янжинлхам машинд суугаад яваад өгөхөөр нь А таксины жолоочид наад машины араас дагаад явчих гэхээр нь дагасан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ц.Л-ын “...гаднаас хаалга тогшин үл таних 3 залуу орж ирээд манай дүү хаана байна, чи манай дүүг дагуулж явсан, чамайг Тэнгис кино театраас дагасан гэж орж ирсэн. Манай гал тогооноос нөгөө залуу хутга авах гэж байгаад гараа зүссэн. Цусаа шалан дээгүүр гоожуулсан. Орж ирэхэд нь би цагдаа дуудсан. Нөгөө залуу дуудлагаа буцаа гэхээр нь дуудлагаа буцаахгүй гэсэн. Тэгсэн нөгөө залуу би өөрөө дуудлагыг чинь буцаан гээд гар утас аваад гарсан...” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар,

 

- Шүүгдэгч У.А, Н.У- нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Такара зочид буудлын орчим иргэн А.Э-ын 27-81 УНЯ улсын дугаартай автомашинд түүнд хүч хэрэглэхээр заналхийлж, LG V-10, Самсунг нөт эдже /Samsung note edge/ загварын 2 ширхэг гар утас, Aser загварын зөөврийн компьютер болон 120.000 төгрөгийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч У.Аийн “...нөгөө залуу би гуйж байна би утас мөнгөө өгчихье гэж хэлээд У-т өөрөө Хаан банкны картаа өгөөд У- гараад тэр хавьд Хаан банкны бэлэн мөнгөний машин байхаар нь У- очоод 80.000 төгрөг аваад ирсэн. Мөнгө авчраад нөгөө залууд өгсөн чинь нөгөө хохирогч залуу наад мөнгөө чи авч гэж хэлсэн. Мөн гар утсаа У-т өгсөн, надад зөөврийн компьютер өгсөн. Тэгээд нөгөө залууг явуулсан. Тэр залууг явуулчихаад нөгөө барьсан таксиндаа очиж суугаад явцгаасан. Үүрийнцолмон явчихсан байсан. Д машинд үлдсэн байсан бөгөөд энэ хэргийн талаар мэдээлгүй. Долгосүрэн та хоёр юу хаанаас авчихваа гэж асуухаар нь саяны Үүрийнцолмонтой уулзсан залуу манай найз гэж хэлээ биздээ найзаасаа түр гуйгаад авчихлаа гэж хэлсэн. Машинд суусан хойно 80.000 төгрөг, гар утсыг би аваад, зөөврийн компьютерийг У- авсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч А.Э-ын “...Надаас Samsung note-4 edge загварын гар утас 1 ширхэг, LG V-10 загварын гар утас 1 ширхэг, асер загварын зөөврийн компьютер 1 ширхэг, миний хаан банкны 5077373035 дугаарын данснаас 80.000 төгрөг, бэлэн 40.000 төгрөг авсан. Зарын сайтаас санхүү авна гэсэн зарын дагуу залгасан. Тэгээд уулзаад Такара нэртэй буудлын 202 тоот өрөөнд орсон. Орондоо ороод хувцасаа тайлаад хэвтэж байтал хүн хаалга тогшсон. Нөгөө эмэгтэй шууд боссоноо очоод хаалга онгойлгосон. Тэгсэн чинь цаанаас нь 2 залуу буудлын ресепшний хамт ороод ирсэн. Тэгсэнээ надад хандаад сүүлд нэрийг нь мэдсэн А  гэх залуу чи муу одоо хэн бэ дүү гэрээс гараад олон хоног алга болсон чи яахлаараа авч явдаг юм бэ гэж хэлсэн. Нөгөө эмэгтэйг А нь чи хувцасаа өмсөөд гарч бай гэсэн чинь хувцасаа өмсөөд гарсан. У- араас нь гараад явсан. А намайг чи муу яасан овоо гар бэ гэж хэлээд нүүр рүү нэг удаа алгадсан. Би харин өөдөөс нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Буудлаас гараад А чи машинтай биздээ гэхээр нь тийм ээ гэж хэлсэн. Машинд чинь очоод сууя гэж хэлсэн. Очоод миний машинд сууж байтал хэсэг хугацааны дараа У- нь тэр хавиар А бид хоёрыг хайгаад яваад байхаар нь А гэрлээ анивчуулаад наадхаа дуудчих гэхээр нь би гэрлээ анивчуулсан чинь хүрч ирээд А байна уу гэж хэлсэн, байна гэсэн чинь арын суудалд ороод суусан. У- буухдаа миний арын суудалд байсан зөөврийн компьютерийг аваад буух гээд байхаар нь би өгөхгүй гээд булаацалдаад У-ыг буцаагаад машинд суулгасан. А хөдөлчих манай ээж ирсэн байна гэхээр нь хөдөлөд хэсэг явж байгаад зогссон чинь У- нь буугаад үлдчихсэн. А надаас баахан юм шалгааж асуусаар байгаад миний анхаарлыг сарниулаад У-ыг машинаас буулгасан. Би эргээд харсан чинь арын суудал дээр байсан зөөврийн компьютер алга байсан. А нь намайг буудалд байхдаа нэг удаа нүүррүү гараа алгадсанаас өөр цохиж зодоогүй. А, У- хоёроос өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Үүрийнцолмонгийн “...хаалга онгойлгосон чинь цаана нь А, У- хоёр зогсож байсан, би яах гэж байгаа эсэхийг нь асуух гэтэл А шууд түрээд ороод ирсэнээ нөгөө надтай хамт хэвтэж байсан залууг А чи яахлаараа манай дүүг хэд хоногоор авч явдаг юм бэ, манай аав, ээж дүүг хайгаад өчнөөн хонолоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи одоо юу гээд балайраад байгаа юм бэ гэж хэлсэн. Би уурлаад Аагий гараач ээ дандаа ингэж асуудал гаргаж байх юм хэн чамайг орж ир гэж хэлсэн юм, өөрийгөө мэдэж байна гэж уурласан. Би гарч яваад шууд зам дээр гараад такси бариад салаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Т.Дгийн “...буудлын гадаа очоод Үүрийнцолмон энд манай найз ирчихсэн байна, гялс уулзаадахъя гэж хэлээд машинаас буугаад өөр нэг машин руу ороод суучихсан. Тэнд хэсэг сууж байсанаа машинаас буугаад буудал руу яваад орчихсон. Ороод жаахан удаад байхаар нь таксины жолооч ах би ингэж удаан хүлээж чадахгүй, явмаар байна гээд уурлаад байхаар нь А, У-т саяны Үүрээтэй хамт буудал руу ордог залуу хуучин манай найз байсан таньдаг залуу байна, хоёулаа ороод уулзаадахъя, гээд гуйсаар байгаад дагуулаад буусан. Удалгүй Үүрийнцолмон буудлаас нилээд ууртай гарч ирээд шууд зам дээр очоод такси бариад суугаад яваад өгсөн. Араас нь У-, А хоёр нэг залуутай хамт гарч ирээд машинд нь суусан. Дараа нь У- буугаад бэлэн мөнгөний машинаас мөнгө авах шиг болсон. Тэгсэнээ буцаж очоод машинд суух гэтэл нөгөө машин хөдөлөд байраа өөрчлөөд жаахан цаана очоод зогссон. Тэгээд А нэг зөөврийн компьютер барьчихсан буугаад ирсэн. Юун зөөврийн компьютер бэ гэсэн чинь найзаасаа түр гуйгаад авчихлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

- Шүүгдэгч У.А, Г.Г, Б.П нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Домогт мэлхий хад” амралтын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Болдын Samsung s4 гар утас, бэлэн 20.000 төгрөгийг, иргэн Д.Д-ын алтан бөгж, бэлэн 130.000 төгрөг, Samsung on-7 гар утас зэргийг хүч хэрэглэн довтолж, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 948.563 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

мөн шүүгдэгч У.А, Т.Д, Б.П, Г.Г, О.М нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Домогт мэлхий хад” амралтын газраас иргэн Д.Д-ын өмчлөлийн 63-19 УНЕ улсын дугаартай Тоёота приус-20 /Toyota prius-20/ загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явж, бусдад 7.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус  үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч У.Аийн “...маргаан гараад нэг ах босч ирээд гал түлдэг модноос аваад Пын хамар руу цохиод авсан. Тэгээд бүгд босч ирээд маргалдаж эхэлсэн чинь М, Д хоёр гэрээс гараад гүйгээд яваад өгсөн. Г нэг ахтай нь муудалцаад барилцаж аваад цаашаа аваад явчихсан. П нэг ахыг орон дээр түлхэж унагаагаад дээрээс нь дарчихсан байсан чинь нөгөө ах та нар надаас юм аа ав гэж хэлээд хуруундаа зүүсэн шаргал өнгөтэй бөгжөө тайлаад өгөхөөр нь би аваад халаасандаа хийчихсэн. Мөн халаасандаа түрийвчтэй байсан тэрнээс 60 орчим мянган төгрөг өгөхөөр нь аваад халаасандаа хийчихсэн. Гэрээс гарах гэхэд үүдний машины түлхүүр унасан, аваад гарсан. П миний араас гарсан, Г нөгөө гэрээс гарч ирсэн, М, Д хоёр бүр хашааны гадна гарчихсан зогсож байсан. Нөгөө хоёр ахын бор өнгөтэй Приус-20 загварын машиныг асааж унаад замдаа хаячихсан...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Г.Гын “...дахиад маргаан гараад би нөгөө хоёр ахын нэгийг нь дагуулж гараад өөрсдийн амарч байсан гэр рүү оруулаад та бооцооны мөнгөө өгчих гэсэн чинь халааснаасаа 10 төгрөг гаргаж ирээд миний ам руу чихэх гээд байхаар нь би шанаа, уруулыг нь хавсраад гараараа нэг удаа цохисон чинь нөгөө ахын амнаас нь цус гарчихсан, доромжлоод байгаарай мөнгөө өгөөч гэсэн чинь тэр ах өөрөө халааснаасаа 10.000 төгрөг гаргаад ирсэн. Би гэрээс гарахад А, П хоёр гэрт бужигнаад дуу чимээ гаргаад байх шиг байсан. Гэрт юу болсон эсэхийг мэдэхгүй. Ямар ч гэсэн нэг мэдэхэд л А нэг машины түлхүүр авчихсан, машины зогсоол дээр очоод дарахад Приус-20 загварын машин онгойсон. А машиныг унаад бусад нь суугаад явсан. Явж байгаад замдаа хаяад такси бариад цаашаа явсан. Бөгжийг нь Өвөрхангай аймагт ломбарданд барьцаанд А өөрөө тавьсан. Гар утас яасаныг нь мэдэхгүй П авсан байхаа. Налайх дүүрэг дээр үйлдсэн хэрэг дээр баригдах байх гэж зугтаагаад явсан. А, П, Долгосүрэн, М бид хэд хамт явсан...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Б.Пын “...боож байхад нөгөө ах өөдөөс намайг гараараа түлхтэл А гарыг нь татаад бөгжийг нь сугалаад авчихсан. Нөгөө хүнийг боож байтал нүд нь сонин болоод ухаан алдах гээд байгаа юм шиг байхаар нь би тавьчихсан. Миний харсанаар шар өнгөтэй бөгж байсан. Мөн 1 ширхэг хар өнгийн гар утас, мөн 1 ширхэг жижиг цагаан өнгийн гар утас авчихсан байсан. А хөөе гялзаарай гэхээр нь Г бид хоёр гүйгээд очиход бор өнгөтэй Приус-20 загварын машиныг асаачихсан, М, Д хоёрыг суулгачихсан байсан. Бид хоёр очиж суугаад А машин бариад хөдөлсөн. Явж байгаад засмал зам дуусаад шороон зам дээр А одоо Налайхын товчоон дээр баригдаж магадгүй, машинаа энд орхъё гэж хэлээд орхисон. Бөгжийг Өвөрхангай аймагт ломбарданд А барьцаанд тавьсан. Өвөрхангай аймаг руу газар үзье гэж яриад явцгаасан юм...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч О.Мгийн “...А гүйж гарч ирээд нөгөө хоёр ахын машиныг асаагаад бид хоёрыг суу гэхээр нь бид хоёр хоёулаа наадах чинь нөгөө хоёр ахын машин биздээ чи болиоч сая зодчихсон, одоо бүхэл бүтэн машиныг нь авна гэжюу байдаг юм бэ гэсэн чинь та хоёр ч энэ хэрэгт хамаатай шүү, хамт байсан биз дээ, одоо цагдаа ирж байгаа баригдаад хоригдмооргүй байгаа бол суу гэж хэлсэн. Эргээд харахад П, Г хоёр гүйгээд ирж байхаар нь суухаас өөр аргагүй болсон. Машиныг А барьж яваад замдаа энэ машинаар удаан явж болохгүй гэж хэлээд зам дагуу орхиод явсан. ... А тэр ахаас утас, мөнгө авсан гэж харуулаад байсан...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Т.Дгийн “...гэрээр нэг орилоон маргаан болсон бөгөөд М бид хоёр айгаад гэрээс гарчихсан. Г бид нарын амарч байсан гэр рүү нэг ахыг дагуулаад орчихсон. Би хаалгаар харахад нөгөө ахын хамарнаас нь цус гарчихсан байсан, Г гарт нь ус хийж өгөөд угаалгаад зогсож байсан. Аийн байсан гэрт орилж чарлаад чимээ шуугиан гараад байсан болохоор М бид хоёр гэрээс холдоод бараг хашааны үүд орчим очоод зогсож байтал А гүйж гарч ирээд нөгөө хоёр ахын машиныг асаагаад суу гэж хэлсэн. Тэр хооронд Г, П хоёр гүйгээд ирж байсан болохоор сандарсандаа машинд нь суусан. Нөгөө хоёр ирээд машинд суугаад А машин бариад явсан. Замд А энэ машинтай удаан явж болохгүй гэж хэлээд машиныг замд орхисон, гар өргөж өөр машинд суугаад хот орсон. Унаанд суугаад Өвөрхангай аймаг орсон, тэнд ямар нэгэн хүнтэй уулзаагүй, А замд нөгөө бөгж зүүсэн байсан ахын бөгжийг нь авчихлаа гэж хэлээд харуулж байсан бөгөөд тэрийг Өвөрхангайд ломбарданд тавьсан. Мөн замдаа утас авсан гэж харуулаад байсан...” гэх мэдүүлэг Хохирогч Д.Д-ын “...Миний түрийвчинд байсан бэлэн 130.000 төгрөгийг аваад, түрийвч үлдээгээд явсан, гарт байсан бөгж, ширээн дээр ил байсан гар утас, машины түлхүүр, мөн 6391УНЕ улсын дугаартай бор өнгөтэй Тоёота Приус-20 загварын машин зэргийг авсан. Би дараа нь машин, түлхүүр хоёроо буцааж авсан, бусдыг нь аваагүй байна. Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Нэг залуу нь намайг орон дээр унагаагаад өмсөж явсан фудволкны хоолойгоор боож дээрээс дарж байгаад намайг унагаасан орны дэрэн доогуур байсан түрийвчийг татаж гаргаж ирээд мөнгө аваад, зүүн гарын ядам хуруунд зүүсэн байсан бөгжийг сугалаад авсан. Тэр хоёр эмэгтэй бид хоёртой анх бооцооны мөнгөнөөс болж нэг удаа хэрүүл маргаан хийсэнээс хойш дахин ярианд оролцоогүй, дуулахад хамт дуулаад л сууж байсан. Бид хоёрын биед халдаад нөгөө залуучууд гар хөл барьж тусалсан юм байхгүй, дуу дуулаад маргалдаад тал талаас бүгд босоод ирэхэд нөгөө хоёр эмэгтэй больцгоо гээд л байсан. Нөгөө гурван залуу л үг гээхгүй маргаан гаргаад байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Д-ын “...Миний түрийвчинд байсан бэлэн 130.000 төгрөгийг аваад, түрийвч үлдээгээд явсан, гарт байсан бөгж, ширээн дээр ил байсан гар утас, машины түлхүүр, мөн 6391УНЕ улсын дугаартай бор өнгөтэй Тоёота Приус-20 загварын машин зэргийг авсан. Би дараа нь машин, түлхүүр хоёроо буцааж авсан, бусдыг нь аваагүй байна. Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Нэг залуу нь намайг орон дээр унагаагаад өмсөж явсан фудволкны хоолойгоор боож дээрээс дарж байгаад намайг унагаасан орны дэрэн доогуур байсан түрийвчийг татаж гаргаж ирээд мөнгө аваад, зүүн гарын ядам хуруунд зүүсэн байсан бөгжийг сугалаад авсан. Тэр хоёр эмэгтэй бид хоёртой анх бооцооны мөнгөнөөс болж нэг удаа хэрүүл маргаан хийсэнээс хойш дахин ярианд оролцоогүй, дуулахад хамт дуулаад л сууж байсан. Бид хоёрын биед халдаад нөгөө залуучууд гар хөл барьж тусалсан юм байхгүй, дуу дуулаад маргалдаад тал талаас бүгд босоод ирэхэд нөгөө хоёр эмэгтэй больцгоо гээд л байсан. Нөгөө гурван залуу л үг гээхгүй маргаан гаргаад байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Болдын “...Миний халаасанд байсан хорин мянган төгрөг, гэрт ширээн дээр байсан самсунг эс-4 загварын гар утсыг авч явсан. Мөн миний уруул хэсэгт нэг удаа өшиглөсөн, уруул язарсан. Хэсэг маргалдаж байгаад болиод бүгдээрээ хамт архи уухаар болсон. Тухайн үед миний сонссоноор өөрийгөө А гэсэн санагдаж байна, тэр залуу нь би бол өнчин өрөөсөн хүн гээд дуу нь чангараад агсраад эхэлсэн чинь Д- ингэж ярихгүй ээ дүү би ч гэсэн өнчин хүн гэсэн чинь л дахиад маргалдаж эхэлсэн. Бүгд босоод зогсчихсон маргалдаад хоорондоо зодолдчих гээд байсан чинь нөгөө хоёр эмэгтэй нь та нар болиоч дээ гээд А гэдгээ чи яахлаараа дандаа ингэж асуудал гаргаж байдаг юм вэ гээд хэрэлдээд байсан. Би тэр залууд та нар одоо аав шигээ хүмүүстэй яаж харьцаад байгаа юм загнасан чинь нэг залуу нэг  эмэгтэй нь намайг сугадаад аваад гарсан, ах одоо боль гээд байсан. Намайг сугадаж гарсан эмэгтэй эргээд гэр рүү яваад орчихсон, харин эрэгтэй нь ах хоёулаа манай гэрт оръё гэхээр нь дагаад орсон чинь миний арын халаасанд байсан 20.000 төгрөгийг сугалж гаргаад авчихсан, өөр мөнгө байна уу гэхээр нь ахад нь өөр мөнгө байхгүй гэж хэлсэн чинь миний ам руу хөлөөрөө нэг удаа өшиглөчихсөн, миний уруул язраад цус гарсан чинь нөгөө залуу нь уучлаарай ахаа гэж хэлээд надад ус хийж өгөөд би цусаа арчаад, угаасан. Тэндээс гараад эргээд гэртээ ирсэн чинь нэг залуу нь Д-ыг мордож байгаад намайг харчихаад гүйгээд гараад явихсан. Бусад нь гэрт байгаагүй. Би гэрээс гарахдаа утсаа ширээн дээр ил тавьчихсан байсан бөгөөд буцаад ороод ирэхэд байхгүй байсан...” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №08 шэ/138 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

- шүүгдэгч Г.Э, Б.Э, Ц.М, П.Л, Ж.Гантулга, Э.С, Б.П нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчингийн 73-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Цайдам ээж” хүнсний дэлгүүрээс 401.000 төгрөгийн барааг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, иргэн П.Болорцэцэгт 401.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

 

-  2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны 4-5 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хүнсний дэлгүүрээс 101.400 төгрөгийн барааг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, иргэн Ц.Уранчимэгт 101.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч П.Лийн “...би дэлгүүрээс эд зүйл бусадтай хамтарч авч, хамт идэж уусанаа хүлээн зөвшөөрч байна. Би дэлгүүрт ороогүй ч бусад орсон найзууд маань мөнгөгүй, ороод эд зүйл идэж уух юм аваад зугтааж гарна гэдгийг мэдэж байсан, Гантулга дэлгүүрээс зугтааж гарч ирээд яваарай гэхээр нь би бушуухан хөдөлөд явсан. Хоёр дэлгүүрээс ингэж юм авсан, хоёуланд нь Гантулга, С, Оюунчимэг гурав орсон байх...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч О.Оюунчимэгийн “...Рэнцэнханд эгчээс утас, орлогын мөнгө авсанаа ч хүлээж байна. Би тухайн үед айгаад аваагүй гээд хэлчихсэн юм, надад итгээд хүлээлгэж өгсөн юмыг нь хувийн хэрэглээндээ зарцуулсан нь үнэн. Одоо миний санаж байгаагаар 4 ширхэг гар утас, ямар ямар нэртэй утас байсан эсэхийг нь мэдэхгүй байна, мөн 200.000 орчим бэлэн мөнгийг хувийн хэрэгцээндээ хэрэглэчихсэн. Би хохиролоо бүрэн төлсөн, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Г.Эгийн “...би дэлгүүрээс эд зүйл бусадтай хамтарч авч, хамт идэж ууснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Ж.Гантулгын “...би дэлгүүрээс эд зүйл бусадтай хамтарч авч, хамт идэж уусанаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм хэрэг хийхгүй. Архи авсан дэлгүүр рүү Оюунчимэг, С бид гурав орсон, гадаа машинд Л, П, М, Э нар байсан. Бид нарт мөнгө төгрөг байгаагүй, бөөндөө дэлгүүрээс юм авъя гэж ярилцаж байгаад гурав нь төлөөлж ороод уг хэргийг хийсэн...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Ц.Мийн “...Гантулга нар машинаас буухдаа ямар ч мөнгөгүй дэлгүүрээс юм аваад зугтаана шүү гэдгийг хэлээд буусан, тэрийг машинд байсан хүмүүс бүгд мэдэж байсан. Ийм байдлаар хоёр дэлгүүрээс идэж уух юм, архи дарс авсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч П.Болорцэцэгийн “...2018 оны 10  дугаар сарын 03-ны оройн 23 цагийн орчим өөрийн Цайдам ээж нэртэй хүнсний дэлгүүрт сууж байтал хоёр эмэгтэй орж ирээд карт унших уу гэж асуусан, тэгж асуухаар нь би уншина гэж хэлсэн чинь хамгийн түрүүнд 10 орчим ширхэг ундаа, 5 шил архи аваад араас нь идэж уух, чихэр, боов зэрэг зүйл авсан. Тухайн зүйлсээ авч байх үедээ тухайн хүмүүс 3 айлд очих ёстой тиймээс мөнгө төгрөгийн тал дээр санаа зоволтгүй, хоёр карт уншуулна 500.000 төгрөг байгаа гэж хэлсэн юм. Тэгээд бараануудаа бичүүлээд тооцоогоо хийхээр болоод авсан эд зүйлсээ хийх тор асуухаар нь би их зүйл юм чинь хайрцаг болох байх гээд би жижиг, том хоёр ширхэг хайрцаг авч өгсөн, үлдсэн зүйлсээ 2-3 уутанд хувааж хийгээд дуусах үед эрэгтэй нь би 200.000 төгрөгийг картнаасаа уншуулна, үлдсэн мөнгийг манай хоёр эмэгтэй уншуулна гээд хоёр эмэгтэй нь савалсан зүйлсээ машинруугаа зөөж эхэлсэн ба тухайн үед эрэгтэй нь нэг ширхэг нийслэл пиво уугаад байж байсан. Тэгээд хоёр эмэгтэй нь бүх зүйлсээ зөөгөөд дуусах үед эрэгтэй нь цамцныхаа халаасыг ухаж үзчихээд гараад зугтаарай гэж хэлээд зугтаасан юм. Тэгээд би араас нь гарж хартал цагаан өнгийн Приүс 30 маркийн машин хөдөлөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ц.Уранчимэгийн “...Би СХД-ийн 21-р хороо 361 гарам 4-4 тоот Жаргалант хүнсний дэлгүүрт худалдагчийн ажлаа хийгээд байж байхад хүмүүс орж ирээд ярилцаж байгаад Evok нэртэй 1 шил архи, Алтан Чингис нэртэй архи 750 грамм 1 шил, Парламент тамхи 10 ширхэг, Фрутта жүүс 1 ширхэг зэрэг эд зүйлсийг гялгар уутанд хийлгэж аваад зогсож байтал гаднаас хамт явж байсан цагаан канттай цэнхэр өмдтэй дээд талаараа бараан өнгийн куртка өмссөн залуу орж ирээд юу авах талаар ярилцаад зогсож байсан. Тэгээд тэр хүмүүсийн хажуугаар хүмүүс үйлчлүүлж байх зуур цуваад гарч явсан. Хамгийн сүүлийн залуу картаа аваад ирье гээд гараад зугтаасан. Би удалгүй хөөе нөгөө хүмүүс гараад явчлаа гээд араас нь дэлгүүрээс гараад гүйтэл цагаан өнгийн приус маркийн ардаа улсын дугаар байхгүй машинд суугаад зугтаасан. Цувраад 2 эмэгтэй хүн орж ирж байсан. Түрүүний хэлсэн нийт 101.400 төгрөгийн эд зүйлс авч зугтаасан...” гэх мэдүүлэг,

 

- шүүгдэгч Б.П нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 22 дугаар гудамжны 4 тоотод иргэн С.Мөнхгэрэлийн эзэмшлийн самсунг галакси жи-7 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

хохирогч С.Мөнхгэрэлийн “...манай нөхөр Готовын танил дүү Б.П гэгч нь манай гэрт хоносон бөгөөд миний Самсунг жи-7 маркийн гар утсаар фэйсбүүк орчихоод өгье гэж хэлээд надаас авсан. Би өөрийнхөө утсыг өгчихөөд хажуу айл руу орж хоол унднаас нь хийж өгч байгаад гэртээ иргээд ороод ирсэн чинь Б.П гэх залуу миний гар утсыг аваад явчихсан байсан. Залгахад миний утсын унтраачихсан холбогдохгүй байхаар нь Б.Пын ээж рүү нь утсаар холбогдоход Б.П гэртээ ирэхгүй байгаа, хаана байгааг нь мэдэхгүй байна гэсэн. Ингээд фэйсбүүкээр нь холбогдож утсаа авъя гэж хэлэхэд архи ууж явж байгаад эрүүлжүүлэгдэж цагдаад утсыг чинь хураалгачихсан тэгэж байгаад утсыг чинь аваачихж өгнө нэг бол цагдаадаа өгөхгүй юу гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

- шүүгдэгч О.Д нь 2019 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Fire” шөнийн цэнгээний газарт ажиллаж байсан иргэн И.Шинэбаярын Samsung s-7 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч О.Дын “...би уг бааранд ороод 2 шил пиво захиалж уугаад байж байгаад нэг зүс таних зөөгч залуутай таараад би амарч байгаа юм уу гэж  асуухад уг залуу амарч байна гэсэн. Тэгээд би уг зөөгч залууд 16.000 орчим төгрөг өгөөд 2 ширхэг пиво дахин захиалчихаад ширээн дээр хүлээгээд сууж байгаад согтоод тасарчихсан бөгөөд түүнээс хойш юу болсон талаас юу ч санахгүй байна, нэг сэрсэн чинь эрүүлжүүлэхэд сэрсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч И.Шинэбаярын “...нэг зүс таних залуу надруу ирээд “өнөөдөр чи амарч байгаа юм уу” гээд асуухаар нь би амарч байна гэсэн чинь нээх юм ярихгүй бүжгийн талбайруу яваад өгсөн. Тэгтэл уг залуу төд удалгүй надруу дахиж ирээд “миний виза картыг өг” гэхээр нь би картыг нь аваагүй тул уг залууг би картыг чинь аваагүй гээд хэлтэл уг залуу чиний пиджаканд чинь байгаа гээд байхаар нь би текрүү дагуулж яваад пиджакаа барменаар текний араас авхуулах гэтэл манай бармен Цогт-Од үзээдэхье гээд миний пиджаканд байхгүй байна гээд уг залууд хэлсэн. Тэгтэл уг залуу “чи өмднийхөө карманд үз гээд би өмдний халаасанд байсан самсунг эс-7 маркийн гар утас, 5000 төгрөгөө гаргаад тавьтал уг залуу миний утсыг шууд авчихаар нь би утсаа буцаагаад аваад бармен Цогт-Одод өгтөл уг залуу Цогт-Одын гарнаас булааж аваад миний картыг олж өгчихөөд утсаа буцааж аваарай гээд үүд рүү явчихаар нь би араас нь очоод утсаа авъя гэтэл уг залуу миний картыг өгчихөөд утсаа аваарай гээд гараад явчихсан. Гараад иртэл Цогт-Од уг залуутай үүдэн дээр уулзаад очоод утсаа авъя гэтэл өгөхгүй байхаар нь зохион байгуулагч Гансүхийг дуудаад уг залууг камерын өрөө авч ороод бичлэгийг уг залууд үзүүлтэл уг залуу миний утсыг авч байгаа бичлэг байсаар байхад уг залуу аваагүй гээд гүрийгээд байхаар нь би цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг,

гэрч Э.Цогт-Одын “...Шинэбаярын гар утсыг текэн дээрээс шууд авчихсан бөгөөд Шинэбаяр уг залуугаас гар утсаа буцаагаад аваад надад барьж бай гээд өгсөн. Тэгээд Шинэбаярын утсыг автал уг залуу Шинэбаярын гар утсыг миний гарнаас шууд булааж аваад цаашаа үүдрүү яваад өгсөн. Тэгтэл Шинэбаяр уг залуугаас утсаа авах гээд дагаад араас нь явсан бөгөөд надаас өөр нэг зөөгч юм захиалж авах гээд ирхээр нь би юмыг авч өгчихөөд буцаад хартал Шинэбаяр бүжгийн талбай руу ганцаараа алхаж байсан бөгөөд над руу бууж ирээд нөгөө залуу хаана байна гэж асуухаар нь чи хамт явж байсан биздээ утсаа аваагүй юм уу гэтэл Шинэбаяр утсаа аваагүй уг залууг хайгаад явж байна гэсэн. Уг залуугаас Шинэбаярын утас хаана байна гээд асууутал уг залуу надад утас нь байхгүй гэхээр нь би хаана байгаа юм гэж асуутал мэдэхгүй, би ганцаараа явж байна гээд хэлсэн...” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэргийн талаар:

 

- Шүүгдэгч Б.П, Ц.Х, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн Алтан-Өлгийн задгай тоотод оршин суух иргэн Б.Тын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч, Funai загварын 40, 42 инчийн 2 ширхэг зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Пын “...тэр өдөр найз Содгэрэлийнхээс Б, Х бид 3 дэлгүүр орох гэж гарч явж байгаад Х замын хажуу талын дотроо байшинтай хашаа руу бие засаадахъя гээд орсон. Орсоныхоо дараа Б бид хоёрыг ороод ир гээд дуудахаар нь дагаад орсон. Хашаанд нь орсон чинь Х энэ айлд хүн байхгүй байна гэж хэлэхээр нь Б тэр айлын цонхыг нь хөлөөрөө өшиглөж онгойлгоод бид гурав ороод хойморт нь байсан яг ижил 2 зурагтыг авч гарсан. Ингээд буцаад Содгэрэлийн гэрт очсон бөгөөд бид гуравыг очиход бүгд унтацгааж байсан. Ингээд зурагтаа тэднийд тавиад бас бөөнөөрөө унтацгаасан. Өглөө босоод зурагтаа аваад такси бариад Хархорин зах ороод Л буугаад 1 ченж дагуулж ирээд 1 зурагтаа 100.000 төгрөгөөр зарсан. Нөгөө зурагтыг нь эвдэрхий байна гээд аваагүй гэсэн. Хулгай хийсэн талаар огт мэдээгүй. Маргааш өглөө нь Х, Л бид 3 хархорин зах руу зурагтаа авч явахдаа юу ч ярилгүй чимээгүй аваад явчихсан. Ер нь зурагт хулгайлсан талаар Б, Х, Л бид 4-өөс өөр хүн мэдээгүй. Харин Л зурагт зарахдаа хулгайн зурагт гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Т.Бын “...2018 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх улаан тоосгон байшинтай айлын 2 ширхэг зурагтыг авсан...” гэх мэдүүлэг,

           

шүүгдэгч Ц.Хгийн    “...Би 2018 оны зун 7 дугаар сард найз П, Б нарын хатм явж байгаад байшинтай айлын цонхоор ороод 2 ширхэг зурагт аваад нэгийг нь зарж байсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Бүжиннямын “...Содоогийн гэрт хар өнгийн 2 зурагт байсан. Тэгээд манай нөхрийн найз нар ярихдаа доороос айлаас авсан гэж ярьж байсан. Тэгээд би, нөхөр Л, Х, П, Содоо бид нар такси бариад хар хорих зах дээр очиж 100,000 төгрөгөөр зарсан. Би айлаас хулгайлсан зурагт гэдгийг нь мэдэж байсан...” гэх мэдүүлэг,

           

насанд хүрээгүй гэрч Б.Алтанхуягийн “...Би 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр найз П, Х, Ганаа, Л, Батука, Ука, Мишээл, Жагаанаа, Амраа нарын хамт Баянзүрх дүүргийн цайз захын урд байрлах караокед орж байж байгаад манай гэр лүү явсан. Манай гэрт Г, Бүжин, Л, Амраа нар манай гэрт үлдээд Батука, Мишээл, П, Х, Жагаанаа бид нар манай гэрээс гараад доошоо алхаж байгаад зам дагуу нэг айл руу Батука, П, Х гурав нэг айлын хашаа руу ороод гарч ирэхдээ 2 ширхэг хар өнгийн зурагт хулгайлаад гарч ирсэн...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн талаар:

 

- Шүүгдэгч Б.П нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “love” шөнийн цэнгээний газарт иргэн О.У-тай маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Пын “...2018 оны 9 дүгээр сарын 27-ны орой найз Х, Л нарын хамт 5 шард 1 шил Соёрхол нэртэй 0,5 литрийн хэмжээтэй архи уугаад тэндээсээ цамбын “рич” гэх баар луу 23 цагийн үед очоод тэнд 9 шил Сэнгүр нэртэй пиво 0,5 литрийн хэмжээтэйг Чингэс нэртэй архи уугаад тэндээсээ гараад Хороолол руу такси бариад парадоксын “Лоов” нэртэй бааранд орсон. Уг бааранд 3 шил Сэнгүр нэртэй пиво аваад ууж байгаад Х уг бараанд 3 залуутай маргалдаад зодолдсон ба тэр үед Лхагва бас зодолдсон. Тэр үед Лхагвааг үл таних залуу буйдан дээр хэвтүүлсэн зодож байхаар нь би ууж байсан пивоныхоо шилээр нуруу руу нь цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч О.У-ын “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны орой Сайханбилэгийн найз охины хамт Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Лоов нэртэй бааранд орсон. Уг бааранд ороод 6 шил Сэнүр нэртэй пиво уугаад сууж байгаад манай найз Сайхнаагийн найз охин бүжиглэх гээд талбай руу явсан. Энэ үед Сайханаа тек рүү очиж дарс захиалах гээд явсан. Удалгүй Сайханаа дарсаа аваад буцаад ширээн дээр ирэхэд Сайханаагийн найз охиныг хэдэн залуучууд тойрж бүжиглээд бас найз охиныг нь явуулахгүй байсан. Тэгээд Сайханаа найз охиноо авчих уу гэсэн чинь нөгөө үл таних залуу Сайхнааг заамдаж аваад байхаар нь би очиж салгасан. Тэгээд цаанаас нь нэг үл таних залуу ирээд цамцаа тайлаад намайг шууд бариад авсан. Тэгэхээр нь би цөмөөрөө архи уусан байж зодоон хийж яахав дээ гэхэд нөгөө залуучуудын нэг нь манай найз Сайханааг шууд цохисон. Тэр үед уг баарны хамгаалагч ирээд салгаад бид нарыг баарнаас гар гэсэн. Тэгээд бид нар гарах гээд байж байсан чинь нөгөө залуучуудын нэг нь гарандаа пивоны шил бариад ирж байсан бөгөөд би хойшоогоо эргэж харсан чинь нөгөө шилээрээ миний толгой руу цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 11868 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.А, Г.Г, нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн тул шүүгдэгч У.А, Г.Г нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэн зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч О.М, Т.Д нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн тул шүүгдэгч О.М, Т.Д нарыг Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэрэг үйлдэхэд оролцож мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.О, Э.С, М.А, О.Д, Б.П нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн тул шүүгдэгч Э.О, Э.С, М.А, О.Д, Б.П нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Э, Б.Э, Ц.М, П.Л, Ж.Гантулга, Э.С, Б.П нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Г.Э, Б.Э, Ц.М, П.Л, Ж.Гантулга, Э.С нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.П, Ц.Х, Б.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Б.П, Ц.Х, Б.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Пд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Б.Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Сын өмгөөлөгч нь дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй тул гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Мөнгө угаах гэмт хэрэг болгон зүйлчлүүлэх саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргалаа.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтаас үзэхэд Э.С нь 81-74 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдэж байх цаг хугацаанд дэмжлэг үзүүлсэн идэвхитэй үйлдэл хийж улмаар дээрэмдэж олж авсан тээврийн хэрэгсэлдээ бензин хийлгэж мөн бэлэн мөнгө авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хөрөнгө, мөнгө, орлого олсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хууль бус эх үүсвэр бүхий мөнгө, орлогыг авч ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Ц.Ганчимэг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан тул түүний сэтгэцийг шалгуулах шинжээч томилуулах санал гаргасан боловч шүүгдэгч ухаан санаа нь гүйцэд хөгжөөгүй байдал илрээгүй тул заавал шинжээч томилох шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Хохирлын талаар

Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Аээс 1,090,120 төгрөг гаргаж Б.Бд 75.120 төгрөгийг, хохирогч Б.П-д 1,015,000 төгрөг,

шүүгдэгч Г.Гоос 386,600 төгрөг гаргаж хохирогч Н.Т-ид 50,000 төгрөг, хохирогч Л.М-т 146,960 төгрөг, хохирогч Л.Болдод 189,640 төгрөг,

шүүгдэгч О.Даас 1,220,120 төгрөг гаргаж хохирогч Б.Бд 35.120 төгрөг, хохирогч Б.П-д 1,015,000 төгрөг, хохирогч И.Шинэбаярт 170,000 төгрөг,

шүүгдэгч Б.Паас 1,277,107 төгрөг гаргаж хохирогч Ц.Л-ад 600,000 төгрөг, хохирогч Б.Тд 75,000 төгрөг, хохирогч Б.Болдод 189,640 төгрөг, П.Болорцэцэгт 62,467 төгрөг тус тус олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч У.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сарын хугацаагаар хорих ял, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Б.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 4 сарын жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Ж.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч П.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Э.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Э.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Э.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Ц.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Т.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ял, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч О.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ял, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай саналыг,

өмгөөлөгч Ч.Эрдэнэбат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байгаа учир тэнсэн харгалзаж өгнө үү, өмгөөлөгч Д.Ганхуяг миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргадаггүй, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, мөн хуулийн 7.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү гэх саналыг, өмгөөлөгч Л.Ганцэцэг Ц.М, Э.С нарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн учир Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа учир тэнсэн харгалзаж өгнө үү. Мгийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цаг болгож, нөгөө ялыг нь тэнсэн харгалзаж өгнө үү гэх саналыг, өмгөөлөгч Э.Алтан-Уяа Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан. Бусдад автсан байж болзошгүй байна. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирол төлбөрөө төлж барагдуулсан байх учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1-т зааснаар шүүгдэгч нь 18 нас хүрсэн боловч 21 нас хүрээгүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэх саналыг, өмгөөлөгч Б.Д Ж.Гантулга, Ц.Х нар нь гэм буруу дээрээ маргадаггүй, хохирол төлбөрөө барагдуулсан. Х урьд ял шийтгэл эдэлж байсан боловч дуусгавар болсон. Гантулгын хувьд 500 цагийн нийтэд тустай ажлаа хийж гүйцэдгэсэн учир хүний эрхзүйн байдлыг дордуулахгүй гэж заасан байдаг учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-т зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү  Хгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялын хамгийн доод хэмжээг оногдуулж өгнө үү гэх саналыг, өмгөөлөгч Ж.Нарантуяа гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан. Нийт хохирлоос үлдэгдэл 386.000 төгрөгийн хохирол үлдсэн байгаа үүнийгээ төлөхөө илэрхийлж байгаа. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн гэмт хэргүүд нь хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаарч байгаа учир хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх саналыг, өмгөөлөгч Д.Гомбо Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Иймд энэ хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалт түдгэлзсэнтэй холбогдуулаад өмнөх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ гэж үзэж байгаа учир миний үйлчлүүлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Мөн миний үйлчлүүлэгч нь гэм буруу дээр маргадаггүй, хохирол төлбөрөө төлж барагдуулсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол тус тусд нь ял эдлүүлэхээр зааж өгсөн байдаг. Тиймээс Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тэнсэж өгнө үү. Нөгөө зүйл ангид нь торгох ял оногдуулж өгнө үү. Нөгөөтэйгүүр оногдуулсан ялыг нэмж нэгтгээд аль болох эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү гэх саналыг, өмгөөлөгч Ж.Батбаяр О.Мгийн хувьд 2 зүйл ангиар шийтгэгдэж байгаа ч М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийднэ гэж заасан байдаг. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, нөгөө зүйл ангийг нь тэнсэж өгнө үү гэх саналыг, өмгөөлөгч М.Энхжаргал миний үйлчлүүлэгч нь өсвөр насанд байхдаа эрүүгийн хэрэгт орж байсан. Гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг нь бага байдаг. Ихэнх хохирол төлбөрөө төлж барагдуусан. Үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн. Их гэмшиж байгаа сайн хүн болохоо удаа дараа илэрхийлж байсан. Ар гэрийн хувьд ээжтэйгээ 2-уулаа амьдардаг. Айлын отгон хүү тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байгаа учир эдгээр байдлуудыг харгалзан үзэж 17.3 дугаар зүйлийн 2-т заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэх саналыг, өмгөөлөгч Ч.Ганбат П нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Б нь хохирол төлбөрөө нөхөн төлсөн. Тус тусд нь ял эдлүүлэхээр шүүхээс зааж өгнө үү гэх саналыг, өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг А, С нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн учир оногдуулсан ялын 50 хувийг хасаж хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг, өмгөөлөгч Ц.Мөнхтуяа Э.С нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдэж холбогдсон учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шийдвэрлэж өгнө үү гэх саналыг, өмгөөлөгч Г.Наранбаатар Миний үйлчлүүлэгч гэм буруу болон зүйлчлэл дээрээ маргадаггүй, хохирлоо нөхөн төлсөн. Тохиолдлын шинжтэй байдлаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн учир Эрүүгийн хуулийн тусгай 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж заасан байдаг учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялыг багасгаж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч У.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлж,

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 7 /долоон/ жил хорих ял, 

Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 /таван/ жил хорих ял, 

Шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 04 жил хорих ял,

Шүүгдэгч М.А, Э.О, Э.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил хорих ял,

Шүүгдэгч О.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ял,

Шүүгдэгч Ц.Х, Т.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жил хорих ял,

Шүүгдэгч Т.Д, О.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Ж.Гантулга, П.Л, Ц.М, Б.Э, Г.Э, Э.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирлоо нөхөн төлсөн байх хуулийн шаардлагыг хангаагүй шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэхгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал борлон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Хулгайлах, Дээрэмдэх гэмт хэргүүдийг хоёр ба түүнээс дээш удаа бүлэглэж үйлдсэн зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулсан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гын цагдан хоригдсон 273 хоног, шүүгдэгч Б.Пын цагдан хоригдсон 335 хоног, шүүгдэгч Т.Бын цагдан хоригдсон 79 хоног, шүүгдэгч О.Дын цагдан хоригдсон 194 хоног, шүүгдэгч Э.Оын цагдан хоригдсон 92 хоног, шүүгдэгч У.Аийн цагдан хоригдсон 543 хоног, шүүгдэгч М.Аын цагдан хоригдсон 102 хоног, шүүгдэгч Ц.Хгийн цагдан хоригдсон 4 хоног, шүүгдэгч Э.Сын цагдан хоригдсон 273 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолсугай.

 

Улсын яллагч шүүгдэгч Н.У-, О.Оюунчимэг нар нь шүүх хуралдаанд ирээгүй учир  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасны дагуу Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй учир дээрх нэр бүхий шүүгдэгч нарын хэргийг тусгаарлан шийдвэрлэх санал гаргасан тул шүүх бүрэлдэхүүн тус саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд заасны дагуу 1905010880461 дугаар хэргээс шүүгдэгч Н.У-, О.Оюунчимэг нарт холбогдох хэргийг тусгаарласан болно.

 

     Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 5 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тогооч ургийн овогт Б- Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

     Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэн, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Монгол овогт Б- Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэн, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Б Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч Тангууд овогт Ж- Гантулга, Боржигин овогт  П-ын Л, Боржигон овогт Ц-ийн М, Шарнууд овогт Б- Э, Боржигон овогт Б- Э, СарТ овогт Э-ын С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Хөхнүүд овогт М-ийн А, Шар овогт Э-ийн О, Боржигон овогт О- Д, Баяр овогт Э-ын С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ховог овогт Ц-гийн Х, Боржигон овогт Т-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Т-ын Д, Шарайд овогт О-ийн М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэрэг үйлдэхэд оролцож мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч У.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлж,

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 7 /долоон/ жил хорих ял шийтгэж,  

Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 /таван/ жил хорих ял шийтгэж,  

Шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 04 жил хорих ял,  

Шүүгдэгч М.А, Э.О, Э.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил хорих ял,

Шүүгдэгч О.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ял,

Шүүгдэгч Ц.Х, Т.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жил хорих ял тус тус шийтгэж,

Шүүгдэгч Т.Д, О.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,  

Шүүгдэгч Ж.Гантулга, П.Л, Ц.М, Б.Э, Г.Э, Э.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 4 жил хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 6 жилийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.О, М.А, Ц.Х, О.Д, Т.Б, Б.П, Г.Г, У.А, Э.Ст нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гын цагдан хоригдсон 273 хоног, шүүгдэгч Б.Пын цагдан хоригдсон 335 хоног, шүүгдэгч Т.Бын цагдан хоригдсон 79 хоног, шүүгдэгч О.Дын цагдан хоригдсон 194 хоног, шүүгдэгч Э.Оын цагдан хоригдсон 92 хоног, шүүгдэгч У.Аийн цагдан хоригдсон 543 хоног, шүүгдэгч М.Аын цагдан хоригдсон 102 хоног, шүүгдэгч Ц.Хгийн цагдан хоригдсон 4 хоног, шүүгдэгч Э.Сын цагдан хоригдсон 273 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолсугай.

6. Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Аээс 1,090,120 төгрөг гаргуулж Б.Бд 75.120 төгрөгийг, хохирогч Б.П-д 1,015,000 төгрөг,

шүүгдэгч Г.Гоос 386,600 төгрөг гаргуулж хохирогч Н.Т-ид 50,000 төгрөг, хохирогч Л.М-т 146,960 төгрөг, хохирогч Л.Болдод 189,640 төгрөг,

шүүгдэгч О.Даас 1,220,120 төгрөг гаргуулж хохирогч Б.Бд 35.120 төгрөг, хохирогч Б.П-д 1,015,000 төгрөг, хохирогч И.Шинэбаярт 170,000 төгрөг,

шүүгдэгч Б.Паас 1,277,107 төгрөг гаргуулж хохирогч Ц.Л-ад 600,000 төгрөг, хохирогч Б.Тд 75,000 төгрөг, хохирогч Б.Болдод 189,640 төгрөг, П.Болорцэцэгт 62,467 төгрөг тус тус олгож олгосугай.

7. Шүүгдэгч Ж.Гантулга, П.Л, Ц.М, Б.Э, Г.Э, Э.С, О.М, Т.Д нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.О, М.А, Ц.Х, О.Д, Т.Б, Б.П, Г.Г, У.А, Э.Ст нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

   8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 5 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Гантулга, П.Л, Ц.М, Б.Э, Г.Э, Э.С, О.М, Т.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.О, М.А, Ц.Х, О.Д, Т.Б, Б.П, Г.Г, У.А, Э.Ст нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

        ШҮҮГЧИД                                              С.БОЛОРТУЯА

                       

                                                                                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ