| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2016/0475/и |
| Дугаар | 76 |
| Огноо | 2017-02-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 76
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг Амгалангийн 9-2 тоотод оршин суух Халтарын Алдарбаярын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг Мах маркетын 1-3 тоотод оршин суух Сэрдамбын Мөнхбатад холбогдох “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2.239.600 / хоёр сая хоёр зуун гучин есөн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Алдарбаяр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: С.Мөнхбат нь 2014 оны 03-р сард 900.000 төгрөгийг 2 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж аваад 2015 оны 07-р сард зээлийн хүү 90.000 төгрөг, 11-р сард 50.000 төгрөг тус тус өгсөн. Өөр тооцоо хийгээгүй. Одоо гэрээний хугацаа 2 жил, 3 сар, 2 хоногоор хэтрээд нийт 822 хоног болоод байна. Гэрээнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувийн алданги төлөхөөр заасан. Одоо зээлийн хүү 1.479.600 төгрөг, үүнээс өмнө төлсөн 140.000 төгрөгийг хасаад 1.339.600 төгрөг болох бөгөөд үндсэн мөнгө 900.000 төгрөгөө нэмээд 2.239.600 төгрөг болж байна. Иймд С.Мөнхбатаас 2.239.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2.239.600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 1.539.600 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 700.000 / долоон зуун мянга / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч С.Мөнхбат төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн тул гэрээний дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Мөнхбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч Х.Алдарбаярын нэхэмжилсэн 700.000 төгрөгийг төлөхөөр, нэхэмжлэгч Х.Алдарбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 1.539.600 төгрөгийг хасч, 700.000 төгрөгийг авахаар эвлэрэн хэлэлцсэн тул эвлэрлийн гэрээний дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Алдарбаяр нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2.239.600 төгрөгийг хариуцагч С.Мөнхбатаас гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Х.Алдарбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаа 1.539.600 төгрөгөөр багасгаж, 700.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч С.Мөнхбат нь төлөхөөр зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж, зохигчид эвлэрэн хэлэлцэж, тайлбараа бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 50.784 төгрөгөөс, зохигчдын эвлэрсэн улсын тэмдэгтийн хураамжинд төлвөл зохих 21.350 төгрөгийн тал хувь 10.675 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч С.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамжинд 10.675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Алдарбаярт тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Алдарбаяр нь 2.239.600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн
шаардлагаасаа 1.539.600 төгрөгийг хасч, 700.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Мөнхбат төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн
59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 50.784 төгрөгөөс зохигчдын эвлэрсэн улсын тэмдэгтийн хураамжинд төлвөл зохих 21.350 төгрөгийн тал хувь 10.675 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч С.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамжинд 10.675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Алдарбаярт тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ