Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 888

 

  С.М, Д.У, Б.Х,

   Д.Д нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ш.Баярбилэг,

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Б.Б,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 392 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Мын гаргасан давж заалдах гомдлоор С.М, Д.У, Б.Х, Д.Д нарт холбогдох 201701000021 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          1. Б овогт С.М, 1989 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт ____________________ оршин суух, ял шийтгэлгүй, /РД: _____________/,

          2. Х овогт Д.У, 1988 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт __________________ оршин суух,

          Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 214 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

          Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: __________________/,

          3. Т нар овогт  Б.Х, 1985 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дууны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт __________________ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: _________________/,

          4. Т нар овогт Д.Д, 1986 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, NTN телевизэд зураглаач ажилтай,  ам бүл 1, ____________________ оршин суух,

          Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 845 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД: ___________________/,

          1. С.М нь Д.Утай бүлэглэн, 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 47,9 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 граммыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор буюу Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

          - Д.Утай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд БНХАУ-ын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 47,9 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 граммыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Д.Уын оршин суух Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Эрэлийн 41 дүгээр байрны 6 тоотод болон 03-35 УНО улсын дугаартай, “Honda Odуssey” загварын автомашинд хууль бусаар хадгалсан,

          - Ганцаараа Д.Дд 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 1 грамм, тетрагидроканнабинолын /ТНС/ агууламж бүхий хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг 400.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

          - Ганцаараа 2016 оны 8 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын нутгаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал 46 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл биедээ болон 03-35 УНО улсын дугаартай “Honda Odуssey” загварын автомашинд хууль бусаар хадгалсан,

          - Э.Бд 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,

          - Б.Хт 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 1 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал 39.7 граммыг 600.000 төгрөгийн үнэ бүхий дуу бичлэгийн төхөөрөмжийн өрөндөө тооцож худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,

          2. Д.У нь С.Мтай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 47,9 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 граммыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор буюу Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

          - С.Мтай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд БНХАУ-ын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 47,9 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 граммыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооо, Эрэлийн 41 дүгээр байрны 6 тоотод хууль бусаар хадгалсан,

          - Ганцаараа 2016 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутгаас Нэгдсэн  Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 граммыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэн, өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Эрэлийн 41 дүгээр байрны 6 тоотод хууль бусаар хадгалсан,

          3. Б.Х нь 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Маас авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 1 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал 39.7 граммыг худалдаалах зорилгогүйгээр биедээ болон өөрийн эзэмшлийн 78-33 УБП улсын дугаартай, “Toyota Prius-20” загварын автомашинд хууль бусаар хадгалсан,

          4. Д.Д нь 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Маас 400.000 төгрөгөөр худалдаж авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 1 грамм, тетрагидроканнабинолын /ТНС/ агууламж бүхий хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр биедээ болон 41-10 УНН улсын дугаартай, “Toyota corolla” загварын автомашинд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  Нийслэлийн прокурорын газраас: С.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх заалт, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Нийслэлийн прокурорын газраас Д.Уыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг,

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргээс Төв аймгийн Жаргалант сумаас сэтгэцэд нөлөөлөх ургамал 46 граммыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэх хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч С.Мыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж,

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.У, Б.Х, Д.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг болгон зүйлчилж,

Шүүгдэгч С.Мыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн, хориглосон сэтгэц нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.Уыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Х, Д.Д нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч С.Мыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уыг 2 жилийн хорих ялаар,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Б.Х тус бүрийг 1 жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгэж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 жилийн хорих ялаар тогтоож,

2015 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Д.У, Б.Х, Д.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мын цагдан хоригдсон 235 хоногийг, шүүгдэгч Д.Уын цагдан хоригдсон 203 хоногийг, шүүгдэгч Б.Х, Д.Д нарын тус бүрийн цагдан хоригдсон 14 хоногийн тэдгээрийн эдлэх ялаас хасаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт шүүгдэгч Б.Хийг гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан Хас банкны барьцаанд хураагдсан 78-33 УБП улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын, 6.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин, шүүгдэгч Д.Дий гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан Д.Уын эзэмшлийн 41-10 УНН улсын дугаартай, “Toyota Corolla” загварын, 6.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашин, шүүгдэгч С.Мын гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан Э.А-гийн эзэмшлийн 03-35 УНО улсын дугаартай “Honda Odуssey” загварын, 30.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашинуудыг тус тус битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, тэдгээрийн хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.4, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол улсын 10 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 32 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, нийт 420.460 төгрөгийг улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах,

Casio гэсэн бичлэгтэй бугуйн цаг 1 ширхэг, саарал өнгийн жин, хар өнгийн тагтай аяны халуун сав зэргийг шүүгдэгч С.Мад буцаан олгох,

 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.9 грамм мөс, 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий LONDAN TEA  гэсэн бичиглэлтэй улаан өнгийн төмөр хайрцагны хамт 39.1 грамм хар ногоон өнгийн ургамал, ОСВ гэсэн бичиглэлтэй тамхины ороох зориулалт бүхий нимгэн цаас, хар өнгийн гаанс, Sky гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн ухаалаг гар утас, тугалган цаасны гадна талд гар утас 17 гэж бичсэн байх ба уг тугалган цаасыг нээж үзэхэд хар өнгийн шавар мэт зүйл голд нь наалдсан, тугалган цаастай шавар мэт зүйл 0.2 грамм, 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.9 грамм мөс мэт зүйлс, 10:9,5 см харьцаатай хуйлж, соруул мэт болгосон цагаан өнгийн цаас, 4,5:7 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар ууттай, дотроо харлаж бохирлогдсон тугалган цаас мэт зүйл, 3,5:3,5 см харьцаатай Д.Д дээж 2 гэж бичиж хаяглагдсан гялгар ууттай мөс мэт зүйл, 0.00 грамм, эвдэрхий ногоон өнгийн асаагуур, чанартай асаагуур гэсэн бичиглэлтэй улаан өнгийн асаагуур, 3.5 см өндөртэй ёроол хэсэгтээ харлаж бохирлогдсон тарианы байж болох шил, ямар нэгэн бичиглэлгүй цэнхэр өнгийн асаагуур, 3,5:10 см харьцаатай хар өнгийн толбо мэт зүйлстэй тугалган цаас, 7 гэж дугаарласан 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 4.5 грамм, 8 гэж дугаарласан 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий гялгар уутны хамт 4.5 грамм хар ногоон өнгийн ургамал мэт зүйл, 9 гэж дугаарласан 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий гялгар уутны хамт хар ногоон өнгийн ургамал мэт зүйл, 8:12 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар ууттай базаж хуйлсан байдалтай тугалган цаас, 6:14,5 см харьцаатай базаж хуйлсан байдалтай тугалган цаас, 8:12 харьцаатай зип лок түгжээ гялгар ууттай хуйлж соруул мэт болгосон харлаж бохирлогдсон 4 ширхэг тугалган цаас, 24 гэж дугаарласан 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий гялгар уутны хамт 15.7 грамм хар ногоон өнгийн ургамал мэт зүйл, 1 гэж дугаарласан 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламж бүхий гялгар уутны хамт 9.7 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 3 гэж дугаарласан 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламж бүхий гялгар уутны хамт 10.3 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 4 гэж дугаарласан метамфетамин агууламж бүхий гялгар уутны хамт 10.4 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 1.25 литрийн багтаамжтай панта гэсэн шошготой ундааны сав 1 ширхэг, хятад ханз үсэгтэй 25 кг-ийн багтаамжтай будааны уут, 8:12 см-ийн харьцаатай 268 ширхэг, 5.7 см-ийн харьцаатай 73 ширхэг, 25:36 см харьцаатай 4 ширхэг зип лок түгжээ бүхий гялгар уут зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт хэрэгт хавсаргаагүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүдгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ут оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Д.Д, Б.Хт нарын тус бүрт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, тэдгээрийн тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгаж, Шүүгдэгч Д.У, Д.Д, Б.Х нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Мын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.М давж заалдах гомдолдоо: “... Би 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр энэ гэмт хэрэгт холбогдсон. Үүнээс хойш 2 сарын дараа миний гэр бүлийн хүн болох хамтран амьдрагч Анита маань амаржиж, би охинтой болсон. Би мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хийсэн хэргээ ухамсарлаж, чин санаанаас гэмшиж, хэргийг үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Иймд дээрх ар гэрийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч С.Мын өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт ямар нэгэн гомдол, санал гаргаагүй. Шүүгдэгч С.Мын давж заалдах гомдлыг дэмжиж байна ...” гэв.

Прокурор Ш.Баярбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... С.М, Д.У нарын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр бүлэглэж БНХАУ-ын нутаг дэвсгэрээс мансууруулах төрлийн бодис олж авсан, түүнийгээ Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нөхцөл байдал харагддаг. Гэхдээ энэ талаар сэжигтэн нарын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлгээс өөр нотлох баримт байдаггүй. 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шүүгдэгч нараас авсан шинжээчийн дүгнэлтээр тэднийг мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн гэдэг нь тогтоогддог ба мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үед нь мэдүүлэг авсан үндэслэлээр сэжигтнээр өгсөн мэдүүлгүүдийг үнэлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон. Иймд өөр бусад байдлаар нотлогдоогүй гэдгээр бүлэглэсэн гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон. С.Мын машинаас гарсан өвсийг Д.У түүсэн гэж мэдүүлснээр С.Мын сэтгэцэд нөлөөт ургамал түүж бэлтгэсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож түүнд ашигтай байдлаар хэргийг хөнгөрүүлж шийдсэн. Мөн тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээний ял оногдуулсан. Прокуророос бүлэглэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн, үүнийгээ шүүх хуралдаанд дэмжиж оролцсон боловч тухайн нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтээр мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн сэжигтний мэдүүлгээс өөр бусад байдлаар нотлогдоогүй учраас шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэгт заасан оногдуулж болох ялын доод хэмжээгээр ял оногдуулсан байна. С.Мын хувьд ч хөнгөрүүлж болох боломжит нөхцлөөр ялыг хөнгөрүүлж оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

                                              ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

          1. С.М нь 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 47,9 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 граммыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор буюу Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

          - 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд БНХАУ-ын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 47,9 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 граммыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Д.Уын оршин суух Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Эрэлийн 41 дүгээр байрны 6 тоотод болон 03-35 УНО улсын дугаартай, “Honda Odуssey” загварын автомашинд хууль бусаар хадгалсан,

          - Д.Дд 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 1 грамм, тетрагидроканнабинолын /ТНС/ агууламж бүхий хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг 400.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

          - Б.Хт 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 1 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал 39.7 граммыг 600.000 төгрөгийн үнэ бүхий дуу бичлэгийн төхөөрөмжийн өрөндөө тооцож худалдаалах зорилгоор хууль бусаар худалдсан,

          2. Д.У нь 2016 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутгаас Нэгдсэн  Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 граммыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэн, өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Эрэлийн 41 дүгээр байрны 6 тоотод хууль бусаар хадгалсан,

          3. Б.Х нь 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Маас авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 1 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал 39.7 граммыг худалдаалах зорилгогүйгээр биедээ болон өөрийн эзэмшлийн 78-33 УБП улсын дугаартай, “Toyota Prius-20” загварын автомашинд хууль бусаар хадгалсан,

4. Д.Д нь 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Маас 400.000 төгрөгөөр худалдаж авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 1 грамм, тетрагидроканнабинолын /ТНС/ агууламж бүхий хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр биедээ болон 41-10 УНН улсын дугаартай, “Toyota corolla” загварын автомашинд хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Гэрч Х.Н-ийн: “... Миний нөхөр  Д.У 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу явж ачаа ачиж ирнэ гэж хэлээд байраа барьцаалж 3.000.000 төгрөгийн зээл аваад явсан. Тэгээд 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өглөө С.Мтай хамт ирсэн. Тэр хоёр 25 кг шуудайтай будаа авчирсан байсан. Би тэр өдөр хүүхдүүдээ эмнэлэгт үзүүлэхээр өглөө эрт аваад гарсан. Харин Д.У, С.М хоёр манайд унтаад үлдсэн...” /2хх-124-126/,

Гэрч С.А-ийн: “... 2017 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр С.Мтай Улсын Их дэлгүүрийн ойролцоо тааралдсан. Тэгээд бид хоёр ойр зуурын юм яриад хамт гадуур явсан. Би тэр үед машинтай явж байсан. Тэгээд 1 дүгээр хороололд явж байхад С.М куртикнийхээ халааснаас тугалган цаас гаргаж ирснээ дээр нь жижиг хар өнгийн юм тавиад 10 төгрөг хуйлж соруул мэт болгож байснаа нөгөө тугалган цаасаа доороос нь асаагуураар халааж гарсан утааг нь хуйлсан мөнгөөрөө сороод байхаар нь би гайхаад наадах чинь юу юм бэ гэсэн чинь морок байгаа юм, чи хэрэглэж үзэх үү, үүнийг хэрэглэхээр 100 грамм уучихсан юм шиг гоё болдог юм гэхээр нь би С.Маар заалгуулж байгаад нэг удаа сорж үзэхэд өөрийн эрхгүй ханиалгаж байсан. Нэг мэдсэн Их дэлгүүрийн хажууд зайрмаг идчихсэн сууж байсан. Тэгээд явж байгаад 22 цагийн үед гэртээ хариад унтсан. Маргааш өглөө нь сэрээд босох гэсэн чинь толгой өвдөөд дотор муухайраад байсан. Тэр өдрөөс хойш С.Мтай тааралдаагүй харин утсаар холбоотой байсан. С.М надтай уулзсныхаа маргааш нь Бээжин явна гэж ярьж байсан...” /2хх-146-148/,

Гэрч Т.У-ийн: “...С.Мыг Налайхынх гэдгээр нь зүс мэднэ. Фэйсбүүкээр найз боловч хоорондоо харьцдаггүй байж байгаад 2017 оны 1 дүгээр сарын 24, 25-ны өдөр байх, өдрийг нь сайн санахгүй байна. С.М гэнэт над руу юм бичиж байснаа намайг “уулзах уу” гэхээр нь би “завгүй байна, найзуудтайгаа гарах гэж байна” гэсэн чинь чи гараад юу хийх гэж байгаа юм бэ гэсэн чинь шоудлаа гэсэн чинь” чи яаж шоуддаг юм бэ, надад нэг сонин юм байна, чи хэрэглэж үзэх үү” гэхээр нь “юу юм бэ” гэж асуухад “мөс байгаа юм, авах хүн байвал мэдэж байгаарай” гэхээр нь тухайн үед юу ч хэлээгүй өнгөрсөн. Би мөсний талаар интернетээс сэргээш төрлийн, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис гэж сонсож байсан болохоор нь “мөс чинь байгаа юу, бага зэргийг авч сэргэдэг юм билүү” гээд тоглоод мессеж бичсэн чинь С.М “байгаа, чамд бол нэг граммыг нь 400.000 төгрөгөөр өгнө” гэж хэлсэн. Яг үнэндээ би С.Маас мөс авна гэж бодоогүй, үнэ нь бага байсан бол аваад хэрэглэж үзье гэж бодсон боловч нэг грамм нь 400.000 төгрөг гэхээр нь дэмий санагдаад авахаа больсон. Сүүлд нь С.М надаас хэд, хэдэн удаа авах уу гэхээр нь би хариу бичээгүй...” /2хх 151-153/,

Гэрч Р.Б-гийн: “... 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ байж байтал орой 19 цагийн үед найз С.М над руу залгаад Б байна уу гэхээр нь би Б  байхгүй, уржигдар манай гэрт ирэхдээ цэнэглэгчээ орхиод явсан байсан, би цэнэглэгчийг нь өгмөөр байна, утас нь холбогдохгүй байна гэхэд С.М Б-ий байрны гадаа ирчихсэн байна, цэнэглэгчийг нь аваад гараад ир, хамт Бархасынд очъё гэхээр нь би гадуур хувцсаа өмсөөд гэрээсээ гарч С.М, Б хоёртой уулзсан. Бид гурав эхлээд Б-ын гэрт очсон боловч байгаагүй. Урт цагааны ойролцоо байдаг “Elegant” салонд ажил дээр нь очсон боловч хүн байхгүй болохоор нь буцаад намайг буулгах гээд явж байтал Барилгачдын талбайн ойролцоо цагдаа нар гарч ирээд бид нарыг барьсан...” /2хх-177/,

Гэрч Э.Бий: “...2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 13-14 цагийн үед багын найз С.М над руу залгаад гэрийн чинь ойролцоо очиж байна, гараад ир гэхээр нь би гэрээсээ гараад С.Мтай 6 дугаар бичил хороололд уулзсан. С.М нэг цагаан өнгийн “Honda Odessy” загварын машин уначихсан явж байсан бөгөөд хамт гадуур явж байтал хаанаас юм бүү мэд шавар гэх мансууруулах бодис гаргаж ирэхээр нь бид хоёр тугалган цаас ашиглаж байгаад хамт хэрэглэсэн. Тэгээд цааш С.Мтай хамт явж байхад нэг цаг орчмын дараа ууттай мөс гэх мансууруулах бодис гаргаж ирээд шилэнд хийгээд доороос нь ууршуулаад хэрэглэхээр нь би наадахыг чинь сорж үзье гээд сонирхоод хоёр удаа сорсон. Тэндээсээ бид хоёр хамт явж машиныг нь хорооллын эцэст угаалгасан. Дараа нь найз Б-тэй бичилд уулзаад Барилгачдын талбайн ойролцоо явж байхад цагдаа нар барьж авсан...” /2хх-178/,

Гэрч С.Ч-ийн: “... 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байгаад орой 18 цаг 30 минутад ажлаа тараад найз Д.Уын гэрт очсон. Д.Уын гэр нь 13 дугаар хороололд байдаг. Намайг очиход Д.У эхнэр хоёр хүүхдийн хамт гэртээ хоол хийж байсан. Ажлаас гараад явж байтал Д.У над руу залгаад “надад мөс байгаа, чи новакиний шил аваад ирээрэй” гэж хэлсэн болохоор би Сансарын эмийн сангаас новакиний шил аваад тэдний гэрт очсон. Ингээд хоол болохыг хүлээх зуур Д.У надад мөсөө харуулах гээд бага зэрэг ууттай мөс гаргаад иртэл цагдаа нар орж ирээд барьсан...” /2хх-181/,

Б.Хийн яллагдагчаар өгсөн “... 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ байж байгаад 14 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүр орохоор явж байхдаа С.М руу залгаад “мөнгөө авъя” гэж хэлэхэд С.М “одоохондоо надад мөнгө байхгүй байна, ямар ч байсан чиний байгаа газар би яваад очъё” гэж хэлэхээр нь гэрээ зааж өгсөн. С.М удалгүй гэрийн гадаа ирэхээр нь би С.Мад уурлаад “мөнгөө авъя” гэж хэлэхэд С.М “мөнгө байхгүй” гэж хэлэхээр нь “мөнгө болчих ямар нэгэн юм өг, утсаа ч хамаагүй өг” гэхэд С.М гар утсаа өгч чадахгүй гээд надад гялгар ууттай, цагаан өнгийн мөс гэх зүйл үзүүлээд “энэ их үнэтэй, надад байгаа нь энэ байна” гэхээр нь С.Мын гаргаж ирсэн зүйлийг нь аваад “мөнгөө олж өгөөд аваарай” гэх хэлэхэд С.М “чи тэгвэл нөгөө мөнгөндөө авчих” гэхээр нь би энэ зүйлд чинь хүрэхгүй, чи мөнгө олж ирээд энэ зүйлээ аваарай гэж хэлэхэд “наадахаа хэрэглээд үз, сэтгэл санааг их сэргээдэг юм” гэж хэлээд надад яаж хэрэглэдэг болохыг нь зааж өгөөд явсан...” /3хх-222-226/,

Д.Дий яллагдагчаар өгсөн “... 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 21 цаг өнгөрч байхад Агваанжамба залгаад танай ажлын гадаа С.М бид хоёр ирчихсэн байна гэхээр нь гарахад Агваанжамба эгчийнхээ машинтай, харин С.М нэг өндөр сахалтай залуутай хамт “Corolla” загварын машинд сууж байсан. Би А-тай юм яриад зогсож байтал С.М ирээд, А-аас эгчийнх нь машины түлхүүрийг аваад, оронд нь хамт явж байсан залуугийнхаа машины түлхүүрийг өгөөд Агваанжамбын эгчийн машиныг унаад явсан. С.М хөдлөхөөсөө өмнө намайг дуудахаар нь очсон чинь “юм авахаар бол хэлээрэй, байгаа шүү” гэхээр нь “юу юм бэ” гэсэн чинь “мөс байгаа, 1 грамм нь 400.000 төгрөг, авахаар бол утсаар ярьж байгаад ирээд аваарай” гэж хэлсэн. 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр С.Мын мөс авах бол хэлээрэй гэснийг гэнэт санаад мөс гэх бодисыг хэрэглэчихвэл нойр хүрэхгүй ажлаа амжуулчих байх гэж бодоод С.Маас мөс авахаар шийдсэн. Тэр өдөр надад 350.000 төгрөг байсан бөгөөд 50.000 төгрөг дутаад байхаар нь Э.Э-аас 50.000 төгрөг зээлчих гэсэн чинь “найз нь гэртээ согтуу байна, ирээд авчих” гэхээр нь 12 цагийн үед Э.Энхбаярын гэрт очиход Э.Аг, Э.Э нар согтуу байсан бөгөөд би Э.Энхбаяраас 50.000 төгрөг зээлж авчихаад гарах гэхэд Э.Агваанжамба эгч машинаа нэхээд байна, С.Маас очиж машинаа авах гэсэн юм, чи эрүүл байгаагаараа нөгөө “Toyota Corolla”-г уначих гэж гуйхаар нь би С.Маас мөс авна гэж бодоод зөвшөөрсөн. Тэгээд А-тай хамт гарах гэж байтал Э.Э хамт явъя гээд хувцсаа өмсөөд гараад ирсэн. Тэгээд 6 дугаар бичил хорооллын 28 дугаар сургуулийн баруун талаар явж байгаад нэг гараашт тулаад зогсоход Э.А-ын эгчийн машин зогсож байсан. Э.А бид хоёр машинаас буугаад эгчийнх нь машинд суухад С.М нэг танихгүй залуутай сууж байсан бөгөөд Э.А  машинаа солъё, эгч уурлаад байна гэхэд машиныг чинь орой өгье, өгөхдөө шатахуун хийж өгнө гэсэн чинь Э.А “за за эрт ирээрэй” гэж хэлээд түрүүлээд машинаас буусан. Би С.Мад нөгөөдхөөсөө өгчих гээд өөрт байсан 400.000 төгрөгөө өгсөн чинь зөрүүлээд гялгар ууттай мөс өгөхөөр нь би тэр мөсийг нь аваад шууд оймсныхоо түрүүнд нуучихаад машинаас буусан. Тэндээсээ Э.А, Э.Э бид 3 хөдлөөд “Тэнгис” кино театрын ард 15 дугаар байрны гадна автозогсоол дээр очиж зогссон. Тэр үед нойр хүрээд байсан болохоор С.Маас авсан мөсөө хэрэглэж үзмээр санагдаад ойролцоо байх эмийн сангаас тарилгын уусмал авсан. Тэгэхэд Э.Э, Э.А хоёр унтаж байсан. Тэгээд би С.Маас авсан мөснөөсөө бага зэргийг хэрэглээд сууж байтал А, Э нар “чи юу хэрэглээд байгаа юм бэ” гэхээр нь би бантсандаа “мөс хэрэглэж байна, та хоёр хэрэглэж үзэх үү” гэсэн чинь “тэгье” гэхээр нь би эхлээд Ад, дараа нь Эт гурван удаа соруулчихаад өөрөө сорох гэтэл цагдаа гарч ирээд бид нарыг барьсан...” /3хх-234-237/ гэх мэдүүлгүүд,          

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... “Д.Д дээж” гэсэн хаягтай, гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “Д.Д №2” гэсэн хаягтай, гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, АК4538554 гэсэн сери дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргээс метамфетаминийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг...” гэх 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1570 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-204-205/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Д.Дд 41-10 УНН ЭЦГ-ын 5 дугаар хэлтэс, эд мөрийн баримт” гэж хаягласан соруул мэт хуйлсан АН8289153 серийн дугаартай 10 төгрөг, дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон, толгой нь хагарсан тарилгын уусмалын шил зэрэгт метамфетаминын агууламж илрэв. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг...” гэх 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 1574 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-216/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Шинжилгээнд ирүүлсэн Б.Хийн биед үзлэг хийж хурааж авсан №1 дугаартай талстлаг мөс мэт зүйлээс 0,0399 грамм жинлэн авч шинжилгээ хийхэд метамфетамины агууламж илэрсэн. Шинжилгээгээр илэрсэн метамфетамин нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг...” гэх 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 1575 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-224/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “78-33 УБП Toyota Prius Б.Х 66” гэж хаягласан гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “78-33 УБП хураан авсан гар утас 0000 гар код 74569 17” гэсэн хаягтай гялгар уутанд битүүмжилсэн “SKY” гэсэн бичигтэй цагаан өнгийн гар утасны нүүрэн талын дээд хэсэгт наалдсан байсан хар хүрэн өнгийн зүйл, хар өнгийн гаанс зэргээс дельта-9 тетрагидроканнобинолын агууламж илрэв. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг...” гэх 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1573 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-231-232/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... АН7372809 гэсэн сери дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “С.М дээж 2 88” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “С.М дээж 3 99” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнобинолын агууламж илрэв. Шинжилгээгээр илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг.

С.М дээж 1 77” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетаминийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг ...” гэх 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1571 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-245-246/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Шинжилгээнд ирүүлсэн “Д.У гэрээс ЭЦГ-ын 5 дугаар хэлтэс” гэж хаягласан №11, №17, №22, №33, №44 дээжүүдэд метамфетамин агууламж илрэв.

Шинжилгээнд ирүүлсэн №24-1 ногоон өнгийн ургамал мэт зүйлд, №6 гэсэн гялгар уутан дахь АК9069740 серийн дугаартай МУ-ын мөнгөн дэвсгэрт болох 50 төгрөг, №6 гэж дугаарласан гялгар уутанд байсан 2, 3, 4 гэж ялган дугаарласан, дотор талд нь харлаж бохирлогдсон 3 ширхэг бортого хэлбэрт оруулсан тугалган цаасанд, Fanda гэсэн шошготой дунд хэсэгт нь түлж цоолсон хуванцар сав ба түүнд бэхлэсэн АК5162194 серийн дугаартай МУ-ын мөнгөн дэвсгэрт болох 20 төгрөг, хар өнгийн тагтай төмөр халуун сав зэрэгт тус тус дельта-9 тетрагидроканнобинолын агууламж тус тус илрэв. Шинжилгээгээр илэрсэн метамфетамин, дельта-9 тетрагидроканнобинол зэрэг нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг ...” гэх 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1572 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-2-3/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Шинжилгээнд ирүүлсэн С.М, Д.У, Б.Х, Д.Д ... гэж хаягласан шээс тус бүрт метамфетамин, тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээгээр илэрсэн метамфетамин, тетрагидроканнобинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг ...” гэх 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 1501 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-12/,

 Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-10-16, 65-72, 95-108, 173-181/, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлст мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг Trunarc багаж ашиглан шалгасан тухай тэмдэглэл /1хх-17-20/, хүний биеэс шээс авсан тухай тэмдэглэл /1хх-21-22, 77-78/, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /1хх-109-111/, харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авсан тэмдэглэл /1хх-25-26, 38-41, 73-76, 123-128, 164-172, 182-184/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-27-37, 80-89, 112-122/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1хх-47-49, 90-91, 129-130/, эд зүйлийн үнэлгээ /1хх-51, 92, 139/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-144-161/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-100-114/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2хх-115-120/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

С.М, Д.У, Б.Х, Д.Д нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс С.М, Д.У нарыг мансууруулах бодис хэрэглэж, мансуурсан үед нь тэдгээрээс мэдүүлэг авсан ба уг мэдүүлгүүдийг улсын яллагчаас яллах талын нотлох баримт болгож байгаа нь хууль бус бөгөөд дээрх мэдүүлгүүдийг үнэлэх боломжгүй, Д.Уыг С.Мтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, БНХАУ-ын нутаг дэвсгэрээс хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, өөрийн гэртээ хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүгдэгч С.Мын аяны халуун саван дотроос сэтгэцэд нөлөөлөх бодис гарч ирсэн ба үүнийг Д.Уынх гэж нотлох зүйл байхгүйгээс гадна шүүгдэгч Д.У уг бодисыг худалдан борлуулах ямар идэвхитэй үйлдэл хийсэн нь тогтоогдохгүй байна гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Нийслэлийн прокурорын газраас Д.Уыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдлийг ,

мөн шүүгдэгч С.Мын Төв аймгийн Жаргалант сумаас сэтгэцэд нөлөөлөх ургамал 46 граммыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэж байна.  

Дээрх шийдвэртэй холбогдуулан С.Мад холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.У, Б.Х, Д.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг болгон өөрчилж зүйлчилсэн нь зөв байна. Гэвч Д.У, Б.Х, Д.Д нарын гэмт үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед үйлдэгдсэн байх бөгөөд шүүхээс хууль буцаан хэрэглээгүй, тухайн үед мөрдөгдөж байсан хуулиар хэргийг шийдвэрлэж байгаа атлаа 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж шийдвэрлэсэн нь буруу байна.

 Мөн 2002 оны Эрүүгийн хуульд “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн” үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй байсан ба 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдад өгсөн” гэх шинж шинээр нэмэгдсэн ба энэ заалт нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд хамаарах тул С.Мын үйлдлийг гэмт хэрэг үйлдэх үед нь Эрүүгийн хуульд байгаагүй шинжид хамааруулан хууль буцаан хэрэглэж, түүний эрх зүйн байдлыг нь хүндрүүлсэн шинжээр гэм буруутайд тооцох үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгч С.Мын Э.Бд 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Түүнчлэн прокуророос С.Мыг Б.Хт 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 1 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал 39.7 граммыг 600.000 төгрөгийн үнэ бүхий дуу бичлэгийн төхөөрөмжийн өрөндөө тооцож худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх С.Мын үйлдлийг мөн худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд С.М нь Б.Хт дуу бичлэгийн төхөөрөмжийн үнэ буюу 600.000 төгрөгийн өртэй байсан ба тухайн өрөндөө тооцож уг хориглосон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис өгсөн нь С.Мын өрөө чөлөөлж байгаа, өөртөө ашиг олж буй үйлдэл тул түүний үйлдлийг худалдаалах зорилгоор өгсөн гэж үзнэ.

Иймд С.Мын хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бусдад худалдсан үйлдэлд Б.Хт холбогдох үйлдэл нэмэгдэж байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Мад 2 жил 6 сарын хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.У, Д.Д, Б.Х нарт оногдуулсан ял шийтгэлийн төрөл хэмжээ тохирсон байх ба тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ут оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Д.Д, Б.Хт нарын тус бүрт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзлээ.    

  Харин шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд “тэнсэгдсэн ялтанд цагдаагийн байгууллага хяналт тавих үүрэг” хуульчлагдаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу тэнсэнгийн хугацаанд хяналт тавих үүргийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулахаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч С.Мын “... оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 392 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 392 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “... шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж ...” гэснийг “... шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлж ...” гэж,

- 3 дахь заалтад “... 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 болгон зүйлчилсүгэй.” гэснийг “... 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 болгон зүйлчилсүгэй.” гэж,   

- 4 дэх заалтад “... Шүүгдэгч С.Мыг хууль, Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд ...” гэснийг

“... Шүүгдэгч С.Мыг хууль, Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд ...” гэж,

- 5 дахь заалтаас “... Шүүгдэгч С.Мыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар...” гэснийг

“...Шүүгдэгч С.Мыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар...” гэж,

- 6 дахь заалтад “... 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 жилийн хорих ялаар тогтоосугай...” гэснийг

 “... 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хорих ялаар тогтоосугай...” гэж,

- 12 дахь заалтад “... тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.” гэснийг “... тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтаас “... 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ...” гэснийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

                                                                       Д.ОЮУНЧУЛУУН