Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 633

 

 

 

 

 

 

   

    2020         4             7                                   633

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Б.Уранцэцэг,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цомог овогт Гүнрэгжавын Гүрбазарт холбогдох эрүүгийн 2006 01136 0757 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Цомог овогт Г.Г, 1978 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Самъяа хийд”-д хурлын лам ажилтай, ам бүл 5, хадам эх, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн 34 дүгээр гудамж 31 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн ИМ78102619 дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Цэвэлсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмааас маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв өгсөн.” гэх мэдүүлэг,

 

3өрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,

/хх-ийн 4 дүгээр тал/

 

Хохирогч Ч.Цэвэлсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...эмнэлгээс гарахад уг эмнэлгийн гадаа нөхөр Гүрбазар ирсэн байсан, “чи яагаад утсаа авахгүй байгаа юм” гэж хэлээд миний нуруу хэсэгт нэг удаа цохьсон. Тэгээд би такси бариад явах гэтэл орилоод хашгираад уурлаад байсан. Тэгээд миний нүүр рүү цохих гээд байхаар нь нүүрээ хаагаад доошоо тонгойсон, тэгэхэд дээшээ татаж байгаад баруун гараараа миний нүүр хэсэгт 3 удаа цохьсон. Тэгэхэд би 2 удаа гараараа хаагаад харин нэг удаа миний хамарт оносон. Хамарнаас цус гараад би эмнэлэг рүү зугтаж ороод цагдаа дуудсан. ...Гүрбазар бид 2 нэг гэрт хамт амьдраад 7 жил болж байна. Дундаасаа 4-6 насны 2 хүүхэдтэй. Албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 5-8 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2442 дугаар: “1. Ч.Цэвэлсүрэнгийн биед тархи доргилт, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. З. ШЭГЗТ тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно.” гэх дүгнэлт

/хх-ийн 14-15 дугаар тал/

 

Г.Гын яллагдагчаар өгсөн: “...эхнэрийн өмсөж байсан куртикны захнаас нь татахад гар мултарч эхнэрийн хамар, уруул хэсэгт нь нэг удаа онож хамарнаас нь цус гарсан. Тэгээд эхнэртэй барьцалдаж аваад маргалдаж байх үедээ гараараа эхнэрийн гэдэс болон толгой хэсэгт нь ганц нэг удаа нударсан. Уг гэмтлийг би учруулсан.” гэх мэдүүлэг

/хх-ийн 34-36 дугаар тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 24 дүгээр тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 19 дүгээр тал/

 

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 20 дугаар тал/ зэрэг болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

                                                                                                                       

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Цэвэлсүрэнтэй харгис хэрцгий харьцан зодож “Гэр бүийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

3өрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 4 дүгээр тал/,

Хохирогч Ч.Цэвэлсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...эмнэлгээс гарахад уг эмнэлгийн гадаа нөхөр Гүрбазар ирсэн байсан, “чи яагаад утсаа авахгүй байгаа юм” гэж хэлээд миний нуруу хэсэгт нэг удаа цохьсон. Тэгээд би такси бариад явах гэтэл орилоод хашгираад уурлаад байсан. Тэгээд миний нүүр рүү цохих гээд байхаар нь нүүрээ хаагаад доошоо тонгойсон тэгэхэд дээшээ татаж байгаад баруун гараараа миний нүүр хэсэгт 3 удаа цохьсон. Тэгэхэд би 2 удаа гараараа хаагаад харин нэг удаа миний хамарт оносон. Хамарнаас цус гараад би эмнэлэг рүү зугтаж ороод цагдаа дуудсан. ...Гүрбазар бид 2 нэг гэрт хамт амьдраад 7 жил болж байна. Дундаасаа 4-6 насны 2 хүүхэдтэй. Албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй...” гэх мэдүүлэг, /хх 5-10/,

Г.Гын яллагдагчаар өгсөн: “...архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ч.Цэвэлсүрэнтэй маргалдаж улмаар эхнэрийн өмсөж байсан куртикны захнаас нь татахад гар мултарч эхнэрийн хамар, уруул хэсэгт нь нэг удаа онож хамарнаас нь цус гарсан. Тэгээд эхнэртэй барьцалдаж аваад маргалдаж байх үедээ гараараа эхнэрийн гэдэс болон толгой хэсэгт нь ганц нэг удаа нударсан. Уг гэмтлийг би учруулсан.” /хх 34-35/, гэх мэдүүлэгүүд болон хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2442 дугаар “... 1. Ч.Цэвэлсүрэнгийн биед тархи доргилт, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. З. ШЭГЗТ тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно.” гэх дүгнэлт, /хх-ийн 14-15 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Гыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Ч.Цэвэлсүрэн нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, одоо надаа дахин дарамт, шахалт учруулахаа больсон, эвлэрсэн байгаа. Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэж тайлбар гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.Г нь ажил эрхэлдэг, өөрийн эзэмшил, өмчлөлд эд хөрөнгөтэй байх тул түүнд  оногдуулсан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох шаардлагагүй байх ба торгох ялыг шүүгдэгч Г.Г нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цомог овогт Г.Г-ыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Гт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй авсугай.                                                                                                       

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ОДОНТУУЛ