| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2016/0384/и |
| Дугаар | 01 |
| Огноо | 2016-12-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 01
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг шинэ дэнжийн 2-2 тоотод оршин суух Болдын Байгальцэцэгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг Төмөртэйн 14-8 тоотод оршин суух Ганбаатарт холбогдох “гэм хорын хохирол 1.338.000 / нэг сая гурван зуун гучин гурван мянга / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Байгальцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2016.04.07-ны өдөр 2-р сургуулийн өмнөх 4 замын уулзвар дээр явж байтал баруун гар талаас Sonata маркийн машин хурд хэтрүүлэн орж ирсний улмаас зам тээврийн осол гарсан. Уг машиныг жолоодон явсан иргэн Ганбаатар нь зам тавьж өгнө гэсэн тэмдэг байгааг харсан боловч амжих байх гэж бодоод хурд хэтрүүлэн орсон гэж өөрөө буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн. Мөн замын цагдаагийн газар хандаж замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буруутай болох нь тогтоогдсон. Иймд машины үнэлгээний дүн 1.278.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 60.000 төгрөг, нийт 1.338.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 1.338.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 838.000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 500.000 / таван зуун мянга / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч Н.Ганбаатар төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн тул гэрээний дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Ганбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч Б.Байгальцэцэгийн нэхэмжилсэн 500.000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөхөөр, нэхэмжлэгч Б.Байгальцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 838.000 төгрөгийг хасч, 500.000 төгрөгийг авахаар эвлэрэн хэлэлцсэн тул эвлэрлийн гэрээний дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Байгальцэцэг нь гэм хорын хохирол 1.338.000 төгрөгийг хариуцагч Н.Ганбаатараас гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Б.Байгальцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаа 838.000 төгрөгөөр багасгаж, 500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч Н.Ганбаатар нь төлөхөөр зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж, зохигчид эвлэрэн хэлэлцэж, тайлбараа бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 36.358 төгрөгөөс нэхэмжлэлийн татгалзсан дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 24.662 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн улсын тэмдэгтийн хураамжинд төлвөл зохих 15.650 төгрөгийн тал хувь 7825 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Н.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд 7825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Байгальцэцэгт тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Байгальцэцэг нь 1.338.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн
шаардлагаасаа 838.000 төгрөгийг хасч, 500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Ганбаатар төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн
59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 36.358 төгрөгөөс нэхэмжлэлийн татгалзсан дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 24.662 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн улсын тэмдэгтийн хураамжинд төлвөл зохих 15.650 төгрөгийн тал хувь 7825 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Н.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд 7825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Байгальцэцэгт тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ