Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 959

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Р.О, Б.Б /өөрөө өөрсдийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Р.От, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заассан гэмт хэрэгт Б.Бөд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 01261 1106 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Р.О, 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиарааа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байр, 23 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б. Б, 1995 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 15 дугаар байр, 24 тоотод оршин суух хаягтай, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, /

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Банзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 15 дугаар байрны гадна хохирогч Р.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед “баруун сарвууны эрхий хурууны алга ясанд хугарал, эрхий хуруунд хөнгөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Р.О нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 15 дугаар байрны гадна хохирогч Б.Батмөнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед “зүүн чихний дэлбэнд шарх, хөхлөг сэртэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Р.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч Р.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр өдөр /2019.02.15/ би гэмтлийн эмнэлэгийн баруун урд талын уулзвараас хойшоо чиглээд явж байгаад замын хажууд гар өргөөд зогсож байсан. 30 орчим насны эрэгтэй хүнийг орой 19-20 цагийн орчим авсан. Тэр залуу 16 орно гэж хэлсэн. Тэгээд машин дотор явж байхдаа тэр залуу гар утсаараа маш олон удаа эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Согтуугаар утсаараа “чи намайг хуурлаа, би чамайг ална, хядна” гэж олон хэлээд байсан. Тэгээд надад бас би 2 хүүхэдтэй, манай эхнэр миний араар тавьдаг гээд надад амьдралаа яриад уйлаад байсан. Тэгээд явсаар байгаад гэрийнх нь гадаа очоод би ирчихлээ, 12.500 төгрөг гарсан байна, чи мөнгө өгөөдөх гэж утсаар ярьсан. Тэгсэн чинь эхнэр нь гарч ирээд 5000 төгрөг надад өгсөн. Тэгсэн чинь тэр залуу үлдэгдэл мөнгөө өгөхгүйгээр шууд машинаас буусан. Би араас нь машинаасаа буусан. Тэгээд эхнэр нь мөнгө олж ирэхээр явсан. Тэгсэн чинь тэр залуу надад мөнгө байхгүй, мөнгө төлөх албагүй, чи юун сүртэй юм бэ гээд босч ирээд, миний урдаас духаараа миний нүүр рүү тулаад байсан. Тэгэнгүүт нь холдуулах гээд зөөлөн түлхсэн чинь тэр залуу байрныхаа гадна талын хашлага дээр хөл хүрээд жоохон тэнцвэр алдаад газар гараараа тулаад боссон. Тэгээд тэр залуу уурлаад босч ирээд өмсөж явсан ажлын хувцасныхаа баруун доод өвдөгний харалдаа халаас хэсгээрээ шар өнгийн цаасны хутга гаргаж ирээд шууд над руу дайраад намайг исгэх  гэж оролдсон. Тэр над руу дайраад байхаар нь би олон удаа бултаж машинаа тойроод тэрнээс зугтсан. Тэр залуу намайг зүүн гараараа заамдаж байгаад цаасны хутга барьсан баруун гараараа миний толгойн зүүн дээд чихний хэсэг рүү нилээн олон 5-6 удаа цохьсон. Тэгээд би зүүн гараараа аль чадахаараа хамгаалсан. Тэр намайг цохиод байсан. болохоор нь би тэр залууг баруун гараараа түүний биений чих хэсэг рүү нь 2 удаа цохьсон. Тэгээд би хутгатай гарыг нь 2 гараараа барьчихсан байх үед тэр цаасны хутгатай гараа дугтарсан чинь миний баруун гарын эрхий хуруу эвгүй болчихсон. Бас тэр гараа дугтарч миний баруун болон зүүн гарын эрхий хурууны үений угийн нугалам хэсэг нь жижигхэн зүсэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-н 26-30/,

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын дундуур байсан шиг санагдаж байна. Би тэр өдөр ажлаасаа 17 цаг гэж тараад гэмтлийн тэнд байдаг найз Дэмчигийнд очсон. Тэнд очоод би найзтайгаа 1 том сэнгүр нэртэй том пиво уусан. Тэндээс ганцаараа гараад замынхаа урдаас нь такси барьсан. Тэгсэн чинь нэг цагаан саарал өнгийн приүс-20 загварын машин зогссон. Нэг залуу ганцаараа байсан. Тэгээд би тэр таксинд суугаад цайз 16-д байх гэрийнхээ гадаа ирсэн. Тэгээд таксины мөнгө хэд болсон гэж би асуусан. Тэгсэн чинь тэр залуу 12.000 төгрөг болсон гэж хэлсэн. Тэр үед миний халаасанд 7000 төгрөг байсан. Тэгэхээр нь би эхнэр рүүгээ залгаад 5000 төгрөг байна уу байвал гаргаад ирээд, мөнгө дутчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу таксины мөнгө байхгүй байж яах гэж такси барьдаг пизда вэ гэж хэлсэн. Тэгээд бид 2 анх машин дотор маргалдсан. Тэгсэн тэр залуу буугаад ир гэж хэлсэн. Тэр үед би тэр машины ар талын суудал дээр сууж байсан. Тэгээд тэр залуу машинаасаа бууж ирээд тулаад ирэхээр нь би тэрний куртикнийх нь энгэр хэсгээс нь 2 гараараа бариад авсан. Тэгсэн чинь тэр залуу гараараа миний зүүн талын шанаа хэсэг рүү 1 удаа, дараа нь би займчаад дахиад заамдсан чинь тэр гараараа миний зүүн чихний ар хэсэг рүү 1 удаа цохьсон. Тэгэхээр нь би тэрний ууцаар нь тэврээд хойш нь хөлөөрөө хойно нь дэгээ тавиад унагаасан. Тэгээд бид хоёр хоёулаа газар давхралдаж унасан. Энэ үйл явдал манай байрны гаднах явган хүний налуу зам дээр болсон. Унасны дараа тэр залуу намайг хөлөөрөө миний цээж рүү жийгээд өөрөө боссон. Тэгээд тэр газраас нэг юм барих шиг болоод миний зүүн чихний ар тал руу нэг удаа цохьсон. Тэгсэн чинь миний чихний ар тал сэтрээд, цус гараад миний хүзүү рүү урсаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/

Гэрч Н.Бямбасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг дэлгүүрээс буцаад ирэхэд тэр 2 нөгөө машины наана цаана зогссон байдалтай байсан. Мөөгийгийн чихнээс нь цус гарчихсан. Харин нөгөө таксины жолооч залуу машиныхаа нөгөө талд куртик нь урагдчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/,

Гэрч М.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр өдөр би дэд ахлагч С.Пүрэв-Очирын хамт тус дуудлагад очсон. Тэр дуудлагад очсон чинь нэг залуу машин дотроо сууж байсан. Тэгээд уулзсан чинь “такси барьсан согтуу хүн намайг зодсон, тэр хүн ийшээ орсон гэж нэг байрны орцыг заасан”. Тэгэхээр нь би тэр залуугаар заалгаад орсон чинь гал тогооны өрөөнд нэг халамцуу залуу эхнэртэйгээ хамт байж байсан. Юу болсон талаар тодруулахад “таксины мөнгөнөөс болж маргалдсан” гэсэн тайлбар хэлсэн. Таксины жолооч гэх залуу богино саарал өнгөтэй куртиктэй байсан. Куртик нь урагдчихсан байсан...баруун ханцуй хэсэг нь зүсэгдсэн, тэрнээс нь доторх өд нь цуваад яваад байсан. Юмаар зүссэн байдалтай...такси барьсан гэх залуу архи уучихсан байсан. Ер нь бол нэг үгээ байнга давтаж яриад байсан...тухайн согтуу гэх залуу миний толгойн ар хэсэг рүү энэ таксины жолооч гэх залуу цохьсон гэж ярьж байсан....тэр хэсгээс нь жаахан цус гарч байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/,

Гэрч Э.Пүрэв-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...такси барьсан гэх залуу гэрээсээ гарч ирэхдээ нилээн согтуу байсан...таксины жолооч гэх залуугийн биед баруун гарын сарвуу алга хэсэг өвдөөд байна, эвгүй болчихлоо гэж гараа бариад байсан. Бас тэрний гадуур куртик нь урагдчихсан байсан...хэлтэс дээр ирсэн чинь тэр залуу миний толгой эргээд байна гэхээр нь 103-ын эмч дуудсан. 103-ны эмч дуудаж үзүүлсэн. Тэгээд 103-ын эмч ирээд тэр залуугийн биед үзлэг хийхэд зүүн чихний ар хэсэг нь жоохон бомбойгоод хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/,

Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Р.Оын биед учирсан гэмтлийг би учруулсан...бид хоёр бие биенээсээ уучлалт гуйсан. Мөн би түүний биед учирсан гэмтлийн эмчилгээний зардльг нь бүрэн төлж барагдуулсан...би гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 73/,

Яллагдагч Р.О мөрдө шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Бийн биед учирсан гэмтлийг би учруулсан... бид хоёр бие биенээсээ уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 83/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2713 дугаартай дүгнэлт:

1. Р.Оын биед баруун сарвууны эрхий хурууны алга ясанд хугарал,
эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.  Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл
байна. гэх дүгнэлт /хх-ийн 52-53/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2932 дугаартай дүгнэлт:

  1. Б.Бөд зүүн чихний дэлбэнд шарх, хөхлөг сэртэнд цус хуралт тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь сохоо зүйлийн хоёр удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 57/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 125, 86/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93, 126/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 87, 140/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

                  Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Банзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 15 дугаар байрны гадна хохирогч Р.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед “баруун сарвууны эрхий хурууны алга ясанд хугарал, эрхий хуруунд хөнгөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

                  Хохирогч Р.Оын: “...Тэгээд явсаар байгаад гэрийнх нь гадаа очоод би ирчихлээ, 12.500 төгрөг гарсан байна, чи мөнгө өгөөдөх гэж утсаар ярьсан. Тэгсэн чинь эхнэр нь гарч ирээд 5000 төгрөг надад өгсөн. Тэгсэн чинь тэр залуу үлдэгдэл мөнгөө өгөхгүйгээр шууд машинаас буусан. Би араас нь машинаасаа буусан. Тэгээд эхнэр нь мөнгө олж ирэхээр явсан. Тэгсэн чинь тэр залуу надад мөнгө байхгүй, мөнгө төлөх албагүй, чи юун сүртэй юм бэ гээд босч ирээд, миний урдаас духаараа миний нүүр рүү тулаад байсан. Тэгэнгүүт нь холдуулах гээд зөөлөн түлхсэн чинь тэр залуу байрныхаа гадна талын хашлага дээр хөл хүрээд жоохон тэнцвэр алдаад газар гараараа тулаад боссон. Тэгээд тэр залуу уурлаад босч ирээд өмсөж явсан ажлын хувцасныхаа баруун доод өвдөгний харалдаа халас хэсгээрээ шар өнгийн цаасны хутга гаргаж ирээд шууд над руу дайраад намайг исгэх  гэж оролдсон. Тэр над руу дайраад байхаар нь би олон удаа бултаж машинаа тойроод тэрнээс зугтсан. Тэр залуу намайг зүүн гараараа заамдаж байгаад цаасны хутга барьсан баруун гараараа миний толгойн зүүн дээд чихний хэсэг рүү нилээн олон 5-6 удаа цохьсон.” гэсэн мэдүүлэг,

                  Шүүгдэгч Р.О нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 15 дугаар байрны гадна хохирогч Б.Батмөнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед “зүүн чихний дэлбэнд шарх, хөхлөг сэртэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

                  Хохирогч Б.Бийн: “...би тэр таксинд суугаад цайз 16-д байх гэрийнхээ гадаа ирсэн. Тэгээд таксины мөнгө хэд болсон гэж би асуусан. Тэгсэн чинь тэр залуу 12.000 төгрөг болсон гэж хэлсэн. Тэр үед миний халаасанд 7000 төгрөг байсан. Тэгэхээр нь би эхнэр рүүгээ залгаад 5000 төгрөг байна уу байвал гаргаад ирээд, мөнгө дутчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу таксины мөнгө байхгүй байж яах гэж такси барьдаг пизда вэ гэж хэлсэн. Тэгээд бид 2 анх машин дотор маргалдсан. Тэгсэн тэр залуу буугаад ир гэж хэлсэн. Тэр үед би тэр машины ар талын суудал дээр сууж байсан. Тэгээд тэр залуу машинаасаа бууж ирээд тулаад ирэхээр нь би тэрний куртикнийх нь энгэр хэсгээс нь 2 гараараа бариад авсан. Тэгсэн чинь тэр залуу гараараа миний зүүн талын шанаа хэсэг рүү 1 удаа, дараа нь би займчаад дахиад заамдсан чинь тэр гараараа миний зүүн чихний ар хэсэг рүү 1 удаа цохьсон. Тэгэхээр нь би тэрний ууцаар нь тэврээд хойш нь хөлөөрөө хойно нь дэгээ тавиад унагаасан. Тэгээд бид хоёр хоёулаа газар давхралдаж унасан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Р.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Р.От хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

           -Шүүгдэгч Б.Бөд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Р.О, Б.Б нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Р.О, Б.Б нарт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Р.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Р.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 - Б. Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Р.Оыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр,

- Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар Б.Бийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Р.О, Б.Б нар нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Р.О, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Р.О, Б.Б нар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР