Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 120

 

2017 оны 01 сарын 12 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00210

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 72-15 тоотод оршин суух, Барга овогт Лувсанчүлтэмийн Гантулга /РД:УЖ56032702/-ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт 11-11 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 34/А байрны подвалд оршин суух, Улаанууд овогт Гүнгээгийн Орчуулагч /РД:ЙЛ78100915/-д холбогдох,

31,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Гантулга, хариуцагч Г.Орчуулагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Л.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Гантулга миний бие 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж өгсөн. Зээлийн гэрээгээр тогтоосон хугацаа өнгөрсөн боловч зээлдэгч нь зээлийн хүү болон үндсэн зээлийг төлөөгүй бөгөөд утсаар ярьж шаардахад удахгүй өгнө, хийсэн ажлын мөнгөө аваад өгнө гэх, Алтангэрэл гэдэг хүнээс 18,000,000 төгрөг аваад өгнө гэсээр өнөөдрийг хүрлээ. Миний бие Г.Орчуулагчийн гэрийн хаягаар удаа дараа очиж зээлдүүлсэн мөнгөө нэхэж шаардсан боловч өгөхгүй байна. Иймд зээлийн гэрээгээр тохиролцсоны дагуу үндсэн зээл 20,000,0000 төгрөг, мөн зээлийн хүүнд 11,000,000 төгрөгийг нэмж нийт 31,000,000 төгрөгийг Г.Орчуулагчаас гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Л.Гантулга нь хариуцагч Г.Орчуулагчаас 31,000,000 төгрөгийг нэхэмжилснээс 11,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 20,000,000 төгрөгийг хариуцагч Г.Орчуулагч төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсгээ зурж баталгаажуулжээ.         

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Гантулга нь хариуцагч Г.Орчуулагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Л.Гантулга нь хариуцагч Г.Орчуулагчаас 31,000,000 төгрөгийг нэхэмжилснээс 11,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 20,000,000 төгрөгийг хариуцагч Г.Орчуулагч төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зохигчоос улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлан гаргуулах нь зүйтэй.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон                                                                                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Гантулга нь хариуцагч Г.Орчуулагчаас 31,000,000 төгрөгийг нэхэмжилснээс 11,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 20,000,000 төгрөгийг хариуцагч Г.Орчуулагч төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Орчуулагчаас улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 55,000 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

              

 

 

ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА