Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 0577

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Ч.М..........яр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Ч..........рын М..........ярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0146 90695 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Ч..........рын М..........яр, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологи байгаль орчин хамгааллын мэргэжилтэй, “....................................., урьд

- Хан-Уул дүүргийн дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 718 дугаар тогтоолоор “Өршөөл үзүүлэх тухай” Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 23 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Ч.М..........яр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ............, ............ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Г..........хтэй “...хардлаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний мөр, дал, нүүрэн тус газруудад нь гараараа цохиж унагаан бие махбодид нь “...зүүн гарын бугуйн үены зөөлөн эдийн няцрал, эрүү, хацар, мөр, даланд цус хуралт...” бүхий гэмтэл учруулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Н.Г..........хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 18-ны өглөө нөхөр бид хоёр гэрээсээ машинтайгаа гараад ажил хөөцөлдөөд явж байгаад Толгойтын эцсийн буудал дээр зогсож байхад манай нөхрийн найз Ш............рэн ирсэн. Тэгээд Ш............рэнгийн гэр рүү нь очсон. Тэдний гэрт сууж байхад манай нөхрийн найз Б............рж орж ирсэн. Тэр гурав “Эдэн” гээд архи уусан...19 цагийн орчим манай нөхөр над руу залгасан би гэртээ ирчихсэн байна гээд...Тэгээд намайг 23 цагийн орчим гэртээ байж байхад манай нөхөр согтуу орж ирсэн. Би хоол ундыг нь хийж өгчхөөд унтуулах санаатай байж байтал нөхрийн нүүрэн дээр “эмэгтэй хүний гоо сайхны саа, энгэсэг” болчихсон байхаар нь би “чи хаагуур хэнтэй уулзаж яваад ирж байгаа юм. Нүүр ам чинь яасан юм бэ” гэж асуухад ... “чи одоо юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Бид хоёрын дунд хардалтаас болоод хэрүүл маргаан болсон. Тэгтэл манай нөхөр гэрийн угаалтуурын дээд талд байдаг толийг гараараа хага цохиод үзүүртэй хэсгийг нь аваад намайг ална гээд дайрахаар нь гэрээс зугтаагаад гарсан. Нөхөр маань араас гарч ирээд намайг түлхэж унагаагаад намайг цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21, 25),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3934 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн гарын шууны дунд 1/3 хэсгээс сарвууны үзүүр хүртэл аравч гөлтгөнөн боолттой. Эрүүний зүүн хажуу хэсэгт 2х2 см бүдэг шаргал өнгийн, зүүн хацрын төвгөрт 1х0.5см бүдэг шаргал өнгийн, зүүн мөрөнд 6х4 см улаан хүрэн өнгийн, зүүн далны дээр 1х1см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралтуудтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2020.03.19-ний өдрийн зүүн гарын сарвуу, бугуйн үе, шууны 2 байрлалаар авахуулсан рентген зурагт гэмтлийн гаралтай эмгэг өөрчлөлтгүй...ДҮГНЭЛТ

1. Н.Г..........хийн биед зүүн гарын бугуйн үены зөөлөн эдийн няцрал, эрүү, хацар, мөр, даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-36),

 

3. Шүүгдэгч Ч.М..........ярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ............ 17-294 тоотод эхнэр Н.Г..........х дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. 2020 оны 3 дугаар сарын 18-ны...23 цагийн орчим гэртээ орж ирэхэд манай эхнэр Н.Г..........х намайг эмэгтэй хүнтэй хардаж нүүр ам чинь энгэсэг саа болчихсон байна гээд хэрүүл маргаан болсон. Тэгээд гэрийн үүдэнд хашаан дотор эхнэрийгээ түлхээд унагаасан, хэдэн удаа цохисон. Эхнэр Н.Г..........хийг түлхээд унагаах үед эхнэр эхнэр маань зүүн гараараа газарт дараад унасан. Тэгэхэд зүүн гарын бугуйн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. Харин бусад гэмтлүүд болох эрүү, хацар, мөр, даланд цус хуралт гэмтлийг би баруун гараараа цохиж учруулсан...Би ............-ны захирлын ажилтай. Нэг сард ойролцоогоор 2.000.000 төгрөгийн орлого олдог...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57),

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн ............ны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 39-40, 43-47), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 41-42),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 62, 63), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 66, 65), Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 63), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 64), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 67) хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 68-71), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 77-85) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.М..........ярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.М..........яр нь Сонгинохайрхан дүүргийн ............, ............, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Г..........хтэй “...хардлаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний мөр, дал, нүүрэн тус газруудад нь гараараа цохиж унагаан бие махбодод нь “...зүүн гарын бугуйн үений зөөлөн эдийн няцрал, эрүү, хацар, мөр, даланд цус хуралт...” бүхий гэмтэл учруулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Н.Г..........хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 18-ны ...23 цагийн орчим гэртээ байж байхад манай нөхөр согтуу орж ирсэн. Би хоол ундыг нь хийж өгчхөөд унтуулах санаатай байж байхад манай нөхрийн нүүр саа, энгэсэг болчихсон байхаар нь чи хаагуур хэнтэй уулзаж яваад ирж байгаа юм. Нүүр ам чинь яасан юм бэ гэж асуухад энгэсэг болоогүй чи одоо юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Бид хоёрын дунд хардалтаас болоод хэрүүл маргаан болсон. Тэгтэл манай нөхөр гэрийн угаалтуурын дээд талд байдаг толийг манай нөхөр гараараа хага цохиод үзүүртэй хэсгийг нь аваад намайг ална гээд дайрахаар нь гэрээс зугтаагаад гарсан нөхөр маань араас гарч ирээд намайг түлхэж унагаагаад намайг цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21, 25),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3934 дугаар дүгнэлт “...1. Н.Г..........хийн биед зүүн гарын бугуйн үены зөөлөн эдийн няцрал, эрүү, хацар, мөр, даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-36),

- Шүүгдэгч Ч.М..........ярын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай эхнэр Н.Г..........х намайг эмэгтэй хүнтэй хардаж нүүр ам чинь энгэсэг саа болчихсон байна гээд хэрүүл маргаан болсон. Тэгээд гэрийн үүдэнд хашаан дотор эхнэрийгээ түлхээд унагаасан, хэдэн удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ч.М..........яр нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хардлаа” гэх сэдэлтээр, хохирогч Н.Г..........хийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Ч.М..........яр, хохирогч Н.Г..........х нар нь эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Ч.М..........яр гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Г..........х нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.М..........ярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.М..........яр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ч.М..........яр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ч.М..........ярт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 2008 0146 90695 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.