Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 245

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, БСБ Мегастор их дэлгүүрт үйл ажиллагаа явуулдаг, “БСБ Финанс ББСБ” ХХК-ийн хүсэлттэй,

           Н.Сонин-Учирал, Б.Нармандах нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Сонин-Учирал, Б.Нармандах нар нь “БСБ Финанс ББСБ” ХХК-иас 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2/130 тоот барьцаат зээлийн гэрээгээр 1,349,800 төгрөгийн зээлийг сарын 3,7 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээл авсан. Гэтэл зээлдэгч Н.Сонин-Учрал, Б.Нармандах нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлээ төлөхгүй байгаа. Одоо тэдний оршин суугаа хаяг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад       

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Сонин-Учирал, Б.Нармандах нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК нь “Н.Сонин-Учирал, Б.Нармандах нарыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж, тогтоосноор зээлийн гэрээний үүрэгт 1,349,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

       Н.Сонин-Учирал, Б.Нармандах нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ-2/130 тоот зээлийн гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба хариуцагч нар нь өөрийн албан ёсны бүртгэлтэй хаяг болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул 20-418 тоот хаягтаа оршин суудаггүй болох нь  Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. 

             Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Сонин-Учирал, Б.Нармандах нарын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул  хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК-ийн  “Н.Сонин-Учирал, Б.Нармандах нарыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  

                                                                                                              ТОГТООХ нь:                                                                                                     

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “БСБ Финанс ББСБ” ХХК-ийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Нармандахын Сонин-Учирал /РД:НЙ86112114/, Дондог овогт Бүрэлдийгийн Нармандах /РД:НЙ62042518/ нарыг эрэн сурвалжилсугай.

             2. Боржигон овогт Нармандахын Сонин-Учирал /РД:НЙ86112114/, Дондог овогт Бүрэлдийгийн Нармандах /РД:НЙ62042518/ нарыг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст  үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА