Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2017/00003/И |
Дугаар | 247 |
Огноо | 2017-01-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 76-23 тоотод оршин суух, А.Эрдэнэсувдын хүсэлттэй,
“Төв азийн хадгаламж зээлийн хоршооны захирал Б.Сүрхийсайхан, нягтлан бодогч А.Ичинхорлоо нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Эрдэнэсувд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Сүрхийсайхан, А.Ичинхорлоо нарт холбогдуулан 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай” гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгээр хүчин төгөлдөр бусд тооцуулах, 05040602374 тоот хадгаламжийн дэвтэр болон 05071402391 тоот хадгаламжийн дэвтэрт бичигдсэн хадгаламжийн зарим үндсэн төлбөр болон хүү болох нийт 26,374,696 төгрөгийг “Төв азийн хөрөнгө оруулалт” ХЗХ болон тус хоршооны даргаар ажиллаж байсан Б.Сүрхийсайхан, нягтлан бодогч А.Ичинхорлоо нараас хувь тэнцүүлэн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан болно. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Сэлбэ хотхон 5-3 ф-138 тоот хаягт байрлах ”Төв азийн хөрөнгө оруулалт хадгаламж зээлийн хоршоо” болон мөн хаягт оршин суух “Төв Азийн Хадгаламж Зээлийн Хоршоо”-ны захирал Б.Сүрхийсайхам /РД:НТ75090910/ , мөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Бээжингийн 70-38 тоот хаягт оршин суух ”Төв азийн хөрөнгө оруулалт хадгаламж зээлийн хоршоо”-ны нягтлан бодогч А.Ичинхорлоо / РД:НТ79040523/ нарыг хариуцагчаар татан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх албадан ирүүлэх захирамжийн дагуу ажиллагаа хийсэн боловч оршин суух хаяг дээрээ байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болно. Иймд хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/Ш32016/08387 хүчин төгөлдөр захирамжийн дагуу хэрэгсэхгүй болгосон тул ИХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Эрдэнэсувд нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Төв азийн хадгаламж зээлийн хоршоо”-ны захирал Б.Сүрхийсайхан, нягтлан бодогч А.Ичинхорлоо нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч А.Эрдэнэсувд нь “Төв азийн хадгаламж зээлийн хоршоо”-ны захирал Б.Сүрхийсайхан, нягтлан бодогч А.Ичинхорлоо нарыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж, тогтоосноор хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, 26,374,696 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
“Төв азийн хадгаламж зээлийн хоршооны захирал Б.Сүрхийсайхан, нягтлан бодогч А.Ичинхорлоо нарыг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 003681 дугаартай хадгаламжийн дэвтэр болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба А.Эрдэнэсувд нь өөрийн албан ёсны бүртгэлтэй хаяг болох Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Сэлбэ хотхон 5-3, Ф-138 тоот хаягтаа байдаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2016/08387 дугаартай захирамжаар тогтоогдож байна.
Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Төв азийн хадгаламж зээлийн хоршооны захирал Б.Сүрхийсайхан, нягтлан бодогч А.Ичинхорлоо нарын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч А.Эрдэнэсувдын “Төв азийн хадгаламж зээлийн хоршооны захирал Б.Сүрхийсайхан, нягтлан бодогч А.Ичинхорлоо нарыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нь өөрийнх нь эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар А.Эрдэнэсувдын хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Төв азийн хадгаламж зээлийн хоршооны захирал Б.Сүрхийсайхан, нягтлан бодогч А.Ичинхорлоо нарыг эрэн сурвалжилсугай.
2. “Төв азийн хадгаламж зээлийн хоршооны захирал Б.Сүрхийсайхан, нягтлан бодогч А.Ичинхорлоо нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА